2016 оны сонгуулиар бүлэг байгуулах хэмжээнд л ялалт байгуулсан АН-ынхан удирдлагууддаа хариуцлага тооцох ёстой хэмээн ялагдсаныхаа маргаашнаас ярьж эхэлсэн. Өчигдөр гэхэд л намын дэргэдэх Шинэчлэлийн түр хорооны залуус АН-ын даргыг 24 цагийн дотор ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан билээ.
Тэгвэл өнөөдөр АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж АН-ын дарга З.Энхболдыг албан тушаалаас нь буулгажээ. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр ч хариуцлагаа үүрэх аж.
АН-ын ҮЗХ-ны хуралдаан энэ сарын 18-нд болох бөгөөд тус хуралдаанаар АН-ын дараагийн дарга хэн байх вэ гэдгийг шийдэх юм байна. Тэгвэл АН-ынхан ҮЗХ-ны хуралдаан хүртэл Аж үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг түр намын даргаар томилжээ. Мөн АН-ын бүлгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ удирдах бол УИХ-ын дэд даргаар Я.Санжмятав, АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нар суухаар болсон байна.
Д.Эрдэнэбат нь 2012 онд намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа намаа ялалтад хүргэж, улмаар АН-ын бүлгийн дарга, сүүлийн хоёр жил Аж үйлдвэрийн яамыг амжилттай удирдаж яваа зангарагтай улстөрч юм. Тиймдээ ч албан ёсны бус ч энэ томилгоонд АН-ын жирийн гишүүд дэмжигчид сэтгэл хангалуун байгаа юм.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.