• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Т.Цэрэндолгор: Намайг монголчууд сайн танихгүй ч дэлхийн тамирчид мэддэг юм

Дэлхийн мастеруудын спортын наадам Шинэ Зеландын Оакланд хотноо өнгөрсөн сарын 21-30-ны өдрүүдэд болж өндөрлөсөн билээ. Дэлхийн мастеруудын спортын наадамд 105 орны 28 мянган тамирчин 28 спортын төрлөөр өрсөлджээ. Харин манай улсаас энэхүү наадамд хөнгөн атлетик, хүндийн өргөлт, сагсан бөмбөг, дугуй усанд сэлэлт, пара хөнгөн атлетик гэсэн зургаан төрөлд 27 тамирчин оролцож, найман алт, таван мөнгө, дөрвөн хүрэл, нийт 17 медаль хүртжээ.  Тэр дундаа   74-79 насны ангилалд өрсөлдсөн ОУХМ Т.Цэрэндолгор зээрэнцэг шидэлтээр анхны алтан медалийг авч, салхийг нь хагалжээ. Улмаар тэрбээр дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл, нийт зургаан  медаль хүртсэн байна.  Энэ сарын 2-нд Дэлхийн мастеруудын спортын наадамд амжилттай оролцсон тамирчдыг БТСГ-ын удирдлагууд хүлээн авч уулзаж, баяр хүргэх үеэр Т.Цэрэндолгор гуайтай уулзаж, ярилцсан юм.  Тэрбээр өдгөө 79 настай билээ.

-Та хэзээнээс эхэлж хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-18 настайгаасаа эхлээд хичээллэж эхэлсэн. 1966 онд Спортын мастер цолтой болсон. Тэгээд л ажил амьдрал, сургууль соёл гэж явсаар спортоосоо бага зэрэг хөндийрсөн юм. Харин 2002 оноос хойш мастеруудын тэмцээнд оролцож, тасралтгүй 15 жил спортоор хичээллэж байна даа.

-Та сая Дэлхийн мастеруудын тэмцээнээс зургаан медальтай ирлээ. Бөөрөнцөг, зээрэнцгээр медалиа авсан уу?

-Миний үндсэн хичээллэдэг төрөл бол бөөрөнцөг, зээрэнцэг. Сая ч гэсэн тэр төрлүүдээрээ л медаль хүртсэн. Ер нь тэмцээн уралдаанд оролцоод, туршлага хуримтлуулаад ирэхээр өөр олон төрлөөр хичээллэмээр санагдаад жад, дүүгээр оролдож эхэлсэн. Бүгдээрээ л болмоор юм байна. Хүн хичээллээд, зүтгээд байвал болдог юм. Сая би 7, 8 хүнтэй л өрсөлдсөн. Нэг төрөлд л 7, 8 хүн орно шүү дээ. Өмнө дэлхийн аварга болж байсан АНУ-ын тамирчин, мөн дөрвөн удаагийн дэлхийн аварга Жастин гэдэг Австралийн тамирчинтай өрсөлдөж байхад бэлтгэл хийгээд байвал хэнтэй ч, ямар ч тэмцээнд тулж болохоор юм байна гэж бодсон.  Сая би зээрэнцэгтээ 20.68 метр шидсэн. Өмнө нь 46 мет шиддэг байсан. Бөөрөнцөгтөө 9.73 метр шидсэн. Хувийн рекордыг эвдлээ.

-Ингэхэд та бэлтгэлээ хаана, яаж хийдэг хүн бэ?

-Манайд чинь бэлтгэл хийх зориулалтын талбай байхгүй шүү дээ. Талбай олох гэж нэлээд юм болно. Эмээ нь нэг жижиг тэрэг мушгидаг ухаантай. Тэрнийнхээ арын багаажинд бөөрөнцөг, зээрэнцэг, жад гээд 40-50 кг техник хэрэгслээ ачиж аваад,  хаана хүн багатай газар байна гээд л хайна шүү дээ. Өглөө эрт хөдөлгөөн орохоос өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, эсвэл Туул голын эрэг дээр очиж бэлтгэл хийнэ. Хааяа Монголын үндэсний олимпийн хорооны зүүн талын овгор шороотой хэсэг байдаг. Тэнд бэлтгэл хийж байгаа техник хэрэгслээ булаад орхичихдог юм. Гайгүй бол аваад явчихна. Техник хэрэгсэл маань машины арын багаажнаас сална гэж үгүй. 40, 50 кг хүнд ачааг би байн байн буулгаж зөөж чадахгүй шүү дээ. Тийм болохоор үргэлж авч явдаг. Саяын наадмын өмнө боломжийнхоо хэмжээнд гайгүй сайн бэлтгэл хийсэн.  Сая дүүгээр шидэлт, бөөрөнцөг түлхэлтэд өөрийнхөө тогтоож байсан амжилтыг эвдсэн. Бэлтгэлээ хийгээд байвал нас ахисан гэлтгүй амжилт ахиад л байдаг юм байна. Бэлтгэл хийхгүй болохоор их хэцүү. Би хоёр жил өвчтэй гэрт хэвтсэн. Бэлтгэлээ хийхгүй болохоор булчингийн үйл ажиллагаа алдагдаад хэцүү юм билээ. Бэлтгэлээ хийгээд байхаар эрүүл мэндэд тустай. Одоо мастеруудын холбоо байгуулагдаад, олон ахмадуудыг тэмцээн уралдаанд оролцуулж байна. Тэмцээнд ордоггүй юм гэхэд ядаж л эрүүл мэндэд тустай шүү дээ.

-Ахмадуудын бөөрөнцөг, зээрэнцэг шидэж байгаа талбай стандарт хэмжээтэй юу, эсвэл өөр үү?

-Олимпийн наадамд оролцож буй тамирчид шидэж буй талбайтай яг адилхан. Стандарт хэмжээтэй талбайд л шиднэ.

-Олимп, дэлхийн аваргад медаль хүртсэн тамирчдыг төр засаг хүлээн авч шагнал гардуулдаг. Харин та бүхнийг хүлээн авч байсан уу?

-Манай Ч.Наранбаатар дарга л бидэндээ санаа тавина. Харин одоо Ц.Шаравжамц дарга овоо хүлээж авч, ядаж л урмын үг хэлээд байх юм. Түүнээс биш тоохгүй шүү дээ, биднийг. Мастеруудын тэмцээнд амжилт гаргаад ирж байгааг хэн ч мэдэхгүй. Онгоцны буудал дээр буугаад л гэрийн зүг шууд явна. Хүүхдүүд л тосч баяр хүргэж байгаа юм. Гэтэл одооноос тавих анхаарал нь арай дээрдэж байна. Үүнд ахмад тамирчны хувьд үнэхээр их талархаж явна. Ингэж ярьж болдог муу, үгүй юү бүү мэд. Гэхдээ би мастеруудын ангилалд 88 медаль хүртэхдээ улсаас нэг төгрөг ч авч үзээгүй. Замын зардалдаа хэрэглээрэй гэж хэн ч тусалж байсангүй. Амжилт гаргаад ирсэн хойно сайн яваад ирэв үү, баяр хүргэж гэж урам өгсөнгүй. Наранбаатар дарга маань л бидэнтэй ойр байж, биднийгээ дэмжсээр ирлээ.

-Жилд хэчнээн тэмцээнд оролцдог вэ?

-Мөнгө санхүүгийнхээ боломжийг харж байгаад чухал гэсэн 3-4 тэмцээнд оролцчихоод байгаа юм. Намайг энд тэнд очоод тэмцээнд оролцохоор “Монголд очиж тэмцээнд оролцмоор байна. Танайд ямар уу” гээд л асуудаг. Яг үнэндээ монголчууд намайг мэдэхгүй. Би өөрөө интернэтээс тэмцээнийхээ мэдээллийг хараад, визээ мэдүүлээд, явдаг байсан. Тэгээд гадаадад очоод, тэмцээнд оролцоод, гурван төрөлд медаль авчихаад ирэхэд хэн ч мэдэхгүй. Онгоцноос буугаад л явна. Харин дэлхийн тамирчид намайг сайн мэднэ. Надтай өрсөлддөг тамирчид ирэх жил намайг 80 насны ангилалд оролцоно гээд бөөн баяр болж байгаа. Гол өрсөлдөгч нь өөр насны ангилалд орох гэж байгаа болохоор.

-Тэмцээнд явах зардал мөнгөө яаж босгодог юм бэ?

-Биднийг хэн ивээн тэтгэх вэ дээ. Миний хувьд өөрийгөө л болгож ирлээ. Гадаадын олон оронд ах дүү, хамаатан садан, үр хүүхдүүд минь ажиллаж амьдарч байна. Тэдний хүчээр оролцохыг хүссэн тэмцээндээ оролцоод өдийг хүрлээ. Намайг маш сайн ойлгодог учраас чадлынхаа хэрээр л тусалдаг юм.

-Нэг ёсондоо таны ерөнхий спорсорууд бол хамаатан садан чинь байх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Би ингэдэг юм. Тэмцээнд оролцох жилийн төлөвлөгөөгөө гаргаад өгчихдөг. Үлдсэнийг нь манай хэд өөрсдөө зохицуулдаг юм. Гадаадад гайгүй ажиллаж, амьдарч яваа нь 300-400 ам.доллар, жаахан тааруу 100-200 ам.доллар гэх мэтээр ивээн тэтгэнэ. Ингээд л тал талаас зардал мөнгөө нийлүүлээд тэмцээндээ явна даа. Ямар ч байсан миний хамаатан садан, үр хүүхдүүд минь намайг зардал мөнгөөр дутаасангүй. Зарим нь хэцүү шүү дээ. Зардалгүй гээд тэмцээндээ явж чадахгүй. Саяын наадамд гэхэд бөхийн төрлөөр өндөр амжилт үзүүлэх боломж байлаа. Даанч зардал байхгүйн зовлон ахмад тамирчдад их. Хөгшин хүнд май гээд зардал гаргаад өгөх хүн олддоггүй юм. Намайг Японд тэмцээнд оролцохоор явахад Бат-Орших гээд залуу замын зардлаар тусалж байсан. Тэр хүнийг би үхэн үхтлээ мартдаггүй. Хүнээс тусламж авахаар өртэй юм шиг санагдаад хэцүү юм билээ. Уг нь хөөрхий минь намайг тэмцээндээ амжилттай оролцож ирээд уулзаарай гэсэн л дээ. Гэхдээ би яаж очих юм бэ.

-Нэг тэмцээнд оролцохоор явахад хэдий хэр зардал гарах бол?

-Янз бүр. Өөрийн оролцсон сүүлийн гурван тэмцээнээр жишээ авъя. Эхлээд нэг тэмцээнд оролцоход зургаан сая орчим төгрөг зарцуулсан. Дараа нь Солонгост болсон тэмцээнд гурван сая төгрөг гаргасан. Сая Австралийн Оакландад болсон наадамд оролцоход 6.5 сая төгрөг болсон. Ингээд бодохоор гурван тэмцээнд оролцохын тулд 15 сая төгрөг зарцуулжээ. Ингэж их мөнгө зарцуулсны үр дүн болон надад үлдэж байгаа зүйл нь энэ хэдэн медаль л байх шив дээ. Мөнгөө ийм медаль болгоод л ирдэг юм. Гэртээ зүгээр л сууж байхгүй, мөнгө үрээд гэж хэлдэг хүн байдаг л юм. Гэхдээ би хэр удав л гэж дээ. Үхдэг нь хорвоогийн жам юм чинь. Нэг л өдөр яваад өгнө. Тэр болтлоо дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулаад явж байж гэж боддог.

-Таныг Хадбаатар аваргын садан гэж сонссон?

-Биш ээ, тэр чинь Намжилмаа гавьяат байхгүй юу. Мэдэх хүмүүс нь үүнийг мэднэ. Харин мэдэхгүй нь яг чам шиг ингээд андуурч асуугаад байдаг талтай. Гэхдээ манай гэрийнхэн бүгд их биерхүү, том биетэй хүмүүс байдаг. Хамгийн жижиг биетэй нь л би шүү дээ.

-Та хөнгөн атлетикийн бөөрөнцөг, зээрэнцэг, жад, дүүгүүр шидэлт гээд л шидэлтийн бүх төрлөөр хичээллэж медаль авдаг. Гэтэл бэлтгэл сургуулилт хийх талбайгүй. Бас энэ төрлөөр хичээллэдэг залуус бараг алга. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Махашир гээд одоо 40 гаруй насны залуу бий. Тэр бол ёстой мундаг. Энэ төрөлд Монголын номер нэг тамирчин. Даанч нас нь явчихсан болохоор олимпод орно гэдэг худлаа болчихож байгаа юм. Түүнээс биш манай Махашир 60 метр гаргаж шиддэг юм даа. Энэ нь олимпийн норматив байхгүй юу. Хэрвээ залуу байсан бол олимпоос зоолттой нэг медаль чирээд л ирэх хүн. Тэр мастеруудын наадамд бол олон дээд амжилтын эзэн болно гэдэгт итгэлтэй явдаг. Мань мэт шиг спортоор хожуу хичээллэсэн хүний сэтгэлийг мастеруудын наадам дэвтээдэг.

-Тэгвэл таны мөрөөдөл?

-Хамгийн том мөрөөдөл бөгөөд зорилго нь залуу тамирчдадаа зориулж нэг сайхан бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн стандарт талбай байгуулж өгөх. Үхэхээсээ өмнө ийм нэг талбайтай болгохыг чин сэтгэлдээ тээж явдаг. Ажил хэрэг болгох гээд эхнээс нь хөөцөлдөж л байна. Хотын хаа нэгтээ зориулалтын талбайтай болчихвол манайд энэ спортоор хичээллэж амжилт гаргах залуус мөн ч олон байна. Даанч бэлтгэл хийх орчин нөхцөл нь бүрдээгүй байхад хэн дурлаж хичээллэх вэ дээ. Бас энэ спортод санаа тавьдаг ганц хоёр хүн байх хэрэгтэй шүү дээ. Жүдог л хар. Х.Баттулгын буянд хичнээн сайхан явж байна. Энэ хүн бол жинхэнэ спортын зүтгэлтэн гэж хэлмээр санагддаг. Чин сэтгэлээсээ ингэж хандвал Монголд хөгжихгүй спорт гэж алга. Манай залуус чинь үнэхээр чадварлаг болсон байна.

-Ойрын үед ямар тэмцээнд оролцох вэ?

-Уг нь одоо нэг тэмцээн бий. Гэхдээ нэг удаа өнжих хэрэгтэй байх. Хэсэг хугацаанд амарч байгаад Азийн аваргад л оролцоно доо.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно
The MongolZ баг эхний тоглолтод хожлоо
The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ
2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Ярилцлага
ХУРААХ
Спортын шилдэг гэрэл зураг:...
KARAOKE NIGHT - Дуучин МАРАЛЖИНГОО

Т.Цэрэндолгор: Намайг монголчууд сайн танихгүй ч дэлхийн тамирчид мэддэг юм

Пунцагболд 2017-05-05

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно
The MongolZ баг эхний тоглолтод хожлоо
The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ
2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

3 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

3 цагийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

3 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

3 цагийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

15 цагийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

15 цагийн өмнө өмнө

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

15 цагийн өмнө өмнө

Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

САНАЛ БОЛГОХ
2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-15 өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-15 өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах