• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тэвдсэн Д.Мөнх-Эрдэнэ "тэмцэгч" болсон уу

“Жийп сервис”-ийн захирал Даваагийн Мөнх-Эрдэнэ гэж улстөрч бий. АН-ын харьяалалтай. Сүүлд Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух Ерөнхий  консулаар томилогдсон. Тэгээд эгүүлэн татагдсан.

Мань эр сүүлийн үед сүрхий “гүйдэл” орсон. Хотын даргын орлогчийн өрөөнд орж, Улсын циркийг танилцуулж, Сүхбаатарын талбайд “жагсаж” буй дуучин С.Жавхлан дээр очсон. Эцэст нь УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхийн албан тушаалд томилогдлоо. 

Тэр тэвдэж яваа ажээ. Учир нь Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байхдаа холбогдсон асуудал нь шалгагдаж явсаар шүүхэд шилжихэд бэлэн болсон юм байна. Тиймээс ингэж “тэмцэгч” болж хэсэг гүйв. “Нөгөөдүүл” нь ч ойлгосонгүй. Болохгүй болохоор нь намаа бараадсан нь энэ бололтой. 

Бид Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхий консулаар хэзээ томилогдсон, тэнд очоод ямар асуудалд орсон, БНХАУ юу гэж үзсэн, хоёр улсын хооронд ямар “яриа” болсон, хэдийд эгүүлэн татагдсан, Монголын хууль хяналтын байгууллага яагаад түүнийг мөрдөж шалгах болсон талаарх үйл явдлуудыг он сартай, товч тодорхой хүргэж байна.   

  • 2016.1.11. Засгийн газрын 46 дугаар тогтоолоор Д.Мөнх-Эрдэнийг Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консулаар томилжээ. 
  • 2019.1.7. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын зөвлөх Ли Шян-г хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын зөвлөх Ли Шян “...Манай ГЕГ-аас Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консул хууль бусаар автомашин хилээр оруулж, худалдаалах гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа талаар бидэнд мэдэгдсэн. Энэ нь хоёр улсын харилцаанд таагүй хэрэг юм. ...Манай ГЕГ-т байгаа баримтаас үзэхэд Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ энэ үйл ажиллагаанаас тодорхой хэмжээний ашиг хүртсэн нь тодорхой байна. Энэхүү хэрэгт холбогдсон манай улсын дөрвөн иргэнийг Контрбандтай тэмцэх газраас барьж хорьсон. Д.Мөнх-Эрдэнэ энэ үйл ажиллагаанд шууд оролцсон нь тогтоогдсон. Энэхүү үйлдэл нь гэмт хэрэг гэж тодорхойлогдож байна. Өнгөрсөн жил 2018 оны арванхоёрдугаар сарын 2, 26-ны өдрүүдэд манай ӨМӨЗО-ы Гадаад харилцааны албаны дэд дарга Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэтэй тус тус хамтарч ажиллахыг хүссэн боловч тэрбээр эсэргүүцэх хандлага гаргасан. Өнөөдөр Элчин сайд тантай уулзаж байгаа нь Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг орон нутгийн Контрбандтай тэмцэх байгууллагатай хамтран ажиллуулж, энэ хэргийг аль болох эрт шийдвэрлэхэд дэмжлэг хүсэх гэсэн юм” гэжээ. Үүнд Элчин сайд Д.Ганхуяг “...Аливаа улсын Ерөнхий консул хүлээн авагч улсын Цагдаагийн газарт ямар нэг тайлбар, мэдүүлэг өгөх үүрэггүй гэдгийг та бүхэн мэднэ гэж бодож байна. Миний хувьд эдгээр хууль бусаар оруулсан гэх машинуудыг буцаан гаргах тал дээр Хөх хот дахь Ерөнхий консулын газрыг шахаж ажиллаж, шийдвэрлэх боломжтой” гэж хариулсан байдаг. Ингэхэд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын зөвлөх Ли Шян “...Ерөнхий консулын конвенцийн дагуу дархан эрх ямба эдэлж байгаа гэдгийг ойлгож байна. Хүндэтгэн үзэж байна. Гэхдээ Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ манай улсын хууль тогтоомжийг хүндэтгэн дархан эрх ямбаа хэтрүүлэн, буруугаар ашиглахгүй байхыг хүсч байна. Энэ асуудлын наад цаадахыг бид сайтар бодолцсоны үндсэн дээр аль болох чимээ шуугиан гаргахгүйгээр зохистой шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. ...Бид Д.Мөнх-Эрдэнэд арга хэмжээ авах гэж буй асуудал биш юм. Харин бидний хэрэг шалгах ажилд тусалж, энэ хэрэгт холбогдсон БНХАУ-ын этгээдүүдийг хатуу шийтгэх ёстой гэж үзэж байна. ...Хөх хот дахь Ерөнхий консулын газрын дөрвөн автомашиныг манай ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газар хураан авсан. Цаашид эдгээр автомашин Ерөнхий консулын газрын өмч биш болно. ...Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчиж, автомашин худалдаалсан асуудлыг төвдөө уламжилж, аль болох хурдан хариу ирүүлэхийг хүсье” гэсэн байна.
  • 2019. 5.17. БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд “Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэд холбогдох автомашин хууль бусаар дамлан худалдаалсан асуудлаар тайлбар” хүргүүлсэн байна.

Түүнд “...БНХАУ-ын ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газар 2018 оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийн нэр дээрх LandRover (дугаар ..А005Ү9) болон Ерөнхий консулын газрын нэр дээр бүртгэлтэй гурван Benz (..A395NH, ..A1234, … A1137N) зэрэг дөрвөн автомашиныг БНХАУ-ын иргэд хөрөнгө гарган худалдан авч, урт хугацаагаар ашиглаж байгаа бөгөөд Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ энэ дундаас тодорхой ашиг хүртсэн болохыг олж тогтоосон. “Консулын харилцааны тухай Венийн конвенц” болон “БНХАУ-ын Консулын онцгой эрх болон хариуцлагаас чөлөөлөгдөх тухай журам”-ын дагуу Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ нь БНХАУ-ын хууль тогтоомж, дүрэм журмыг хүндэтгэх үүрэгтэй. Үүний зэрэгцээ “Дипломат автомашиныг удирдан зохицуулах журмын дагуу Консулын газрын автомашиныг зохицуулах болон дугаарыг шинэчлэх тухай ноот бичиг (2018 оны 25 тоот)-ээр мэдэгдсэний дагуу хэрэгт холбогдсон автомашин нь Консулын газырн автомашин гэж үзэхгүй бөгөөд мөн Консулын газрын өмчид харьяалагдахгүй тул БНХАУ-ын ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газраас хуулийн дагуу нэгэнт саатуулан шалгаж байгаа болно.

...Консулын газрын автомашины зохион байгуулалт нь БНХАУ-ын үндэсний аюулгүй байдал, олон нийтээр дагаж мөрдөх журам болон нийгмийн тогтвортой байдлыг хангах асуудалтай холбоотой байдаг. Д.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын хувьд ДТГ-ын тэргүүний байвал зохих удирдах болон зохицуулах үүргээ биелүүлээгүй төдийгүй автомашин хууль бусаар дамлан худалдаалах хэрэгт шууд оролдцож, БНХАУ-ын хууль тогтоомжийг нэгэнт зөрчсөн. Энэхүү хэргийг зохистой байдлаар шийдвэрлэж, хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэхийн тулд Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс өмнө БНХАУ-ын Гадаад хэргийн яаманд ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газрын албан тушаалтантай уулзаж, энэхүү хэргийг мөрдөн шалгах, баримтжуулах ажлыг бодитоор дэмжин хамтран ажиллах зохион байгуулалтыг хийж өгөхийг ЭСЯ-наас хүсэж байна” гэжээ.

  • 2019.1.25. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс Үндэсний аудитын газраас уг үйл явдалтай холбоотой ирүүлсэн материалтай холбогдуулж Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 22.1.1./ Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
  • 2019.9.26. Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргаж “...Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, суугаа орныхоо хууль дүрмийг зөрчин өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлж, тус улсын иргэдэд ашиглуулсан зөрчил гаргасантай холбогдуулан Д.Мөнх-Эрдэнийн дипломат эрх ямба, дархан эрхийг цуцлах хүсэлтийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас манай Гадаад харилцааны яаманд албан ёсоор тавьсан” гэсэн байдаг.
  • 2019.6.28. Засгийн газрын 262 дугаар тогтоолоор БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татжээ. Тэр тогтоол дээр “...Хүлээн авагч улсын хууль,  журмыг хүндэтгэх үүргээ зөрчсөн” хэмээн тодорхойлсон байна.
  • 2020.9 сар. АТГ-т Хөх хот дахь Ерөнхий консулын газраас санхүүгийн анхан шатны баримтуудыг ирүүлжээ. 
  • 2020.10 сар.  ШШҮХ-гээс дээрх баримт материалуудад дүгнэлт шинжилгээ хийх шинжээч томилжээ.
  • 2020.11 сар. ШШҮХ-гийн шинжээч “...Дүгнэлт гаргахад нэмэлт материал шаардлагатай” гэж АТГ-т мэдэгджээ.
  • 2021.7.2. Шинжээчийн хүсэлтийн дагуу Хөх хот дахь Ерөнхий консулын газраас нэмэлт материалууд ирүүлсэн байна. 
  • 2021.9.1. ШШҮХ-гийн нэмэлт шинжилгээ хийх шинжээч томилогджээ.
  • 2021.9.30. ШШҮХ-гийн шинжээч дүгнэлтээ гаргав.

Эндээс: 

  • -Д.Мөнх-Эрдэнэ нь БНХАУ-ын Хөх хотод Ерөнхий консулаар сууж байхдаа 2017-2019 онд байрны түрээсийг төсвөөс гаргуулсан.
  • -Жил бүр төсвөөс 80 мянган юань гаргуулж, өөртөө давуу байдал бий болгосон.
  • - 2016-2019 онд Д.Мөнх-Эрдэнийн хүүхдийн сургалтын төлбөрийг жил төсвөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон.
  • -2018 онд эх орондоо буцахад галт тэргээр буцах журамтай байхад нислэгээр гэр бүлийн хамт зорчиж өөртөө давуу байдал бий болгосон.
  • -2018 оны зургадугаар сард Консулын газрын гурван автомашиныг шинэчилсэн бүртгэлд хамруулсан байхад 2018 оны долдугаар сарын 31-нд БНХАУ-ын иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж ашиглуулсан.

Д.Мөнх-Эрдэнийн эдгээр үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагаа хийж, Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол үйлджээ. 

Харин БНХАУ-ын иргэдэд Монгол Улсаас автомашин зарсан гэх үйлдэл нь шалгагдаагүй байна. Д.Мөнх-Эрдэнээс автомашин авсан тус улсын иргэд нь тэндээ шалгагдаад ял шийтгүүлжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.21 ПҮРЭВ № 207 (6684)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Хоёр хар мэнгэтэй хар бар өдөр
З.Мэндсайхан: Нарийн ногооны...

Тэвдсэн Д.Мөнх-Эрдэнэ "тэмцэгч" болсон уу

ДАМДИН-ОЧИР 2021-10-21
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Тэвдсэн Д.Мөнх-Эрдэнэ

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах