• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Приусны татварыг нэмсэн, буулгана, дахиад нэмнэ

Сенсаацийн эргэн тойронд

Монгол Улсын Засгийн газраас ОУВС-гийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт” хамрагдахын тулд долоон төрлийн татварыг нэмсэн. Тэр дундаа суудлын автомашины онцгой албан татварыг нэмэхээр болсон билээ. Улмаар өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлснээр суудлын автомашины онцгой албан татвар нэмэгдсэн. Мөн машины үнэ ч дагаад өсч, тэнгэрт хадчихаад байгаа. Тэгвэл Засгийн газраас приус машины татварыг түр буюу долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл тэглэхээр санал санаачилга гаргаад байна. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Онцлох хуудас”-аараа приус машины татварыг онцолж байгаа юм.

СУУДЛЫН АВТОМАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР ИНГЭЖ НЭМЭГДЭНЭ

2017.04.13: Автомашины онцгой албан татвар нэмэгдэх шийдвэр гарсантай зэрэгцээд цахим хуудсууд ямар машины татвар яаж нэмэгдэх талаар мэдээлж байлаа. Тухайлбал “4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь буюу 25,000-2,275,000 төгрөгөөр, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 гаруй хувь буюу 4,060,000-47,125,000 төгрөгөөр тус тус татварын хэмжээг нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд тусгасан байна. Мөн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан бөгөөд эдгээр автомашинд 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдохоор байна. Суудлын авто машины татварыг 2017 оны дөрөвдүгээр сарын 1-наас мөрдөхөөр тусгасан байна. Татварын хувь хэмжээг нэмэгдүүлж, зарим хөнгөлөлтийг бууруулснаар улсын төсвийн орлого 2017 онд 37 орчим, 2018 онд 82 орчим, 2019 онд 98 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна” хэмээн мэдээлж байсан юм.

ПРИУС МАШИНЫ ТАТВАРЫГ БУУЛГАХ САНАЛ ДЭМЖИГДСЭНГҮЙ

2017.04.11: Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний  хуралдааны үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл буюу 7.2-т заасан “Хос тэжээлт авто машин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг авто машин, цахилгаан тэжээлт авто машины ОАТ-ыг 50 хувиар хөнгөлнө” гэснийг хасъя гэсэн санал гаргасан билээ. Тэрбээр “Приус машин ард түмний унаа болчихоод байна. Үүнийг нь татвараар цавчиж унагаж болохгүй. Хуучнаар нь татваргүй байхаар болгож, дэмжиж өгөөч” хэмээн тайлбарласан юм. Гэвч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээсэнгүй унасан.  Өмнөх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан монголчуудын хамгийн их хэрэглэдэг “Приус” маркийн автомашины татвар ямар хэмжээнд нэмэгдэх талаар тодруулахад Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Иргэдийн хэрэглээнд хүндрэл учруулахгүй байх талаар судалсны үндсэн дээр автомашины татварыг 3-15 хувь нэмж байгаа. “Приус” машины хувьд татвар 25 мянган төгрөгөөр нэмэгдэхээр Төсвийн тодотголд тусгасан” гэсэн хариулт өгч байсан билээ.

АВТОМАШИНЫ ТАТВАР НЭМСЭНЭЭР 8000 ГАРУЙ ИРГЭНИЙГ ХОХИРООЖ БАЙНА

2017.04.23: Автомашин импортлогчдын төлөөлөл хэвлэлийнхэнд хандаж автомашины татвар нэмснээр олон иргэдийг хохироож буй талаар мэдээлэл хийсэн билээ.  Тэдгээр хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгч болон Сангийн сайд, УИХ-д “Гаргасан хуульдаа өөрчлөлт оруулаач” гэсэн нийтдээ 8000 гаруй хүмүүсийн гарын үсэгтэй албан бичиг илгээсэн юм. Албан бичигтээ тэд энэхүү гаргасан шийдвэрээ эргэж хараач, энэ шийдвэрээс болж маш олон хүний ажил амьдрал сүйрч байна, олон хүн гудамжинд гарахдаа тулж байна хэмээн дурьдсан гэдгээ хурлын үеэр мэдэгдсэн билээ. Мөн  Автомашины татварыг огцом нэмсэн нь олон асуудал дагуулна тийм учраас иргэд маш их хохирно. Энэхүү шийдвэр гарсанаар хамгийн доод талын машин 15  сая төгрөг болно. Шийдвэрээ эргэн харахгүй бол өлсгөлөн зарлаж, тэмцлийн хүнд хэлбэрт шилжинэ гэдгээ ч мэдэгдэж байлаа. Дээрээс нь “2004-2006 оны приус 20  маркийн авто машин дээр таван сая төгрөгийн татвар нэмэгдсэн байна. Өмнө нь автомашин импортлогчид татвар төлөхгүй биш цаг хугацаанд нь төлөх ёстой татвараа төлдөг байсан. Дунджаар арван саяын машинд 1.5 сая төгрөгийн татвар төлдөг байсан юм. Дээрээс нь одоо таван сая төгрөгийн татвар төлөх болж байна. Тэгэхээр одоогийн байдлаар 2004-2007 хүртлэх хамгийн бага үнэтэй зарагдах ёстой приус машин 15 орчим сая төгрөгөөр зарагдахаар болж огцом өсч байна” хэмээн ярьж байсан билээ.

ТӨВ ТАЛБАЙД ПРИУС МАШИН ШАТААХЫГ ЗАВДЛАА

2017.05.22: “Иргэнээ сонсох 11-11” ТББ-аас тавдугаар сарын 19-ний өдөр УИХ-ын даргад шаардлага хүргүүлжээ. Шаардлагадаа “УИХ-аас баталсан татварын нэмэгдэл автомашин импортлогч жирийн иргэдийн амьдралд хүнд цохилт боллоо. Авто машины импортын бизнес нь 1990 оноос эхэлсэн бөгөөд тогтмол 10 мянган  хүнийг ажлын байраар хангадаг. 2017 оны  тавдугаар сард баталсан автомашины импортын татварыг нэмэгдүүлэх хууль нь 10 мянга  гаруй гэр бүлийг орлогогүй, ирээдүйдээ итгэх итгэлгүй, нийгмийн дундаж давхаргаас ядуу анги руу шууд гулгуулсан шийдвэр болсон гэж бид үзэж байна. Өнөөдөр эх үүсвэрээсээ салсан энэ иргэд эсэргүүцлийн дараагийн алхмыг хийхээс өмнө 2017 оны тавдугаар сарын 22-ны 09:00 цагаас өмнө тодорхой хариулт өгөхийг шаардаж байна. Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн бичжээ. Улмаар энэ шаардлагын хариуг нь өгөөгүй учраас өнгөрсөн сарын 22-ны өдөр төв талбайд приус машин шатаахыг завдсан билээ. Азаар цагдаа нар ойрхон байж, галыг тэр даруй унтраасан юм.  

“ПРИУС” МАШИНД НОГДУУЛСАН АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОНО

2017.05.30: УИХ-ын дарга М.Энхболдод  Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн сарын 30-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Энэ үеэрээ сайд Б.Чойжилсүрэн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр зохицуулсан.   Онцгой албан татвар төлдөггүй байсан эдгээр автомашинд дээрх хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болсон нь ялангуяа манай улсад хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа хос тэжээлт буюу “Пруис” машины хэрэглэгч, борлуулагчдад эдийн засгийн урьдчилан тооцоолоогүй, огцом дарамт болж байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, шүүмжлэл ирүүлж байна. Түүнчлэн татвар нэмэхээс өмнө захиалсан болон лизингээр авсан “Пруис” автомашины захиалсан, борлуулсан, худалдан авагч нарын дунд үл ойлголцол бий болох, гааль дээр хугацаандаа автомашинаа авч чадахгүй бөөгнөрөл үүсэх зэрэг асуудал үүссэн юм байна. Иймд иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг үндэслэн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа”хэмээн хэлжээ.   Энэхүү хуулийн төслөөр дээр дурьдсан автомашинд ногдуулах онцгой албан татварыг Засгийн газар тогтоох боломжтой болох тул тавдугаар сарын 01-ний өдрөөс хуулийн төсөл батлагдах хүртэл хугацаанд хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан албан татварыг татвар төлөгчид буцаан олгохоор болжээ.

Ч.ХҮРЭЛБААТАР: ПРИУСЫН ТАТВАРЫГ БОЛИХГҮЙ, ДОЛДУГААР САРЫН 1 ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛНА

2017.05.31: УИХ-ын ээлжит чуулган өнгөрсөн сарын 31-ний өдөр хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцсэн. Тэр дундаа приус машины онцгой албан татварыг тэглэх асуудлыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “УИХ-ын чуулганы танхимд бодитой мэдээлэл өгөх хэрэгтэй. Приус импортлогчид тавдугаар сарын 1-нээс өмнө ачигдсан машиныг л татвараас чөлөөлж өгөөч ээ гэсэн. Энэ дагуу Засгийн газар ОУВС ярилцаад тавдугаар сарын 1-нээс өмнө ачигдсан автомашинаас авах татвараа долдугаар сарын 1 хүртэл хойшлуулъя гэсэн. Засгийн газар яагаад худлаа мэдээлэл тарааж, татварыг бүр авахаа болих юм шиг яриад байна. Та нар зөв тайлбар хэлэх ёстой шүү. Тэр чигт нь чөлөөлнө гэж байхгүй” хэмээн ярьжээ.

Сэтгүүлчийн өнцөг

ХЭДЭН ЧЕНЖ Л БАЯЖААД ӨНГӨРӨХ НЬ ДЭЭ, ЭРХ БАРИГЧИД МИНЬ

Автомашины онцгой албан татвар нэмэгдсэн үү, нэмэгдсэн. Машины үнэ тэнгэрт хадсан уу, үнэн. Хамгийн багадаа машины үнэ 2-3 саяар нэмэгдчихээд байна. Засгийн газраас машины татвар нэмж байж л Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, бид өөд нар харна гэж тайлбарласан.  Мэдээж иргэд бол эсэргүүцэж таарна шүү дээ. Дундаж амьдралтай, улсын эдийн засгаас чирэлцэж яваа иргэд машин авах гэхээр үнэ нь хэд хэдэн саяар нэмэгдчихээр хэцүү. Ядаж байхад хуучин машин зарах хүмүүс ч хүртэл үнээ тултал нь нэмчихэж байгаа юм.

Учир нь машинаа хямд зараад, орж ирсэн тэрэг авахаар үнэтэй тусах учир тэр хохирлоос сэргийлж байгаа гэх. Бас ч гэж тэднийг буруутгах арга алга. Ямар ч байсан машины үнэ тэнгэрт гарчихлаа. Харин саяхнаас Сангийн сайд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж, УИХ-ын даргад төсөл  өргөн барив. Тэгэхдээ приусын татварыг тэглэнэ. Татвар нэмэгдсэн үеэр хилээр приус машин оруулж ирсэн хүмүүст мөнгийг нь буцааж олгоно гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулгав. Хүн бүр л приусны татвар буцаад тэглэх нь, үнэ нь овоо хямдрах байх гэж бодож байсан биз.

Гэтэл УИХ-ын чуулганы үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар приусны татварыг ердөө долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулах болсныг хэлж байна. Ингээд Засгийн газрынхны, эрх баригчдын нэг “хөзөр”-ийг  дэлгэчихнэ тэр. Иргэд бол яахав, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор приусны татварыг тэглэлээ гэж ойлгож байсан. Гэтэл тэд бүр тэглэх гээгүй, ердөө л хэрэгжилтийнх нь хугацааг сунгах гэж байжээ. Тэгээд сонгууль дууссаны маргаашнаас буюу долдугаар сарын 1-нээс дахиад нэмчихнэ. Тоглож чадаж байгаа биз.

Ингэж хоёрын хооронд, гурвын дунд юм хийж яана аа. Татвар нэмэгдсэн үед мөнгө төлж, приус хилээр оруулж ирсэн хүмүүсийн хохирлыг барагдуулах нь үнэн байж гэж бодъё. Тэглээ гээд долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө оруулж ирсэн приус машиныхаа үнийг тэд буулгах уу. Ёстой үлгэрийн далай. Ингэж хэдэн ченжийг баярлуулж, баяжуулж юугаа хийнэ ээ. Эсвэл татвар нэмэгдэхээс өмнө нааш нь ачуулсан, улмаар хил дээр бөөгнөрчихөөд байгаа приус машиныг л татваргүй оруулах гээд байгаа юм уу. Тийм бол түүнийгээ үнэн зөвөөр нь хэлэх хэрэгтэй шүү дээ. Ямар ч тохиолдолд машины үнэ эргээд буухаасаа өнгөрчихлөө.

Сонгуультай холбоотой ийм ялихгүй зүйл хийх гэж байгаа бол эртхэн больсон нь дээр гэж зөвлөх байна. Тэгж ченж баяжуулж яах юм бэ. Үгүй бол нэг мөр приусны татвараа хөнгөлчих хэрэгтэй. Ядаж ард иргэдэд хэрэгтэй. Ганц сар хүрэхгүй хугацаанд татвар авахаа хойшлуулаад, өмнө нь гаальд төлсөн мөнгийг нь ченжүүдэд буцааж өглөө ч яалаа, байсан ч яалаа. Тэгсэн ч, тэгээгүй ч галт тэрэг нэгэнт хөдлөөд, машины үнэ өсчихсөн. Шууд хөнгөлчихөж чадахгүй юм бол тэр чигээр нь зүтгүүлээд, татвараас олсон мөнгөөрөө төсвийнхөө алдагдлыг бууруулж, зөв бүтээн байгуулалт өрнүүлбэл нэрэнд цэвэр биз дээ. Хэдэн машины ченжид Засгийн газраа атгуулчихаагүй л юм бол.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
АНУ “Парисын хэлэлцээр”-ийг...
ТАНАЙД ХОНОЁ - Швед улсад 16 жил...

Приусны татварыг нэмсэн, буулгана, дахиад нэмнэ

Пунцагболд 2017-06-05

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
26 минутын өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

6 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

7 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

7 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

8 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

9 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

9 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

9 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах