• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхийлөгчид “F” дүн тавьж, Боловсролын сайдаа огцруулав

УИХ-ын нэгдсэн чуулганы лхагва болон баасан гарагийн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлан мэдээлэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл болон бусад хуулийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанд Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлан мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт гишүүдэд танилцуулснаар эхэлсэн юм. Монгол Улсын эдийн засаг, санхүү төсвийн төлөв байдлын тайланд 2013-2017 оны тоон мэдээллийн харьцуулалт болон 2018-2021 оны дунд хугацааны төсөөллийг тусгасан байна. Манай улсын эдийн засгийн өсөлт 2013 онд 11.6 хувь, 2014 онд 7.9 хувь, 2015 онд 2.4 хувь, 2016 онд нэг хувь болж буурчээ. 

Эдийн засгийн өсөлт ийнхүү буурах болсон нь эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дунджаар 47 хувиар буурсан, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 1.2 хувиар саарсан зэргээс үүдэлтэй аж. Мөн манай улсын экспорт 2016 онд 2014 онтой харьцуулахад 850 сая ам.доллар буюу 15 хувиар, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 1.9  тэрбум ам.доллар буюу 93 хувиар буурсан нь ч нөлөөлсөн хэмээх дүгнэлт гарчээ. 

Түүнчлэн эдийн засгийн өсөлт буурах болсон нэг шалтгаан нь  2013-2016 онд төсөв мөнгөний алдаатай бодлогын улмаас  төсвийн алдагдал их хэмжээгээр өсч, алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гадаад, дотоодын зээл, тусламжийг их хэмжээгээр авсан гэнэ. Үүний улмаас Засгийн газрын өрийн хэмжээ 2016 оны эцэст гурван жилийн өмнөхтэй харьцуулахад  2.3 дахин нэмэгдэж, эдийн засаг хүндрэхэд хүргэсэн талаархи мэдээллийг тайланд тусгасныг С.Бямбацогт сайд танилцуулсан юм. Үүний дараа гишүүд саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Өнгөрсөн дөрвөн жилд Монголын ард түмний алдсан зүйл олон бий. Бидний хамгийн их алдсан зүйл гэвэл төсөв, мөнгөөр хэмжиж болдоггүй хүний эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний байдал маш их ухарч, хойшилсон. Ийм л байдалтай дөрвөн жилийг ардаа үдлээ. Үүнийг олон улсын судалгаанаас хардаг ч, харамсалтай нь төсөв, мөнгөөр илэрхийлэх боломжгүй юм” гэдгийг онцлов.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч буйтай  холбогдуулан эдийн засгийн танилцуулга хийгдэж байна. Том өнцгөөс нь харвал ажлаа хийж байсан учраас хийсэн ажил харагдана. “Ардын үг” гээд онц, сайн дүн тавиулаад л яваад байгаа юм. Урьдчилан захиалсан хүмүүсээр дүгнүүлээд яваад байна. Үүнд хоёр, гурван том зүйл харагдаж байна. Нэгдүгээрт, Монголын улс төрийн хоёр том хүчний голомтыг самарч хаясан. Хоёрдугаарт, эдийн засгийн уналтыг өнгөрсөн Засгийн газар хийсэн гэх юм.

Уг нь 2009 онд аюулгүйн зөвлөлийн гурван хүн ашигт малтмалын хайгуулын лицензийг битүүмжилж, тооллого хийх нэрийдлээр хууль бус ажил хийснээр эхлүүлсэн. Үүнээс болж гадаадын хөрөнгө оруулагчид “сигнал” авч аажим аажмаар явж, нэг мэдэхэд 500 аж ахуй нэгж манай улсаас гарсан. Ингэж л эдийн засгаа  тэглэсэн.  ОУВС-гийн хөтөлбөрт элсэхээс өөр аргагүй болтол нь эдийн засгийг самарсан” хэмээв.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Монгол Улсын эдийн засаг маш хүнд хэцүү болсон. Ц.Нямдорж гишүүний хэлсэнчлэн сүүлийн хэдэн жил улс орныхоо эдийн засгийг ангалын ирмэгт аваачсан үйл явдлууд өрнөлөө. Дур зоргоороо авирласан. Хэн хаана гарын үсэг зурж, ямар зүйлд захиран зарцуулж байгааг ч мэдэхээ больсон. Энэ бүхний горыг үзэгний үзүүрээр шийдвэр гаргасан хүмүүс бус, өр, зээл тавьсан хүмүүс биш Монголын ард түмэн л нуруундаа үүрч байна.

Тиймээс бид цаашид шат шатанд хариуцлагыг өндөр төвшинд ярьж, хариуцлагаа хүлээдэг, үүрдэг зарчим руу шилжих цаг болсон” гэв. Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Эдийн засгийн өсөлт буурсан талаархи дүгнэлтийг их зөв хийсэн байна. Үнэхээр 2012-2016 онд эдийн засгийн өсөлт буурахад уул уурхай дагасан гаднын хөрөнгө оруулалт буурсан, эрдэс бүтээгдэхүүний үнэ унасан гэх  шалтгаан нөлөөлсөн. Монголын өмнө тулгарсан бодит зүйл бол яах аргагүй энэ мөн. Үүнийг Сангийн яам мэдээлэлдээ үнэн зөв оруулжээ. Анх удаа улстөржөөгүй дүгнэлт орж ирлээ гэж би харж байна” гэлээ.

Ард нийтийн санал асуулгыг хойшлуулав

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Хэлэлцүүлгийн эцэст, ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуулиас тусад нь явуулахаар тогтсон юм. УИХ-ын чуулганд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Тэрбээр “Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ. Төрийн байгуулалтын хорооны хуралд оролцсон гишүүд уг хуулийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг санал нэгтэйгээр дэмжсэн” гэв. Тус хуулийн төсөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар  ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр хамт явуулахаар зохицуулсан байсан юм.

Уг зохицуулалтыг хийснээр улсын төсвөөс 10 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой хэмээн үзсэн байна. Харин нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн 87.8 хувь нь ард нийтийн санал асуулгыг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.  Учир нь гишүүд санал асуулга явуулахаас өмнө ард нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх нь зөв. Тиймээс хэлэлцүүлгийг 2017  оны долдугаар сарын 5-наас есдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд өрнүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн юм.

Ийнхүү асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул анхны хэлэлцүүлгээр нь хуулийн төслийг баталлаа. Мөн баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулсан юм. Танилцуулгын дараа уг тогтоолын талаар зарчмын зөрүүтэй 13 саналд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

БСШУС-ын сайд Ж.Батсуурийг 64.3 хувийн саналаар огцрууллаа

УИХ-ын чуулганы лхагва гарагийн хуралдаанаар бас нэг томоохон асуудлыг шийдвэрлэсэн нь БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах тухай байлаа. Энэхүү асуудлын саналыг  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав. Тэрбээр  “Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь огцруулах үндэслэл гэж үзсэн” хэмээв. Ийнхүү УИХ-ын гишүүд санал, үг хэлж дууссаны дараа “БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулахыг дэмжих үү” гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэнээр албан тушаалаас нь огцруулсан юм. Үүнтэй холбогдуулан БСШУСЯ-ны дараагийн сайд хэн байх вэ гэдэг асуудал гарч ирж буй. Одоогийн байдлаар БСШУС-ын сайдын түр орлон гүйцэтгэгчээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажиллаж байна. Тэрбээр дараагийн сайд томилогдох хүртэл түл хугацаанд Боловсролын салбарын ажлыг удирдан явуулна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Үйлдлээрээ үлгэрлэсэнд...
АНУ “Парисын хэлэлцээр”-ийг...

Ерөнхийлөгчид “F” дүн тавьж, Боловсролын сайдаа огцруулав

Батзаяа 2017-06-05

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

3 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

8 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

9 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

9 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

10 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

11 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

11 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

11 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах