• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АШУҮИС хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

“...Хүний их эмч гэдэг ур чадвар, мэдлэг, сэтгэл шаардсан нарийн мэргэжил. Хүссэн хүн бүр сайн эмч болж чадахгүй. Тиймээс та нар яг өнөөдрөөс эхлэн хариуцлагатай, өөрсдийгөө дайчилж, багш нарынхаа заасан зүйлийг ягштал биелүүлж, мэдэж, мэдэхийн зэрэгцээ хийж сураасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна...”. Энэ үгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт АШУҮИС-ийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр тус сургуулийн захирал, доктор, профессор Г.Батбаатар шинэхэн элсэгчиддээ хандан хэлсэн юм.

Тэртээ 1942 онд бууриа засч, хүн ардынхаа эрүүл амьдралын төлөө дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэж эхэлснээс хойш АШУҮИС 75 дахь удаагийнхаа хичээлийн шинэ жилийн нээлтээ  есдүгээр сарын 1-нд Эко цогцолбортоо зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ийн дарга М.Энхболд, БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, БСШУСЯ-ны төрийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн дарга Т.Ган-Эрдэнэ, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нарын хүндтэй зочид төлөөлөгчид, бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн багш нар, тус сургуульд шинээр элсэн орж, эмч болох эхний алхмаа хийх гэж буй нэгдүгээр дамжааны оюутнууд оролцсон юм.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын эхэнд АШУҮИС-ийн захирал, доктор профессор Г.Батбаатар нийт элсэгчиддээ мэндчилгээ дэвшүүлсний зэрэгцээ “Энэ жил АШУҮИС үүсэн байгуулагдсаны  75 жилийн ой тохиож байна. Бид ойгоо аравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл, тэртээх 1942 онд эх орны дайны хүнд, хэцүү жилүүдэд Монгол Улс эх орондоо хүний их эмчийг, дээд боловсролтой боловсон хүчинг бэлтгэх түүхэн шийдвэр гаргаснаас хойш энэ жил 75 жилийн ойтойгоо золгож байна. Бид ойрын ирээдүйд Ази номхон далайн баруун бүсийн шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилт тавьж, үүнийхээ төлөө хичээн ажиллаж байна. Та нар үнэхээр азтай. Учир нь олон улсын эрх бүхий ХБНГУ-ын ASIIN гэх байгууллагаар магадлан итгэмжилсэн хөтөлбөрөөр суралцах анхны оюутнууд болох юм. Та нартаа баяр хүргэе. Мөн Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар их сургуулийн эмнэлгийг Монголдоо анх удаа барьж байна. Их сургуулийн эмнэлэг барих асуудал зөвхөн барилга байшин барих, тоног төхөөрөмжийн асуудал огтхон ч биш. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог Монголд анх удаагаа үүсгэн байгуулж буйгаараа ач холбогдолтой билээ. Өнөөдөр манай сургуульд элсэн орсон оюутнууд их сургуулийн эмнэлгийн анхны суралцагчид байх болно. Мөн эмнэлгийнхээ хажууд сургалтын цогцолбор барьж байгаа. Энэ цогцолборын ч бас анхны суралцагчид нь та нар байх болно. Та бүхнийг азтай гэж хэлдэг нь ийм учиртай юм” гэлээ.

М.ЭНХБОЛД: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 100 ЗАЛУУГ ХАРВАРДАД СУРАЛЦУУЛНА

АШУҮИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон хүндтэй эрхмүүдийн нэг нь УИХ-ын дарга М.Энхболд байв. Тэрбээр нээлтийн ёслолын үеэр эдүгээ 75 жилийн ойгоо угтаж буй их сургуулийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нарт мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу шинээр элсэн сурагцагчдад хандан хууль тогтоох байгууллагын төвшинд хэлэлцэн шийдвэрлэсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгсөн юм.

УИХ-ын дарга М.Энхболд “Ирээдүйн Монголын иргэнийг эрүүл чийрэг, үнэ цэнэтэй хүн болгоход эрүүл мэндийн салбар  хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол хүн дэлхийд хэрхэн үнэлэгдэх нь өнөөдөр энэ салбарт ажиллаж буй эмч нарын амжилтаас шууд шалтгаалах билээ. Манай улс 10 мянган хүнд ногдож буй эмчийнхээ тоогоор дэлхийн дундажаас 3-4 дахин илүү байдаг. Харамсалтай нь  иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн салбарын чанар, үйлчилгээ дэлхийн төвшнөөс дээгүүр байж чаддаггүй. Үүнийг засах, залруулах ирээдүйн жинхэнэ шинжлэх ухаанд суурилсан эрүүл мэндийн салбарын эрдэмтэн мэргэд энэхүү эрдмийн уурхайгаас төрөн гарна гэдэгт би итгэлтэй байна. Техник технологи хоног тутамд хөгжиж буй өнөөгийн нийгэмд зөвхөн энэ сургууль, энэ танхимын хүрээний сургалтаар бус, тив дэлхийн эрүүл мэндийн салбарт гарч буй өөрчлөлт, шинэ техник, технологийг илүү их суралцан шамдах хэрэгтэй шүү гэдгийг энэ дашрамд захья. Саяхан БСШУС-ын сайд Харвардын их сургуулийн Анагаах ухааны салбартай гэрээ байгуулсан. Энэ үйл ажиллагаанд танай сургуулийн удирдлага оролцож, эрүүл мэндийн салбарын 100 залуу боловсон хүчнээ Харвардын их сургуульд зайнаас сургахаар болсон гэдгийг дуулгахад таатай байна. Энэ бол Монголын эрүүл мэндийн салбар дэлхийн эрүүл мэндийн салбартай хөл нийлүүлэхэд нэг алхам урагшилж буй хэрэг. Дэлхийн аль ч улс оронд очсон эрүүл мэндийн сургалтын байгууллага эмнэлгийн үйлчилгээтэйгээ цогцоор үйл ажиллагаа явуулдаг. Их, дээд сургуулийн дэргэдэх эмнэлэг хамгийн өндөр чанартай байдаг гэж ч ярьдаг юм билээ. Харамсалтай нь энэ тогтолцоо манайд төдийлөн бүрэн дүүрэн хөгжиж чадаагүй.

АШУҮИС-ийн нийт ажилтан алба хаагчид та бүхэн хичээж, чармайсны дүнд 2014 оноос хойш Японы Засгийн газрын буцалтгүй тусламж, улсын төсвийн хөрөнгө, сургуулийн хувийн орлого гээд нийт 200 гаруй тэрбум төгрөгөөр их сургуулийн эмнэлэг байгуулах томоохон төсөл амжилттай хэрэгжиж байна. Гэхдээ цогцолбор баригдаж дуусахад хөрөнгө санхүүгийн асуудал тулгарч байгаа нь нууц биш. Тиймээс Засгийн газраас 2018 оны улсын төсөвт тусгаж, УИХ-д өргөн барьж байгаа. Түүнчлэн, эрүүл мэндийн салбарын сургалт, үйлдвэрлэл, эмнэлэг цогц байдлаар ажиллах эрх зүйн орчныг бий болгох нь  хууль тогтоох байгууллагын анхаарвал зохих чухал асуудал болж байна. Тиймээс Эрүүл мэндийн яам, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтран  төсөл боловсруулж байгаа. Ойрын үед батлагдаж, та бүхний ажиллах гол зарчим, эрх зүйн орчин шинэчлэгдэн, өөрчлөгдөх болов уу. АШУҮИС-ийн босгоор өнөөдөр анх удаа алхан орж буй оюутан залуус та бүхэн сонгосон эрхэм хүндтэй мэргэжилдээ эзэн нь байж, алдар цуутай сайн эмч нар болохын ерөөлийг дэвшүүлье. Эрдэм номын ариун цагаан буян үргэлж гийж бадарч байх болтугай” гэлээ.

АШУҮИС-Д ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 70 ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

АШУҮИС нь жил бүр 2000 гаруй мэргэжилтнийг бакалаврын 18, дипломын есөн хөтөлбөрөөр төгсгөж байгаа бөгөөд сургалтын бүх хөтөлбөрүүдээ БМИҮЗ-өөр магадлан итгэмжлүүлсэн юм. Мөн “Анагаах”-ийн хөтөлбөрөө ХБНГУ-ын ASIIN  байгууллагаар олон улсад магадлан итгэмжлүүлж, сувилахуйн болон хөдөлмөрийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдээ олон улсын урьдчилсан магадлан итгэмжлэл  хийлгэжээ.

Эдүгээ АШУҮИС-ийн хэмжээнд эрдэм шинжилгээний 70 төсөл хэрэгжиж байгаа ажээ. Үүнээс  ШУТДС-ийн санхүүжилттэй 11, олон улсын байгууллагын санхүүжилттэй 22, суурь судалгааны 10 төсөл хэрэгжиж байгаа юм байна. Түүнчлэн, энэ оны байдлаар  гадаадын 21 багш ажиллаж, 72 оюутан суралцаж байгаагийн зэрэгцээ гадаадын урт богино хугацааны сургалтад 132 багшийг, оюутан солилцооны хөтөлбөрт дотоодын 56, гадаадын 48 оюутныг хамруулжээ.  Мөн онд барилга байгууламж, сургалтын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, урсгал засварын ажлыг нийт 6.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэн гүйцэтгэсэн байна.  АШУҮИС нь 2014 оноос эхлэн сургуулийн шинэ цогцолбор байгуулах 208.4 тэрбум төгрөгийн төслийг хэрэгжүүлж, Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэг, Анагаах ухааны сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн барилгууд баригдаж, 2018 онд  ашиглалтад  орох юм. Үүнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 174 тэрбум, өөрийн хөрөнгөөр 9.4 тэрбум, улсын төсвөөр 1.66 тэрбум төгрөгийн  санхүүжилт хийгдсэн бөгөөд цаашдын үйл ажиллагаанд 23.4 тэрбум төгрөг шаардлагатай байна.  Үүнээс 14.3 тэрбумыг 2018 оны улсын төсөвт тусгахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэнд тус их сургуулийн эрдэмтэн багш, оюутан судлаачид талархал илэрхийлж байв. 

АШУҮИС нь өнгөрсөн наймдугаар сарын байдлаар нийтдээ 17981 үйлчлүүлэгчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүний 1143 нь тус их сургуулийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэсэн тооцоо ч гарсан байна.

ШИЛДЭГ ОЮУТНУУДАД ЦАГААН ХАЛАД ГАРДУУЛАВ

Монголын анхны их сургуулийн дэргэдэх нэгдсэн эмнэлэг, олон улсын стандартад нийцсэн номын сан, гарааны компаниуд гээд олон арван бүтээн байгуулалтын ажил АШУҮИС-аар овоглодог. Ази, Нохон далайн баруун эргийн бүсийн 100 шилдэг их, дээд  сургуулийн нэг болох том зорилго өвөртөлсөн эдний хамт олон  манай улсын эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн 90 гаруй хувийг бэлтгэн гаргадаг билээ. Тэдний олон жилийн хүч хөдөлмөр, чармайлтыг Монголын төр үнэлж өнгөрөгч долдугаар сард Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Энэ үйл ажиллагаа ч сургуулийн түүхт 75 жилийн ойтой давхацсан байдаг.

Тэгвэл төрийн томоохон шагналыг хүртсэн тус сургуулийн босгыг алхан орж буй оюутан залуус ч манлайлагч, шилдгүүд байдаг ажээ. 2017-2018 оны хичээлийн шинэ жилд тус сургуульд 3000 орчим оюутан элсэн суралцаж байгаа юм байна. Тэдний дундаас Элсэлтийн ерөнхий шалгалтдаа 800 оноо авч, элссэн гурван оюутанд  АШУҮИС-ийн хамт олон талархал илэрхийлж,  басхүү урам хайрлан нээлтийн үйл ажиллагааны үеэр цагаан халад, чагнуур бэлэглэлээ.

БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, БСШУСЯ-ны төрийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн дарга Т.Ган-Эрдэнэ, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нарын хүндтэй төлөөлөгчид Эко цогцолборын тайзнаа гарч, шилдэг элсэгчдэд тус халадыг нь гардуулан өгсөн юм. Үүний дараа тус сургуулийн сүлд дуу эгшиглэж, бүх нийтээр дуулснаар хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн билээ. Энэ үеэр бид шилдэг элсэгчидтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.

Б.ЭНХТУУЛ: ЭМЧ ГЭХ ЭРХЭМ МЭРГЭЖЛИЙГ ЭЗЭМШИХЭД АШУҮИС ТУСЛАНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

-Би Хөвсгөл аймгаас  АШУҮИС-д 800 оноотойгоор элсэн суралцаж байгаадаа туйлын  их баяртай байна. Элсэлтийн ерөнхий шалтгалтад бэлтгэхэд тийм ч амар байсангүй. Гэхдээ өмнө минь тулгарч байсан саад бэрхшээлийг амжилттай даван туулж, сурахыг хүссэн сургуульдаа элсэж чадлаа. Би есдүгээр ангид байхаасаа л эмч болох хүсэл мөрөөдөлтэй байсан. Тийм ч учраас заавал АШУҮИС-д элсэх юм шүү гэсэн зорилгыг өмнөө тавьж, элсэлтийн ерөнхий шалтгалтдаа бэлтгэсэн. Эмч гэдэг хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ харамгүй зориулдаг хамгийн сайхан мэргэжил гэж би боддог. Тийм учраас энэ эрхэм мэргэжлийг эзэмшихэд сургууль маань тусална гэдэгт бат итгэлтэй байна.

Анх наймдугаар сарын 21-нд сургуулийнхаа алтан босгоор алхсан. Тэр үед гаднаасаа ч, дотроосоо ч маш тохилог, тав тухтай орчин намайг угтсан. Энэ орчинд илүү ихийг сурч, улам сайн амжилт гаргаж чадна гэсэн итгэл найдвар төрж байлаа. Энэ дашрамд бүх нэгдүгээр дамжааны оюутнуудынхаа өмнөөс биднийг тав тухтай, тохилог орчинд найрсгаар, халуун дотноор хүлээж авсан сургуулийнхаа хамт олонд талархаж буйгаа илэрхийлье. Эмч хүнийг тодотгодог, цэвэр цагаан сэтгэлийн бэлгэдэл болсон хамгийн сайхан хувцас цагаан халад, чагнуурыг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр хүндтэй хүмүүсээс гардаж авсандаа маш их баяртай байна. Багш нар, сургуулийн удирдлагуудынхаа хүлээлгэж буй итгэл, найдварыг алдахгүй сайн эмч болох болно.

М.СЭРГЭЛЭНБАЯР: ЭМЧ ХҮН БУСДАД АЗ ЖАРГАЛ, БАЯР БАЯСЛЫГ ӨГДӨГ

-Би Ховд аймгаас АШУҮИС-д элсэн суралцаж байна. Манай гэр бүлд эмч байхгүй. Эцэг, эх минь миний хүсэл сонирхлыг маш их дэмждэг. Тэр утгаар багын мөрөөдлөө биелүүлэх эхний алхмаа хийж, Элсэлтийн ерөнхий шалгалтдаа 800 оноо авч, мөрөөдлийнхөө сургуульд элсэж чадсандаа туйлын их баяртай байна. Би бусдад туслах дуртай. Хэн нэгэнд туслах үед тэр хүний баяр хөөр, талархал надад маш их урам зориг, аз жаргал өгдөг учраас эмч мэргэжлийг сонгосон. Эмч хүн бусдын эрүүл мэндийн төлөө ур чадвар, мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, бусдад аз жаргал, баяр баяслыг хайрлаж байдаг. Би есдүгээр ангиасаа хойш АШУҮИС-д элсэнэ гэсэн зорилгыг өмнөө тавьж, бэлтгэж эхэлсэн. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр салбарынхаа эрхэм, хүндтэй хүмүүсээс цагаан халад, чагнуурыг гардан авахад үнэхээр сайхан байсан. Цаашид тэр хүмүүс шиг сайн эмч, мундаг сэхээтэн болох болно.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр
Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно
Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
ЕС ДАВСАН ЗААН
Ерөнхийлөгч Х.Баттулга хойд...

АШУҮИС хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

Даваахүү 2017-09-04

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр
Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно
Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

1 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

1 цагийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

1 цагийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

13 цагийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

13 цагийн өмнө өмнө

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

13 цагийн өмнө өмнө

Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ

23 цагийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

23 цагийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

САНАЛ БОЛГОХ
2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-15 өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-15 өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах