• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Мөнхбат: Төрийн албанд эрх зүйн шинэчлэл хийнэ

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбаттай төрийн албаны хаагчийн ёс зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудлууд болон хуулийн төслүүдийн талаар ярилцлаа.

-Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга,  хариуцлагыг дээшлүүлэх хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл нь юу вэ?

-Өнөөдөр бид төрийн албанд шинэчлэл хийх, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад  иргэд, ард түмэнд үйлчилдэг үйлчилгээний ажилтан гэдгийг нь  ойлгуулж мэдрүүлэх асуудал чухал байна. Ёс суртахуун, хэм  хэмжээний асуудал, шилж сонгох асуудлыг хуулиар зохицуулахаар төсөл  боловсруулж байна.

Хоёр жилийн өмнө  бид Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг УИХ-аар баталж хэлэлцэхдээ  анх удаа  “Зөвлөлдөх санал асуулга”-ын хуулиар санал асуулгыг урьдчилж  явуулсан. Энэ санал асуулгад оролцсон иргэдийн 94  орчим  хувь нь  төрийн алба хүнд сурталтай байна, авлига хээл хахуульд идэгдсэн, төрийн албаны нэр хүнд унасан гэсэн байр суурийг илэрхийлсэн.  Энэ асуудлаар судалгаа хийхэд дээрх хүчин зүйл нь   төрд итгэх иргэдийн итгэлийг бууруулж байна гэсэн  дүгнэлт  гарсан байдаг юм.

Тэгэхээр  төрд итгэх иргэдийн итгэлийг  нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна.  Өөрөөр хэлбэл, дэлхий нийтэд байгаа сайн жишиг, чиг хандлагуудыг Монгол Улс өөрийн  хөрсөнд буулгаж “амьдруулах” хэрэгтэй. Ингэж байж улс хөгжинө.

-Судалгаан дээр ямар улс орны туршлагыг авч үзэв?

 -Төрийн албан хаагч нь ёс зүйтэй,  үлгэр жишээч, ийм сахилгын тухай хуультай улс орнууд бий. Япон улсын жишгийг энд дурдаж болно.Канад улсын төрд ажилладаг албан хаагчид нь  ёс зүйн кодтой, хөтөлбөртэй, дүрэм журамтай, хариуцлага, шийтгэлийг тодорхой зааж өгсөн  байдаг. Өнөөдөр төрийн албыг хүнд сурталтай болгож байна, нэг намын  эсвэл нэг даргын хүмүүсээр дүүрлээ, нэг нутгийн хүмүүсээр дүүргэлээ гэсэн шүүмжлэл байнга  явагддаг. Үүнийг өөрчлөх цаг болсон. Хариуцлага алдсан бол, ёс зүйн алдаа гаргасан бол түүнийг нь хянадаг, шалгадаг, тогтоодог болох ёстой. Үнэхээр хариуцлага алдсан бол, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Зөвхөн төрийн албан хаагчид төдийгүй төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, улс төрийн албан тушаалууд дээр энэ хуулийн зүйл  заалтууд үйлчилдэг байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс өнөөдөр УИХ Ёс зүйн байнгын хороотой болоод ажиллаж байгаа шүү дээ, 2020 оноос. Тэгэхээр энэ тал руу УИХ нэлээд санаачилгатай ажиллаж байгаа. УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд,  ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газар хамтран ажиллаж хуулийн төслийг нэлээд чамбай сайн боловсруулсан гэж үзэж байна.

-Төрийн албан хаагчийг чадахуйд үндэслэн  шилж олох  буюу сонгон шалгаруулалтын тухай хууль батлагдсанаар  ямар дэвшлүүд бий болох вэ?

-Төрийн албанд шатлан дэвших  буюу  мерит зарчим үйлчилж байгаа. Хэдэн жил ажилласан, дадлага туршлага нь ямар байна вэ гэдэг. Гэтэл чадахуйд нь суурилж сонгон шалгуулах, тухайн хүн ямар боловсрол мэдлэгтэй юм бэ, төрийн албанд ажиллах хувь хүний зохион байгуулалт, чин сэтгэл, зүтгэл ямар байна. Эзэмшсэн мэргэжил,  тухайн салбартаа ажилласан нөхцөл байдал гээд олон  хүчин зүйлийг харгалзаж  төрийн албан хаагчийг шилж олох, түүний дараа сонгон шалгаруулах асуудлыг хуулийн зохицуулалттай болгоно. Жишээ нь Тайван улс төрийн албан хаагчдаа  шилж олж, сонгон шалгаруулдаг журамтай. Сингапурт  мөн ийм зарчимтай. Хүний нөөцийн яам, тусгай агентлаг ажиллаж, төрд ажиллах хүмүүсээ бэлддэг, сонгон шалгаруулдаг. Шилж олох,  эрэн хайх ажлыг явуулдаг. Өнөөдөр гадаадад өндпөр боловсрол эзэмшсэн залуус, дотооддоо боловсрол эзэмшсэн залуус хэн ч байсан төрийн албанд ажиллая гэхэд төдөн жил ажилласан байх ёстой гэх юм уу, эсвэл тийм дадлага туршлагатай байх ёстой гэдэг нь хаалт болдог. Өөрөөр хэлбэл, дөнгөж сургуулиа төгсөөд  төрийн албанд ажиллая гэсэн залууст дээрх байдал нь хүнд нөхцөл байдлыг бий болгоод байна. Зөвхөн  хэдэн жил, ямар цаг хугацаанд ажилласан бэ гэдгээс биш тухайн хүн ямар  мэдлоэг боловсрол, итгэл үнэмшилтэй,  ямар ёс суртахууны кодтой ажиллаж чадах вэ, юу хийж чадах вэ гэдгийг сонгон шалгаруулахад  дээрх хоёр хууиар зохицуулалтыг нь хийж өгч байгаа  нь давуу талтай.

-Хуулийн төслөөр сонгон шалгаруулалтыг аль  түвшинд, ямар зарчмаар явуулна гэсэн үг вэ?

-Шүүгчийн сонгон шалгаруулалт ямар болдгийг нийгэм маань харж мэдэрч байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг байнгын хороон дээр сонгон шалгаруулж,. АТГ-ын дэд даргыг томилоход сонсгол  хийж  байгааг олон нийт мөн харж байгаа байх. Энэ бүхэнд  сонгон шалгаруулалтын нэг хэлбэр яваад байгаа юм. Энэ  нь өөрөө Монгол Улсад анхдагч шинэлэг юм шиг атлаа үгүй юм. Жишээ нь, нэг хүнийг мажилд тавихын тулд юу  бодож явдаг хүн бэ, юу хийх хүн бэ, ямар мэдлэг боловсролтой, дадлага туршлагатай, ямар итгэл үнэмшилтэй вэ, хувь хүнийхээ тухайд ямар хүмүүжилтэй вэ гэж харж сонгон шалгаруулалтыг хийнэ. Энэ нь цаашид зөвхөн  төрийн албан хаагч бус төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн албан тушаалууд дээр яригдана.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өнөөдөр Ерөнхий сайд танхимын гишүүд, сайд нараа шууд томилдог болсон. УИХ-ын гишүүд  тангараг өргөөд явж байна.  Гэтэл төрийн сайдаар ажиллах тэр хүн өөрөө ямар хэмжээний сатандарт, хэм хэмжээ, зарчим шалгуурыг хангасан байж тухайн албан тушаал дээр очих вэ. Жишээ нь Япон улсын сайн жишиг гэхэд УИХ-д нэгээс  хоёр сонгогдсон гишүүн, эсвэл  байнгын хорооны дарга хийсэн хүн сайд хийнэ гэх юм уу, ийм тодорхой хэмжээний шалгуур, стандарт  зарчмаар зохицуулагддаг. Энэ хнь бүх хүмүүст нийтлэг тодорхой байгаа учраас тэнд ямар нэгэн маргаан гардаггүй. Хэн нэгэн даргын хүн гэх юм уу, аль нэг лоббидсон,  арын хаалга татлаа түлхээгээр ажил албан тушаалд очлоо гэсэн гомдол маргаан гардаггүй. Бүх зүйл  зарчим нь ойлгомжтой бөгөөд  тодорхой учраас  түүгээрээ явагддаг. Алдаа гаргасан тохиолдолд, ёс суртахууны эсвэл хариуцлагын алдаа гаргавал хүлээх  хариуцлага нь  мөн ойлгомжтой байдаг. Японд ийм асуудал боллоо гэхэд сайд нь гарч ирээд  ард түмнээсээ уучлал гуйгаад огцорч байна.  Манайд тэгэхгүй сандал ширээтэйгээ зууралдаж байна гэж иргэд ихээхэн шүүмжилдэг. Гэтэл Япон улс өөрөө төрийн болон төрийн өндөр албан тушаалд ажиллах хүн ёс зүйн алдаа гаргавал хариуцлага хүлээдэг хуультай байгаа юм. Тэр дагуу бүх зүйл нь маш тодорхой, иргэдэд ил, тэдний нүдэн дээр бүх үйл ажиллагаа явж байна гэсэн үг юм.

-Сонгон шалгаруулалтыг хийх тусдаа бүтэц, байгууллага бий болох уу. Эсвэл Төрийн албаны зөвлөл  тэр ажлыг хариуцах уу?

-Төрийн албаны зөвлөлийн дэргэд  есөн гишүүнтэй  Төрийн албан хаагчийн Ёс зүйн хороо   ажиллана. Төрийн албаны зөвлөлийн дарга байна, үлдсэн найман гишүүний гурвыг УИХ, мөн гурвыг нь Засгийн газар, ТАЗ-ийн дарга ороод нэмж хоёр гишүүн  санал болгож томилно. Хуулийн төсөл дээр ийм байдлаар ороод явж байгаа. Энэ Ёс зүйн хороо цаашид аймгийн түвшинд ямар байх вэ гээд асуудал яригдаад явна. Хуулийн төсөл эцэслэгдэж өргөн баригдах хүртэл асуудлыг нарийвчлан ярьж  ажлын хэсэг дээр нэгдсэн байдлаар шийдээд явна.

Төрийн албанд өнөөдрийн байдлаар 1100 орчим төрийн байгууллага ёс зүйн зөвлөл ажиллуулж байна. Гэтэл тэд өөрсдөө яаж ажиллах, ямар зарчимтай байх тухайд дүрэм, журам нь тодорхойгүй, гаргасан шийдвэр нь эргэж мэдээлэхдээ олон нийт, хэвлэл мэдээлэлд хаалттай байдаг ч юм уу, иймэрхүү байдалтай байгаа. Үүнийг хуулиар тодорхой болгосон. Төрийн албаны зөвлөл жилдээ нэг сонгон шалгаруулалт зарлаад, хэдэн хууль асуугаад шалгаруулдаг байдлыг халж байгаа. Энэ нь нээлттэй бөгөөд зарчим босго нь өндөр болно. Гэхдээ илүү өргөн далайцтай хүрээнд сонгон шалгаруулалтыг хийнэ. Тухайлбал, тухайн байгуулага өөрт хэрэгтэй байгаа хүнээ шилж олж ирэх нь, түүний дараа олж ирсэн 10  юм уу 100 хүнээсээ сонгон шалгаруулалт хийж шилдэг сайныг нь ажил албандаа томилдог, сонгодог ийм зарчмыг хуулиар  бий болгож, зохицуулж өгч  байгаа юм. Ёс зүйн зөвлөл  байгуулах асуудал  хууль батлагдсаны дараа тодорхой болж ирж байгаа. Зөвхөн ажиллах зарчим бус  иргэний гомдол ирлээ гэхэд хэрхэн хянаж шалгах вэ, нотлогдвол ямар арга хэмжээ авах вэ, арга хэмжээ аваад ямар хариуцоага хүлээлгэх вэ, уучлал гуйхаас өгсүүлээд  өөрөө ажлаа  хүлээлгэж өгөх, огцрох бүх асуудал тодорхой болно. Мөн төрийн албанд томилж байгаа эрх бүхий албан тушаалтанд тэрийг нь  хүргүүлж зөвлөмж өгдөг болж байгаа. Тухайн албан хаагч ийм алдаа гаргажээ,  ийм зүйлүүд дээр хариуцлага алдсан байна, тиймээс энэ хуулийн  дагуу ийм хариуцлага хүлээнэ. Хуулийн дагуу үүнийгээ хэрэгжүүлнэ үү гэсэн зөвлөмж хүргүүлнэ. Ийм маш тодорхой стандартуудыг тусгасан хууль бий болж байна. Хоёр хуулийн төслөөр ирэх сард нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Хуульчид, төрийн бус байгууллага, иргэдийн нээлттэй хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр нээлттэй зохион байгуулна. УИХ-ын намрын чуулганаар өргөн баригдаж хэлэлцэгдээд явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.26 ПҮРЭВ № 167 (6644)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх...
Цэргүүд бүтээн байгуулж байна

Ж.Мөнхбат: Төрийн албанд эрх зүйн шинэчлэл хийнэ

Kuzmo 2021-08-26

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах