• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Мөнхчулуун: Гарын үсэг цуглуулаад байгаа нь эрх мэдэлд хүрэх гэсэн тэмцэл гэж харж байна

НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-НИТХ дахь МАН-ын бүлгийн цөөнгүй гишүүд даргыгаа огцруулахаар гарын үсэг цуглуулж, Иргэдийн хуралд хүргүүлчихээд байгаа. Дээрээс нь АН-ын бүлгийн гишүүд ч нэмэгдэж байгаа юм билээ. Тэгэхээр НИТХ-ын дарга огцрох магадлалтай болсон гэж хэлж болох уу?

-НИТХ дахь МАН-ын 16 гишүүн Иргэдийн хурлын даргыг огцруулах тухай хүсэлт гаргаж, гарын үсэг цуглуулсан. Улмаар Иргэдийн хуралд хүргүүлчихээд байна. Мөн өнөөдөр /өчигдөр/ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь АН-ын бүлгээс энэ санаачилгыг дэмжиж байна хэмээн мэдэгдэж, хэвлэлийн хурал хийсэн. Уг нь өвөлжилтийн бэлтгэл, хичээлийн шинэ жилийн нээлтээс авахуулаад олон ажил хаяанд ирчихлээ. Улс оронд хийх ажил их байхад хажуугаар улс төр хийгээд байгаад харамсалтай л байна.  НИТХ дахь МАН-ын бүлэг нийтдээ 34 төлөөлөгчтэй.

Түүний 16 нь НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан. Энэ нь олонхи болохгүй гэсэн үг. АН-ын бүлгийн 11 төлөөлөгч нэмэгдээд гарын үсэг зурж байгаа юм билээ. Нийлээд 27 төлөөлөгч болсон. Тэгсэн ч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны хүрээнд Иргэдийн хурлын ээлжит бус хурлыг хуралдуулах хэмжээнд хүрээгүй. Дээрээс нь гарын үсгээ зураагүй МАН-ын төлөөлөгчид 60 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа хүмүүсийг өмгөөлж хамгаалж байна гэсэн мэдээллийг хэвлэлээр болон сошиалаар тарааж байна. Тийм юм байхгүй.

МАН-ын бүлэг гэдэг бол өөрөө намын дүрэмд байдаг нэг бүтэц. Бид Нийслэлийн МАН-ыг төлөөлж энд сууж байгаа. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Нөгөө талаар өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Намын Удирдах зөвлөл хуралдаад, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор ямар нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцохгүй гэж шийдвэр гаргасан.

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хариуцлагын асуудлыг МАН-ын Их хурлаар ярина. Их хурал есдүгээр сард хуралдана. Ердөө л 20 орчим хоногийн дараа хурал болох гэж байхад наана нь улстөржиж, намыг хагалан бутаргаж, төр захиргааны ажлыг цалгардуулах, тогтворгүй байдал үүсгэх хэрэггүй байгаа юм. 27 төлөөлөгч гарын үсэг зурсан, Иргэдийн хурлын даргыг огцруулна гэж АН-ын бүлгээс мэдээлэл хийсэн.

Тэглээ гээд Иргэдийн хурлыг даргыг огцруулж болохгүй гэдгийг би хэлэх гэж дахин сануулаад байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бол орон нутгийн байгууллагуудын мөрдөх ёстой Үндсэн хууль л гэсэн үг. Бид энэ хуулийг л барьж ажилладаг. Энэ хуулинд Иргэдийн хурлын даргыг гарын үсэг цуглуулаад огцруулна гэсэн заалт байхгүй. НИТХ-ын гишүүдийн 30 нь буюу гуравны хоёроос дээш төлөөлөгч гарын үсэг зурсан бол ээлжит бус хурлыг хуралдуулна гэсэн заалт бий. Мөн нийт төлөөлөгчдийн  гуравны хоёроос дээш гишүүн санал гаргавал хурал тарна гэсэн заалт байгаа. Төлөөлөгч нар гарын үсэг цуглуулаад, Иргэдийн хурлын даргыг огцруулах боломжгүй гэдгийг тэд бүгдээрээ мэднэ. Тэгсэн мөртлөө улс төрийн зорилготой үйлдлүүдийг хийж байгаа нь харамсалтай байна.

Өнөөдөр бид улс төр хийх гэж энд ажиллаагүй. Нийслэлийн сая гаруй иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх л гэж ажиллаж байгаа. Аль аль намын бүлэг нь тийм зорилготой ажиллаж байгаа гэж би боддог. Одоо улстөржилтөө зогсоож, өвлийн бэлтгэл, сургууль, цэцэрлэгийн нээлт гээд ажлууддаа анхаарлаа хандуулмаар байна. Дээрээс нь би бүлгийн даргын хувьд төлөөлөгчиддөө хандаж хэлье. Нэгэнт бид намын дүрэмтэй. Дүрэм бол намын гишүүддээ Үндсэн хууль мэт байх ёстой. Намын нэрээр өрсөлдсөн, сонгогдсон, албан тушаалд томилогдсон. Тийм болохоор намын дүрмийнхээ хүрээнд ажиллаач гэж хэлье. Бага хурал, Их хурал ирэх сард болно. Түүнээс өмнө улстөржөөд яах юм бэ л гэж хүсмээр байна.

-Хуулийн дагуу огцруулах боломжгүй юм байна. Гэхдээ ёс зүйн хүрээнд огцруулах, огцрох асуудал байж болно биз дээ. Иргэд бол шударга ёсыг л шаардаад байгаа шүү дээ?

-Хуульд Иргэдийн хурлын даргыг огцруулах заалт байхгүй гэдгийг түрүүнд хэлсэн. Харин хууль зөрчсөн гэдэг нь шүүхээр тогтоогдох юм бол хариуцлагын асуудлыг нам дотроо ярьж болно. Ер нь бол өнөөдрийг хүртэлх хугацаанд Иргэдийн хурлын даргыг огцруулж байсан түүх байхгүй. Яагаад гэвэл хуульд тийм заалт байдаггүй учраас. Зөвхөн Иргэдийн хурлын дарга хүсэлтээрээ огцорч болно. Энэ намын дүрэм журмын хүрээнд шийдэгдэх асуудал. Түүнээс биш 30 төлөөлөгч гарын үсэг зурлаа ч энэ асуудал шийдэгдэхгүй. 27 төлөөлөгч гарын үсэг зураад өгчихлөө гээд ээлжит хурал ч хуралдахгүй. Ээлжит хурлыг хийх эсэхээр тэргүүлэгчид хуралдах ёстой. Тэргүүлэгчид хуралдсаны дараа ээлжит хурлыг хуралдуулах эсэх шийдвэрээ гаргадаг. Гэх мэт шат дараатай, дүрэм журамтай юм.

-МАН одоогийн байдлаар хоёр хуваагдчихаад байна. Их хуралдаа ч, нийслэлдээ ч тэр. Нэг хэсэг нь намын нэр хүнд уналаа, шинэчлэх цаг болсон хэмээн ярьж, зарим хүмүүст хариуцлага тооцъё гээд байгаа. Энэ асуудалд та ямар байр сууринаас хандаж байна?

-Өнгөрсөн хоёр жилд улс төрийн хэд хэдэн сонгууль боллоо. Үүнтэй холбоотойгоор, улс төрийн зорилготой янз бүрийн асуудал гаргаж ирж байж ч болох. Тэр яригдаад байгаа зүйлс баттай үнэн үү гэдэг нь хууль, шүүхийн байгууллагаар тогтоогдоогүй байхад бид тал талд янз бүрээр ярих боломжгүй. Бид ийм байр суурьтай л байгаа. Түүнээс биш намын нэр хүнд уналаа, сэргээх хэрэгтэй гэдэг нь одоо яригдаад байгаа зүйлсээс болов уу. Эсвэл зохион байгуулалттайгаар, манай намын нэр хүндийг унагаахаар оролдож байна уу гэдэг нь бас сонин байна. Өнөөдөр хэсэг бүлэг хүмүүс гарын үсэг цуглуулаад явж байгаа нь намын эв нэгдлийг бутаргах. Цаашлаад тодорхой эрх мэдэлд хүрэх гэсэн тэмцэл гэж харагдаж  байгаа. Энэ хүмүүсийн үйлдлээс үүдээд намд шинэчлэл хэрэгтэй юм байна гэдэг нь ч харагдаж байна. Гэхдээ намын шинэчлэл гэдэг нэг, хоёр хүнийг сольсноор болчихдог зүйл биш. Системийн шинэчлэл хэрэгтэй байгаа юм.

-Иргэдийн хурлын даргыг огцруулахаар МАН-ын бүлгийн 16 гишүүн гарын үсэг зурчихлаа. Цаашид энэ хүмүүстэй хариуцлага тооцох асуудал яригдах болов уу?

-Намын үндсэн дүрэмд заасан байдаг. Гишүүд намын эв нэгдлийг хамгаалах, намын  нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх. Намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан хуулийг чандлан сахих, аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх ёстой гэж заасан байгаа. Эдгээрийг зөрчих юм бол намаас дэмжлэг үзүүлэхгүй гэж дүрэмд бий. Дүрмийн хүрээнд бид асуудлаа ярьж таарна. Намын Их хурал, Бага хурлаараа бид асуудлаа яриад, ардчиллын зарчмаар олонхиороо шийдээд явдаг. Гэтэл зарим хүмүүс “сэм хуйвалдана” гэдэг шиг далдуур гар хөлийн үсэг цуглуулаад яваад байгаа нь буруу. Яагаад бид бүлгийн хурал дээрээ нээлттэй ярилцаад, гараа өргөөд, олонхиороо асуудлаа шийдэж болохгүй байгаа юм. Удахгүй намын Бага хурал болох гэж байна. Намын тэргүүлэгчид хуралдана. Их хурал ч хуралдана. Тэнд асуудлаа ярилцаад, олонхиороо шийдээд л явах ёстой. Тийм байтал наана нь ингэж сэм хуйвалдаж, гарын үсэг цуглуулж байгаа нь байж болохгүй асуудал. Аль аль шатандаа. Одоо Засгийн газрыг огцруулна гээд л гарын үсэг цуглуулаад байна л гэнэ. Ийм байж болохгүй ээ. Тэр битгий хэл зарим төлөөлөгчийг хүчээр гарын үсэг зуруулахаар хоолой амыг нь боосон гэсэн яриа гарсан. Энэ бол байж болохгүй асуудал.

-Танай намын зарим төлөөлөгч хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бид хуйвалдсан, сэмхэн гарын үсэг цуглуулсан юм байхгүй. Огцруулах бичиг өргөн барихаа эртнээс мэдэгдэж, гарын үсэг зурж эхэлсэн” хэмээн ярьсан байсан.  Түүнээс гадна ойрын үед намын бүлэг хуралдах боломж байгаа юу?

-Энэ долоо хоногтоо нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдах байх. Тэндээс нэг шийдвэр гаргана. Тэргүүлэгчид Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцээд, түүнийхээ дагуу  нийслэлийн Иргэдийн хурал болоод нам дотор өрнөж байгаа асуудалд чиглэл өгнө. Түүний дараа бүлэг хуралдана. Сэм хуйвалдсан гэж би яагаад хэлснээ одоо тайлбарлая. Жишээ нь, би Иргэдийн хурал дахь МАН-ын Бүлгийн дарга. Гэтэл гарын үсэг цуглуулаад байгаа бичгийг өнгөрсөн баасан гарагт өргөн барихад нь л харсан. Надаас асуугаад, гарын үсэг зурах уу гэж хэн ч хэлээгүй. Зарим төлөөлөгчдөөс сонсоход, намын Иргэдийн хурлыг хуралдуулъя гэсэн бичиг байсан. Гэтэл өргөн барьсны дараа Хурлын даргаа огцруулъя болчихсон байна гэж хэлсэн. Зарим нь хүчээр шахаж зуруулсан гэдэг ч асуудал яригдаж буй. Энэ бол байж болохгүй асуудал. Намыг хагалан бутаргах, Их хурал, Бага хурлаас өмнө хүчгүйдүүлэх гэсэн оролдлого. Бараг сөрөг хүчнээс “шидсэн чулуу” юм болов уу гэж харж байна.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гээд нэр бүхий хүмүүс “60 тэрбумын бичлэг бол үнэн. Эвлүүлэг гэж итгэж байсандаа харамсаж байна” гэх мэтээр ярьсан нь асуудлыг улам дэвэргэчихлээ?

-Мянга сонсохоор нэг үз гэдэг. Нүд үнэнч, чих худал гэдэг үг ч бас бий. Одоо гараад байгаа зүйлүүдэд итгэхэд хэцүү болчихсон. Хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоогоогүй байхад хэн нэгэн хүнийг гэм буруутайд тооцохгүй гээд Үндсэн хуульд заачихсан байгаа. Ц.Нямдорж гишүүн, намын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй хүмүүс хэн нэгний үгээр явж, яригдаж байгаа асуудлууд үнэн юм байна гэж мэдэгдэж буйг би буруу гэж үзэж байна. Хамгийн наад захын жишээ ярья. Сарнай гээд эмэгтэй байгаа шүү дээ. Олон хүүхдийг асардаг. Тэр хүн миний л мэдэхийн энэ оны зургаа, долдугаар сарыг хүртэл баатрын дайтай нэр хүндтэй байлаа. Гэтэл наймдугаар сард өнөөх эмэгтэйг чинь луйварчин энэ тэр гээд сошиалаар дүүрэн муу муухайг нь дуудаж байсан. Харин одоо эргээд сайн хүн гэгдээд л явж байна. Үүнтэй адил юу ч баталгаажаагүй байхад хүний нэр хүндэд халдаж, цаана нь гарах үр дагаварыг нь харалгүйгээр хийсвэр хөнгөн хандах нь буруу. Ийм мэдэгдлүүд хийж байгаа нь хариуцлагагүй үйлдэл гэж бодож байна.

-Энэ бүх асуудал намын Бага хурал, Их хурлаар нэг мөр шийдэгдэнэ л гэж харж байна уу?

-Бид наана нь мянга яриад энэ асуудлыг шийдэх боломжгүй. Тийм болохоор хэтэрхий улстөржүүлж, ажил цалгардуулах хэрэггүй. Асуудлыг бид намын Бага хурал, Их хурлаараа шийднэ. Нийслэлийн намын тэргүүлэгчид хуралдана. Намын хороо бас хуралдах байх. Тэгж байж л асуудлаа шийднэ.  Иргэдийн хурлын төлөөлөгчид асуудлыг шийдэх боломжгүй. Тийм байхад гарын үсэг зураагүй хэдийгээ “60 тэрбумын хамгаалагчид” гэж цоллож ч байх шиг. Энэ бол шахалтад оруулж байгаагийн нэг хэлбэр. Би өнгөрсөн дөрвөн жилд төрийн албанд ажилласан. Иргэдийн хуралд нэр дэвшихдээ албан тушаал наймцаалдаг, авлига өгдөг, авдаг, бусдыг хууль бусаар халдаг байдалтай тэмцэнэ  гэж зорьсон. Тийм учраас энэ асуудлууд үнэн байгаад, албан тушаалд томилогдохдоо мөнгө төгрөг өгч, авалцсан байвал үүний эсрэг би тэмцэнэ. Харин батлагдаагүй, эцэслэн нотлогдоогүй байхад бусдын нэр хүндэд халдаж болохгүй ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл өөрөө АТГ-ын удирдлагуудыг дуудаад, олон нийтийн өмнө үүрэг өгсөн. Тэр хүмүүс нь ажлаа хийг. Бид ч өөрсдийнхөө ажлыг хийе. Энд мянга улстөржөөд байх хэрэггүй. Харин хуулийн байгууллага нь асуудлыг хурдан шийдээд өгөх хэрэгтэй байна. Түүний дараа нам хуулийн байна уу, ёс зүйн байна уу асуудлаа ярилцана.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Ярилцлага
ХУРААХ
Уилшерийг “Милан” сонирхжээ
Ерөнхийлөгчийн тамгыг баран...

С.Мөнхчулуун: Гарын үсэг цуглуулаад байгаа нь эрх мэдэлд хүрэх гэсэн тэмцэл гэж харж байна

Пунцагболд 2017-08-22

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

4 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

4 цагийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

4 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

5 цагийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

17 цагийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

17 цагийн өмнө өмнө

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

17 цагийн өмнө өмнө

Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

САНАЛ БОЛГОХ
2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-15 өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-15 өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах