• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хятад хилээ хаахад үндэсний үйлдвэрлэгчид гацав

Б.БЯМБАЖАРГАЛ

БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 14-нд коронавирусын халдвар бүртгэгдсэнээс хатуу хөл хорио тогтоож хилээ хаагаад байгаа. Үүний улмаас импортоос хамааралтай манай улсад зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж хомстол үүсчээ. Мөн зөвхөн нарийн ногооны үнэ өсөж, зарим нэрийн бараа тасарсангүй. Үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа ч доголдоход хүрчээ. Тэгвэл бараа бүтээгдэхүүн, хүнсний үнийг томоохон худалдааны төв, захуудаас сурвалжиллаа. 

АЧАА ТЭЭВРИЙН ҮНЭ 2-3 ДАХИН ӨССӨН УЧИР ҮНЭЭ НЭМЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

Барилгын материалын дийлэнх нь импортоор, ялангуяа БНХАУ-аас орж ирдэг учраас хил гаалийн асуудалд хамгийн их өртдөг.  Барилгын материал, сантехникийн тоног, төхөөрөмжийн үнийн талаар 100 айлын “Jobi” барилгын материалын  худалдааны төвөөс тодрууллаа. 

“Jobi” худалдааны төв рүү ормогц худалдагчид бие биеэсээ “Тэднийд тасарчихаж, агуулахад нь алга. Танд байна уу” гэж бараа бүтээгдэхүүнээ илүүчлэн асууж байв. Үүнээс харахад хил гаалийн асуудал энэ чигээрээ удвал хагас жилд 1.45 дахин өссөн барилгын материалын үнэ дахин “тэнгэрт хадах” бололтой. Энэ талаар сантехникийн бараа, бүтээгдэхүүний худалдагч Ц.Найдансүрэн “Сарын өмнө арав гаруй сая төгрөгийн бараа захисан. Хил хаасан учраас удаашрах нь тодорхой боллоо. Үнийн өсөлт нь зөвхөн хил хааж хомстол үүссэнээс шалтгаалаагүй. Ачаа тээврийн үнэ 2-3 дахин өссөн.

Тухайлбал, нэг бойлуурыг 35 юаниар ачуулдаг байсан бол одоо 100 юань болсон байх жишээтэй. Нэг бараа бүтээгдэхүүн худалдан авах үнээсээ ачааны үнэ давчихсан. Ачаа тээврийн үнийг гэрээ хийж буулгасан гэж байгаа ч бодит байдал дээр буусан зүйл байхгүй. Тэгэхээр бид алдагдал хүлээхгүйн тулд барааныхаа үнийг нэмэхээс өөр сонголтгүй шүү дээ. Одоо байгаа бараанууд эхнээсээ дуусч байна.

Жишээлбэл, бохирын хоолой тасарсан. Зөвхөн БНХАУ-аас орж ирдэг бараа бүтээгдэхүүнд хомстол үүсээгүй. ОХУ-аас орж ирдэг сантехникийн болон бусад барилгын материал бага орж ирж байгаа” гэв. Сантехникийн бараа бүтээгдэхүүн өнгөрсөн жилтэй харьцуулахад доод тал нь 10 мянгаар нэмэгдсэн талаар 100 айлын “Jobi” төвийн худалдаачид хэлж байлаа. Мөн ханын цаас 2000-5000 төгрөгөөр өсчээ. Үүний зэрэгцээ хил хаагдсан нь үндэсний үйлдвэрлэгчид ч нөлөөлсөн байна. Тухайлбал, “Монгол паар” компаниас алчуур хатаагч үйлдвэрлэж байгаа эсэхийг тодруулахад “Эрээний хилийн боомт хаагдсан учраас түүхий эд тасарсан. Хил нээгдэхээр хийж эхэлнэ” гэсэн юм. 

“НАРИЙН НОГООНЫХОН ЛАНГУУГАА ЦЭВЭРЛЭЭД ЯВЧИХСАН”

Манай улс гурил, төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг бол нарийн ногооныхоо 25 хувийг л дотоодоос хангаж, үлдсэн 75 хувийг нь импортоор оруулж ирдэг. Тэгэхээр хил гаалийн асуудал үүсэхэд тэргүүн эгнээнд нарийн ногоо тасалдаж үнэ нь хэд дахин нугалардаг нь иргэдийн бухимдлын төрүүлсээр байгаа. Тэгвэл энэ удаа ч нарийн ногоо тасарч “Бөмбөгөр” захын нарийн ногооныхон хэдийн лангуугаа цэвэрлээд явчихжээ.

Энэ талаар “Бөмбөгөр” захын ногооны худалдагчид “Энэ жил нарийн ногоо төдийгүй төмс, луувангийн үнэ өмнөх жилүүдээс өндөр байгаа. Тариаланчдын зүгээс бидэнд ургац бага хураасан учраас өндөр үнэтэй байгаа шүү л гэдэг. “Алтан намар” хямдралтай худалдааны үеэр ч өндөр байсан. Хураалт бага учраас ногооны үнэ харьцангуй эрт нэмэгдэнэ. Өдөр бүр бөөний үнэ нь 1000-2000 төгрөгөөр нэмэгдэж байгаа учраас жижиглэнгийн үнэ ч 50-100 төгрөгөөр нэмэгдэж байгаа. БНХАУ-аас орж ирдэг жимс, нарийн ногоо 50 хувь өссөн” гэв. Түүнчлэн дотоодын хүнсний үйлдвэрлэлийнхэн урдаас сав баглаа боодлоо захиалж хэрэглэдэг. Үүнтэй холбоотойгоор зарим хүнсний үйлдвэрлэгчдийн сав, баглаа боодол тасарч асуудал үүссэн байна. 

Энэ мэтээр хил хаагдахад импортыг орлох үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа доголдож байгаа нь бид импортоос бүрэн хамааралтайг харуулж байна. Хэдийгээр дотооддоо үйлдвэолэж байгаач түүхий эдээ импортоор оруулж ирж байна. Тэгэхээр өнөөдрийн хил гаалийн асуудал нь аливаа бараа бүтээгдэхүүнийхээ гол түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн цагт үндэсний үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжинө гэдгийг тод харуулж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.25 № 209 (6686)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь
Үс засуулбал эрч хүч ихэснэ
Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Улсын Онцгой Комисс
  • •E-Sport
  • •Сурвалжлага
  • •Намууд
ХУРААХ
Гишүүдийн “давхар” дээл олон...
Шарлот Хорнетс баг Брүүклин...

Хятад хилээ хаахад үндэсний үйлдвэрлэгчид гацав

Kuzmo 2021-10-25
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хятад хилээ хаахад үндэсний үйлдвэрлэгчид гацав

Б.БЯМБАЖАРГАЛ

БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 14-нд коронавирусын халдвар бүртгэгдсэнээс хатуу хөл хорио тогтоож хилээ хаагаад байгаа. Үүний улмаас импортоос хамааралтай манай улсад зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж хомстол үүсчээ. Мөн зөвхөн нарийн ногооны үнэ өсөж, зарим нэрийн бараа тасарсангүй. Үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа ч доголдоход хүрчээ. Тэгвэл бараа бүтээгдэхүүн, хүнсний үнийг томоохон худалдааны төв, захуудаас сурвалжиллаа. 

АЧАА ТЭЭВРИЙН ҮНЭ 2-3 ДАХИН ӨССӨН УЧИР ҮНЭЭ НЭМЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

Барилгын материалын дийлэнх нь импортоор, ялангуяа БНХАУ-аас орж ирдэг учраас хил гаалийн асуудалд хамгийн их өртдөг.  Барилгын материал, сантехникийн тоног, төхөөрөмжийн үнийн талаар 100 айлын “Jobi” барилгын материалын  худалдааны төвөөс тодрууллаа. 

“Jobi” худалдааны төв рүү ормогц худалдагчид бие биеэсээ “Тэднийд тасарчихаж, агуулахад нь алга. Танд байна уу” гэж бараа бүтээгдэхүүнээ илүүчлэн асууж байв. Үүнээс харахад хил гаалийн асуудал энэ чигээрээ удвал хагас жилд 1.45 дахин өссөн барилгын материалын үнэ дахин “тэнгэрт хадах” бололтой. Энэ талаар сантехникийн бараа, бүтээгдэхүүний худалдагч Ц.Найдансүрэн “Сарын өмнө арав гаруй сая төгрөгийн бараа захисан. Хил хаасан учраас удаашрах нь тодорхой боллоо. Үнийн өсөлт нь зөвхөн хил хааж хомстол үүссэнээс шалтгаалаагүй. Ачаа тээврийн үнэ 2-3 дахин өссөн.

Тухайлбал, нэг бойлуурыг 35 юаниар ачуулдаг байсан бол одоо 100 юань болсон байх жишээтэй. Нэг бараа бүтээгдэхүүн худалдан авах үнээсээ ачааны үнэ давчихсан. Ачаа тээврийн үнийг гэрээ хийж буулгасан гэж байгаа ч бодит байдал дээр буусан зүйл байхгүй. Тэгэхээр бид алдагдал хүлээхгүйн тулд барааныхаа үнийг нэмэхээс өөр сонголтгүй шүү дээ. Одоо байгаа бараанууд эхнээсээ дуусч байна.

Жишээлбэл, бохирын хоолой тасарсан. Зөвхөн БНХАУ-аас орж ирдэг бараа бүтээгдэхүүнд хомстол үүсээгүй. ОХУ-аас орж ирдэг сантехникийн болон бусад барилгын материал бага орж ирж байгаа” гэв. Сантехникийн бараа бүтээгдэхүүн өнгөрсөн жилтэй харьцуулахад доод тал нь 10 мянгаар нэмэгдсэн талаар 100 айлын “Jobi” төвийн худалдаачид хэлж байлаа. Мөн ханын цаас 2000-5000 төгрөгөөр өсчээ. Үүний зэрэгцээ хил хаагдсан нь үндэсний үйлдвэрлэгчид ч нөлөөлсөн байна. Тухайлбал, “Монгол паар” компаниас алчуур хатаагч үйлдвэрлэж байгаа эсэхийг тодруулахад “Эрээний хилийн боомт хаагдсан учраас түүхий эд тасарсан. Хил нээгдэхээр хийж эхэлнэ” гэсэн юм. 

“НАРИЙН НОГООНЫХОН ЛАНГУУГАА ЦЭВЭРЛЭЭД ЯВЧИХСАН”

Манай улс гурил, төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг бол нарийн ногооныхоо 25 хувийг л дотоодоос хангаж, үлдсэн 75 хувийг нь импортоор оруулж ирдэг. Тэгэхээр хил гаалийн асуудал үүсэхэд тэргүүн эгнээнд нарийн ногоо тасалдаж үнэ нь хэд дахин нугалардаг нь иргэдийн бухимдлын төрүүлсээр байгаа. Тэгвэл энэ удаа ч нарийн ногоо тасарч “Бөмбөгөр” захын нарийн ногооныхон хэдийн лангуугаа цэвэрлээд явчихжээ.

Энэ талаар “Бөмбөгөр” захын ногооны худалдагчид “Энэ жил нарийн ногоо төдийгүй төмс, луувангийн үнэ өмнөх жилүүдээс өндөр байгаа. Тариаланчдын зүгээс бидэнд ургац бага хураасан учраас өндөр үнэтэй байгаа шүү л гэдэг. “Алтан намар” хямдралтай худалдааны үеэр ч өндөр байсан. Хураалт бага учраас ногооны үнэ харьцангуй эрт нэмэгдэнэ. Өдөр бүр бөөний үнэ нь 1000-2000 төгрөгөөр нэмэгдэж байгаа учраас жижиглэнгийн үнэ ч 50-100 төгрөгөөр нэмэгдэж байгаа. БНХАУ-аас орж ирдэг жимс, нарийн ногоо 50 хувь өссөн” гэв. Түүнчлэн дотоодын хүнсний үйлдвэрлэлийнхэн урдаас сав баглаа боодлоо захиалж хэрэглэдэг. Үүнтэй холбоотойгоор зарим хүнсний үйлдвэрлэгчдийн сав, баглаа боодол тасарч асуудал үүссэн байна. 

Энэ мэтээр хил хаагдахад импортыг орлох үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа доголдож байгаа нь бид импортоос бүрэн хамааралтайг харуулж байна. Хэдийгээр дотооддоо үйлдвэолэж байгаач түүхий эдээ импортоор оруулж ирж байна. Тэгэхээр өнөөдрийн хил гаалийн асуудал нь аливаа бараа бүтээгдэхүүнийхээ гол түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн цагт үндэсний үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжинө гэдгийг тод харуулж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.25 № 209 (6686)

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь
Үс засуулбал эрч хүч ихэснэ
Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

8 цагийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

9 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

9 цагийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

9 цагийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

9 цагийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

1 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2 өдрийн өмнө өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-14 өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

2026-10-14 өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

2026-10-14 өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-14 өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-14 өмнө

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

2026-10-14 өмнө

УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

2026-10-15 өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах