• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Үйлдлээрээ үлгэрлэсэнд баярлалаа

Монголчууд залхуу, ажил хийх дургүй, бүр арчаагүй, уусан ундааны шил, татсан тамхины иш гээд хэрэглээд дууссан хогоо хаа хамаагүй хаячихдаг гээд л хэн дуртай нь хэл амаа билүүддэг. “Нэг үхрийн эвэр хугарахад мянган үхрийн эвэр доргино” гэгчээр олны дунд сайнтай, муутай л байх. Гэхдээ жилийн дөрвөн улирлын турш, зарим улиралд нь хэд хэдэн удаа нүүж буудаг монголчууд гэрийн бууриа цэмцийтэл нь цэвэрлээд орхидог уламжлалтай. Эргээд буухад нь байгалийн унаган төрх сэргэн газар дэлхий өнгөө засч, өвс ногоо нь халиуран угтдаг гэдгийг хэнээр ч заалгахгүй мэддэг учраас тэр.  Харин хотжилт, хүн амын даац хэтэрсэн төвлөрөл багагүй асуудлыг араасаа дагуулж байна.

Үүний нэг нь Азийн цагаан дагина хэмээн дуу шүлгэнд мөнхөрсөн улсын нийслэл Улаанбаатар хот хогондоо дарагдаж, хир хураа цэвэрлэж чадахаа байсан хэвтрийн хүн шиг болсон явдал юм. Зөвхөн нийслэл төдийгүй зарим аймаг, сумын төв, тэр байтугай аялал зугаалгын бүс болсон хангайн бүсэд энэ асуудал нэлээд түгээмэл. Мэдээж, төвөөсөө алсрах тусам хур хог тулгамдсан асуудал болохгүй. Тэгвэл үүнээс гарах гарц нь хүн бүр хариуцлагатай хандаж, иргэн бүр хошуу биш хуруу нэмдэг оролцоотой байх нь чухал юм.

Өөрөөр хэлбэл, иргэн та дарга сайд, захирал, манаач, эрэгтэй, эмэгтэй хэн ч байсан өөрийнхөө тарьсан хогийг өөрөө цэвэрлэж, үр хойчдоо үлгэрлэдэг байх хэрэгтэй. Хүүхэд улиг болсон онол сургаалаар биш хөөрхөн нүдэн дээр нь үлгэрлэж буй таны үйл хөдлөлөөр л хүмүүждэг. Үүнийг саяхан болж өнгөрсөн Эх үрсийн баяр харууллаа. Өмнөх жилүүдэд баяр ёслолын арга хэмжээ дуусангуут Их жанжин Д.Сүхбаатарын талбай хог новшиндоо дарагдан навсайж хоцордог байсан бол энэ жил харин цэгцтэй, цэмцгэр байв. Сайн дурын залуус, хот тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний хүмүүсийн хөдөлмөр зүтгэл үүнд хамгийн их. Дээрээс нь нэмээд зургадугаар сарын 1-нд “Нэг амттан-нэг хог” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулжээ.

Ухамсар нь төлөвшиж, сэтгэхүй нь гүйцэд хөгжөөгүй бяцхан иргэд маань чихрийн цаас, ундааны саваа хогийн саванд аваачиж хийвэл чихэр өгөх юм байна гэдгийг анзаарч байгаа бол ирээдүйд хог хаягдлаа хамаагүй хаявал байгаль дэлхий, хүрээлэн буй орчин бохирдож, улмаар миний эрүүл мэнд муудах юм байна гэдгийг түвэггүй ойлгох учраас хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон энэ аргыг сэтгэсэн сайн дурын залуустаа баярлалаа гэж хэлье. Мөн нэг, хоёрхон хүүхэд мундаг сайн байснаараа биш бүхэл бүтэн нэг үе цэвэрч цэмцгэр болвол энэ улсын ирээдүйд хэрэгтэй.

Үгүй ядаж л “Хогоо хогийн саванд хийгээч” хэмээн аав ээжийгээ ичээдэг нэг үеийнхэн бий болно. Тиймээс энэ аянаа улсын баяр наадмаар ч гэсэн үргэлжлүүлбэл ямар вэ. Мөн ээж аав гэдэг эрхэм алдартай хэн бүхэн зуны дэлгэр цагт гэр бүл, хамт олноороо хөдөө хээр аялж зугаалахдаа бууж суусан газар нутгаа цэмцийтэл цэвэрлэж, уусан ус ундааны сав, илүү дутуу хог хаягдлаа авч яваад хогийн цэг дээр аваачиж, заавал битүү саванд хийж орхиорой.

Ингэхгүй бол ил задгай чиглүүлж хаясан хог хаягдал салхиар хийсэн хавь ойроор хөглөрч, нохой шувуу ухаж төнхөөд байх нь ойлгомжтой. Хамгийн гол нь “За, энд хэн хардаг юм бэ” хэмээн голын эрэг, уулын мухарт хаясан хогийг хэн ч олж очиж цэвэрлэхгүй. Харин төвлөрсөн хогийн цэг дээрх хогийг бас ч гэж ирээд ачаад явж байгаа. Шашны сургаал номлол нь нийгмээрээ дагаж мөрдөх чиг баримжаа болж байсан харанхуй бурангуй үе шиг “Лус савдаг хилэгнэнэ” гэж айлгалтай биш.

Шинжлэх ухааны хөгжил, техник технологийн дэвшлийг өдөр тутмын ахуй амьдралдаа ашиглаж, үр өгөөжийг нь хүртэж буй соёлт хүн төрөлхтөн эргээд дэлхий ээжийгээ хайрлах учиртай. Хуванцар сав, хөнгөнцагаан лааз, шил, гялгар уут, зажлаад хаясан бохь зэрэг нь хөрсөнд задарч шингэхдээ хэдэн зуун жилийг зарцуулдаг, ингэхдээ химийн хортой урвал явагдаж хөрс, ус, агаар бохирдуулдаг  гэдгийг хэн ч мэднэ. Харин хэн яаж зохион байгуулж, хянах вэ. Сошиалаар уриалаад, бас ч гэж ажил хэрэг болговол сайн зүйлийг монголчууд дагаж чаддаг гэдгийг өнгөрсөн зургадугаар сарын 1-нд харуулсан биш үү.

Түүнээс биш гялгар уут газрын хөрсөнд шингэж алга болтлоо 100 гаруй жил гээд тоть шиг давтаад явах нь хэнд хэрэгтэй юм бэ.  Монголчууд фэйсбүүк, твиттерийг өдөр тутамдаа өргөнөөр ашиглаж, зарим нь сошиал ертөнцийн бай болохоос айдаг болжээ. Хамгийн гол нь үүнийг хэн нэгний нэр алдрыг гутаан доромжлоход бус нийгэмд тустай зөв зүйлд чиглүүлж, үр ашгийг нь хүртэх боломж ч байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Х Түц - НӨАТ- ын азтан
Ерөнхийлөгчид “F” дүн тавьж,...

Үйлдлээрээ үлгэрлэсэнд баярлалаа

Ганчимэг 2017-06-05
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Үйлдлээрээ үлгэрлэсэнд баярлалаа

Монголчууд залхуу, ажил хийх дургүй, бүр арчаагүй, уусан ундааны шил, татсан тамхины иш гээд хэрэглээд дууссан хогоо хаа хамаагүй хаячихдаг гээд л хэн дуртай нь хэл амаа билүүддэг. “Нэг үхрийн эвэр хугарахад мянган үхрийн эвэр доргино” гэгчээр олны дунд сайнтай, муутай л байх. Гэхдээ жилийн дөрвөн улирлын турш, зарим улиралд нь хэд хэдэн удаа нүүж буудаг монголчууд гэрийн бууриа цэмцийтэл нь цэвэрлээд орхидог уламжлалтай. Эргээд буухад нь байгалийн унаган төрх сэргэн газар дэлхий өнгөө засч, өвс ногоо нь халиуран угтдаг гэдгийг хэнээр ч заалгахгүй мэддэг учраас тэр.  Харин хотжилт, хүн амын даац хэтэрсэн төвлөрөл багагүй асуудлыг араасаа дагуулж байна.

Үүний нэг нь Азийн цагаан дагина хэмээн дуу шүлгэнд мөнхөрсөн улсын нийслэл Улаанбаатар хот хогондоо дарагдаж, хир хураа цэвэрлэж чадахаа байсан хэвтрийн хүн шиг болсон явдал юм. Зөвхөн нийслэл төдийгүй зарим аймаг, сумын төв, тэр байтугай аялал зугаалгын бүс болсон хангайн бүсэд энэ асуудал нэлээд түгээмэл. Мэдээж, төвөөсөө алсрах тусам хур хог тулгамдсан асуудал болохгүй. Тэгвэл үүнээс гарах гарц нь хүн бүр хариуцлагатай хандаж, иргэн бүр хошуу биш хуруу нэмдэг оролцоотой байх нь чухал юм.

Өөрөөр хэлбэл, иргэн та дарга сайд, захирал, манаач, эрэгтэй, эмэгтэй хэн ч байсан өөрийнхөө тарьсан хогийг өөрөө цэвэрлэж, үр хойчдоо үлгэрлэдэг байх хэрэгтэй. Хүүхэд улиг болсон онол сургаалаар биш хөөрхөн нүдэн дээр нь үлгэрлэж буй таны үйл хөдлөлөөр л хүмүүждэг. Үүнийг саяхан болж өнгөрсөн Эх үрсийн баяр харууллаа. Өмнөх жилүүдэд баяр ёслолын арга хэмжээ дуусангуут Их жанжин Д.Сүхбаатарын талбай хог новшиндоо дарагдан навсайж хоцордог байсан бол энэ жил харин цэгцтэй, цэмцгэр байв. Сайн дурын залуус, хот тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний хүмүүсийн хөдөлмөр зүтгэл үүнд хамгийн их. Дээрээс нь нэмээд зургадугаар сарын 1-нд “Нэг амттан-нэг хог” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулжээ.

Ухамсар нь төлөвшиж, сэтгэхүй нь гүйцэд хөгжөөгүй бяцхан иргэд маань чихрийн цаас, ундааны саваа хогийн саванд аваачиж хийвэл чихэр өгөх юм байна гэдгийг анзаарч байгаа бол ирээдүйд хог хаягдлаа хамаагүй хаявал байгаль дэлхий, хүрээлэн буй орчин бохирдож, улмаар миний эрүүл мэнд муудах юм байна гэдгийг түвэггүй ойлгох учраас хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон энэ аргыг сэтгэсэн сайн дурын залуустаа баярлалаа гэж хэлье. Мөн нэг, хоёрхон хүүхэд мундаг сайн байснаараа биш бүхэл бүтэн нэг үе цэвэрч цэмцгэр болвол энэ улсын ирээдүйд хэрэгтэй.

Үгүй ядаж л “Хогоо хогийн саванд хийгээч” хэмээн аав ээжийгээ ичээдэг нэг үеийнхэн бий болно. Тиймээс энэ аянаа улсын баяр наадмаар ч гэсэн үргэлжлүүлбэл ямар вэ. Мөн ээж аав гэдэг эрхэм алдартай хэн бүхэн зуны дэлгэр цагт гэр бүл, хамт олноороо хөдөө хээр аялж зугаалахдаа бууж суусан газар нутгаа цэмцийтэл цэвэрлэж, уусан ус ундааны сав, илүү дутуу хог хаягдлаа авч яваад хогийн цэг дээр аваачиж, заавал битүү саванд хийж орхиорой.

Ингэхгүй бол ил задгай чиглүүлж хаясан хог хаягдал салхиар хийсэн хавь ойроор хөглөрч, нохой шувуу ухаж төнхөөд байх нь ойлгомжтой. Хамгийн гол нь “За, энд хэн хардаг юм бэ” хэмээн голын эрэг, уулын мухарт хаясан хогийг хэн ч олж очиж цэвэрлэхгүй. Харин төвлөрсөн хогийн цэг дээрх хогийг бас ч гэж ирээд ачаад явж байгаа. Шашны сургаал номлол нь нийгмээрээ дагаж мөрдөх чиг баримжаа болж байсан харанхуй бурангуй үе шиг “Лус савдаг хилэгнэнэ” гэж айлгалтай биш.

Шинжлэх ухааны хөгжил, техник технологийн дэвшлийг өдөр тутмын ахуй амьдралдаа ашиглаж, үр өгөөжийг нь хүртэж буй соёлт хүн төрөлхтөн эргээд дэлхий ээжийгээ хайрлах учиртай. Хуванцар сав, хөнгөнцагаан лааз, шил, гялгар уут, зажлаад хаясан бохь зэрэг нь хөрсөнд задарч шингэхдээ хэдэн зуун жилийг зарцуулдаг, ингэхдээ химийн хортой урвал явагдаж хөрс, ус, агаар бохирдуулдаг  гэдгийг хэн ч мэднэ. Харин хэн яаж зохион байгуулж, хянах вэ. Сошиалаар уриалаад, бас ч гэж ажил хэрэг болговол сайн зүйлийг монголчууд дагаж чаддаг гэдгийг өнгөрсөн зургадугаар сарын 1-нд харуулсан биш үү.

Түүнээс биш гялгар уут газрын хөрсөнд шингэж алга болтлоо 100 гаруй жил гээд тоть шиг давтаад явах нь хэнд хэрэгтэй юм бэ.  Монголчууд фэйсбүүк, твиттерийг өдөр тутамдаа өргөнөөр ашиглаж, зарим нь сошиал ертөнцийн бай болохоос айдаг болжээ. Хамгийн гол нь үүнийг хэн нэгний нэр алдрыг гутаан доромжлоход бус нийгэмд тустай зөв зүйлд чиглүүлж, үр ашгийг нь хүртэх боломж ч байна.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

4 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

9 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

10 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

10 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

11 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

12 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

12 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

12 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах