Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон тус яамны холбогдох газар, хэлтсийн дарга нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдалтай танилцан мэдээллийн шуурхай байдлыг хангах, шаардлагатай арга хэмжээг хугацаа алдалгүй авч хэрэгжүүлэх зорилгоор харъяа эрүүл мэндийн байгууллагууд ба Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлгийн удирдлагуудыг 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзлаа.
Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай цахим уулзалтыг 8 дугаар сарын 29-ний өдрийн үдээс хойш зохион байгуулж, коронавируст халдвар (КОВИД-19)-ын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад үүсч буй асуудал, санал, хүсэлтийг сонсон одоогийн халдварын нөхцөлд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, анхаарах асуудлыг хэлэлцэн, удирдлага ба тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах үүрэг өглөө. Мөн коронавируст халдвар (КОВИД-19)-ын шинэ давалгаа үүсээд буй өнөөгийн нөхцөлд Эрүүл мэндийн байгууллагуудын гол тулгамдаж буй асуудал болох тоног, төхөөрөмж, эм тарианы нөөцийг шийдвэрлэв.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.