• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН-ынхан одоо “хар” машинаас уучлал гуйгаарай

Нэгэн цагт манай улс сонгуулийн саналаа гараар тоолж, тэгэх явцдаа хийж болох бүхнийг л хийдэг байсан. Харин 2012 он сонгуулиас эхлээд саналын хуудсыг автоматаар тоолдог болсон. Дэлхийн бүхий л улс орон технологийн дэвшил рүү явж байгаа энэ эрин үед манай орон ч гэсэн хоцрохгүй зэрэгцэж алхахыг хичээж байгаа нь энэ.

Гэвч улстөрчид, зарим нэг намынхан санал тоолох машиныг ад үзэж, элдвээр хэлэх болсон. Хөөрхийг бүр “хар” хэмээн тодотгож, ад үзэж, хулгайч, луйварчин, саналын хуудсыг буруу тоолсон будилаанчин мэтээр хэлэх болсон. Хүн байсан бол гомдсондоо амиа хорлохоор л хэмжээнд хүрч байлаа. Дуртай болгон нь санал тоолох машины нэр хүндэд халдаж, хулгайч хэмээн хардаж, “хар” хэмээн доромжлов. Бүр сүүлдээ нэр хүндэд нь халдаад зогсохгүй шатааж хүртэл үзэв.

Гэхдээ санал тоолох машиныг биш л дээ. Дуурайлгаж хийсэн загварыг нь шатааж, гараар тоолох эртний үеэ дурсаж билээ, олон намууд. Санал тоолох машины загварыг шатаасан тэр “кино”-ны гол дүрд МАН-ынхан тоглосон санагдаж байна.

Гэтэл 2016 оны ээлжит сонгуулиар дахиад л санал тоолох машинаар иргэдийн саналыг тоолов. Үр дүнд нь МАН үнэмлэхүй олонхи болж, энэ намаас нэр дэвшсэн эргүү тэнэг ч байсан сонгогдлоо. Ирэх дөрвөн жилд МАН-ын хэдэн шинэ гишүүн ажлаа хийж сурах гэсээр байтал дараагийн сонгууль болох байх. За тэр шинэ гишүүд ч яах вэ, угаасаа томчуудынхаа хэлснээр товчлуураа дараад сууж байна. Харин өнгөрсөн дөрвөн жил санал тоолох машиныг элдвээр хэлж, нэр төрд нь халдаж, бүр шатааж хүртэл үзсэн МАН-ынхан одоо “хар” гэж тодотгоод байгаа машинаасаа уучлал гуйх цаг болсон.

Харин машин л луйварчин учраас бид ялагдсан. Тэгээгүй бол манай нам түүхэндээ цөөнх болох ёсгүй байсан юм гэх мэтээр яриад байсан биз дээ. Гэтэл өнөөх “хар” машин нь ямар үнэн ч болохоо харуулж, нэр төрөө цэвэрлэж авлаа. Эсвэл түрүүчийн сонгуулиар АН-д арай илүү суудал өгч, МАН-ын саналыг луйвардаад. Харин энэ удаад АН-д тун цөөхөн суудал өгч, МАН-ыг үнэмлэхүй олонх болгож луйвар хийгээгүй л бол шүү дээ.

Тиймээс МАН-ынхан одоо уучлал гуйж, санал тоолох машины нэр хүндийг дөрвөн жил унагасныхаа нөхөн төлбөрийг өгөх хэрэгтэй. Тэгээд “хар” гэж доромжилдог байдлаа одоо болимоор байна, хөөрхий. Дэлхий нийтээрээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг байхад сонгогчдын саналыг чин шударгаар тоолж, хоёр ч сонгуулийн ард гарчихаад байгаа машинаа “хар” гэж доромжлох хэрэг юун. Цаашид “цагаан” машин гэж ярьдаггүй юм гэхэд ядаж “хар” гэхээ болимоор байна. 

Уг нь МАН-ынхан нэгэнт ялчихсан юм чинь санал тоолох машинд “но” алга байжээ гээд хэлчих юм болов уу гэж их харлаа. Өнөөдөр шинээр сонгогдсон парламентынхан анхдугаар чуулганаа хийж, гишүүд нь тангаргаа өргөсөн. Энэ үеэр МАН-ын зарим гишүүд үг хэлэхдээ санал тоолох машинаас уучлал гуйсангүй.

Харин ч зарим нэг нь “Бид “хар” машиныг шатааж байж сонгууль шударга боллоо. Тэгээгүй байсан бол дахиад луйвардах байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Мөн саналын 50 хүртэлх хувийг нь гараар тоолсны хүчинд бид өнөөдөр энд олуулаа сууж байна” гэх маягийн юм ярина билээ.

Өнөөх санал тоолох машинаас уучлал гуйх шинж алга. Харин нөхдүүд санал тоолох машин цаасаар хийсэн загварыг шатаасны хүчинд сонгуулийн үр дүн шударга гарсан юм байх аа. Бодвол санал тоолох машин нь айж л дээ, хөөрхий.  Уг тэд уучлал гуйх л ёстой байгаа юм. Тэгэхгүй бол дараагийн сонгуулиар гомдсондоо АН-ынханд үйлчилчихвэл яана.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Байнгын хороо
  • •Ярилцлага
ХУРААХ
Үнэгүй үйлчлүүлэх ёстой биш бил...
Иракийн Дотоод хэргийн сайд...

МАН-ынхан одоо “хар” машинаас уучлал гуйгаарай

Пунцагболд 2016-07-06
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
МАН-ынхан одоо “хар” машинаас уучлал гуйгаарай

Нэгэн цагт манай улс сонгуулийн саналаа гараар тоолж, тэгэх явцдаа хийж болох бүхнийг л хийдэг байсан. Харин 2012 он сонгуулиас эхлээд саналын хуудсыг автоматаар тоолдог болсон. Дэлхийн бүхий л улс орон технологийн дэвшил рүү явж байгаа энэ эрин үед манай орон ч гэсэн хоцрохгүй зэрэгцэж алхахыг хичээж байгаа нь энэ.

Гэвч улстөрчид, зарим нэг намынхан санал тоолох машиныг ад үзэж, элдвээр хэлэх болсон. Хөөрхийг бүр “хар” хэмээн тодотгож, ад үзэж, хулгайч, луйварчин, саналын хуудсыг буруу тоолсон будилаанчин мэтээр хэлэх болсон. Хүн байсан бол гомдсондоо амиа хорлохоор л хэмжээнд хүрч байлаа. Дуртай болгон нь санал тоолох машины нэр хүндэд халдаж, хулгайч хэмээн хардаж, “хар” хэмээн доромжлов. Бүр сүүлдээ нэр хүндэд нь халдаад зогсохгүй шатааж хүртэл үзэв.

Гэхдээ санал тоолох машиныг биш л дээ. Дуурайлгаж хийсэн загварыг нь шатааж, гараар тоолох эртний үеэ дурсаж билээ, олон намууд. Санал тоолох машины загварыг шатаасан тэр “кино”-ны гол дүрд МАН-ынхан тоглосон санагдаж байна.

Гэтэл 2016 оны ээлжит сонгуулиар дахиад л санал тоолох машинаар иргэдийн саналыг тоолов. Үр дүнд нь МАН үнэмлэхүй олонхи болж, энэ намаас нэр дэвшсэн эргүү тэнэг ч байсан сонгогдлоо. Ирэх дөрвөн жилд МАН-ын хэдэн шинэ гишүүн ажлаа хийж сурах гэсээр байтал дараагийн сонгууль болох байх. За тэр шинэ гишүүд ч яах вэ, угаасаа томчуудынхаа хэлснээр товчлуураа дараад сууж байна. Харин өнгөрсөн дөрвөн жил санал тоолох машиныг элдвээр хэлж, нэр төрд нь халдаж, бүр шатааж хүртэл үзсэн МАН-ынхан одоо “хар” гэж тодотгоод байгаа машинаасаа уучлал гуйх цаг болсон.

Харин машин л луйварчин учраас бид ялагдсан. Тэгээгүй бол манай нам түүхэндээ цөөнх болох ёсгүй байсан юм гэх мэтээр яриад байсан биз дээ. Гэтэл өнөөх “хар” машин нь ямар үнэн ч болохоо харуулж, нэр төрөө цэвэрлэж авлаа. Эсвэл түрүүчийн сонгуулиар АН-д арай илүү суудал өгч, МАН-ын саналыг луйвардаад. Харин энэ удаад АН-д тун цөөхөн суудал өгч, МАН-ыг үнэмлэхүй олонх болгож луйвар хийгээгүй л бол шүү дээ.

Тиймээс МАН-ынхан одоо уучлал гуйж, санал тоолох машины нэр хүндийг дөрвөн жил унагасныхаа нөхөн төлбөрийг өгөх хэрэгтэй. Тэгээд “хар” гэж доромжилдог байдлаа одоо болимоор байна, хөөрхий. Дэлхий нийтээрээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг байхад сонгогчдын саналыг чин шударгаар тоолж, хоёр ч сонгуулийн ард гарчихаад байгаа машинаа “хар” гэж доромжлох хэрэг юун. Цаашид “цагаан” машин гэж ярьдаггүй юм гэхэд ядаж “хар” гэхээ болимоор байна. 

Уг нь МАН-ынхан нэгэнт ялчихсан юм чинь санал тоолох машинд “но” алга байжээ гээд хэлчих юм болов уу гэж их харлаа. Өнөөдөр шинээр сонгогдсон парламентынхан анхдугаар чуулганаа хийж, гишүүд нь тангаргаа өргөсөн. Энэ үеэр МАН-ын зарим гишүүд үг хэлэхдээ санал тоолох машинаас уучлал гуйсангүй.

Харин ч зарим нэг нь “Бид “хар” машиныг шатааж байж сонгууль шударга боллоо. Тэгээгүй байсан бол дахиад луйвардах байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Мөн саналын 50 хүртэлх хувийг нь гараар тоолсны хүчинд бид өнөөдөр энд олуулаа сууж байна” гэх маягийн юм ярина билээ.

Өнөөх санал тоолох машинаас уучлал гуйх шинж алга. Харин нөхдүүд санал тоолох машин цаасаар хийсэн загварыг шатаасны хүчинд сонгуулийн үр дүн шударга гарсан юм байх аа. Бодвол санал тоолох машин нь айж л дээ, хөөрхий.  Уг тэд уучлал гуйх л ёстой байгаа юм. Тэгэхгүй бол дараагийн сонгуулиар гомдсондоо АН-ынханд үйлчилчихвэл яана.

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

12 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

13 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

13 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

13 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

13 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

13 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

13 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах