“Худалдаа хөгжлийн банк Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дампуурна” гэсэн утга бүхий Сангийн сайдын зурагтай мэдээлэл сошиал ертөнцөд дэгдсэн нь асуудал үүсгээд байгаа юм.
Тодруулбал, Сангийн сайдын зураг, нэртэй фэйсбүүк хуудсанд “ХХБ-ны санхүүгийн байдал хүндэрсэн. Хүндэрсэн шалтгаан гэвээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросуудаас авахын тулд ХХБ болон Улаанбаатар банкнаас хадгаламж эзэмшигчдийн 500 сая ам.долларыг гаргасан” гэсэн утга бүхий мэдээлэл тавигдсан юм.
Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд Сангийн сайд хуульчийн хамт мэдээлэл хийж, өөртөө ийм хаяг байхгүй, миний нэрийг барьж хуурамч мэдээлэл цацлаа хэмээн мэдэгдэв. Тэрбээр, “Худал мэдээллийг албан ёсоор няцааж байна. Надад тийм хаяг байхгүй. Энэ асуудлаар Тагнуулын байгууллагад хандсан байгаа.
Миний бие МАН-ын бүлгийн хуралдаанд ч ийм мэдээлэл хийгээгүй. Банк санхүүгийн байгууллагын талаар ийм ноцтой мэдээлэл цацагдаж байгаа нь иргэдэд буруу мэдээлэл болж очно. Иргэдийн хадгаламж, банк санхүүгийн эрсдэл, цаашлаад улс орны хэмжээний асуудал. Тиймээс хэвлэл мэдээлэл болон сэтгүүлчид та бүхэн ор үндэсгүй мэдээлэл тараахгүй байхыг хүсье” хэмээлээ. Мөн энэ асуудлаар 17.30 цагт Монголбанкнаас мэдээлэл хийхээр болжээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.