• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төсвийн тодотгол алдагдалтай, алдагдалгүй

Эсрэг тэсрэг байр суурь

Ж.Батзандан: МАН-ынхан монголчуудыг доромжиллоо 

/УИХ-ын гишүүн/

-Өнгөрсөн долоо хоногт эрх баригч нам долоон төрлийн татвар нэмлээ. Төсвийн тодотголыг Засгийн газрын оруулж ирсэн хэлбэрээр баталж гаргалаа. Сөрөг хүчний зүгээс долоон төрлийн татвар нэмэхийг эсэргүүцэж, үүнийг өөрчлөх зорилгоор зарчмын зөрүүтэй саналуудыг гаргасан байгаа. Тухайлбал, цахилгаан машины татварыг нэмнэ гэдэг заалтыг нэмүүлэхгүй гэдэг санал гаргасан боловч эрх баригчид нэмэх шийдвэр гаргасан. Үүнээс болж өнөөдөр зах зээл дээр машины үнэ нэмэгдэж байгаа. Онцгой татваруудыг нэмснээр бараа таваарын үнэ нэмэгдэж эхэлнэ. Тэтгэврийн насыг нэмүүлэхгүй гэдэг зарчмын зөрүүтэй саналыг гаргасан. Харамсалтай нь олонхийн бүлэг нэмэх шийдвэр гаргасан байна.  Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмүүлэхгүй гэдэг шийд гаргасан боловч эрх баригчид нэмэхээр болжээ.Эрх баригчид төсвийн тодотголыг хэлэлцэхдээ иргэний нийгмийн байгууллага, сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонссонгүй. Өөрөөр хэлбэл дүлий дүмбэ оргиж байгаад хүч түрж, бярдаж төсвийн тодотголыг баталлаа гэж бид харж байна. Дэлхийн олон улс орон дундаж наслалт нь 75-аас дээш гарсан тохиолдолд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн байдаг. Гэтэл Монгол хүний дундаж наслалт дөнгөж 67 болжээ. Гэтэл МАН-ын бүлэг тэтгэврийн насыг олон улсын төвшинд хүргэнэ гэдэг шийдвэр гаргасан нь Монголчуудыг, ахмадуудыг доромжилсон, хүний эрхийг зөрчсөн шийдвэр гэж үзэж байгаа. Тооцоо судалгаагаа хангалтгүй хийснээс алдаатай шийдвэр, бодлого гарсан гэж үзэж байгаа.

Б.Чойжилсүрэн: Бид хавтгайрсан халамжийг танаж чадлаа

/УИХ-ын гишүүн, Сангийн сайд/

-Бид 2017 оны төсвийн тодотголоор сүүлийн 10 гаруй жил үргэлжилсэн хавтгайрсан халамжийг танаж чадлаа, цэгцлэх эхлэлийг тавилаа. Хавтгайрсан халамжийг зогсоох, зорилтот бүлэгтээ чиглүүлэх энэ ажлыг өмнө нь хэд хэдэн Засгийн газар хийх гэж оролдоод улс төрөө даахгүй унаж байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд АН-ынхан, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед эдийн засгийн ийм шинэчлэл хийх гээд  УИХ-ын сонгууль дөхлөө гээд буцаж байсан. Өнөөдөр бидний өмнө Ерөнхийлөгчийн сонгууль байна. Гэхдээ Ардын нам үргэлжид улс орныхоо эрх ашгийг нэгд тавьдаг зарчмаараа улс төрийн сонгуулийг бодож, оноо цуглуулахыг бодсонгүй. Тэгж цаг алдах эрх бидэнд байхгүй, эдийн засгийн боломж ч өдөр бүр шавхагдаж байна. МАН одоо 2020 он хүртэл дөрвөн жил төрийн эрхийг барина. Энэ нь нийтдээ 48 сар байгаа бөгөөд үүний эхний 18 сарын хугацаанд эдийн засгийн уналтыг зогсоож, тогтворжуулахад чиглэсэн арга хэмжээг авч ажиллана. Цаана нь үлдэж буй 30 орчим сард ард түмэндээ амласан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Тэгэхээр 2017 оны төсвийн тодотголоор эдийн засгийн уналтыг зогсоож, цаашдын урт хугацааны өсөлтийн суурийг тавьсан төсвийг баталж чадлаа гэдгийг онцолж хэлмээр байна. Товчоор хэлбэл, Монгол Улс одоо нэг төсөвтэй болсноос гадна тэнд орж ирж байгаа, бас гарах нэг төгрөг болгон хяналттай, хамгийн оносон хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, халамжиндаа зарцуулна.  Хэд хэдэн төрлийн татвар нэмэгдсэн нь үнэн. Хамгийн гол нь нэмэгдсэн тэдгээр татвар нийт иргэдэд биш,  нийгмийн өндөр орлоготой хүмүүсийн татварын ачаалалд л нөлөөлнө. Жишээ нь, архи, тамхи огт хэрэглэдэггүй, эсвэл хааяа нэг хэрэглэдэг хүнд нөлөөлөхгүй. Шинээр 4500-гаас дээш мотортой жип машин авах гэж байгаа хүний худалдан авалтад нөлөөлнө. Хүн амын орлогын албан татварыг  дөрвөн төрлийн шатлалтай болгосон. Ингэснээр сарын 1.5 сая төгрөгийн цалинтай иргэдийн татварын ачаалал огт нэмэгдээгүй, хуучнаар 10 хувиараа төлнө.  Хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авах хугацааг 2018 он байсныг наашлуулж, ирэх тавдугаар сарын 1-нээс  мөрдөхөөр болгосон. Тавдугаар сарын 1-нээс импортын тамхинд гаалийн татвар 5 байсныг 30 хувиар нэмэгдүүлнэ. Харин автобинзений онцгой албан татварыг 7 болон 10 сард тус тус нэмэгдэнэ. Бусад татвар буюу Хувь хүний орлогын албан татварын шатлал, Нийгмийн даатгалын шимтгэл, Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварын нэмэгдэл 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Валютын сангаас “Монгол Улс орлогоо тогтворжуулаагүйгээс болж өрийн дарамтад орох нөхцөл рүү орсон байна” гэж үзээд орлогоо тогтворжуулах эдийн засгийн шинжээчдийн дүгнэлт гаргасан. Энэ үүднээс  зарим төрлийн татвар нэмэх зайлшгүй шаардлага үүссэн. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр орлогоо нэмдэг, буурахаар нь бууруулдаг энэ тогтолцоог өөрчлөхийн тулд татварыг бага хэмжээгээр өсгөхөөр болсон юм.

Эх сурвалж: itoim.mn

Сэтгүүлчийн дүгнэлт

ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭН ХИЙЧИХЭВ

Жилийн жилд улсын нэгдсэн төсөв, төсвийн тодотгол улстөрчдийн дунд “улаан хэрүүл” үүсгэдэг болжээ. Сүүхээтэй зарим нь өөрийн тойрогт ахиухан мөнгө төсөвлүүлэх гэж Сангийн сайдын хормойноос зүүгдэх шахуу гүйнэ. Тойрогтоо төсөв авч чадаагүй нь тэр, энэ сайдын төсөв нэмэгдлээ гэх мэтээр улстөржиж давхина. Хоёр намын бүлэг идсэн ууснаа шүүлцэж, өртөг нэмэгдсэн шалтгааныг өөр өөрсдийн өнцгөөр тайлбарлахаа ч мартахгүй. Чуулганы хуралдаанд эдийн засгийн бодит тооцоолол бүхий дүгнэлт гаргах бус улстөржсөн, бурууг бусад руугаа чихэх гэсэн хэтэрхий сүржин мэдэгдэл хийхээ ч тэд орхихгүй юм. Жилийн жилд л ийм байдлаар төсвийг хэлэлцэж, одоо ч бүр дасал болчихож. Өнөө жилийн төсөв ч ийм байдлаар явлаа. Хоёр нам талцаж хэрэлдсэн, улстөрчид нь өөрсдийнхөө тойрогт мөнгө төсөвлүүлэх гэж урдуур хойгуур хор найруулж давхисаар өнгөрөгч пүрэв гарагт арайхийн харанхуй шөнөөр төсвөө тодотголоо. Гэхдээ энэ жилийн төсөв үнэнийг хэлэхэд арай “дэндүү” төсөв болжээ.

Зарлагаа танаж, үргүй зардлаа бууруулсан хэмээн мэдэгдсэн ч үнэндээ төрийн сайд, дарга нарын төсвөөс 10 төгрөг ч хасаагүй байх аж. Харин эсрэгээрээ ард түмний халаас руу арай л хэтэрхий өнгийчихлөө. Хүүхдийн мөнгийг 40 хувьд олгож, үлдсэнд нь хүнсний талон олгохоор болов. Монголд машин унаж болохгүй гэсэн хууль гаргах шахуу л татвар нэмчихлээ, улстөрчид маань. Зовж олсон хэдэн төгрөгөөрөө шатахуун бага иддэг приус машин авч унах ч аргагүйд хүрлээ. Онцгой албан татварыг 100 хувь чөлөөлж байсныг 50 болгосноор приус машин багадаа л 1.5 сая төгрөгөөр нэмэгдэх нь. Цаашлаад тэтгэврийн насыг үе шаттай нэмэгдүүлж, дэлхий нийтийн жишигт нийцүүллээ.

Цалин нэмэх тухай ширхэг ч заалт тусгаагүй атлаа ард түмнээс авч болох бүх татварыг нэмжээ. Ер нь ард түмний татвар нэмсан атлаа, төрийн сайдын төсвийг данхайлгаж орхисон төсвийн тодотголыг хэн гэгч нь хийж орхив хэмээн ард түмэн асууж эхэллээ. Хадгаламжтай ч байж болохгүй, хувийн гайгүй компанид ажилд орж 2.5 сая төгрөгийн ч цалин авч болохгүй гэсэн хатуу заалттай энэ төсвийг яаж ч бодсон эгэл ардын амьдралыг ойлгодог хүн хийгээгүй нь ойлгомжтой. Сураг дуулах нь ээ, Сангийн яамны залуухан ажилтан л төсвийн тодотголыг хийсэн сурагтай. Хаана хэдэн төгрөг нэмэх, хэнээс 10 төгрөг хасах, сайдуудын багцыг яаж нэмэх вэ гэх мэтээр нэгбүрчлэн нарийн судалгааг гаргасан бололтой юм.

Тодотголыг хэлэлцэж суухад ч Сангийн сайд гэхээс илүүтэй яамны залуус л гол тоон баримтад хариулт өгч байсан. Тэгэхээр улс орны асуудал, ард түмний амьжиргаанаас хэдэн төгрөг татахыг яамны хэдэн залуус л шийдчихсэн бололтой шүү. Хатуухан хэлэхэд, Сангийн яаманд эгэл ардын амьдралыг ойлгодог хүн хэд байгаа бол.

Ихэнх нь л баян айлын “бацаа”-нууд байдаг нь худлаа биш шүү дээ. Аав ээжийнхээ мөнгөөр гадаадад өндөр боловсрол эзэмшиж ирсэн л залуус төрийн яамдуудад бууриа засдаг. Барууны школ, хэв маяг ярихаас биш бодит амьдралд юу болж байдгийг тэд мэдэхгүй нь харамсалтай. Ямартай л дундаж наслалт нь дэлхийн жишигт хүрээгүй байхад тэтгэврийн насыг нь дэлхий нийтийн жишигт нийцүүлж доромжилж байх билээ. Ийм л амьдралаас тасарчихсан зүйл хийж сууна, тэд. Сангийн сайд нь хүртэл 100 сая төгрөгийн хадгаламжтай хүмүүс улс орноо бодоод хадгаламжаа татахгүй байх гэсэн сохор итгэлээр ажлаа хийж суух ч гэж дээ.

Хамгийн эмгэнэлтэй нь эдгээр татварыг нэмснээр яг хэдэн төгрөгийн цэвэр ашиг олж, төсвийн дарамт ямар байдлаар өөрчлөгдөх вэ гэдэгт тэд хариулт өгч чадаагүй. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ асуултыг асуухад хариулт өгөх хүн Сангийн яамнаас ширхэг ч байгаагүй юм. Тэгэхээр энэ удаагийн төсвийн тодотгол тооцоо судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй гэхээс илүүтэй цайны цагаараа “хов базаж” суугаад хийчихсэн халтуурны тодотгол болчихож. Валютын сангийн хүсэлт гэсэн сайхан үгээр халхавч хийж ядарсан ард түмнийхээ халааснаас боловсон аргаар хулгай хийх төсвийг л Чойжоо сайд ба түүний багийнхан хийчихлээ. Хувийн компанийн захиралд улсын төсвөө базуулсны гор ингэж гарлаа даа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Б.Мөнхтамир ахална

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
ХУРААХ
Шөнийн нислэг - Маск продакшны...
Их гурван 89 оноог авч багаа...

Төсвийн тодотгол алдагдалтай, алдагдалгүй

Өнөртогтох 2017-04-18

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Б.Мөнхтамир ахална
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

3 цагийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

3 цагийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

3 цагийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

3 цагийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

4 цагийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Б.Мөнхтамир ахална

4 цагийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

4 цагийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

4 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

4 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

1 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

1 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

САНАЛ БОЛГОХ
2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах