• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Замын-Үүдийн “нээлттэй” өдрүүд хэр удаан үргэлжлэх вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долдугаар сард Замын-Үүд боомтын нөхцөл байдалтай танилцаж ачаа тээврийн эргэлт, зохион байгуулалтыг сайжруулах үүрэг өгсөн. Үүний дагуу Замын-Үүд боомт дахь дарга нарыг сольж Хилийн 0108 дугаар ангийн захирагчаар Х.Намхайнямбууг, Гаалийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Отгонсүхийг, Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргыг түр орлон гүйцэтгэгчээр Л.Эрдэнэчулууныг гурван сарын хугацаатай сэлгэн томилсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, холбогдох албан тушаалтнууд ээлж дараалан очиж ажилласан Замын-Үүд боомт дахь бугшсан зарим асуудал уг үндсээрээ шийдэгдээгүй хэвээр байгаа ч зарим талаараа халаа сэлгээний ач тус гарч байна. Тухайлбал, манай улсын эдийн засагт чухал ач холбогдолтой Замын-Үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын алба жилдээ 3-4 зөрчил илэрдэг байсан газарт нэг сарын дотор 19 зөрчил илрүүлж 87 сая төгрөгийн торгууль тавьжээ. Энэ нь өмнөх онуудад илэрч байсан зөрчил, торгуулиас даруй тав дахин нэмэгдсэн үзүүлэлт гэхээр өмнөх албаныхны ажлыг нөгөө талаараа дүгнээд өгчихлөө. Тэгвэл одоо л цэгцэндээ орж байгаа Замын-Үүдийн үйл ажиллагаа, ачаа тээврийн эргэлт түр томилгоотой хамт ирэх сард дуусах уу гэдэг асуудал гарч ирж байна.

Хоёр сарын хугацаанд шинээр томилогдсон ажлын алба олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан “ногоон ариутгалын хаалгыг” буулгаж шинэ ариутгалын байгууламжийг өнгөрсөн сарын сүүлээр ашиглалтад оруулжээ. Ингэснээр  олон улсын стандартын дагуу машин, тээврийн хэрэгслийг бүрэн ариутгах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнийг шинжлэх лабораторийн барилгын ажил өнгөрсөн оноос эхэлж зургадугаар сард дуусах байсан ч долдугаар сард 33 хувийн гүйцэтгэлтэй байв. Харин одоогийн байдлаар 60-70 гүйцэтгэлтэй байгааг албаныхан онцолж байна. Ингэснээр лабораторийн барилгыг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар хяналт тавин ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн хяналтынхан импортын 24162 тээврийн хэрэгсэл, экспортын 19194 тээврийн хэрэгсэл, 2396 аж ахуйн нэгжийн 1.45 тэрбум тонн ачаанд хяналт тавьсан байна. Энэ мэтээр томилгооны үр дүн гарч олны шүүмжлэлийг дагуулаад байсан асуудлууд шийдэгджээ.

Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын түр орлон гүйцэтгэгч Л.Эрдэнэчулуун “Долдугаар сарын 9-нөөс ажлаа хүлээж авсан. Энэ хугацаанд хилийн нэвтрэх боомтын цэг дээр халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс улаан, ногоон, шар бүсчлэл тогтоон хилийн цэсийг зөв урсгалд оруулсан. Тухайлбал, Эрүүл мэндийн тандалтын цэг, тусгаарлан ажиглах байр, халдваргүйжүүлэлтийн бүртгэлийн цэг, хамгаалах хэрэгсэл өмсөх тайлах цэг, аюултай хог хаягдлын цэгийг зохион байгууллаа. Мөн Замын-Үүд сумыг ногоон бүс болгох зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд Замын-Үүдийн 311 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж COVID-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлсэн. Түүнчлэн Замын-Үүд суманд байгаа 12 хяналтын талбайд цар тахлаас сэргийлэх мэдэгдэл, зөвлөмж хүргүүлсэн. Үүний үр дүнд Дардан, Этранс ложистик, МЧ-3 хяналтын талбайд биеийн халуун үзэх, зорчигчийн биеийг уураар ариутгах зориулалттай хаалга, иргэдийн үйлчлүүлж буй заалыг халдваргүйжүүлэх мананцар үүсгэгч, баримт бичиг ариутгагч төхөөрөмжийг байрлуулан халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Өмнөх жилүүдэд жилд 3-4 зөрчил илэрдэг, торгуулийн арга хэмжээ авдаггүй байсан ч өнгөрсөн нэг сарын хугацаанд 19 зөрчил илрүүлсэн. Энэ нь нэг талаасаа төрийн ажил хэвийн явагдаж байгааг харуулж байгаа бол нөгөө талаасаа авлигал, хээл хахуулийн сүлжээ үүсээд байсныг үгүйсгэхгүй нөхцөл байдал харагдаж байгаа юм. Энэ мэт асуудлаас харахад төрийн албаны томилгоо эзнээ олохгүй байна. Төрийн томилгоо мерит зарчмаар тодорхой шалгуураар томилдог байсан бол сүүлийн үед улстөрчдийн нэрээр овоглосон, жалга дов, нутаг ус ярьж томилогддог болсон. Үүнээс үүдэн төрийн ажил цалгардах олон эрсдэл үүсэж байна. Миний томилолтын хугацаа аравдугаар сарын 9-нд дуусна. Тиймээс дараагийн томилогдож ирэх хүмүүс нь одоогийн цэгцэлсэн асуудлыг энэ хэвээр нь үргэлжлүүлэн ажиллаасай хэмээн хүсэж байна. Манай хилийн мэргэжлийн хяналтын албаны гол зорилго бол хилийн бүс дэх ачаа бараа, тээврийн хэрэгслийг олон улсын стандартын дагуу халдваргүйтгэх юм. Энэ хүрээнд бид экспорт, импортын талд халдваргүйтгэлийн хоёр байгууламжийг суурилуулж олон улсын түвшинд автотээврийн хэрэгслийн гадаргуу, бүхээгт халдваргүйтгэл хийж олон улсын шаардлагад нийцүүлсэн. Тиймээс ч БНХАУ-ын талаас экспортоо нэмж өдөрт экспорт 145, импорт 198-д хүрсэн” гэдгийг онцлов.

Импортын нэг удаагийн амны хаалтаас “Starhylococcus” бактери илрэв

Дэлхий нийтээр цар тахал дэгдэж иргэд амны хаалтнаас салалгүй хоёр жилийг үдсэн. Гэвч бидний өргөн хэрэглэдэг, зах замбараагүй зарагдаж байгаа нэг удаагийн цэнхэр, цагаан маск эрүүл ахуйн чанарыг хангасан эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Учир нь Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын газрын сорилтын лабораторид өнгөрсөн нэг сарын хугацаанд импортын 654 дээжид сорилт, шинжилгээ хийхэд импортын найм, дотоодын зургаан сорьц стандартын шаардлага хангаагүй байна. Тухайлбал, БНХАУ-аас “Мера Инженеринг” компанийн оруулж ирсэн нэг удаагийн амны хаалтад “Starhylococcus” бактери илэрчээ. Энэ “Starhylococcus” нь хүний биед олон тооны халдварт өвчин үүсгэж цаашлаад үхэлд хүргэх аюултай бактери юм. Тиймээс иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаатай, чанартай маск авах шаардлага үүсэж байна. Мөн зориулалтын бус тээврийн хэрэгслээр мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлээгүй, хаяг шошгын зөрчилтэй, баримт бичиггүй 963 мянган амны хаалт, тахианы мөчийг илрүүлж арга хэмжээ авсан байна. Энэ мэтээр Замын-Үүд боомт дахь олон асуудал цэгцэрсэн “нээлттэй” өдрүүд хэр удаан үргэлжлэх вэ?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.1 ЛХАГВА № 171 (6648)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Нийтийн тээврийн 50 автобус нэмж...
20 жил үргэлжилсэн дайн дуусч...

Замын-Үүдийн “нээлттэй” өдрүүд хэр удаан үргэлжлэх вэ?

БЯМБАСҮРЭН 2021-09-01

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах