• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Виктория Бекхэм: Би хувцас загварт дурласан

1990-ээд оны үед дэлхий нийтийн байлдан дагуулж явсан “Spice girls” хамтлагийн экс гишүүн, хөлбөмбөгийн тамирчин Дэвид Бекхэмийн гэргий Виктория Бекхэмийн “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагаас орчуулан хүргэж байна. Тэрбээр эдүгээ алдартай загвар зохион бүтээгч бөгөөд энэхүү ярилцлагад ажил мэргэжил, гэр бүлийнхээ талаар сонирхолтой ярилцлага өрнүүлжээ.

-Виктория, та поп хөгжмөөс илүү загварын ертөнцөд өөрийгөө илүүтэй мэдэрдэг үү?

-Мэдээж хэрэг. “Spice girsl” хамтлагт байсан цаг хугацаа хөгжилтэй байсан. Гэхдээ би хэзээ ч сайн дуучин, эсвэл бүжигчин байгаагүй. Тэр хугацаанд тайз, гэрэлтүүлэг, хувцаслалтын талаар маш олон зүйл сурч авсан. Харин би хувцас загварт дурласан. Юу юунаас ч илүү сонирхлыг минь татдаг юм. 

-Загвар зохион бүтээгчээр ажиллахдаа та жаргалтай байдаг уу?

-Хувцаслах, биеэ авч явах байдал, бас илүү өөрийгөө бүтээлч байгаагаар мэдэрдэг учраас жаргалтай байлгүй яах вэ. Өнгөрсөн рүүгээ эргээд харахад, хувцаслалт, биеэ авч явах талаар аюулгүй байдалтай холбоотой сул талууд олон байсан юм билээ. Би одоо өөртөө маш итгэлтэй болсон.  Хэдий хөгширч байгаа ч, энэ миний хувьд ноцтой асуудал биш.

-Мэдээж, таны стиль, хэв маяг 1990-оод оноос хойш хөгжсөн шүү дээ?

-Өнгөрсөн “би”, өнөөдрийн “би”-гийн талаар төдийлөн эргэцүүлээд байдаггүй л дээ. Саяхан Том Фордтой онгоцонд таарсан юм. Тэр “Спайс Гирлст байхад чинь би чамайг олж харж байгаагүй. Харин одоо бол чи огт өөр хүн болсон байна” гэж хэлсэн.

-Загварын ертөнцөд өнөөдрийн байр сууриа баттай эзлэхийн тулд та шаргуу тэмцсэн байх?

-Хүмүүс өөрсдийн гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Би поп хамтлагт байхдаа хөлбөмбөгийн тамирчинтай гэрлэсэн. Үүнийг надаас өөр хэн ч мэдээгүй.  Эхэндээ би жаахан гэнэн байсан байж магадгүй л дээ. Харин одоо бол “Бурхан надад хэдхэн боломж өгсөн юм болов уу” гэж боддог. Тухайн үед нь би харж чадаагүй.

-Та бүрэн төлөвшсөн хүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэр талаар яриач?

-Би төлөвшсөн хүн. Аливаа зүйлийг хянах дуртай. Гэхдээ зарим зайлшгүй нөхцөл байдалд хянаж чадахгүй байх тохиолдол бий. Нас ахих тусам илүү их зүйлийг сурч, илүү төлөвшдөг юм байна.

-Аливаа зүйлийг хянаж чадахгүй үед танд юу мэдрэгддэг вэ?

-Намайг гадуур явж байхад эргэн тойронд папарацчид отож байдаг. Хянах боломжгүй ийм нөхцөл байдалд өөрийгөө удирдахын тулд магадгүй юу хийхээ бодох байх. Яг л уснаас гарсан загас шиг.

-Загварын шоу болохын өмнө танд айдас мэдрэгддэг үү?

-Тийм ээ. Шоуны өмнө байнга өөрийгөө байцаана. Хүмүүс юу гэж бодох бол гэдгээс биш. Маш их хөдөлмөр, хөлс шингэсэн байдаг болохоор тэр.  Зөвхөн хувцас биш шүү дээ. Найруулга, хөгжим, тайз чимэглэл гээд бэлтгэх зүйл маш их. Маш олон хүний цаг наргүй хөдөлмөр, бас тэдний гэр бүлийнхний хүчин чармайлтын үр дүнд нэг коллекц гардаг. Тийм учраас сэтгэл түгшдэг юм. Тэр бүрт сэтгэл хөдлөл, адреналин ялгарна.

-Та өдөрт хоёр удаа жимд явдаг гэсэн үү?

-Өглөө сэрээд нэг цаг дасгал хийнэ. Дараа нь хүүхдүүдээ сэрээгээд, өглөөнийх нь цайг уулгасныхаа дараа сургуульд нь хүргэж өгнө. Гэртээ ирээд ахиад нэг цаг дасгал хийгээд шүршүүрт ороод,  тэгээд л ажилдаа ордог доо. Жимд дасгал хийхэд маш олон санаа орж ирдэг. Ажлын үеэр цайны цаг, угаалгын цаг, гэрийн даалгаврын цаг, унтах цаг гээд бий бий. Бруклин гэртээ байгаа үед түүнтэй ярилцахыг хүсдэг.

-Ажлын бус цагаараа юу хийдэг вэ?

-Гэртээ байхдаа юу ч хийдэггүй учраас ТВ шоу үздэг.

-Таныг Нью-Йоркт загварын долоо хоногт оролцоход тань Дэвид л хүүхдүүддээ санаа тавьдаг гэсэн үг үү?

-Тийм ээ. Намайг ажиллаж байхад хүүхдүүд  Нью Йоркт байдаг юм. Дэвид аль хэдийнэ төлөвлөгөө гаргачихсан байдаг шүү. Хүүхдүүдтэйгээ хамт музей үзэж, ням гарагийн орой гадуур оройн зоог барина гээд л. Тэр талаар нөхөр маань маш санаачилгатай.

-Дэвид гэртээ байнга л  хоол хийдэг үү?

-Гэрт хэн түрүүлж ирснээс л хамаарна даа. Гэхдээ Дэвид надаас хавь илүү хоол хийдэг.

Бүгд гэртээ байх үед утасгүйгээр нэг нэгэнтэйгээ харилцах хамгийн чухал байдаг шиг санагддаг?

-Үнэн. Гэхдээ аль нэг компанийг удирдаж байгаа хүн утсаа унтраах тийм ч амар биш л дээ. Байнга л зөвшөөрөл хүссэн емэйл, дуудлага ирж байдаг учраас.

-Магадгүй Дэвид өмнө нь таны утсыг нууж байсан тохиолдол бий юу?

-Бид юун түрүүнд нэг нэгийнхээ завгүй ажиллаж байгааг хүндэтгэдэг. Бид хоёулаа л том бизнес хийдэг. Гэхдээ мэдээж, утсаа доош нь тавиад  зүгээр л нэг нэгэнтэй ярилцах тохиолдол байна. Дэвид саяхан Радиогийн “Desert Island Discs” нэвтрүүлэгт оролцсон. Тэр үед гэр бүлээрээ суугаад яриаг нь  сонсох сайхан байсан.

-Нэгдүгээр сард эмэгтэйчүүдийн жагсаалын үеэр Харпертай авхуулсан  таны хөөрхөн зургийг харсан. Тэр жагсаалд та оролцсон юм уу?

-Би тэр жагсаалыг дэмжсэн. Тэр өдөр бямба гараг таарсан учраас дөрвөн хүүхэдтэйгээ баллетынх нь дугуйланд явж, теннис тоглох ёстой байсан юм. Тиймээс очиж чадаагүй. Бас Дэвид ч гэсэн хол байж таарсан. Гэхдээ,  жагсаалыг дэмжиж буйгаа ямар нэг хэлбэрээр илэрхийлье л гэж бодоод л тэр зургаа постолсон юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
NBA-ын плэй оффын хөгжилтэй...
Зүүн Өмнөд Азийн шинэ аюул

Виктория Бекхэм: Би хувцас загварт дурласан

Даваахүү 2017-06-06
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Виктория Бекхэм: Би хувцас загварт дурласан

1990-ээд оны үед дэлхий нийтийн байлдан дагуулж явсан “Spice girls” хамтлагийн экс гишүүн, хөлбөмбөгийн тамирчин Дэвид Бекхэмийн гэргий Виктория Бекхэмийн “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагаас орчуулан хүргэж байна. Тэрбээр эдүгээ алдартай загвар зохион бүтээгч бөгөөд энэхүү ярилцлагад ажил мэргэжил, гэр бүлийнхээ талаар сонирхолтой ярилцлага өрнүүлжээ.

-Виктория, та поп хөгжмөөс илүү загварын ертөнцөд өөрийгөө илүүтэй мэдэрдэг үү?

-Мэдээж хэрэг. “Spice girsl” хамтлагт байсан цаг хугацаа хөгжилтэй байсан. Гэхдээ би хэзээ ч сайн дуучин, эсвэл бүжигчин байгаагүй. Тэр хугацаанд тайз, гэрэлтүүлэг, хувцаслалтын талаар маш олон зүйл сурч авсан. Харин би хувцас загварт дурласан. Юу юунаас ч илүү сонирхлыг минь татдаг юм. 

-Загвар зохион бүтээгчээр ажиллахдаа та жаргалтай байдаг уу?

-Хувцаслах, биеэ авч явах байдал, бас илүү өөрийгөө бүтээлч байгаагаар мэдэрдэг учраас жаргалтай байлгүй яах вэ. Өнгөрсөн рүүгээ эргээд харахад, хувцаслалт, биеэ авч явах талаар аюулгүй байдалтай холбоотой сул талууд олон байсан юм билээ. Би одоо өөртөө маш итгэлтэй болсон.  Хэдий хөгширч байгаа ч, энэ миний хувьд ноцтой асуудал биш.

-Мэдээж, таны стиль, хэв маяг 1990-оод оноос хойш хөгжсөн шүү дээ?

-Өнгөрсөн “би”, өнөөдрийн “би”-гийн талаар төдийлөн эргэцүүлээд байдаггүй л дээ. Саяхан Том Фордтой онгоцонд таарсан юм. Тэр “Спайс Гирлст байхад чинь би чамайг олж харж байгаагүй. Харин одоо бол чи огт өөр хүн болсон байна” гэж хэлсэн.

-Загварын ертөнцөд өнөөдрийн байр сууриа баттай эзлэхийн тулд та шаргуу тэмцсэн байх?

-Хүмүүс өөрсдийн гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Би поп хамтлагт байхдаа хөлбөмбөгийн тамирчинтай гэрлэсэн. Үүнийг надаас өөр хэн ч мэдээгүй.  Эхэндээ би жаахан гэнэн байсан байж магадгүй л дээ. Харин одоо бол “Бурхан надад хэдхэн боломж өгсөн юм болов уу” гэж боддог. Тухайн үед нь би харж чадаагүй.

-Та бүрэн төлөвшсөн хүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэр талаар яриач?

-Би төлөвшсөн хүн. Аливаа зүйлийг хянах дуртай. Гэхдээ зарим зайлшгүй нөхцөл байдалд хянаж чадахгүй байх тохиолдол бий. Нас ахих тусам илүү их зүйлийг сурч, илүү төлөвшдөг юм байна.

-Аливаа зүйлийг хянаж чадахгүй үед танд юу мэдрэгддэг вэ?

-Намайг гадуур явж байхад эргэн тойронд папарацчид отож байдаг. Хянах боломжгүй ийм нөхцөл байдалд өөрийгөө удирдахын тулд магадгүй юу хийхээ бодох байх. Яг л уснаас гарсан загас шиг.

-Загварын шоу болохын өмнө танд айдас мэдрэгддэг үү?

-Тийм ээ. Шоуны өмнө байнга өөрийгөө байцаана. Хүмүүс юу гэж бодох бол гэдгээс биш. Маш их хөдөлмөр, хөлс шингэсэн байдаг болохоор тэр.  Зөвхөн хувцас биш шүү дээ. Найруулга, хөгжим, тайз чимэглэл гээд бэлтгэх зүйл маш их. Маш олон хүний цаг наргүй хөдөлмөр, бас тэдний гэр бүлийнхний хүчин чармайлтын үр дүнд нэг коллекц гардаг. Тийм учраас сэтгэл түгшдэг юм. Тэр бүрт сэтгэл хөдлөл, адреналин ялгарна.

-Та өдөрт хоёр удаа жимд явдаг гэсэн үү?

-Өглөө сэрээд нэг цаг дасгал хийнэ. Дараа нь хүүхдүүдээ сэрээгээд, өглөөнийх нь цайг уулгасныхаа дараа сургуульд нь хүргэж өгнө. Гэртээ ирээд ахиад нэг цаг дасгал хийгээд шүршүүрт ороод,  тэгээд л ажилдаа ордог доо. Жимд дасгал хийхэд маш олон санаа орж ирдэг. Ажлын үеэр цайны цаг, угаалгын цаг, гэрийн даалгаврын цаг, унтах цаг гээд бий бий. Бруклин гэртээ байгаа үед түүнтэй ярилцахыг хүсдэг.

-Ажлын бус цагаараа юу хийдэг вэ?

-Гэртээ байхдаа юу ч хийдэггүй учраас ТВ шоу үздэг.

-Таныг Нью-Йоркт загварын долоо хоногт оролцоход тань Дэвид л хүүхдүүддээ санаа тавьдаг гэсэн үг үү?

-Тийм ээ. Намайг ажиллаж байхад хүүхдүүд  Нью Йоркт байдаг юм. Дэвид аль хэдийнэ төлөвлөгөө гаргачихсан байдаг шүү. Хүүхдүүдтэйгээ хамт музей үзэж, ням гарагийн орой гадуур оройн зоог барина гээд л. Тэр талаар нөхөр маань маш санаачилгатай.

-Дэвид гэртээ байнга л  хоол хийдэг үү?

-Гэрт хэн түрүүлж ирснээс л хамаарна даа. Гэхдээ Дэвид надаас хавь илүү хоол хийдэг.

Бүгд гэртээ байх үед утасгүйгээр нэг нэгэнтэйгээ харилцах хамгийн чухал байдаг шиг санагддаг?

-Үнэн. Гэхдээ аль нэг компанийг удирдаж байгаа хүн утсаа унтраах тийм ч амар биш л дээ. Байнга л зөвшөөрөл хүссэн емэйл, дуудлага ирж байдаг учраас.

-Магадгүй Дэвид өмнө нь таны утсыг нууж байсан тохиолдол бий юу?

-Бид юун түрүүнд нэг нэгийнхээ завгүй ажиллаж байгааг хүндэтгэдэг. Бид хоёулаа л том бизнес хийдэг. Гэхдээ мэдээж, утсаа доош нь тавиад  зүгээр л нэг нэгэнтэй ярилцах тохиолдол байна. Дэвид саяхан Радиогийн “Desert Island Discs” нэвтрүүлэгт оролцсон. Тэр үед гэр бүлээрээ суугаад яриаг нь  сонсох сайхан байсан.

-Нэгдүгээр сард эмэгтэйчүүдийн жагсаалын үеэр Харпертай авхуулсан  таны хөөрхөн зургийг харсан. Тэр жагсаалд та оролцсон юм уу?

-Би тэр жагсаалыг дэмжсэн. Тэр өдөр бямба гараг таарсан учраас дөрвөн хүүхэдтэйгээ баллетынх нь дугуйланд явж, теннис тоглох ёстой байсан юм. Тиймээс очиж чадаагүй. Бас Дэвид ч гэсэн хол байж таарсан. Гэхдээ,  жагсаалыг дэмжиж буйгаа ямар нэг хэлбэрээр илэрхийлье л гэж бодоод л тэр зургаа постолсон юм.

ФОТО:

Сэдвүүд : #Оддын амьдрал   #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах