• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

65 жилийн түүхт МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт ёслол төгөлдөр боллоо

2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт өчигдөр Монгол орон даяар эхэлж, хонхны дуу цангинан, оюутан залуус шуугилдан эрдмийн их өргөө “амь орлоо”. Зуны зугаатай бас амралтын урт өдрүүд ийнхүү дуусч, эрдэм номдоо шамдан суралцах их үйлсийн гараагаа эхлүүлэх өдрүүд айлчлан ирж байгаа нь энэ. Монгол Улсын их дээд сургуулиудад элсэн суралцагчид ч энэ өдөр сэтгэл догдлон, оюутан болох агшнаа хүлээн зогсох ажээ.

Энэ жил улсын хэмжээнд 100 их, дээд сургууль, коллежид 164 500 оюутан суралцагч элссэнээс МУБИС-д 3000 орчим оюутан хичээлийн шинэ жилээ эхлүүлж байгаа аж. Түүнчлэн 2016-2017 оны хичээлийн жилд МУБИС-ийн бакалаврын төвшинд 13 мянга, магистр, докторын төвшинд 2000 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд 23 мэргэжлээр 3000 орчим оюутан шинээр элсээд байгаа гэнэ. Манай сурвалжлах хэсэг энэ жил үүсэн байгуулагдсаныхаа түүхт 65 жилийн ойтойгоо золгож буй Монгол Улсын Боловсролын их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааг онцлон сурвалжиллаа. Энэ хичээлийн шинэ жилийн нээлт олон онцлог үйл явдлаар дүүрэн байлаа.

Тухайлбал, Рио-2016 Олимпийн наадмын мөнгө, хүрэл медальт хоёр тамирчин оюутнаараа гоёсон, бахархсан, түүхт 65 жилийн ой тохиосон, харьяа шинэ цэцэрлэгээ нээсэн зэрэг  үйл явдал дүүрэн хичээлийн шинэ жилийн ёслолын ажиллагаа ийнхүү эхлэв. Мөн 2016-2017 оны хичээлийн жилд 500 гаруй оюутан 70, 52 оюутан 100, МУБИС-ийн "Оюутныг дэмжих" сангийн сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт 45, “Хаан” банкны тэтгэлэгт долоо, “Bank of China”-ын тэтгэлэгт дөрвөн оюутан тус тус хамрагдан, дөрвөн жил сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэн суралцахаар болжээ.

Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, МУБИС-ийн захирал, доктор профессор Д.Мөнхжаргал, Сургалтын төрийн сангийн захирал П.Лхагвасүрэн, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор профессор Л.Цэрэнсодном, Сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, дэд профессор, доктор Х.Тамир, Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, дэд профессор, доктор Л.Ганцэцэг, Японы Нагоя их сургуулийн профессор Китакора, Японы Шизүока муж Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Катагава, Рио-2016 олимпийн их наадмын мөнгөн медальт Д.Сумъяа, хүрэл медальт Д.Отгондалай болон МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлууд болон эрдэмтэн багш, оюутан сурагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа.

Уламжлал ёсоор морин хуурын эгшиг аялгуугаар эрдмийн өргөөнийхөө жаврыг үргээж, 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын ажиллагааг МУБИС-ийн захирал, доктор профессор Д.Мөнхжаргал албан ёсоор нээлээ.

Д.Мөнхжаргал: Чадварлаг багш нарыг бэлтгэхийн төлөө манай хамт олон зүтгэж байна

/МУБИС-ийн захирал, доктор профессор/

-Есдүгээр сарын 01-ний энэ сайхан өдөр МУБИС-ийн 2016-2017 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн ёслолын ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд, БСШУС-ын сайд Ж.Батсуурь нар бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд бид бүхэн баяртай байна. Энэ жил МУБИС-ийн 65 жилийн ой тохиож байгаа. Манай сургууль түүхэндээ 70 гаруй мянган мэргэжилтэн, багш нарыг бэлтгэн гаргасан, эрдмийн их уурхай, алдар түүхтэй сургууль юм. Бид бүхэн энэ сарын 30-нд түүхт ойгоо тэмдэглэх бөгөөд энд хуран цугласан та бүхэндээ 65 жилийн түүхт ойн баярын мэндийг дахин дэвшүүлье.

Энэ хичээлийн жилд МУБИС-д 3000 оюутан шинээр элсч байна. Манай эрдмийн их уурхайд шинээр орж ирж буй оюутнууддаа халуун баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье. МУБИС монгол хүнийг төлөвшүүлэх, Монголын багш нарыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн, эх орноо гэсэн сэтгэлтэй, эв эеийг хичээдэг, эрдэм боловсролтой хүмүүсийг бэлтгэн гаргахын төлөө зорилт тавин ажиллаж байгаа. Бид багш бэлтгэх шинэ хөтөлбөр, стандартуудыг энэ хичээлийн жилд хэрэгжүүлж эхэлнэ. Багшийн чанарыг сайжруулах, эрс дээшлүүлэх тал дээр ч нэлээд дорвитой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Орчин үеийн боловсрол судлал, сурган, сэтгэл судлалын арга зүй, технологи, арга ухааныг эзэмшсэн эрдэм бэлгэтэй, чадварлаг багш нарыг бэлтгэхийн төлөө манай хамт олон зүтгэж байна. Мөн энэ хичээлийн жилд “Оюутан төв”-тэй үйл ажиллагаануудыг нэлээд эрчимжүүлнэ. Түүнчлэн өнгөрсөн жил МУБИС-ийн харьяа лицей сургуулиа нээж байсан бол энэ жил харьяа цэцэрлэгээ нээж, эрдмийн уурхайгаа өргөжүүлээд байна. Манай сургууль сургуулийн өмнөх боловсролоос эхлээд эрдэмтэн, профессоруудыг бэлтгэх өргөн бүрэлдэхүүнтэй хамт олон болсон. Дашрамд дурьдахад, энэ хичээлийн жилтэй Олимпийн жил давхацсан.

Манай сургуулийн хоёрдугаар курсын оюутан Д.Сумъяа маань жүдогийн спортоор олимпийн мөнгөн медаль хүртсэн амжилттай өнөөдөр хүрэлцэн ирлээ. Түүнчлэн Олимпийн хүрэл медальт Д.Отгондалай энэ жил манай сургуульд элсэн орж байна. Олимпийн хоёр медальтан манай сургуульд суралцахаар болсонд баяр хүргэж байна. Ингээд 2016-2017 оны шинэ хичээлийн жилдээ энд хүрэлцэн ирсэн нийт оюутан залуус, багш нартаа ажил хөдөлмөрийн болоод сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Харин УИХ-ын дарга М.Энхболд тус сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, оюутан залуустаа энэ өдрийн мэнд хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг хийж буй их дээд сургууль, МСҮТ-ийн оюутнуудад хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье. Их, дээд сургуульд суралцах эрхийг олж авна гэдэг бол том хувь тавилан.

Дээд боловсрол эзэмшиж, эрдэм боловсролоороо тэгш, хүмүүжлээрээ бусдад үлгэр дуурайлал болж чадахуйц, мэргэжилтэй боловсон хүчин болж улс эх орныхоо хойч ирээдүйг жолоодож явна гэдэг бол маш том хувь тавилан юм. Энэ хувь тавиланг хүүхэд залуучууд та бүхэн эдлэхдээ аль болох өөрийнхөө сонгосон мэргэжил, элсч орсон сургууль мэргэжлийнхээ онцлог зэрэг бүх зүйлийг зөвхөн багш нарын зааж, сургасан программын хүрээнд биш өөрийн эзэмшиж буй мэргэжил боловсролын чиглэлээр улс орны болоод тив дэлхийн хэмжээнд ямар шинэ зүйлүүд бий болж байна вэ гэдгийг эрэн хайж, сурч мэдэж өндөр төвшний боловсон хүчин болоорой гэдгийг юуны өмнө захимаар байна. Улс орны хөгжил бол хойч ирээдүй болсон хүүхэд, залуучуудын мэдлэг боловсролоос ихээхэн шалтгаалах нь ойлгомжтой.

Тийм учраас хүүхэд багачууд хэр зэрэг чанартай сайн багш нараар эрдэм номоо заалгаж, сайн хүн хүмүүжинэ тэр хэмжээгээр улсын хөгжилд хувь нэмрээ оруулах хүн болж төлөвшинө гэсэн үг. Улс орны хойч ирээдүй ямар байхаас та бүхний энэ мэргэжлийг хэр эзэмшсэн нь хэмжигдэнэ. Би өнөөдөр хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпийн их наадмын медальтнуудыг төрүүлсэн хамт олон, МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Та бүхэн сургуулийнхаа ойг сурлага, хөдөлмөр, хүмүүжил, урлаг спортын өндөр их амжилтаар угтахын ерөөлийг дэвшүүлье” хэмээсэн юм. Түүнчлэн “Монгол Улсын Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд улс орныг хөгжүүлэх, бүхий л салбарт хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаархи мөрийн хөтөлбөрийг боловсруулж, УИХ-д өргөн барьж, бид хэлэлцэж байна.

Яг өнөөдөр хэлэлцэгдэж буй 2016 оны төсвийн тодотголд оюутан залуучууд төдийгүй эцэг эхийн тань сэтгэлийг зовоож байдаг сургалтын төлбөртэй холбогдсон асуудал орсон байгаа. Боловсролын санг шинэчлэн зохион байгуулж, энэ сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог, сургуулиа төгсөөд зээлээ эргүүлэн төлдөг тогтолцооны эхлэлийг тавьж, улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгийг тусгаж, энэ төсвийн тодотгол батлагдсаны дараа шууд хэрэгжиж эхэлнэ. Мөн оюутан залуучууд хөдөлмөр эрхэлж, сурахын хажуугаар ажил амьдралын дадлага сууж, ахуй амьдралдаа хэрэгцээтэй байгаа санхүү, хөрөнгөө шийдэхэд нь тус нэмэр болох зорилгоор ирэх дөрвөн жилийн хугацаанд “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Үүнээс гадна дотуур байрны хүрэлцээ хангамжийг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй авдаг болох зэрэг та нарын өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх хөтөлбөрийг Засгийн газар өргөн барьсныг дуулгахад таатай байна” гэсэн юм.

Ийнхүү хичээлийн шинэ жилийн ёслолын ажиллагаа МУБИС-ийн тугийг хүндэтгэн залах ёслолоор үргэлжлэв. Хүндэтгэлийн туг залах үүргийг Рио-2016 олимпийн их наадмын мөнгөн медальт Д.Сумъяа, хүрэл медальт Д.Отгондалай болон Таеквондогийн олон улсын хэмжээний мастер Э.Бүрэншагай, Спортын мастер Х.Сугаржав нар хүлээсэн юм. Туг залах ёслолын дараа 2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутан болж буй элсэгчид тангараг өргөж, оюутан залуус МУБИС-ийн сүлд дуу “Үлэмж төгөлдөр”-ийг дуулж, эгшигэн цэнхэр хадаг өргөлөө. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр онцлох нэгэн үйл явдал болсон нь МУБИС-ийн 2013 оноос эхлэн ЭЕШ-д өндөр оноо авч, багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад олгодог болсон тэтгэлгийг гардуулах агшин байлаа.

Тодруулбал, 650-749 оноотой оюутанд сургалтын төлбөрийн 70 хувийг Сургалтын төрийн сангаас өндөр онооны тэтгэлэг болгон олгодог бол 750-иас дээш оноо авсан элсэгчид сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлгийг олгодог ажээ. Энэ хичээлийн жилд элсэгчдээс 70 хувийн тэтгэлэгт 509, 100 хувийн тэтгэлэгт 52 оюутан хамрагдах эрхтэй болсон байна. Мөн МУБИС-иас багш болох хүсэлтэй эрэгтэй оюутныг дэмжих зорилгоор Байгалийн ухаан, Математикийн хөтөлбөрөөр элсэгчдээс 600-аас дээш оноотой, Бага ангийн багш болон СӨБ, Хөгжмийн боловсролын хөтөлбөрөөр элсэгчдээс 550-иас дээш оноотой эрэгтэй оюутнуудад эхний жилийн сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг олгож эхэлжээ.

Ийнхүү 50, 70, 100 хувийн тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад батламж гардуулах ажиллагаа эхэлсэн юм. Батламжийн салхийг Рио-2016 олимпийн их наадмын мөнгөн медальт Д.Сумъяа, хүрэл медальт Д.Отгондалай нар хагалж, 100 хувийн тэтгэлгийн батламжаа гардан авлаа. Энэ үеэр МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуульд элсэн орж буй ОУ-ын хэмжээний мастер, Олимпийн хүрэл медальт Д.Отгондалайн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрбээр “Тамирчин хүнд тэр бүр сурах боломж ховор байдаг. Харин МУБИС-иас 100 хувийн тэтгэлэгт хамруулж, суралцах эрх өгч, боомж бололцоог бүрдүүлж өглөө. Мэдээж хэрэг спортын хүн учраас энэ чиглэлээрээ л суралцана. Сэтгэгдэл маш өндөр байна. Олимпийн наадам дуусаад нэлээд хугацаа өнгөрлөө. Удахгүй бэлтгэлдээ ороод 2017 оны ДАШТ-дээ бэлдэнэ. Хамгийн ойрын зорилго ДАШТ байна даа.

Ингээд оюутан залуус та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе” хэмээсэн юм. Харин МУГТ, Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа “Маш их баяртай байна. Миний хувьд МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуульд сурдаг. Энэ жил хоёрдугаар курст орж байна. Ингээд сургуулийнхаа нийт хамт олон, эрдэмтэн багш, оюутан залуустаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе” хэмээсэн. Ийнхүү 65 жилийн түүхтэй МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт ёслол төгөлдөр болж, өндөрлөлөө.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа
Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Боловсрол
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Ярилцлага
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сонгууль
  • •Гадаад харилцаа
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
ХУРААХ
Ядаж шинжилгээг нь үнэгүй...
Барилгын салбарыг дэмжиж,...

65 жилийн түүхт МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт ёслол төгөлдөр боллоо

Энхцэцэг 2016-09-02

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа
Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2 цагийн өмнө өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2 цагийн өмнө өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

2 цагийн өмнө өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

3 цагийн өмнө өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

3 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр

3 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

1 өдрийн өмнө өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2 өдрийн өмнө өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2 өдрийн өмнө өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2 өдрийн өмнө өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2 өдрийн өмнө өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

САНАЛ БОЛГОХ
2026-09-07 өмнө

“Өндөр түвшний лабораториуд зөвхөн манай сургуулийн бус, Монголын мэдээлэл, холбооны салбарын нийт судлаачдад нээлттэй”

2026-09-08 өмнө

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07 өмнө

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо

2026-09-08 өмнө

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-08 өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

2026-09-08 өмнө

Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

2026-09-07 өмнө

Монголын сагсан бөмбөгийн “Оюутны лиг” ирэх улиралд “Степпэлинк холдинг” компанитай хамтран ажиллана

2026-09-07 өмнө

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

2026-09-06 өмнө

Төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ

2026-09-07 өмнө

ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA-гийн төслийн үр дүн, цаашдын өгөөж

2026-09-08 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-08 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-09-06 өмнө

Цогтцэций-Ханги чиглэлд нэг удаад 1.2 сая төгрөгийн авто замын төлбөр төлж байна

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-06 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-08 өмнө

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

2026-09-10 өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-08 өмнө

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон айл өрхийн халаалтыг ирэх долоо хоногт өгч эхэлнэ

2026-09-07 өмнө

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-08 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-08 өмнө

16 дахь удаагийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах