• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхийлөгчийн сонгууль ба АН-ын хувь заяа

Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан хаврын улс төрийн халуухан сэдэв болчихож. Ардчилсан Монгол Улсыг удирдах чин хүсэл, нөгөө талаар мөрөөдөл тээсэн хүмүүс улс төрийн намууд дунд бишгүй олон гэдэг нь хэвлэлээр яригдаж буй горилогчдын жагсаалтаас илхэн харагдана. Нам болгон дотроо ил далд өрсөлдөөн явуулж, дотоодын дэмжлэг авахын тулд сэм, сэмхэн уулзалтууд хийж байгаа сурагтай. Хууль ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч тавдугаар сарын эхний 10 хоногт тодрох учиртай. Улмаар, тавдугаар сарын 17-нд СЕХ-ноос нэр дэвшигчдийг албан ёсоор нийтэд зарлах хуулийн заалттай юм билээ.

Гэтэл хуулийн хугацаа болоогүй байхад өөрийгөө Ерөнхийлөгч хэмээн сэтгэчихсэн хүмүүс “би ялчихвал, ингэж ажиллана, тэгж өөрчилнө” хэмээн амлалт өгөөд л давхиж явна. Зангараг заагаад ч тэр үү МАН-ын горилогчдын сурталчилгаа тун ч нууцхан байдалтай. Хаа нэгхэн асуудлаар “шоудаж”, хэвлэл мэдээллийн анхааралд өртөхөөс өөрөөр мэдэгдсэн зүйл алга. МАХН-ынхан ч ялгаагүй санал тавих хэмжээнд л тохиролцоо хийж буй сураг дуулдах болсон.

Өөрөөр хэлбэл, наашаа гэсэн бүхэнтэй найр тавин уулзаж, нам харгалзахгүй хэнийг ч дэвшүүлэх магадлалтай гэдгийг МАХН-ын нэр бүхий улстөрчид хэлж буй юм. Хувьсгалт намын нэр хүндийг өндөрт өргөж чадах, хувь хувьсгалын асуудлаар даацтайхан үзэл бодлоо илэрхийлчих хэнийг ч МАХН хүлээж авахад бэлэн байгаа юм билээ. Тиймээс МАН-д гологдсон нэг нөхөр МАХН руу давхиж очоод нэр дэвшчихвэл гайхах зүйл алга.

Эрх мэдэл, мөнгө бүгд МАН-ын талд байна, харин АН...

Ерөнхийлөгч болох хэтийн мөрөөдлөө ажил хэрэг болгочих зорилготой, дотоодын дайнаа ил тод зарлачихсан улс төрийн хүчин бол АН-ынхан. 100 ямаанд 60 ухна гэгчээр “том мөрөөдөл”-тэй хүмүүс энэ намд хэтэрхий олон юм. Бүгд л дор бүрнээ амбийц, алдар нэрийн хойноос хөөцөлдөж нэгэн цул болох гэж оролдож буй намаа нэлээд олон хэсэг болгон бутаргахдаа ч гарамгай юм. Урьдчилсан байдлаар АН-аас долоон горилогчийн нэр дуулдаж эхэлжээ.

Уламжлал ёсоор фракци, фракцийн төлөөлөл өрсөлдөнө гэсэн үг. Бүр өөр намаас орж ирчихээд Ерөнхийлөгч болох мөрөөдөл ч тээж яваа хүн ч тэдэн дунд дуулдах болов. Гэхдээ энэ удаагийн сонголт АН улс төрийн тавцанд нам хэвээр үлдэх үү, нэр хүндээ навс унагаж, дахиад 20 жил гудамжинд лааз өшиглөх үү гэдгийг шийдэх хариуцлагатай цаг үе. Намын даргаа сонгосон шиг фракцийн улс төр хийж, гишүүдийн бүртгэл нэрээр хуурамч анкет бүрдүүлж, ядарсан гишүүдийнхээ саналыг 5000 төгрөгөөр үнэлэх юм бол ардчилал дахиад хэзээ ч өндийхгүй.

Тэртээ тэргүй МАН бүх шатанд хүчтэй байгаа. МАХН-ынхан ч ярьснаасаа буцаж МАН-тай тохиролцоонд хүрч,  улмаар сонгуульд оролцохоос татгалзах, эсвэл МАН-ын нэр дэвшигчид боломж олгох үүднээс эсрэг сул өрсөлдөгч сойвол АН-д ямар ч шаанс гарахгүй. Эрх мэдэл, мөнгө гээд бүх зүйл МАН-д ашигтай байгаа учраас энэ бүхний өөдөөс АН нэр цэвэр хүнийг л явуулах учиртай юм. Улс төрд мэдээж өндөг шиг өөгүй хүн байхгүй. Гэвч улс төрийн туршлага, зангараг, адаглаад л мэдлэгтэй улстөрчийг сойхгүй л бол АН хоёр том сонгуульд бүрэн ялагдал хүлээх нь ээ. Ардчилсан Ерөнхийлөгчтэй болчихлоо гэхэд Ардын намын хэмжээ хязгааргүй эрх мэдэлд хяналт тавих хүнтэй болно гэсэн үг. Олонхиор хүч түрээд баталчихсан хуулийг хориг тавиад ч болов хойшлуулах сөрөг хүчний дуу хоолой төрд хүчтэй болох учиртай.

Тиймээс л Ерөнхийлөгчийн сонгуульд намын зөрчил, фракцийн эрх ашгийн үүднээс биш ирэх сонгуулийн үр ашиг, ирээдүйд олж авах нэр хүндийнхээ төлөө нэгдэх хэрэгтэй байна, АН-ынхаан. Мэдлэгтэй, чадвартай, хамгийн чухал нь нэр цэвэр гэсэн шалгуурт тэнцэх хүн эдгээр долоон горилогчид дунд харамсалтай нь ганц, нэгхэн байгаа. Дийлэнхи, олонхи нь муу нэртэй, луу данстай. Зангарагтай улстөрч шүү гэж хэлчихмээр, тоочихмоор хүн чамлалтай.

Фракцийн дарга нар намаа ялагдуулахыг хүсэв үү

Хамгийн хачирхалтай нь АН-ынхан ирэх тавдугаар сарын 2-нд намын гишүүдийнхээ дотоод сонгуулиар нэр дэвшигчээ тодруулна гэж зарлачихсан. Цаг хугацаа тулчихсан, хэзээ мөдгүй шинэ сар гарах гэж байхад нэр дэвшинэ ээ гэж зарласан улстөрчдөөс даацтай хөдөлгөөн хийсэн хүн тун цөөхөн байгаа нь олны гайхшийг төрүүлж буй. Эндээс харахад, АН Ерөнхийлөгчийн сонгуульд тэгтлээ ач холбогдол өгөхгүй байна уу хэмээн хардаж болохоор. Намын гишүүд дунд ч иймэрхүү яриа гарч байгаа нь худлаа биш. АН-ын дотоод зөрчил туйлдаа хүрчихсэн нь хэнд, илхэн.

Тиймдээ ч намаа даргалж буй “Шонхор” фракци ба бусад гэсэн зөрчлийн үр дүн Ерөнхийлөгчийн сонгууль байх нь гэсэн таамаг яриаг үгүйсгэж боломгүй юм. Намын шинэчилсэн дүрэмдээ сонгуульд намаа ялагдуулсан бол намын удирдлага хариуцлага хүлээх ёстой гэсэн заалт байгаа гэх. Тиймээс бусад фракциуд Ерөнхийлөгчид намаа ялагдуулж, улмаар С.Эрдэнэ даргатай хариуцлага тооцох тохироог ч наагуур цаагуур хийгээд эхэлсэн гэсэн явган яриа нэг биш нэлээд хэдэн хүний амнаас дуулдаж буй учраас үнэний магадлал өндөр гэсэн үг л дээ.

Фракцийн дарга нар ярилцаж, ийм шийдэлд хүрсэн байлаа гэхэд АН гоё харагдах нь юу л бол. С.Эрдэнийг түлхэж унагалаа гээд АН шинэчлэгдэж чадах эсэх нь эргэлзээтэй. Дараа, дараагийн сонгуульд ялалт байгуулах магадлал буурна уу гэхээс өснө гэсэн итгэл төрөхгүй нь. АН-ын лидер гэгдэх улстөрчид арай ч намаа ингэж хорлохгүй гэж найдъя. Ардчилсан намд итгэдэг, улсын хөгжилд хэрэгтэй хэмээн дэмждэг мянга, мянган гишүүдийнхээ итгэл рүү ус цацахгүй гэж найдъя. Харин нэг нам шиг эвлэлдэж, намаа хагалан бутаргах бус нийтээр нэр цэвэр улстөрчөө дэмжээд явчихвал АН ард түмэнд гоё харагдана даа. Төрийн жолоог нэг намд дангаар өгч болохгүйг ард түмэн мэдэж буй учраас АН-ын нэр дэвшигч ялах магадлал өндөр гэдгийг тэд мэдэж байгаа биз ээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Баянхонгорын мөнгөлөг хоёр,...
Ц.Элбэгдорж: УИХ-ын гишүүд...

Ерөнхийлөгчийн сонгууль ба АН-ын хувь заяа

Өнөртогтох 2017-04-27

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

10 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах