• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Т.Бадрал: Төрийн өмнөөс үүрэг хүлээдэг хүмүүсийн нийгмийн баталгаа өндөр байх ёстой

Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд өргөсөн томхон үйл явдал Азийн цээжинд орших Монгол Улсад амжилттай зохион байгуулагдсан юм.Тэр нь “Говийн чоно-2017” олон улсын дадлага сургуулилтын арга хэмжээ.  Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар, ОБЕГ амжилттай зохион байгуулсныг АНУ-*ын Номхон далайн цэргийн командлал өндрөөр үнэлснийг уншигч таны сонорт дуулгахад таатай байна.  Энэ үеэр   ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралтай манай сурвалжлагч Өмнөговь аймагт уулзаж ярилцсан байна.

-Монгол Улс “Говийн чоно-2017” олон улсын  дадлага сургуулилтын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.  ОБЕГ-ын даргын хувьд сэтгэл хангалуун байна уу?

 “Говийн Чоно-2017”  олон улсын дадлага сургуулилтыг  эх орондоо зохион байгуулах хүсэлтээ Монгол Улсын Засгийн газар болон ОБЕГ-аас 2008 онд АНУ –ын  Элчин сайдын яамаар дамжуулан АНУ-ын Номхон далайн цэргийн командлалд  тавьсан. Тухайн үед манай улс   гамшгаас хамгаалах нөхцөл байдал, гамшиг тохиолдсон үед  авах  хариу  арга хэмжээ тааруухан байсныг нуугаад яах вэ.  ОБЕГ  байгуулагдаад удаагүй,  дөрөвхөн жил болж байлаа шүү дээ.  Аливаа гамшиг ослын үед хариу арга хэмжээг яаралтай  авах  нь нэг улс  үндэстний  гэхээс  илүү бүс нутгийн  хамтын ажиллагааны асуудал болохыг  сүүлийн  арван хэдэн жилд   гарсан том,  том гамшгууд харуулсан. Жишээ нь Япон бол эдийн засгийн чадамжтай  том улс. Гэтэл  2011 оны гуравдугаар сарын 11-нд  болсон гурвалсан гамшиг буюу цунами, газар хөдлөлт, цөмийн аюулгүй байдал алдагдахад  хүчин мөхөсдөж, бүс нутгийн улс орнуудаас тусламж хүссэн. Монгол Улс авран хамгаалах, эрэн хайх багаа илгээж байлаа. Хэдийгээр бидний илгээсэн баг туршлага дутмаг ч ядрах цагт нөхрийн чанар танигдана гэдгээр чадлынхаа хэрээр үүргээ амжилттай биелүүлээд ирсэн.  Мөн хоёр жилийн өмнө Непальд  хүчтэй  газар хөдлөлт болоход Засгийн газарт  нь  хариу арга хэмжээ авах  боломж байгаагүй. Өөрөөр хэлбэл,  чадал нь  хүрээгүй. Сычуаны  газар хөдлөлт ч  ялгаагүй.  Энэ  бүхэн юу хэлж байна вэ гэхээр  гамшгийн хор хөнөөл, хохирол тухайн орны хүчин чадлаас давсан тохиолдолд бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд  шийдэхээс өөр гарц байдаггүй гэдгийг бид хаа хаана аа ойлгох ёстой.  “Говын чоно-2017 ” олон улсын дадлага сургуулилтын  арга хэмжээг ОБЕГ   2008 оноос  зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийнх  зургаа дахь нь. ОБЕГ-ын   бие бүрэлдэхүүн,  Өмнөговь аймаг дахь манай ОБГ энэхүү  арга хэмжээг орон нутагтаа өндөр түвшинд  амжилттай зохион байгуулсныг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна.

-Номхон далайн цэргийн командлал  олон улсын дадлага сургуулилтын  арга хэмжээг Монгол Улсад тэр дундаа орон нутагт зохион байгуулах эрхийг өгөхдөө ямар нэг  шалгуурыг тавьсан уу?

АНУ- Монгол Улсын  хамтын ажиллагааны хүрээнд  шийдэгдсэн асуудал. Өмнө нь хийгдэж байсан дадлага сургуулилт зөвхөн хоёр орных  байсан бол өдгөө  цар хүрээ нь өргөжин олон улсын хэмжээний дадлага сургуулилт руу шилжсэн.  БХ салбар  Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгууллагддаг “Хааны эрэлд” олон улсын дадлага сургуулилтыг  “Говийн чоно”-ыг адилтгаж болно. Нэг түвшиний хоёр өөр салбарын арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй.  Энэ жил  Ази Номхон далайн орнуудаас Тайланд, Пакистан,Энэтхэг  зэрэг байгалийн  гамшиг  байсхийгээд болдог  орны ОБЕГ-аас   “Говийн чоно” олон улсын дадлага сургуулилтын арга хэмжээнд  ажиглагчийн   байр сууриас  бус багийн   бүрэлдэхүүнтэй ирж оролцох хүсэлтээ  ирүүлж буйгаас  үзэхэд  бүсийн нутгийн  улс орнууд  энэхүү арга хэмжээнд  өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл буй за.  Хамгин гол нь бүсийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх цаашлаад  өөрийн орны   бие бүрэлдэхүүний  чадавхийг  сайжруулах  нь  “Говийн чоно”-ын гол зорилго чиглэл  байсан. Нөгөөтэйгүүр,  шинээр батлагдсан  Гамшгаас хамгаалах тухай хуульд гамшгийн эрсдлийг бууруулах болон гамшиг гарсан тохиолдолд  авах хариу  арга хэмжээг дээшлүүлэх тухай асуудал онцгой байр суурьтайгаар  тусгагдсан.  Учирч болзошгүй гамшиг ослын  хэмжээ  тухайн аймаг, орон нутаг цаашлаад  тухайн улс үндэстний Засгийн  газрын хүрээнээс давсан тохиолдолд  гадны улс орнуудтай хэрхэн хамтран ажиллах вэ гэдгийг энэхүү дадлага  сургуулилтаас мэдэж авах юм.   Дэлхий дахинд тохиолдсон гамшиг ослыг  даван  туулах  тусам засч залруулах  алдаа эндэгдэл гарч ирсээр байна.  Монгол Улсын  хэмжээнд газар хөдлөлтийн чичиргээний давтамж ойртож, хот суурин газарт гэлтгүй хөдөө,  орон нутагт мэдрэгдэж  буй.   Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болсон газар хөдлөлтийн чичиргээ   ОБЕГ-ын нийт бие бүрэлдэхүүнийг төдийгүй  орон нутаг өөрөө  бэлэн байхыг сануулж буй  том анхааруулга  гэдгийг ойлгох ёстой.  

.  - “Говийн чоно-2018 оныг  зохион байгуулах эрхийг Монгол Улсад дахин олгох аваас  оролцогч орон хийгээд  бие бүрэлдэхүүн  нэмэгдвэл түүнийг хүлээн авах хүчин чадал бидэнд байна уу. Миний хэлэх гэсэн санаа бол Зэвсэгт хүчин шиг сургалтын баазтай болох  нь ялангуяа таны ажил, таны зорилго  бус уу

-  Тантай санал нэг байна. Миний, бидний маргаашийн зорилгыг та онож хэллээ. Монгол Улсад төдийгүй бүс нутгийн хэмжээнд гамшиг гарсан тохиолдолд манайх  өөрийн  багийг илгээх чадавхтай байх ёстой.  Олон улсад үүрэг гүйцэтгэх багийг маш богино  хугацаанд  зохион байгуулах хуультай.  НҮБ-ын  Олон улсын эрэн хайх, аврах бүлгийн  ангилал бүхий  баг  65 хүний бүрэлдэхүүнтэй байдаг.  Өнөөдрийн байдлаар тэрхүү багт багтах  эмч, аврагч, нохой хөтлөгч нарыг бэлтгэх сургалтын бүртгэл манай улсад   эхэлсэн. Тэднээс  сонгон шалгаруулж, олон улсад илгээх багийг бүрдүүлнэ. Тодруулбал, АНУ-ын Номхон далайн командлалаас тавьж буй шаардлагыг хангасан тохиолдолд  Монгол Улс  бүс нутагтаа үйлчлэх  эрх бүхий багтай болох юм. Тийм орон цөөн шүү дээ. Нөгөө талдаа Монгол Улсад том хэмжээний гамшиг гарсан тохиолдолд гаднаас ирэх олон улсын  баг  бие бүрэлдэхүүнийг хүлээж авах асуудал үүснэ.  Үнэнийг хэлэхэд,  бие бүрэлдэхүүний  чадавхиас илүүтэй  тэдний техник тоног төхөөрөмжийг  хилээр  нэвтрүүлэх, гаалийн татвараас чөлөөлөх  асуудал бидний  сэтгэлийг  зовоодог. Сая   батлагдсан Гамшгаас хамгаалах  тухай хуульд гаднаас  орж ирж байгаа хүмүүнлэгийн тусламж  гэсэн бүхэл бүтэн бүлэг бий.  Хуулийн хүрээнд гадны улс орноос  хүмүүнлэгийн тусламж авах,  эрэн хайх багийг  Монголд  нэвтрүүлэх, ажиллуулах, буцаах  журмыг нэн даруй  хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах  ёстой. Мөн хуулийн үйлчлэл ямар хүрээг хамрах вэ гэхээр  Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас гадна хүмүүнлэг, гамшгийн үед  авах хариу арга хэмжээнд оролцож байгаа  олон улсын болоод төрийн бус байгууллагууд багтах ёстой. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын техникийн экспертүүд  Монгол Улсад  дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байгаа. Монгол Улс  энэ бүхнийг багтаасан  журамтай болсон тохиолдолд гадны эрэн хайх, аврах багуудыг хүлээж авах эрх зүйн орчин бүрдэх юм. Бидний тооцоолж буйгаар  2018 оы нэгдүгээр сар гэхэд  журам батлагдах байх.  

-     ОБЕГ АСЕМ-тай дүйцэхүйц  арга хэмжээг  Улаанбаатар хотноо  зохион байгуулахаар болсон.  Бэлтгэл ажлын явц ямар байгааг сонирхвол?    

 -Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр дэлхийн 86 улс хүлээн зөвшөөрч баталсан дагаж мөрдөх Тунхаг бичиг гэж  байдаг юм. Үүнийг  бүс нутгийн хэмжээн мөрдөж,  хамтран ажиллах өөрсдийн төлөвлөгөөг  улс үндэстэн бүр өөр өөрийн төлөвлөгөөний дагуу журмаа баталдаг.  Эл хүрээнд Монгол Улсад гамшгийн эрсдлийг бууруулах түүнчлэн бүс нутгийн хэмжээний  гамшгийг бууруулах Сайд нарын бага хурлыг Монгол Улс  2018 онд  зохион байгуулах эрхийг авсан. Монгол Улсын Засгийн газар,  Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан.  Монгол улсын Шадар сайд  ажлын хэсгийг ахалж буй. Ажлын хэсэг хоёр ч удаа хуралдсан. Түүнчлэн   Монгол Улс Сайд нарын бага  хурлын зорилго зорилтыг   тодорхойлсон.  Сүүлийн жилүүдэд хот суурин газарт гамшиг болох эрсдэл өндөр болж байна.  Тиймээс  гамшгийг даван туулах чадавхийг  гол зорилтоо болгоё. Нөгөөх нь гамшгийн эрсдлийг бууруулахад зарцуулагдах  хөрөнгө оруулалтыг хэрхэн  шийдэх талаар санал солилцох юм.  Манайд 2018 онд  хуралдах  Сайд нарын бага хурлаар хэлэлцэх үндсэн асуудал  нь  энэ хоёр.

-  Санхүүжилт нь шийдэгдсэн үү? 

 Монгол Улсын Засгийн газар  бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон. Төсөв санхүүтэй холбоотой  асуудлыг шат шатандаа шийдэж байгаа.  НҮБ-д  гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын стратегийн төв гэж байдаг.  Энэ төвтэй  хамтран ажиллаж байгаа.

 - ОБЕГ-ын үйл ажиллагаа жилээс жилд өргөжин хөдөө, орон нутаг дахь анги нэгтгэлийн статус  газар болсон байна лээ. Бие  бүрэлдэхүүн  өргөжихийн хэрээр хөрөнгө санхүүжилт нэмэгдэж таарна.  

   Байгууллагын статусыг нэмэгдүүлнэ гэдэг санаан зоргоор бүтэх ажил биш. Хөрөнгө санхүү,  хүний нөөцийн асуудал хамгийн түрүүнд тулгардаг.  Өмнө нь хөдөө, орон нутагт Онцгой байдлын хэлтэс байсан бол эдүгээ газар болж өргөжсөн.  Тэр хэрээр ангиудын зэрэглэл нэг шатаар ахисан.  Дээр нь  авран хамгаалах,  эрэн хайх анги, салбаргүй сум, суурин газарт шинээр албыг байгуулсан. Түүнчлэн   салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан  анги, бүлгүүдийг салбар болгох зэргээр зэрэглэлийг нь ахиуллаа.  Гэхдээ бүх зүйл бидний санаснаар болохгүй юм. Улс орны эдийн засгийн байдал ч нөлөөлж байна. Ямартай ч  2020 гэхэд техник, тоног төхөөрөмж, парк шинэчлэлийн асуудлаа шийдэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж  буй. Албан хаагчдын орон тооны асуудал хүндхэн  байна.  Өнгөрсөн 2015,2016 онд  найман анги шинээр байгууллагдсан.Тэр  хэрээр орон тоо нэмэгдсэн.  Мөн энэ онд гурав, 2018 онд дөрвөн ангийг шинээр нэмж  байгуулна.  Орон тооны хувьд шинээр байгуулагдсан  ангиудын хэмжээнд яригдаж байгаа болохоос хуучин анги нэгтгэлийн хүчин чадлыг нэмэх боломжгүй.  Шинэ зохион байгуулалтын хүрээнд 2018 оны төгсгөл гэхэд хүн хүчний асуудал бүрэн шийдэгдэх учиртай.   Зэрэглэл нь ахисан ангиудын тухайд  хүн нэмэхээс илүү сургалтад хамрууулах асуудлыг түлхүү   ярина. Ер нь манай байгууллага  онцгой байдлын албанд алба хаах хүсэлтэй иргэдэд тавих шаардлагаа өндөр болгосон. Сонирхол бүхий залуучуудын тоо ч нэмэгдсэн.

-  Онцгой байдлын албанд ажиллах  сонирхолтой залуучуудын тоо жилээс жилд нэмэгдэж  байгаа нь  Ерөнхий газрын зүгээс ажилчдынхаа нийгмийн асуудлыг маш сайн  шийдэж байгаа учраас  нийгэм сайнаар хүлээн авч байгаа хэрэг?  

-   Ерөнхий газрын баримталж буй бодлого гэвэл ярих бус  бодит ажил болгохыг чухалчилсаар ирсэн.  Өдгөө алба хааж буй залуучуудаа насны хувьд авч үзэхэд 25-30 насныхан зонхилж буй. Залуу гэр бүлд бүх зүйл хэрэг болдог. Тиймээс тэдэнд ар гэртээ санаа зовохгүйгээр үүрэг гүйцэтгэх тийм нөхцлийг  бүрдүүлэх нь бидний үүрэг.  Манай албан хаагчид маш онцгой, хүнд  нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг.   Хувь хүнээс сэтгэлийн тэнхээ, мэдлэг  боловсрол, хурд хүч, авхаалж самбаа шаарддаг алба.  Хүний амь настай холбоотой асуудал  минут секунтээр хэмжигддэг . Зарим тохиолдолд өөрөө ч амь насаа алдаж болно. Төрийн өмнөөс үүрэг  хүлээдэг  хүмүүсийн  нийгмийн баталгаа өндөр байх ёстой юм. Албан хаагчдынхаа  нийгмийн асуудлыг шийдэх гарцыг хуулийн төсөлд  тусгаж өгсөн.  Удахгүй шийдэгдэх байх. Хууль, эрх зүйн бичиг баримт нь бүрдчихвэл  зохион байгуулах нь бидний хувьд  асуудалд хойш сууж, түүртэх явдалгүй.  Ер нь аливаа байгууллага удирдаж буй хүнээсээ  шалтгаалдаг. Би  газар, хэлтэс, албадынхаа  дарга нарт нэг л шаардлагыг тавьдаг.  Энэ нь юу гэхээр хамгийн гол нь  асуудлын цаана хүний амьдрал  явж байдаг учраас нийгмийн баталгааг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхийг  шаарддаг. Төрд зүтгэж байгаагийн  хувьд хамгийн өндөр цалин, урамшуулал авах ёстой.  Мөн  нийгмийн баталгаа нь  бүрэн хангагдсан байх ёстой гэж боддог доо.  

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө
Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
  • •Чуулган
  • •Тэрбум мод
  • •Степпе Арена
  • •Улсын Онцгой Комисс
  • •Ерөнхийлөгч
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Дуучин Б.Ангирмаа 17 жилийн өмнөх...
Ману Жинобли, Жеймс Харден дээр...

Т.Бадрал: Төрийн өмнөөс үүрэг хүлээдэг хүмүүсийн нийгмийн баталгаа өндөр байх ёстой

Чулуунцэцэг 2017-05-10

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө
Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

4 цагийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

7 цагийн өмнө өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

7 цагийн өмнө өмнө

Намар мод тарьцгаая!

7 цагийн өмнө өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

7 цагийн өмнө өмнө

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

7 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Балжинням, Дашням давхарласан өдөр

7 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

1 өдрийн өмнө өмнө

АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

1 өдрийн өмнө өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

1 өдрийн өмнө өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

1 өдрийн өмнө өмнө

Намрын мод тарих арга хэмжээний хүрээнд 135.000 мод шинээр тарилаа

1 өдрийн өмнө өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

1 өдрийн өмнө өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

1 өдрийн өмнө өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Бага тэнгэрт барилгуудын зөвшөөрөл гарга гэж намайг шахсан

2 өдрийн өмнө өмнө

Намрын адаг шар нохой сарын билгийн тооллын 1

2 өдрийн өмнө өмнө

Үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-10 өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

САНАЛ БОЛГОХ
2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-09 өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026-10-09 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-09 өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-08 өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-08 өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-08 өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2026-10-09 өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2026-10-08 өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2026-10-08 өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах