• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Боловсролтой нь гологдож “бор халзан хонь” од болсон парламент

2016 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан 76 төрийн түшээ маань түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахаа өчигдөр тангараг өргөж батлав. Өнөөдрөөс эхлэн тэд дуучин, бөх, яруу найрагч, аль нэг компани, дэлгүүрийн эзэд биш ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн төрийн түшээ болж байна. Монгол төрийн баганын нэг болж, монголчуудын сайн сайхны төлөө өөрийн эрх ашгаа хойш тавьж ажиллах үүрэгтэй болж байгаа юм.

Монголчууд энэ удаад уламжлалт хандлагаар сонголт хийсэн. Өөрөөр хэлбэл, 90 жилийн түүхтэй МАН-ынханд хуучнаа санагалзан үнэмлэхүй ялалт өгснөөр өчигдөр тангараг өргөсөн парламент хамгийн сул сөрөг хүчинтэй, гуравдагч хүчин болон бие даагчийн дуу хоолой дуулдахгүй шахам, нэг намын дангаар ноёрхсон парламент боллоо. Нэг нам дангаар УИХ-ыг бүрдүүлэх нь зарим талаараа давуу талтай. Ядахдаа л төрийн бодлого шийдвэр сөрөг хүчний шантааж, гуравдагч хүчний хоржин улс төрийн золионд орж гацаж зогсохгүйгээр батлагдах боломжтой.

Бие даагчид кнопоор “биеэ үнэлдэг” асуудал арилж буй нь сайшаалтай. Гэвч нөгөө талд өнөөх л авлига албан тушаалын наймаа цэцэглэж, нэг намынхан юу хүссэн шийдвэрээ ямар ч хяналтгүй гаргах, төрийн бодлогоор наймаа хийж, том ордыг хэний ч хяналтгүйгээр тавиад туучих бололцоог бүрдүүлсэн нь харамсалтай. Ядахдаа л энэ удаад өмнөх 2012 оны сонгууль шиг хүчтэй сөрөг хүчинтэй байж чадсангүй, бид. Гэвч эрийг бүү бас далайг бүү янд гэгчээр АН-ын есөн гишүүний ихэнхи нь УИХ-д хоёроос дээш суучихсан, МАН-ын зан ааш, үг үйлдлийг мэдэх болсон гишүүд учраас ямар асуудлаар хор найруулж, ард түмний эрх ашгийг уландаа гишгэлж буйг өдөр болгон иргэддээ мэдээлж, чамлахааргүй сөрөг хүчин болж ажиллаж чадах нь дамжиггүй билээ. Тийм байхыг ч ард түмэн шаардах нь тодорхой.

40 “бор халзан хонь”-той парламент

Юутай ч өчигдөр анхдугаар хуралдаанаа элдэв хэл амгүй хийж, тангарагаа өргөж, УИХ-ын дарга, дэд даргаа томилж, бүлгээ албажууллаа. Хууль бус чуулган болж байна гэх яриа АН, МАХН-ын дарга нараас гарч байсан ч Ерөнхийлөгчтэй уулзсаны дараа тэд “бууж өгсөн” юм. Шинэ парламент тангараг өргөж, өмнөх УИХ-ын гишүүдийн бүрэн эрх дуусгавар болсноор өчигдрөөс эхлэн ордонд нүүдэл суудал эхэлжээ. Гэртээ сууж байгаад төр түшилцэхээр ороод ирсэн МАН-ын “бор халзан хонинууд” хэсэгтээ л өрөөгөө олохгүй, Төрийн ордондоо төөрөх шинжтэй.

Ганц нам дангаар ноёлсон ч ирэх дөрвөн жилд бид төр түшилцэх хүмүүстэйгээ тун ч хөгжилтэй байх нь тодорхой байна. Тухайлбал, АН-аас төрийн эрх барихаар орж ирсэн ганц эмэгтэй улстөрч З.Нарантуяа өөрийгөө тангараг өгүүлэхгүй хэмээн кнопоо андуурч даран олны инээдийг барав. Түүнчлэн, Зохиолын дууны ханхүү, УИХ-ын гишүүн С.Жавхлан 99 морьтон эрс дагуулсаар Төрийн ордонд морилсон нь ёстой л үзүүштэй үйл явдал боллоо.

Төрийн ордоны гадна морьтой, цав цагаан дээлтэй морилсон эрхэм төрийн түшээ ташуураа барьсаар Төрийн ордонд орж ирэн тангараг өргөсөн юм. Тэрбээр, УИХ-ын гишүүний түр үнэмлэх гардаж авахдаа УИХ-ын 76 гишүүнийг дээл өмсгөж сургана хэмээсэн бөгөөд түүний үгийг юутай ч МАН-ын 12 эмэгтэй гишүүн биелүүлж, 12-уулаа дээл өмсч иржээ. Энэ мэтээр үзэх харах зүйл ихтэй байх нь дамжиггүй. Нөгөө талаар МАН, АН-аас энэ удаа 39 будаг нь ханхалсан шинэ гишүүн орж ирлээ. Энэ нь парламентын бараг тал хувь гэсэн үг. Эндээс харахад, ирэх дөрвөн жилд УИХ-ын хууль тогтоомж 36 гишүүний бодлого шийдвэрээр л гарч байна гэсэн үг. Харин үлдсэн 40 нь үнэнийг хэлэхэд, УИХ-ын гишүүн яаж болсныг таах аргагүй.

Тэд хууль боловсруулж, баталж, байнгын хороог даргалах гэхээс илүүтэй кнопоо зөв дарж, хуулийн төсөл хэдэн шат дамжлагаар боловсруулагддаг, улсын төсөв гэж юу байдаг талаар уншиж судлахад л энэ дөрвөн жилийг зарцуулах нь ээ. Эхний нэг жил Төрийн ордондоо төөрчихгүй өрөөгөө олж байвал их юм болох билээ. Энэ доромжилсон асуудал биш. Чин үнэнийг хэлэхэд, бодит байдал ийм л байна. Тиймээс төрийн хуулийг батлах туршлага суусан гэж харж буй үлдсэн 36 гишүүн кнопоор багахан шиг тоглож, ард түмний өмнө өргөсөн тангарагаа биелүүлж хууль боловсруулах ажлаа чин үнэнчээр хийгээсэй гэж хүлээх л үлдлээ.

Нялх Сэнгүм, компанийн эздээр Төрийн ордон дүүрлээ
 
Баян айлын өв залгамжлагч хөвүүд энэ удаад олон бий. УИХ-ын гишүүн МАК-ийн эзэн Нямтайширын хүү Номтойбаяр, Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн хүү Тэмүүлэн, “Их засаг” их сургуулийн захирал Ням-Осорын хүү, “Рояал” академийн захирал, Чингис СООСЭ их сургуулийн захирал, Учрал, Отгонбилэг агсаны хүү “Петровис” компанийн захирал Содбилэг гэх мэтээр өв залгамжлагчид өнөөгийн парламентад олноор сууж байна. Цаашлаад бизнесийн салбарынхан энэ удаад тун ч одтой байлаа.

Монголын тэргүүн компаниудын нэг MCS компани өнөөгийн УИХ-д хоёр ч төлөөлөлтэй болов. Тодруулбал, Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Баянхонгор аймгаас УИХ-д суусан Л.Элдэв-Очир нар тус компанид хариуцлагатай алба хашч байсныг ард түмэн мэдэж буй. Цаашлаад, “Монполимет” группийн эзэн Ц.Гарамжав, “Бишрэлт” группийн эзэн Б.Ундармаа, “Билэг” их дэлгүүрийн эзэн Б.Билэгт, “Оргил” худалдааны төвийн эзэн Ж.Ганбаатар, Содмонгол группийн эзэд болон захирлуудын төлөөлөл, “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан, “Хурд” группийн эзэн Б.Чойжилсүрэн зэргээр монголын тэргүүлэгч компаниудын эзэд маш олноор УИХ-д орж ирлээ.

Эдгээр хүмүүс чин үнэнийг хэлэхэд, ирэх дөрвөн жил ард түмний эрх ашгийн төлөө юу, эсвэл улсын төсвөөс өөрийнхөө компанид өчүүхэн хэлтэрхийг оруулахын төлөө ажиллах уу гэдгийг хэлэхэд эрт байна. Улс төрд өмнөх жилүүдэд бизнесмэнүүд өөрийн бизнесээ л өргөжүүлэх гэж ордог бичигдээгүй хуультай байлаа. Тиймдээ ч эдгээр том компанийн эзэд төрийн бодлогыг түмний төлөө гаргаж ажиллана гэдэг итгэл төрөхгүй байгааг нуух аргагүй билээ.

Төрийн бодлогод түй ч хэрэггүй түшээд

Өмнө хэлсэнчлэн, ард түмэн өнөө жил өмнөхөө дурссан, хуучнаа санагалзсан сонголт хийсэн. Эрх барьж байсан АН-ын дураараа дургисан үйлдэл, сонгуулийн хуулийн тогтолцооны гажгаас үүдэж энэ удаагийн парламентад төсөөлж байгаагүй олон “бор халзан хонь”-ууд суучихлаа. Хатуухан хэлэхэд, төрийн бодлого батлуулахад түй ч хэрэггүй хүмүүс гэж хэлж болно.

Төрийн албаны шат дамжлага байтугай, нэг байгууллага ч даргалж үзээгүй 29 настай намын дэргэдэх оюутны холбооны тэргүүн залуугийн аз од нь өнөө жил гийлээ. Цаашлаад, “Болор цом”-оос халиагүй яруу найрагч Г.Мөнхцэцэг, улсын наадамд ухаанаар биш бяраар аархаж явсан А.Сүхбат, намынхаа залуусыг даргалахаас өөрөөр төрд ажиллаж үзээгүй Л.Оюун-Эрдэнэ, Өмнөговь аймгийн төрийн албан хаагч Л.Энхболд, Н.Амарзаяа зэрэг ядахдаа дэд сайд ч хийж үзээгүй “шинэков”-уудаар парламент бүрдлээ.

Харамсмаар ч юм шиг. Хайран ч монгол төрийн нэр хүнд хэмээн халагламаар байвч, яалтай билээ. Боловсролтой залуус улс төрийн намд ороогүйдээ гологдож, “бор халзан хонь” од болсон энэ удаагийн сонголт буруу биш байсныг эрхбиш эдгээр хүмүүс батална гэж найдъя. Монгол түмэн биднийг буруу үнэлээгүй гэдгийг ирэх дөрвөн жилд харуулна хэмээн итгэж найдаж суухаас өөр сонголт алга.

МАН-аас долоон удаа суусан туршлагатай улстөрчид парламентад цөөнгүй бий. Тиймээс төрийн босго хатуу шүү гэдгийг, түмний итгэл гэдэг зүгээр нэг аз одоор ирдэггүй юм гэдгийг эдгээр “бор халзан хонь”-ууддаа ойлгуулж, ард түмнийхээ итгэлийг алдахгүй ажиллаасай гэж хүсье.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Долоо дахь удаагийн парламент...
Үнэгүй үйлчлүүлэх ёстой биш бил...

Боловсролтой нь гологдож “бор халзан хонь” од болсон парламент

Өнөртогтох 2016-07-06

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах