• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Баяр: Н.Энхбаярын ярилцлагыг үзсэн, хачин л юм билээ

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд Санжийн Баяр маш олон сэдвээр хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгууль болоод МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой сэдвүүдээр өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Надтай ярихаар Энхбаярыг, Энхбаяртай ярихаар намайг ёс юм шиг асуудаг болоод удлаа. Заримдаа ч залхмаар. Гэвч тодорхой асуусан учраас би тодорхой хариулъя.
 
Хүмүүс над руу утасдаад “Энхбаяр таны тухай аймаар, аймаар юм ярьсан шүү” гэсэн. Би “Ам нээвэл...” нэвтрүүлэгт өгсөн  ярилцлагыг нь Ютүүбээс татаж үзсэн. Хачин л юм билээ. Төрийн том сэнтийд сууж байсан хүн гэхээргүй арай л задгай зайдан ярьж байна билээ. Ганц Оюу толгойн гэрээ гэлтгүй, намайг дэмжиж дарга болгосон тухай, долоон сарын 1-ний хэрэг явдалд өөрөөс нь бусад бүх хүн буруутай тухай, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль намын удирдлагын уршгаас болж амжилтгүй болсон тухай гэхчилэн өөр олон хүнийг хамарсан, өөр олон сэдвийг хөндөөд байсан. Уур бухимдалтай, сэтгэл санааны хувьд ихээхэн тогтворгүй байсан учраас тэр үү, эсвэл ерөөс ингэж ярьдаг болсон юм уу, илэрхий худлаа, огт авцалдаагүй үг амнаас нь унаж байх юм. Жишээ нь, Оюу толгойд манай эзэмших хувийн тухай асуудал байна.
 
Энхбаярын ярьснаар бол, тэр намайг дуудаад л, Монголын тал 51 хувьтай байна шүү, нөхөөр, гэж захиж анхааруулжээ. Тэгтэл Монголдоо хайргүй би бээр түүнийг хуурч мэхлэн 34 хувь болгосон гэж ойлгохоор. Гэтэл бид хоёрын хооронд ийм яриа огт болоогүй. Болох ч үндэсгүй. Үүнийг хоёр том дарга яриад шийддэг ч юм биш. Энэ асуудал яриагаар биш хуулиар зохицуулагддаг” хэмээн ярьжээ. 
 
Ц.Мөнх-Оргил: Хятад иргэд визтэй зорчино 
 
Сүүлийн үед давхар иргэншилтэй холбоотой асуудал нэлээд анхаарал татаж эхэлсэн. Гадаадад төрсөн монгол хүүхдэд давхар иргэншил олгохоор яригдаад байгаа. Үүнийг дагаад Хятадын иргэд Монгол руу визгүй зорчино гэсэн явган мэдээлэл ч газар авсан. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Монгол Улсын харьяатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулж байгаа. Хуулийн төслөөр удахгүй хэлэлцүүлэг зохион байгуулна, холбогдох хүмүүсийн саналыг тусгана. Үүний дараа УИХ-д өргөн барих юм. Хуулийн төсөлд суулгах өөрчлөлт нь зөвхөн Монгол аав, ээжтэй гадаадад төрсөн хүүхдэд хамаарах юм.
 
Жишээ нь, АНУ-д Монгол аав, ээжтэй хүүхэд төрдөг. АНУ хөрсний зарчмаар буюу хуулиараа өөрийн иргэн болгочихдог. Гэтэл Монгол Улс давхар иргэншилтэй болгохыг зөвшөөрдөггүй учраас хуулиараа АНУ-ын иргэн болоод үлддэг юм. Ийм төрлийн маш олон тохиолдол бий. Өмнө нь ийм тохиолдол цөөхөн байсан. Яагаад гэвэл монголчууд ийм олноороо гадаадад ажиллаж амьдардаггүй байлаа. Өөрөөр бол давхар иргэншлийн асуудал Монгол Улсын хуулиар хаалттай байдаг. “Олон зуун мянган Хятад иргэн орж ирэх гээд байна” гэсэн мэдээлэл сошиалд цацагдсан. Түүнийг би уншсан. Гэхдээ энэ мэдээлэл худлаа. Энэ бол улс төрийн зорилготой бусдын анхаарлыг өөр зүйлд сарниулах гэсэн оролдлого. Давхар иргэншлийн эрхийг гадаад улсын иргэдэд өгөхгүй. Зөвхөн монгол аав, ээжтэй гадаадад төрсөн хүүхдэд өгөхөөр хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж байгаа.  
 
Сошиалаар Хятад иргэдэд давхар иргэншил олгох гэж байна гэх мэтийн зүйл “сэвж” байна лээ. Тийм зүйл огт байхгүй. Миний мэдэхээр БНХАУ болон Казакстанд давхар иргэншлийг хуулиараа зөвшөөрдөггүй. Тэгэхээр Хятад улсын иргэн давхар иргэншил авах бололцоо байхгүй. Дээр нь бид тийм асуудлыг огт яриагүй. Хятад иргэн Монгол Улсад орж ирнэ.  Гэхдээ орж ирэхдээ ном журмын дагуу виз аваад орж ирнэ. Энэ дэглэм өөрчлөгдөхгүй” хэмээн ярьжээ. 
 
Т.Аюурсайхан:  Тухайн үед сайдаар ажиллаж байсан зарим хүнийг шалгуулна 
 
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, Монголбанкинд шалгалт хийсэн билээ. Шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэн талаар мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ярилцлага өгчээ. Тэрбээр “Монголбанкны алдагдал 2012 оноос эхэлж хуримтлагдсан байдаг. Жишээ нь, 2011 онд 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос 280 тэрбумын алдагдалтай болсон юм билээ. Ингэж явсаар 2016 онд жилийн 1.6 их наяд болж нийт гурван их наяд төгрөгийн алдагдалтай болсон байна. Энэхүү алдагдлыг хуулиар төсвөөс хаадаг. Ингэхдээ Засгийн газар үнэт цаас гаргадаг. Татвар төлөгчдийн халааснаас гарна гэсэн үг. Ийм л нөхцөл байдал үүссэн. Ажлын хэсэг үүнийг нягтлаад юунаас болов гээд шалгаад үзэхээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотойг тогтоосон.
 
Монголбанкны үйл ажиллагааг Төв банкны тухай хуулиар маш тодорхой заагаад өгчихсөн байдаг. Гэтэл хуульд заагаагүй арга хэмжээг хэрэгжүүлсэн, түүнээс давсан үйл ажиллагаа явуулсан, зөрчсөн, бодлогын уламжлалт бус арга хэмжээг явуулсан байгаа юм. Үүний нэг нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”. Хөтөлбөрийн хүрээнд 4.8 их наяд төгрөгийг зах зээлд маш бага хүүтэйгээр аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг. Үүнээс 369 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсныг тогтоосон. Шатахууны компаниудад их хэмжээний хөнгөлттэй зээл олгохын зэрэгцээ тухайн үеийн валютын ханшаас 300 төгрөг хүртэлх доогуур ханшаар өгсөн байгаа юм. Үүний улмаас төрд 480 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан.
 
Тэдгээр хөтөлбөрийг харахад хэрэгжүүлэх ямар ч үндэслэлгүй байсан. Шатахуун дээр ярихад дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ тогтмол буурч ирсэн байдаг. 2012-2016 онд гэхэд дөрөв дахин буурсан. Үүнтэй холбогдуулж Монгол Улс руу орж ирж байгаа шатахууны хилийн үнэ гурав дахин буурсан байдаг. Гэтэл шатахууны компаниуд нэг ч төгрөгөөр үнээ бууруулаагүй. Татварын албанаас авсан мэдээллээр шатахууны импортлогч компаниудын ашиг энэ хугацаанд гурав дахин нэмэгдсэн байх жишээтэй. Гэвч нөгөө талд нь төр их хэмжээгээр хохирчихсон. Их хэмжээний нийлүүлэлт хийчихээр валютын ханш огцом өсөөд төгрөгийн худалдан авах чадвар огцом суларчихсан.
 
Гэтэл үүнийгээ засахын тулд валютын интервенц хийчихсэн. Өнгөрсөн хугацаанд нийт долоон тэрбум ам.долларын валютын интервенц хийсний уршгаар нөөцөө шавхчихсан байгаа юм. Үр дүнд нь зах зээлд маш олон эрсдэлийг бий болгосон. Нийт илүүдэл мөнгөө буцааж татахын тулд Төв банкны үнэт цаас гаргасан ч түүнийхээ хүүд маш их зарлага гаргасан. Үүнээс гадна своп, форвард хэлцлүүдийг өнгөрсөн хугацаанд арилжааны банкуудтай байгуулсан байдаг. Үүний алдагдал гэхэд 1.7 их наяд төгрөг байгаа. Уг нь своп, форвард хэлцлээс Монголбанк алдагдал хүлээх үндэслэлгүй. Тийм болохоор тухайн үед ажиллаж байсан зарим сайдуудыг шалгуулна” хэмээн ярьжээ.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Майкл Жордоны гарын үсэгтэй...
Манчестерын халдлагын нууц...

С.Баяр: Н.Энхбаярын ярилцлагыг үзсэн, хачин л юм билээ

Пунцагболд 2017-05-26

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

7 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

13 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

13 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

13 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

14 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

14 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

15 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

15 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

15 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах