• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ХОМ: Хамгийн, хамгийн

АТГ-аас төрийн албан хаагчдын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг танилцуулав.  Энэ удаа Төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдийн ХОМ-ээс онцлон хүргэж байна.

Төрийн гурван өндөрлөгийн ХОМ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2020 онд 182 сая төгрөгийн орлого олсон бол бусад хөрөнгө  өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна. Тэрбээр нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай гэж мэдүүлсэн бөгөөд эдгээр нь 162 сая төгрөг, 284 сая төгрөгийн үнэлгээтэй.  “lexus 570” загварын машин болон, “Harley devidson” мотоцикльтой, 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 га газар эзэмшдэг. “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг гэжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 онд 124 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол  2020 онд 506 сая төгрөгийн орлого олжээ. Нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбайтай байна.  Эдгээр нь нэг тэрбум 175 төгрөгийн үнэлгээтэй. Мөн 130 сая төгрөгийн үнэт эдлэл, 188 сая төгрөгийн хадгаламжтай. “Монголиан силикон валлей” компанийн 30 хувийг эзэмшдэг гэжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2016 онд УИХ-ын гишүүн болсноос хойш хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж эхэлсэн. 2016 онд түүний өөрийн орлого жилд 313 сая төгрөг байсан бол 2017-2018 онд буурч, 2019 онд 233 сая төгрөг болж өсчээ. Харин түүний гэр бүлийн жилийн орлого 9- 14 сая төгрөг болсон байна. 244 сая төгрөгийн нэг байр, 28 сая төгрөгийн машин, хурдан удмын таван адуутай. Тэрбээр мал аж ахуйгаа 114 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 60 сая төгрөгийн үнэт эдлэл, 97 сая төгрөгийн хадгаламжтай.  “Херо энтертэйнмэнт” группийн 50 хувь, “Хүлэг контент” 100 хувь эзэмшдэг байна.

Хамгийн өндөр хөрөнгө, орлоготой гишүүд

Энэ жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өнгөлөв.  Сэлэнгэ аймгаас сонгогдсон тэрбээр 2020 онд 401 сая, гэр бүл нь 88.5 сая төгрөгийн орлого олжээ. 12 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай таван барилга, гурван автозогсоол, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 16 байгууламж эзэмшдэг байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдээ 18.4 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Мөн 392 сая төгрөгийн гурван авто машинтай. 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 7.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай бол 372 сая төгрөгийн зээлтэй. “СӨҮЛ” (таван хувь), “Зэндмэнэ хурх” (100 хувь), Энокси (100 хувь), “Роял виндөү” (80 хувь), “Эрдэс таван толгой” ХК-ийн нэг хувийг тус тус эзэмшдэг байна. Түүний араас хөрөнгө орлогоороо УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Амарсайхан, Ц.Мөнх-Оргил, Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар, Ц.Анандбазар, О.Цогтгэрэл нар жагсаж байна.  

Хамгийн өндөр орлого олсон гишүүд

Энэ жагсаалтыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэргүүлж байна.  Тэрбээр 2020 онд  8.3 тэрбум төгрөгийн орлого олжээ.  Түүний араас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 5.5 тэрбум төгрөг, Б.Чойжилсүрэн таван тэрбум төгрөг, Ш.Адьшаа 4.5 тэрбум төгрөг, С.Амарсайхан 1.8 тэрбум, Н.Учрал  961 сая төгрөг, А.Адъяасүрэн 823 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлсэн байна.

Ж.Ганбаатар хамгийн өндөр хадгаламжтай

Хамгийн өндөр хадгаламжтай гишүүнээр Ж.Ганбаатар нэрлэгдэж байна.  Тэрбээр 8.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ.   Түүний араас Д.Өнөрболор 7.5 тэрбум төгрөг, Ц.Мөнх-Оргил   6.4 тэрбум төгрөг, Б.Дэлгэрсайхан  2.2 тэрбум төгрөг, Н.Учрал 1.7 тэрбум төгрөг, Ш.Адьшаа 1.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.20 МЯГМАР № 140 (6617)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
ХУРААХ
Хэн хожиж, хэн хохирох вэ?
Ирэх сарын олон улсын нислэгийн...

ХОМ: Хамгийн, хамгийн

Kuzmo 2021-07-20
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
ХОМ: Хамгийн, хамгийн

АТГ-аас төрийн албан хаагчдын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг танилцуулав.  Энэ удаа Төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдийн ХОМ-ээс онцлон хүргэж байна.

Төрийн гурван өндөрлөгийн ХОМ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2020 онд 182 сая төгрөгийн орлого олсон бол бусад хөрөнгө  өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна. Тэрбээр нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай гэж мэдүүлсэн бөгөөд эдгээр нь 162 сая төгрөг, 284 сая төгрөгийн үнэлгээтэй.  “lexus 570” загварын машин болон, “Harley devidson” мотоцикльтой, 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 га газар эзэмшдэг. “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг гэжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 онд 124 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол  2020 онд 506 сая төгрөгийн орлого олжээ. Нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбайтай байна.  Эдгээр нь нэг тэрбум 175 төгрөгийн үнэлгээтэй. Мөн 130 сая төгрөгийн үнэт эдлэл, 188 сая төгрөгийн хадгаламжтай. “Монголиан силикон валлей” компанийн 30 хувийг эзэмшдэг гэжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2016 онд УИХ-ын гишүүн болсноос хойш хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж эхэлсэн. 2016 онд түүний өөрийн орлого жилд 313 сая төгрөг байсан бол 2017-2018 онд буурч, 2019 онд 233 сая төгрөг болж өсчээ. Харин түүний гэр бүлийн жилийн орлого 9- 14 сая төгрөг болсон байна. 244 сая төгрөгийн нэг байр, 28 сая төгрөгийн машин, хурдан удмын таван адуутай. Тэрбээр мал аж ахуйгаа 114 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 60 сая төгрөгийн үнэт эдлэл, 97 сая төгрөгийн хадгаламжтай.  “Херо энтертэйнмэнт” группийн 50 хувь, “Хүлэг контент” 100 хувь эзэмшдэг байна.

Хамгийн өндөр хөрөнгө, орлоготой гишүүд

Энэ жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өнгөлөв.  Сэлэнгэ аймгаас сонгогдсон тэрбээр 2020 онд 401 сая, гэр бүл нь 88.5 сая төгрөгийн орлого олжээ. 12 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай таван барилга, гурван автозогсоол, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 16 байгууламж эзэмшдэг байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдээ 18.4 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Мөн 392 сая төгрөгийн гурван авто машинтай. 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 7.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай бол 372 сая төгрөгийн зээлтэй. “СӨҮЛ” (таван хувь), “Зэндмэнэ хурх” (100 хувь), Энокси (100 хувь), “Роял виндөү” (80 хувь), “Эрдэс таван толгой” ХК-ийн нэг хувийг тус тус эзэмшдэг байна. Түүний араас хөрөнгө орлогоороо УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Амарсайхан, Ц.Мөнх-Оргил, Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар, Ц.Анандбазар, О.Цогтгэрэл нар жагсаж байна.  

Хамгийн өндөр орлого олсон гишүүд

Энэ жагсаалтыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэргүүлж байна.  Тэрбээр 2020 онд  8.3 тэрбум төгрөгийн орлого олжээ.  Түүний араас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 5.5 тэрбум төгрөг, Б.Чойжилсүрэн таван тэрбум төгрөг, Ш.Адьшаа 4.5 тэрбум төгрөг, С.Амарсайхан 1.8 тэрбум, Н.Учрал  961 сая төгрөг, А.Адъяасүрэн 823 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлсэн байна.

Ж.Ганбаатар хамгийн өндөр хадгаламжтай

Хамгийн өндөр хадгаламжтай гишүүнээр Ж.Ганбаатар нэрлэгдэж байна.  Тэрбээр 8.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ.   Түүний араас Д.Өнөрболор 7.5 тэрбум төгрөг, Ц.Мөнх-Оргил   6.4 тэрбум төгрөг, Б.Дэлгэрсайхан  2.2 тэрбум төгрөг, Н.Учрал 1.7 тэрбум төгрөг, Ш.Адьшаа 1.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.20 МЯГМАР № 140 (6617)

ФОТО:

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

1 өдрийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2 өдрийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2 өдрийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2 өдрийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2 өдрийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-18 өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-17 өмнө

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах