• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ардаа “ацаг”-тай ээлжит бус чуулган

УИХ-ын даргын захирамжаар ээлжит бус чуулган хуралдаж, өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийв. Ээлжит бус чуулган хуралдуулах тухай УИХ-ын дарга М.Энхболдын 2016 оны наймдугаар сарын 24-ний өдрийн “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 09 тоот захирамж”-д  “Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны наймдугаар сарын 25-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зарлан хуралдуулна”  гэж  товлосон  авч  хугацаанаас нь  зургаа хоногийн өмнө буюу  2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр  албан ёсоор  өндөрлүүллээ. Энэ нь орон нутгийн сонгууль ойртсонтой холбоотой  биз.

Тэгээд ч хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдээс илүүтэй орон нутгийн сонгууль ойртсон энэ цаг үед иргэдийг бухимдуулж болохгүй гэсэн  уур амьсгал дор явагдаж,   үр дүн гэхээс илүү сонгогчдод тал  засахыг чухалчилсан,  ардаа “ацаг”-тай  ээлжит бус чуулган болж өнгөрлөө гэж дүгнэж болохоор. Үүнийг УИХ-ын дарга М.Энхболдын ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгнээс анзаарч болно. Тэрбээр “Чуулганаар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, хямралын шинжтэй үеийг хохирол багатай даван туулах, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлогын чухал шийдвэрүүдийг гаргалаа.

Юуны өмнө бид Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Үүгээр Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо Монгол Ардын Намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон бусад дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, зорилттой нягт уялдуулан ирэх дөрвөн жилийн бодлого зорилтоо тодорхойллоо. Ирэх дөрвөн жилийн бидний үйл ажиллагаа эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд тогтворжуулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнийн хамаарлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, өрийн дарамтыг зөөлрүүлэх, өсөлтийн суурийг хангах, улмаар эрчимжүүлэх, бүтээмж, үр ашигт тулгуурласан хөгжлийг бий болгоход чиглэгдэх болно. Эдийн засгийн хямралыг даван туулахад 2016 онд болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөв, санхүү, өрийн талаар баримтлах бодлогоо мөн тодорхойллоо”  хэмээн онцолсон нь арай эртэдсэн  үнэлэлт  байлтай.

Учир нь  УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн  23 нэр төрөл бүхий хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан  хуулийн төслүүдээс нийгмийн анхаарал татахуйц  төсвийн тодотголд тусгагдсан татвартай холбоотой асуудлууд, түүнчлэн  нийгмийн даатгал, хүний хөгжил сантай холбоотой хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх үеэр давхар орж ирсэн “Хамтын тэтгэвэр”-ийн тухай хууль болон оюутны 70 мянга,  хүүхдийн 20 мянган  төгрөг,  төрийн албан хаагчдыг өндөр настны тэтгэвэр гарахад нь  нэг удаа буцалтгүй тусламж болгон  нэг удаа олгодог  36 сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмж, шүүгч,  эмч,  багш,  шинжлэх ухааны байгууллагын ажилтнуудын  цалингийн  хэмжээг бууруулах тухай асуудлууд хэлэлцүүлгийн явцад хэл ам дагуулж, иргэд сонгогчдын дургүйцлийг ихээхэн төрүүлсэн тул АН-ын засгийн эрх барьж байх үедээ  дэвшүүлж,  хэрэгжүүлсэн хуулийн төслийн агуулгыг хэвээр нь байлгаж, зөвхөн нэрийг нь өөрчилснөөс хэтэрсэнгүй.

Тухайлбал, Хамтын тэтгэврийн тухай хуулийн нэрийг өөрчилж “Насны хишиг” болгосон бол “Сайн оюутан” хөтөлбөр “Боловсролыг дэмжих сан” нэртэйгээр хэрэгжихээр боллоо. За цаашлаад, хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэртэй холбоотой асуудлуудыг төсвийн тодотголын хүрээнд  шийдэхээр байнгын хороодоор хэлэлцүүлээд ч тусыг эс олсон тул  төслөө эргүүлэн татаж, хэлбэр хугацааг нь  өөрчлөх төдий  нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, иргэдийн бухимдлыг дарж, тэдэнд тал засах байдалд хүрсэн билээ.

Ингээд ээлжит бус чуулганыг   тоймлон хүргэе.  Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг  хийв.

Хуулийн төслүүдийг  УИХ-ын  бүх байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо,  УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хэлэлцэх явцад  байнгын хороодоос томилогдсон  ажлын хэсгээс  гаргасан зарчмын зөрүүтэй саналыг үндэслэн улсын төсвийн орлогыг 3.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг 65.0 тэрбум төгрөгөөр бууруулах, төрийн өндөр болон улс төрийн, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалин, бүх шатны шүүхийн шүүгчийн, цалин, нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардлыг одоогийн түвшнээс бууруулахгүй байх, арьс ширний урамшуулал, Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг 2016 онд үргэлжлүүлэх болсонтой холбоотойгоор урсгал зардлыг 61.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд дэмжигдсэн юм.

Мөн нийгмийн даатгалын сангийн орлогыг 530.4 сая төгрөгөөр, тус сангийн зарлагыг 28.2 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн, Нийгмийн даатгалын сангаас санхүүжих хөрөнгө оруулалтын зардлыг 22.7 тэрбум төгрөгөөр бууруулснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдлыг 51.0 тэрбум төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэснийг хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Түүнчлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5-д зааснаар 2017 оноос эхлэн Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар шийдвэрлэснээр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангуудын 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.4 хувь нь дэмжсэн бол Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 90.7 хувийн, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 94.4 хувийн саналаар тус тус баталсан.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,  Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, байнгын хорооноос гаргасан горимын саналын дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав.

Мөн “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.  Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Төсвийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаас 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан жилийг нь харгалзан 36 хүртэлх сарын хэмжээтэй байх талаар холбогдох хуульд өөрчлөлт оруулан 2016 оны төсвийн тухай хууль хэрэгжих эхлэх хугацаанаас тооцох чиглэлийг Засгийн газарт өгөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 92.7 хувь нь дэмжлээ. Үүгээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өндөрлөсөн.

Дашрамд өгүүлэхэд, УИХ-ын намрын  ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээг тогтоосон бөгөөд УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх ажлыг Засгийн газар шуурхай зохион байгуулж, Байнгын хороод ээлжит чуулганы бэлтгэл ажлыг шуурхай хангахыг Засгийн газарт үүрэг болгов.
УИХ-ын ээлжит бус Чуулганаар хэлэлцэж баталсан хуулийн тӨслҮҮд

  1. “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  2. “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  3. “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  4. “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  5. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  6. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд
  7. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд
  8. Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  9. Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл
  10. Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  11. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  12. Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд
  13. Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд
  14. Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
  15. Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
  16. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
  17. Монголбанкны дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудал
  18. “Зарим хууль, тогтоолын төсөл буцах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  19. “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  20. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт
  21. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт
  22. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлт
  23. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлт гэсэн хуулийн төслүүд батлагдав.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Алдарын тэнхимийн шинэхэн...
Будаа “булаад” буян болох нь юу...

Ардаа “ацаг”-тай ээлжит бус чуулган

Чулуунцэцэг 2016-09-12

Сэдвүүд : #Гадаад харилцаа  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 минутын өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

6 минутын өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

8 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах