• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ОХУ, Монголын төрийн тэргүүнүүд Владивостокт уулзахаар тохиролцлоо

“Монголын мэдээ” сонин хоёр хөршийн болоод дэлхийн томоохон хэвлэл Монгол Улсын талаар хэрхэн мэдээлж буйг “Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа орчуулан хүргэдэг билээ. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын Унгарын Будапешт хотод болсон уулзалтын талаар Оросын ТАСС агентлаг хэрхэн мэдээлснийг орчуулан хүргэж байна. Мөн “Синхуа”, “Ройтерс” агентлагт Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэрхэн нийтэлснийг уншигчиддаа сонирхуулахаар бэлтгэлээ. 
 
ТАСС: Х.Баттулгад  В.Путин баяр хүргэлээ
 
Унгарын нийслэл Будапешт хотноо эхэлсэн Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтай уулзсан. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаасаа хойш анх удаагаа хойд хөршийн тэргүүнтэй уулзсан нь энэ байсан юм.
 
Тэгвэл тус уулзалтын талаар Оросын “ТАСС” агентлагийн цахим хуудаст “ОХУ, Монголын төрийн тэргүүнүүд Дорнын эдийн засгийн чуулганы үеэр дахин уулзахаар боллоо” гэсэн гарчиг бүхий мэдээлэл нийтлэгджээ.  Үүнд “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар ирэх сард Владивосток хотноо болох дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хоёр талын яриа хэлэлцээр хийхээр тохиролцлоо.  Даваа гарагт болсон уулзалтын үеэр В.Путин  жүдо бөхийн ДАШТ-д Монголын тамирчид амжилттай оролцож байгаатай холбогдуулан Х.Баттулгад  баяр хүргэсэн юм. Тэрбээр  “Би тантай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна. Бид бүхэн таныг улс төрч бөгөөд сайн тамирчин гэдгээр чинь сайн мэднэ. Монголын жүдочид ДАШТ-д амжилттай оролцож байна. Танд баяр хүргэе” гэв. 
 
Тэрбээр мөн Владивостокт болох эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Х.Баттулгатай уулзаж, хоёр улсын харилцааны талаар илүү дэлгэрэнгүй яриа өрнүүлэхээр төлөвлөж буйгаа дуулгажээ. В.Путин ОХУ-Монголын худалдаа энэ онд нэлээд ахицтай байгааг дурьдаад, “Өнгөрсөн онд 20 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан худалдааны эргэлт зөвхөн  2017 оны 1-6 сард 34 хувийн өсөлттэй үзүүлэлттэй байна” гэлээ. Мөн хоёр талын эдийн засаг болон соёлын харилцааг улс төрийн харилцааны адил илүү өндөр төвшинд гаргахад анхаарлаа хандуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уриаллаа.
 
Тухайлбал, Орос-Монголын хамтарсан үйлдвэр, компаниудын үйл ажиллагааг идэвхжүүлж, Орос-Монголын хил дамнасан ачаа тээврийн тоо хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэж В.Путин онцлон тэмдэглэв. Үүний хариуд Х.Баттулга ч жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр В.Путинтай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэхийн сацуу “Бид хоёрын хэн хэн нь энэ спортыг сонирхдог, энэ спортод хайртай учраас ийм арга хэмжээний үеэр уулзах хувьтай байжээ. Бидний энэ сонирхол цаашдын хамтын ажиллагаанд нөлөөлөх нь дамжиггүй” хэмээлээ. 
 
Мөн тэрбээр В.Путины саналыг дэмжиж,  Владивостокт илүү дэлгэрэнгүй яриа хэлэлцээр өрнүүлэхээ илэрхийлэхийн ялдамд, хоёр талын худалдааг өргөжүүлэх бодолтой байгаагаа дурьдлаа. Х.Баттулга “Би одоогийн бодит байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр хойд хөрштэйгөө харилцаагаа улам бүр бэхжүүлэхийг эрмэлзэж байна” гэв. 
 
Тэрбээр цааш нь худалдааны эргэлт өссөн нь  хил дамнасан худалдаа өссөнтэй холбоотой гээд, 4000 гаруй км урттай Орос-Монголын хил дамнасан хамтын ажиллагааг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг уриалсан юм. Түүнчлэн, Х.Баттулга хөрөнгө оруулалтад онцгой анхаарал хандуулахаа мэдэгдэж, Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг дурьжээ. В.Путин ч түүний саналыг зөвшөөрч буйгаа илэрхийллээ. ОХУ-ын Владивосток хотод ирэх есдүгээр сарын 6, 7-нд дэлхийн эдийн засгийн гуравдугаар чуулга уулзалт зохион байгуулагдах юм. 
 
Xinhua: Ж.Эрдэнэбатыг огцруулах  асуудлыг 15 хоногийн дотор шийдвэрлэх учиртай
 
БНХАУ-ын төрийн мэдлийн “Синхуа” агентлагийн цахим хуудаст Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах тухай шаардлагыг эрх баригч намын гишүүд гаргасан тухай мэдээлэл нийтлэгдсэн байна. Тус мэдээллийг эх хэлнээ хөрвүүлбэл, “Монголын эрх баригч МАН-ын 30 гишүүн Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулахад нэгдэн гарын үсгээ зуржээ. Улмаар огцруулах шаардлагаа УИХ-ын дарга М.Энхболд эзгүй байсан тул УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд гардуулан өгсөн байна. 
 
МАН УИХ-д 65 суудалтай.  Гэвч, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг концессын гэрээ, хүүхдийн тэтгэмж, уул уурхайн компаниудын хувьцаа гэх мэт эдийн засгийн гол түлхүүр болсон хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн тэдгээр гишүүд  буруутгаж байгаа юм байна. “Түүний гаргаж буй шийдвэр, үйл ажиллагаа нь хэдхэн бүлэглэлийн эрх ашигт нийцэж байна” гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэллээ.  Монгол Улсын хуульд зааснаар Ж.Эрдэнэбатыг огцруулах тухай  асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэн, шийдвэрлэх учиртай юм. Эдүгээ 44 настай МАН-ын гишүүн Ж.Эрдэнэбат 2016 оны долдугаар сард Ерөнхий сайдаар томилогдсон юм. 
 
Дашрамд дурьдахад, Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Эрдэнэбатад хүргүүлсэн удаатай. Тэрбээр огцрох хүсэлтдээ өнөөгийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын бодлого, үйл ажиллагаа нь үндэсний эрх ашигт нийцэхгүй байгаа тул хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ дурьджээ” гэсэн байна.  
 
Reuters: 2004 оноос хойш нэг ч Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаагүй
 
ОХУ-ын “Ройтерс” агентлагийн сэтгүүлч Терренс Эдвард  манай улсын улс төрийн ертөнцөд үүсээд буй Засгийн газар огцруулах эсэх талаарх дуулиан шуугианы талаар нийтлэл бичжээ. Түүнд “Монголын зарим хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн сонгуульд нам нь ялагдал хүлээсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг албан тушаалаасаа огцрохыг шаардлаа. Эрх баригч МАН-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын 76 гишүүний 30 нь Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахыг дэмжин гарын үсэг зурсан талаар твиттер сүлжээндээ нийтэлжээ. Мөн тус мэдэгдлээ бусад нийгмийн сүлжээнд хуулбарлан нийтэлсэн байв. 
 
Одоогоор Ерөнхий сайдын ажлын албанаас тус огцруулах бичигтэй холбоотойгоор ямар нэг тайлбар хийгээгүй байгаа юм. МАН 2016 оны парламентын сонгуулиар УИХ-ын 76 суудлын 65-д нь ялалт байгуулсан. Гэвч, өнгөрсөн сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын дарга М.Энхболд сөрөг хүчний нэр дэвшигч  самбо бөхийн тамирчин асан, бизнесмэн Х.Баттулгад  ялагдсан юм. Энэ ялагдал МАН-ын Засгийн газрын хатуу бодлого, авлигын дуулианд ард түмний өгсөн дүн гэж харагдаж буй. Монголын парламентын засаглалын дагуу Ерөнхий сайд Засгийн газрыг тэргүүлэх бол Ерөнхийлөгч хууль санаачлах, хориг тавих зэрэг хязгаарлагдмал эрхтэй байдаг.  
 
1990 онд хуучин Зөвлөлт холбоот улсын хараат байдлаас гарч, ардчилсан тогтолцоонд шилжсэн Монгол улсад Засгийн газар солигдох нь бараг нийтлэг үзэгдэл болж хувираад байна. 
 
Тодруулбал, 2004 оноос хойш нэг ч Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацааг дуусгаж байгаагүй юм. Энэ жил нүүрсний үнэ өндөр байгаа нь Монгол Улсын эдийн засгийг хурдацтай өсөхөд хүргэсэн. Гэвч энэ оны эхээр, гадаадын хөрөнгө оруулалт буурч, түүхий эдийн үнэ унасантай холбоотойгоор Монгол Улс Олон улсын валютын сангаас санхүүгийн хямралыг хөнгөвчлөх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чиглэсэн 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох хүсэлт гаргасан юм” гэжээ. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
О.Саранчулуун: Боломжийг олж...
Замын түгжрэлийг бууруулах гээд...

ОХУ, Монголын төрийн тэргүүнүүд Владивостокт уулзахаар тохиролцлоо

Даваахүү 2017-08-30

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах