• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Отгонбаатар: Пауэрлифтинг бол эр хүний шандас шалгасан спорт доо

Энэ сарын 7-12-нд Энэтхэг улсад болсон пауэрлифтингийн Азийн АШТ-д манай улсаас эх орноо төлөөлөн зургаан тамирчин оролцсоноос М-1 ангиллын +120 кг-д Д.Отгонбаяр алт, М-1 ангиллын -120 кг-д  Ц.Үүрцайх, насанд хүрэгчдийн 83 кг-д Б.Гансүх, 93 кг-д М.Батбаяр нар мөнгө, 59 кг-д М.Батмөнх хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. Азийн аварга болсон Д.Отгонбаатартай ярилцлаа. 
 
-Юуны өмнө Ази тивийн аварга болсонд баяр хүргэе. Тэмцээнийхээ талаар сонирхуулахгүй юу?
 
-Баярлалаа. Энэтхэг улсын Удапур хотод энэ сарын 7-12-нд Пауэрлифтингийн Азийн тивийн аварга шалгаруулах 32 дахь удаагийн тэмцээн боллоо. Энэ тэмцээнд манай Пауэрлифтингийн холбооны зургаан тамирчин оролцож, 120 кг жинд нэг алт, 59 кг жинд нэг хүрэл медаль, насанд хүрэгчдийн 83 кг, -120кг жинд мөнгөн медаль хүртсэн. Нийт нэг алт, нэг хүрэл, гурван хүрэл медалийн амжилт үзүүллээ.
 
Азийн аваргад Монгол Улсаа төлөөлж явсан тамирчдын тав нь амжилттай оролцож, медальт байрт шалгарсан. Энэ бол маш том амжилт юм. Би хувьдаа манай пауэрлифтингийн тамирчид багаараа маш сайн, амжилттай оролцсон гэж бодож байгаа.  Би 120 кг жинд алтан медаль хүртэж, Пауэрлифтингийн 32 дахь удаагийн Азийн аварга болсон. Азийн аварга болсондоо маш их баяртай байна. Пауэрлифтингийн азийн аварга болсон нь зөвхөн миний хичээл зүтгэлийн үр дүн биш. Энэ амжилтыг гаргахад Монголын Пауэрлифтингийн холбоо, манай клубын хамт олон маш их тусалж, дэмжсэн. Бүгдэд нь баярлалаа. 
 
-Анх удаагаа олон улсын тэмцээнд оролцсон. Өндөр амжилт гаргалаа шүү дээ?
 
-Миний хувьд олон улсын чанартай тэмцээнд анх удаагаа оролцсон. Өмнө Улсын аварга шалгаруулах тэмцээнд л оролцдог байлаа. Анх удаа олон улсын тэмцээнд оролцож, амжилт гаргасан учраас баяртай байна. Олон улсын анхны тэмцээн байсан учраас их сандарч бас догдоллоо.
 
-Өрсөлдөгчид хэр байсан бэ?
 
-Өрсөлдөгчид их хүчтэй байсан. Бусад орны тамирчид бэлтгэл их сайтай юм билээ. Ялангуяа Казак, Иран, Тайван зэрэг орны тамирчид хүчтэй өрсөлдөгч байлаа. Учир нь пауэрлифтингийн спорт өөрөө их хүч шаарддаг. Тийм болохоор ч юм уу жүдо хөгжсөн орны тамирчид сайн байсан. Тэр дундаа Казак улсаас ирж оролцсон тамирчид их хүчтэй. Олон улсын чанартай анхны тэмцээн байсан учраас өрсөлдөгчдөө судлахын зэрэгцээ, туршлага их хуримтлуулсан.
 
-Тухайн орны цаг уур, амьдрах хэв маягаас хамаарч улс орон бүрийн тамирчид нэг онцлог давуу талтай байдаг. Манай улсын тамирчид бусад орны тамирчидтай харьцуулахад юугаараа давуу талтай байв. Анзаарч харсан байх?
 
-Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхдаа нэг зүйлийг анзаарч байлаа. Тэр нь юу гэхээр, манай орон яалт ч үгүй бөхийн орон юм байна гэж бодогдсон. Эрийн гурван наадамд нь хүртэл бөх ордог шүү дээ. Манай тамирчид үнэхээр бяртай, тэнхээтэй юм билээ. Бөхийн удамтай, бөхийн орны тамирчид учраас ийм бяр, тэнхээтэй байдаг болов уу гэж бодсон. Бусад орны тамирчдаас ялгагдах гол зүйл нь гэвэл тэр.
 
Мөн тамирчдыг хат суухад тухайн үндэстний амьдралын хэв маяг, байгаль орчин, цаг уурын байдал ч гэсэн нөлөөлдөг. Манай орон жилийн дөрвөн улиралтай. Зун нь нэг их халаад, өвөл нь их хүйтэрдэг.
 
Энэ нь ч гэсэн тамирчдыг бяр тэнхээтэй болоход тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болов уу гэж бодсон. Мөн аливаа амжилтад хүрэхэд тухайн тамирчны хичээл зүтгэл маш чухал. Мянга бяр тэнхээтэй, бөхийн удамтай байлаа ч гэсэн хүчээл зүтгэл гаргаж, бэлтгэл сургуулилтаа сайн хийхгүй бол явахгүй. Манай тамирчид бэлтгэл сайн байсан. Үнэхээр бяртай тэнхээтэй юм билээ. Тэр нь ч гэсэн гаргасан амжилтаас нь харагдах байх. Казак, Иран, Тайван улсын тамирчидтай эхний байруудын төлөө л өрсөлдлөө. Ер нь манай тамирчдын бусад орны тамирчдаас ялгагдах давуу тал нь гэвэл илүү бяртай л гэж хэлнэ.
 
-Монголын Пауэр­лифтингийн спортын хөгжил олон улстай харьцуулахад аль төвшинд байна вэ. Анх удаа олон улсын тэмцээн оролцсон. Гадаадын тамирчдаас туршлага судалсан хүний хувьд харьцуулалт, дүгнэлт хийсэн байх?
 
-Манай пауэрлифтингийн тамирчид маш өндөр амжилт гаргадаг болсон. Ер нь Ази тивдээ маш дээгүүр өрсөлддөг тамирчдын тоонд ордог. Одоо бол Иран, Казак Тайван зэрэг орны тамирчидтай эхний байрын төлөө өрсөлддөг болсон. Тэгэхээр тамирчдын гаргасан амжилтуудаас Монголын пауэрлифтингийн спортын хөгжил аль төвшинд байгааг харж болох байх.
 
Тухайлбал, 2014 онд Москвад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 140 кг жинд Спортын мастер, Баянзүрх дүүргийн Биеийн тамир спорт хорооны дарга Д.Анхбаяр аваргалсан. 2014 дэлхийн аваргын тэмцээнд нийт 18 орны 1800 гаруй тамирчид оролцож байсан. Д.Анхбаяр тэр тэмцээнээс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэж, дэлхийн аварга болж байлаа. Мөн 2014 олон улсын хэмжээний мастер М.Батбаяр 100 кг жинд дэлхийн аварга болсон.
 
М.Батбаяр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. Эндээс манай улсын пауэрлифтингийн спортын хөгжил аль төвшинд байгаа нь харагдах болов уу. Монгол Улсад пауэрлифтингийн спортын Азийн аваргууд байна.
 
Бүр дэлхийн аваргууд ч байгааг харж болно. Пауэрлифтингийн спорт Монголд хөгжиж байна. Гэхдээ энэ спортыг залуучуудад илүү таниулах хэрэгтэй. Тэгэхийн тулд төрөөс тодорхой хэмжээгээр дэмжих ёстой. Сая болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд ч гэсэн манай тамирчид амжилт үзүүллээ. Тухайлбал, Олон улсын хэмжээний мастер М.Батбаяр 93 кг жинд мөнгөн медаль, 83 кг жинд Б.Гансүх мөнгөн медаль хүртсэн. Пауэрлифтингийн тамирчид маш амжилттай байгаа. 
 
-Та аль клубт харьяалагддаг вэ. Бэлтгэл сургуулилтаа хаана хийдэг вэ. Сая бэлтгэл нэлээд сайн байсан бололтой?
 
-Би Багануур дүүргийн Боловсрол цогцолборт багшилдаг. Биеийн тамирын багш мэргэжилтэй. Багануур дүүргийнхээ  спорт хороо, “Уурхайчин” клуб, “Хөх дөрвөлжин” клубт бэлтгэл сургуулилтаа хийдэг. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс олон улсын тэмцээний эрх авдаг учраас маш сайн бэлдэж ордог.
 
Бэлтгэлийг боломжоороо сайн хийсэн. Ер нь тэмцээн уралдаан дөхсөн үед өдөр болгон шахуу бэлтгэл хийнэ. Би аливаа спортын амжилт бэлтгэл сургуулилтаас их шалтгаалдаг гэж боддог. Мэдээж сайн хөдөлмөрлөвөл тэр хэмжээгээр сайн үр шим хүртэнэ шүү дээ. Тиймээс бэлтгэл чухал.
 
-Багш мэргэжилтэй хүн пауэрлифтингийн спортоор хичээллэх болсон түүх сонин байна. Яагаад энэ спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?
 
-Пауэрлифтингийн спорт Монголд хөгжиж эхлээд 10 гаруй жил болж байна. Би анх 2005 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг үзэж байсан юм. Тэр тэмцээн хамгийн анхны улсын аварга шалгаруулах тэмцээн л дээ. 2005 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг үзэж байхад пауэрлифтингийн спорт надад маш их таалагдсан.
 
Ёстой л эр хүний шандас шалгасан спорт шиг санагдаж билээ. Одоо ч гэсэн тэр тэмцээн нүдэнд харагддаг. Тэгээд л пауэрлифтингийн спортоор хичээллэхээр шийдсэн. Биеийн тамирын багш мэргэжилтэй болохоор бэлтгэл сургуулилтаа хийхэд ч гэсэн дөхөм юм шиг санагдсан. 2006 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон цагаасаа хойш пауэрлифтингийн спорттой амьдралаа холбосон доо.  
 
-Хүмүүс ихэвчлэн пауэр­лифтингийг бодибилдингийн спорттой андуурдаг. Энэ хоёр спорт хоорондоо ямар ялгаатай юм бэ. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?
 
-Тийм. Ихэнхи залуус пауэрлифтингийн спортыг бодибилдингийн спорттой андуураад байдаг. Энэ бол цэвэр хүчний спорт. Ер нь шахалт, суулт, таталт гэсэн гурван төрөлтэй. Төрлүүдийнхөө нийлбэрээр дүнгээ гаргадаг. Бодибилдингээс ялгарах онцлог нь гэвэл хүчээрээ өрсөлддөг л спорт юм.  Ер нь манай улс бөхийн орон гэдэг утгаараа тамирчид маань хүч чадлаараа илүү санагддаг.
 
-Пауэрлифтингийн спорт их өртөг өндөртэй юм шиг санагддаг. Хувцас хэрэглэлээс эхлээд л олддоггүй юм шиг байна лээ?
 
-Нэг үеийг бодвол пауэрлифтингийн спорт хөгжсөн. Өмнө хувцас хэрэглэл олдохгүй байх тохиолдол гардаг байлаа. Одоо харьцангуй гайгүй болсон. Нэг их зориулалтын хувцас олдохгүй байна гээд байх зүйлгүй.
 
-Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах 32 дахь удаагийн тэмцээнд оролцохдоо зардлаа өөрсдөө гаргав уу. Хэн нэгний оролцоо байв уу?
 
-Аливаа тэмцээн уралдаанд хэн нэгний дэмжлэггүйгээр оролцох их хэцүү. Тухайн тамирчинд их хэцүү л дээ. Бэлтгэл сургуулилтаа хиймээр байдаг. Гэтэл явах зардлын мөнгө нь бодогдоод тайван ч байж чадахгүй. Монголд Пауэрлифтингийн спортыг тодорхой хэмжээнд дэмжиж, тусалдаг хүмүүс бий. Харин шинжилгээний төлбөр зэрэг зарим зүйлийг холбооноос даасан. Манай пауэрлифтингийн холбоо болон зарим байгууллагууд биднийг дэмждэг шүү.
 
-Биеийн тамирын багш мэргэжилтэй, пауэр­лифтин­гийн тамирчны хувьд хүүх­дүүддээ энэ спортын талаар зааж, сургаж байгаа байх?
 
-Тийм ээ. Мэдээж энэ спортоор хичээллэдэг тамирчин хүн, багш хүний хувьд хүүхдүүдэд зааж, сургалгүй яах вэ. Пауэрлифтингийн спортыг сонирхдог хүүхдүүд бий. Манай Багануур дүүргийн хүүхдүүд энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Энэ жилээс л эхэлж оролцож байгаа юм. Нэг шавь маань хүрэл медаль хүртсэн. Маш их баяртай байгаа. 
 
-Пауэрлифтингийн спор­тоор хэдэн настайгаасаа эхэлж хичээллэвэл зүгээр байдаг юм бэ?
 
-Пауэрлифтингийн спор­тоор хүүхдүүд ч гэсэн хичээллэх боломжтой. Ер нь сонирхож байгаа хүүхдүүд байвал 16 настайгаасаа эхэлж хичээллэхэд тохиромжтой. Пауэрлифтингийн спортыг сонирхож хичээллэдэг хүүхдүүд бий. 
 
-Та мөрөөдлийнхөө талаар хуваалцахгүй юу. Амжилттай явж байгаа тамирчин хүний хувьд олон зүйлийг хүсч, мөрөөдөж байгаа болов уу?
 
-Тэгэлгүй яах вэ. Олон зүйлийг хүсч мөрөөдөж, дотроо бодож төлөвлөж явдаг. Миний хамгийн эхний зорилго гэвэл Дэлхийн аваргад оролцохыг хүсдэг. Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 онд манай улсад зохион байгуулагдах юм. Тэр тэмцээнд л оролцохыг хүсч байна. Мэдээж манай улсад болох учраас надад боломж бий. Зардал мөнгөнөөс эхлүүлээд их боломжтой. Өөрийн оронд болж байгаа учраас сэтгэл санааны хувьд ч сайхан байх болов уу. 2018 оны пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авахын тулд эхлээд улсын аваргад маш сайн оролцох хэрэгтэй. Тэгэхээр надаас бүх зүйл шалтгаална. Тиймээс бэлтгэл сургуулилтаа сайн хийнэ гэж бодож байна. Амжилтаа ахиулж, дэлхийн аваргад оролцохыг л хүсч байна даа.
 
-Монголд хөгжих боломж байна уу?
 
-Манай улсад энэ спорт хөгжих бүрэн боломжтой. Яагаад гэвэл би түрүүнд ч хэлсэн. Монголын залуучууд их бяртай, хүчтэй. Пауэрлифтингийн спорт өөрөө хүчний спорт. Тиймээс манай монгол залуус хичээллэхэд их тохиромжтой. Ер нь бол одоо Ази, Дэлхийн төвшинд гараад ирсэн. Энэ спортоор хичээллэвэл монголчууд амжилт олох боломжтой гэдгийг манай тамирчид харуулж чадлаа. Залуучуудыг энэ спортоор хичээллээрэй гэж уриалмаар байна.
 
-Та энэ спортоор хичээллээд 10 жил болсон гэсэн. Энэ хугацаанд маш их туршлага хуримтлуулсан байх. Пауэрлифтингийн спортоор хичээллэж байгаа залуу тамирчид хэр санагдаж байна вэ. Тэдэнд амжилт гаргах ирээдүй байна уу?
 
-Манай залуус маш их ирээдүйтэй. Бэлтгэл сургуулилтаа маш сайн хийдэг. Өсөх ирээдүйтэй тамирчид их байна. Сая болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд М.Батмөнх гэж залуу 59 кг жинд оролцлоо. Анх удаагийн тэмцээн гэхэд залуучуудын ангиллаас хүрэл медаль хүртсэн. Ер нь манай залуус өөрсдөө хичээж, бэлтгэл сургуулилтаа хийх юм бол амжилт гаргах боломжтой. 
 
-Пауэрлифтингийн спор­тыг хөгжүүлэхэд төрөөс хэр дэмжлэг үзүүлэх юм?
 
-Ер нь пауэрлифтингийн спортыг төрөөс дэмжих хэрэгтэй. Манай тамирчид тодорхой хэмжээнд амжилт гаргаж, Ази, Дэлхийн аваргатай боллоо. Цаашид энэ спортыг хөгжүүлэхийн тулд төрийн оролцоо чухал.
 
-Таньд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ
70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ
Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо
Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Степпе Арена
  • •ММ-ын тодруулга
  • •Ерөнхийлөгч
  • •Уул уурхай
ХУРААХ
Мьянмар улсад шашны сургуульд...
Урлагийн бүтээлээс үүдэж албан...

Д.Отгонбаатар: Пауэрлифтинг бол эр хүний шандас шалгасан спорт доо

Батзаяа 2016-06-17

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ
70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ
Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо
Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

3 цагийн өмнө өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

3 цагийн өмнө өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

3 цагийн өмнө өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

3 цагийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

3 цагийн өмнө өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

3 цагийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

3 цагийн өмнө өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

3 цагийн өмнө өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

3 цагийн өмнө өмнө

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

3 цагийн өмнө өмнө

Аймгууд өвөлд бэлэн үү

3 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

3 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

1 өдрийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-25 өмнө

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-25 өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах