• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Энх-Амгалан сайдаа, оюутнуудын өрийг хэн төлөх юм бэ?

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээс олон хүн ам сайтай байсан сайд нь БШУЯ-ыг ахалж байгаа, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан юм. Хөл хорионы улмаас сурагчид теле хичээл үзэж байгаа нь гар утасгүй, зурагтгүй, амьдралын боломжгүй олон мянган сурагчийг хоцрогдолд оруулж байгаа учир танхимын хичээлийг яаралтай эхлүүлье гэсэн санааг тэр анх дэвшүүлж, сайшаагдаж байв. Мөн гадаадын томоохон хэд хэдэн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгохгүй гэсэн хэд хэдэн “онц” шийдвэрийг гаргасан.
 
Гэвч хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй, 3-5 наснынхныг л сургана гэсэн хуулийн өөрлөлтийг оруулах тухай мэдэгдлээс түүний талаарх олон нийтийн санаа бодол өөрчлөгдөж эхэлсэн. Үүн дээрээ халдварын тархалтын улмаас долдугаар сарын 1-4-нд болох байсан ЭЕШ-ыг наймдугаар сар хүртэл хойшлуулах шийдвэрийг энэ сарын 23-нд танилцуулсан нь сурагчид болоод багш нарын дургүйцлийг хамгийн ихээр хүргэв. Хойшлуулсан шалтгаанаа Л.Энх-Амгалан сайд “Өнөөдрийн байдлаар 1500 орчим хүүхэд халдвар авсан, нэгдүгээр хавьтал болсон нь батлагдсан.
 
Мөн шалгалтын комисст ажиллах 9620 багшаас тодорхой тооны хүмүүс халдвар авсан.Эдгээр шалтгааныг бид хүндэтгэн үзэх зайлшгүй шаардлагатай” хэмээн тайлбарласан. Халдварын тархалт өндөр байх үед сонгуулиа хийсэн төдийгүй, халдвар авсан 25 мянга гаруй иргэний саналыг гэрээр нь очиж авч байв. Гэсэн атлаа ЭЕШ авах болохоор хойшлуулахаас өөр сонголтгүй боллоо хэмээн ярьсан нь Л.Энх-Амгалан сайдын үнэн төрхийг илчиллээ.
 
Өндөр онооны тэтгэлгийн санхүүжилтийг ЗГ олгосонгүй

Өнгөн талдаа эрс өөрчлөлтийг хийж байгаа мэт харагдавч “хөшигний” цаана бидний мэдэхгүй олон ноцтой асуудал боловсролын салбарт үүсчээ. Тодруулбал, Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам” –ын 4.1.5-т заасны дагуу төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх журамтай. Гэтэл МУБИС-д багш мэргэжлээр 70-100 хувийн тэтгэлэгтэй суралцдаг оюутнуудын санхүүжилтийг Засгийн газраас шилжүүлээгүй учир төгсөх курсын оюутнууд дипломоо авч чадахгүйд хүрээд байна.
 
Энэ талаар МУБИС-ийн IV курсийн оюутан Б.Сэлэнгэ “Сургуулиас зургадугаар сарын 8-нд “Улсаас санхүүжилт орж ирээгүй  тул өндөр оноо болон буцалтгүй тусламжаар суралцдаг оюутнууд төлбөрөө 10-ны дотор төл” гэж мэдэгдсэн.Дараа нь “Буцалтгүй тусламжийн оюутнуудын санхүүжилт орохоор болсон. Өндөр онооны тэтгэлэгтэй оюутнууд өөрсдөө төлбөрөө төлөөд дипломоо ав. Санхүүжилт орж ирвэл буцаан олгоно” гэж хөтөлбөрийн алба хэлсэн.  Гэвч төлбөр төлөх боломжгүй учир одоог хүртэл дипломоо авч чадаагүй байна. Ажилд орьё гэхээр дипломгүй яах учраа олсонгүй. Уг нь анх элсэхэд ЗГ, МУБИС, оюутан гэсэн гурван тал гэрээ байгуулж байсан. Гэтэл гэрээгээ Засгийн газар зөрчлөө” гэж ярилаа.  Мөн МУБИС-ийн нэгдүгээр курсийн оюутан Г.Соронз  “ЕБС-аа 2020 онд төгсөөд сургалтын төлбөрийн 70 хувийн хөнгөлөлтөөр суралцсан.
 
Намрын улирлын санхүүжилт нь орж ирсэн боловч хаврын улирлын санхүүжилт орж ирээгүй тул төлбөрөө хувиараа төл гэж сургалтын албанаас мэдэгдсэн. Учрыг нь асуутал “Буцалтгүй тусламжинд хамрагддаг бүтэн, хагас өнчин болон хөдөлмөрийн чадвараа алдсан зайлшгүй шаардлагатай оюутнуудын санхүүжилтийг хэвээр оруулж, өндөр онооны оюутнуудынхыг хассан” гэж хариулсан. Сургууль төлбөрөө нэхээд байгаа боловч төлөх чадваргүй үнэхээр хэцүү байна. Холбогдох бүх газарт хандлаа. Шийдэж өгөх хүн алга” гэв.
 
Монгол улсад өнөөдрийн байдлаар 88 их дээд сургуульд 147 мянга 293 оюутан суралцаж байна. Үүнээс 11 мянган оюутан ЗГ-ын тэтгэлэг, боловсролын зээлийн сангийн зээлээр суралцдаг.Тиймээс бид Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдоос тэтгэлгийн санхүүжилт хэзээ орж ирэх эсэх талаар тодруулахад “Буцалтгүй тусламж болон өндөр онооны бүх санхүүжилтийг бүрэн шилжүүлж дууссан. Төлбөр нэхээд байгаа сургуулийнхаа талаар гомдол гаргах хэрэгтэй” гэсэн хариуг өглөө.  Харин оюутнуудад “Манайд ЗГ-ын 71 тогтоол буюу өндөр онооны тэтгэлгээр суралцдаг оюутнууд хамаагүй.
 
Тогтоолоо уншаад Засгийн газартаа ханд. Бид хүүхдүүдийг голчоо хангасан эсэхийг хянаад санхүүжилт шилжүүлдэг байгууллага. Сангийн яам руу хүсэлтээ явуулсан. Буцалтгүй тусламжийг олгохоор болсон. Өндөр онооны тэтгэлгийг олгох эсэхийг мэдэхгүй байна” гэсэн хариуг Боловсролын зээлийн сан  өгчээ. Гэвч Засгийн газрын 71 дүгээр тогтоолын  6.6.3-т “Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагаас ирүүлсэн суралцагчийн мэдээллийг хянан магадласны үндсэн дээр сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг суралцаж байгаа сургалтын байгууллагад нь шилжүүлнэ” хэмээн заасан байна.
 
Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас энэ талаар тодруулахад “Боловсролын зээлийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн болон хагас өнчин 5000-6000 хүүхдийг жил бүр санхүүжүүлдэг. Үүнийгээ  тарсалтгүй олгож байгаа. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн багш мэргэжлээр өндөр онооны тэтгэлгээр суралцаж байгаа болон сувилагчаар суралцаж байгаа оюутнуудын төлбөрийг Боловсролын зээлийн сангийн санхүүжилтэд зохицуулалт хийгээд бүх оюутны данс руу их сургуулиар нь дамжуулан шилжүүлж байгаа. Үүнд ямар нэгэн асуудал байхгүй” гэж хариулав. Боловсролын зээлийн сан бол БШУЯ-ны нэгэн харъяа байгууллага. Гэсэн атлаа яамны сайд нь нэг өөр зүйл, сангийн захирал нь бас нэг өөр зүйл ярьж байгаа нь тус яамны ажил хэрэг хоорондоо уялдаа холбоогүй байдгийн нэгэн баталгаа юм.
 
Зөрчилтэй энэ хариултын учрыг олохоор бид МУБИС руу очиж Санхүүгийн албанаас нь тодруулахад “Сангийн яамнаас энэ оны нэгээс зургадугаар сарын өндөр онооны  санхүүжилт орж ирээгүй. Баталсан журмынхаа дагуу оюутнуудын төлбөрийг Сангийн яамнаас шилжүүлэх ёстой. Гэтэл шилжүүлээгүй учраас оюутнуудаас авахаас өөр арга байхгүй” гэсэн юм. Харин Сангийн яамны хэд хэдэн мэргэжилтэнтэй холбогдоход “Манай хэлтэс хариуцдаггүй” хэмээн нэг нэгэн рүү чихсээр мэдээлэл өгөх хүн олдсонгүй.Ийн Л.Энх-Амгалан сайдын сэтгүүлчдэд өгсөн мэдээлэл бодит байдал дээр хэрэгжсэн зүйл алга. Санхүүжилтийг Сангийн яам шилжүүлээгүйг тэр мэдээгүй юу эсвэл мэдсэн ч олон нийтэд худал ярьсан уу гэсэн асуудал гарч ирлээ.
 
Өндөр онооны тэтгэлгээр суралцдаг оюутнуудын энэ оны нэгээс зургадугаар сарын санхүүжилт орж ирээгүйн шалтгаан нь ерөнхийлөгчийн сонгуулийг угтан иргэдэд олгосон бэлэн мөнгөтэй холбоотой. Тодруулбал, хүүхдүүдэд 100 мянган төгрөгийг олгохын тулд Боловсролын зээлийн сангаас 11 тэрбум төгрөгийг танасан байна. Энэ тухай БШУ-ны Л.Энх-Амгалан сайд энэ сарын 11-нд мэдээлэл өгөхдөө “Боловсролын зээлийн санд жилд 30-35 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байдаг ч COVID-19 халдвартай холбоотой эдийн засгаа дэмжих хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн 100 мянган төгрөгт 2020-2021 онд батлагдсан төсвийн 11 тэрбум төгрөг нь Боловсролын зээлийн сангаас татагдсан.
 
Иймээс хөгжлийн бэрхшээлтэй, өндөр онооны тэтгэлгээр суралцдаг болон гадаадад сурдаг хүүхдүүдийн сургалтын төлбөрийн санхүүжилт хасагдсан.Гэсэн ч бид буцалтгүй тусламжаар суралцдаг 6000 орчим оюутанд 5.6 тэрбум төгрөг буюу шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж олгохоор болсон. Тэтгэлэг төлөгдөөгүй байгаа оюутнуудад сургуулийн зүгээс ямар нэгэн дарамт үзүүлж, диплом барьцаалахгүй байхыг хүссэн мэдэгдэх хуудсыг явуулсан байгаа” гэж ярьсан юм.
 
Энэ бүхнээс дүгнэхэд санал өгөх эсэх нь эргэлзээтэй оюутнуудад тэтгэлэг олгосноос хүүхдүүдэд 100 мянган төгрөг олговол хэд хэдэн эцэг эхийн саналыг найдвартай “зулгаана” гэсэн эрх баригчдын алсын харааны золиос нь оюутнууд болж хохирчээ. Боловсролын салбараа дэмждэггүй төртэй Монгол Улс хөгжихгүй байгааг гайхах шаардлага бидэнд үгүй. Ингэхэд оюутнуудын төлбөрийн өрийг хэн төлөхөд тодорхой, баримттай хариулт өгөхийг Л.Энх-Амгалан сайдаас хүсье. Сургуулиудад хүсэлт, шаардлага хүргүүллээ гээд төлбөрийн асуудал шийдэгдэхгүй.Угаас гаргасан тогтоолынхоо дагуу төлбөрөө Засгийн газар шилжүүлэх ёстой билээ.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.6.30 ЛХАГВА № 130 (6607)
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Гэмт хэрэг
  • •Яам, Агентлаг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
ХУРААХ
ХЭҮК-оос хурдан морины...
Чингис, Гэрэгэ бондын тэрбум...

Л.Энх-Амгалан сайдаа, оюутнуудын өрийг хэн төлөх юм бэ?

ДОЛЖИНЖАВ 2021-06-30

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Боловсрол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр тоглоно

10 цагийн өмнө өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

10 цагийн өмнө өмнө

Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ

10 цагийн өмнө өмнө

МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

10 цагийн өмнө өмнө

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

10 цагийн өмнө өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

10 цагийн өмнө өмнө

Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

10 цагийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

1 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Ес, аравдугаар сард багтаан ургацаа бүрэн хураан авна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

1 өдрийн өмнө өмнө

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Хан-Уул дүүрэгт 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна

2 өдрийн өмнө өмнө

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”-д шалгарсан 420 хүүхдийг зарлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

2 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

Хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2026-08-25 өмнө

Биокомбинатад сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25 өмнө

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

2026-08-25 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2 өдрийн өмнө өмнө

Хан-Уул дүүрэгт 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна

2026-08-24 өмнө

Н.Номтойбаяр төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг үүрэг болголоо

2026-08-24 өмнө

Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ

2026-08-23 өмнө

Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

2026-08-24 өмнө

Угтаалцайдам-Баянхангайг холбох замын бүтээн байгуулалт 80 хувьд хүрчээ

2026-08-25 өмнө

Биокомбинатад сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-24 өмнө

П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй

2026-08-25 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-08-24 өмнө

Долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-08-24 өмнө

15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна

2026-08-24 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-08-23 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

2026-08-23 өмнө

Найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-08-24 өмнө

Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

2026-08-25 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2026-08-23 өмнө

200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажиллана

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”-д шалгарсан 420 хүүхдийг зарлаж байна

2026-08-25 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2026-08-23 өмнө

Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

2026-08-25 өмнө

Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...

2026-08-25 өмнө

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

1 өдрийн өмнө өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

2026-08-24 өмнө

Согтуурсан үедээ бусдын хоолойг зүссэн этгээдийг оллоо

2 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-08-25 өмнө

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах