• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Хөөсөрсөн” жишиг үнэ нүүрс олборлогчдыг үүдээ барихад хүргэжээ

Ч.ЗОТОЛ
 
Сангийн яамнаас зарласан  бодит бус жишиг үнэ нь нүүрс олборлогч аж ахуй нэгжүүдийг хаалгаа барихад хүргэжээ.  Учир нь Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох  олон улсын жишиг үнэ тогтоох үнийн эх сурвалж”-ийн хүрээнд Сангийн яам шийдвэр гаргадаг. Гэтэл сар тутам зарладаг нүүрсний зах зээлийн жишиг үнийг үндэслэлгүйгээр хэт өндрөөр хөөсрүүлж тогтоосон нь  нүүрсний олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд үндэслэлгүй татвар ногдуулах, татварын шударга бус дарамтад өртөх нөхцөл байдалд хүргэжээ. Тодруулбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг  Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолын дагуу өнгөрсөн долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон. 

Ингэснээр аж ахуй нэгжүүд үндэслэлгүй татвар төлөхөд хүрч, Татварын ерөнхий хуульд заасан шударга, үр ашигтай байх зарчим алдагдсан хэмээн аж ахуй нэгжүүд үзэж байна. Иймд МҮХАҮТ, Монгол нүүрс ассосиаци хамтран  “Жишиг үнэ ба АМНАТ” сэдвээр  өчигдөр  хэлэлцүүлэг хийсэн юм. Монгол нүүрс ассоциацийн захирал Ж.Золжаргал хэлэлцүүлгийг нээж  хэлсэн үгэндээ "Аж ахуй нэгжүүд татвар төлөхийг эсэргүүцэж байгаа юм биш. Төлөхдөө зөв төлмөөр байна. АМНАТ-ын асуудлыг төр эргэж харж, яаралтай шийдвэрлэхгүй бол нүүрс олборлогч аж ахуй нэгжүүд  маш хүнд нөхцөл байдалд ороод байна” гэсэн юм. “Жишиг үнэ ба АМНАТ-ын асуудлаар аж ахуй нэгжүүдэд үүсээд буй нөхцөл байдал” сэдвээр гол илтгэлийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Г.Адъяа хэлэлцүүлсэн. Тэрбээр “Эрчим хүчний нүүрс нийт борлуулалтын хоёр орчим хувийг эзэлдэг. Гэсэн ч АМНАТ тооцож байгаа нүүрсний ангилал стандарт  нь Монгол Улсын нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилалд байдаггүй учраас төстэй байж болохуйц гэдэг утгаар коксжих чанаргүй гэсэн ангилал руу оруулж АМНАТ-ыг төлдөг. Манай компани нэг тонн  исэлдсэн   нүүрсийг 13 орчим ам.доллараар уурхайн амнаас борлуулж байгаа боловч тухайн нүүрсэнд ногдож буй АМНАТ-ын хэмжээ 15 ам.доллар болж борлуулж байгаа үнээсээ өндөр хэмжээний татвар төлж байгаа асуудал үүсч байна. Эрчим хүчний нүүрс нь агуулах дээр удаан байх тусам үнэ цэнээ алддаг. Гэтэл бид АМНАТ-аас үүдэн эрчим хүчний нүүрсээ борлуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр гэхэд агуулах дээр зөвхөн эрчим хүчний нүүрс гэхэд 2.5 тонн хадгалагдаж байна. Иймд эрчим хүчний нүүрсний ангилал, стандартыг эргэж харж шийдвэр гаргах ёстой ” гэсэн юм. 

Хэлэлцүүлэгт “Эрдэнэс Тавантолгой”, Энержи Ресурс, Таван толгой, Монголын алт, Цагаан Өвөлжөө, Өсөх зоос, Саус Гоби сэндс, Хүрэнтолгой коэл майнинг, Жавхлант орд, МОЭНКО, “Хур эрдэнэ баялаг” зэрэг компаниуд оролцож Сангийн яаманд шаардлага хүргүүллээ.  Үүнд: 

  • -Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоолын гурав дахь хэсэгт заасан “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 81 дүгээр тогтоолын хоёр дугаар хавсралтын 3,6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай  гэсний “зургаа дахь хэсгийг” гэснийг хүчингүй болгох, 
  • -Сангийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан 2020 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 196/А-266 хамтарсан тушаалаар байгуулагдсан “Экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох зах зээлийн үнийг нийтэд мэдээлэх үүрэг бүхий” ажлын хэсгийг бодитой шийдвэр гаргах тал дээр анхаарч ажиллахыг шаардах, 
  • -Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж заасныг үндэслэн 2021 оны III IV улирлын борлуулалтын гэрээний дүнгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож гаргах” зэрэг асуудлыг тусгажээ. 

О.Оюумаа: /”Цагаан өвөлжөө” компанийн гадаад харилцаа хариуцсан захирал/ АМНАТ АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ДАРАМТ БОЛЖ БАЙНА 

-Цар тахлын үед уул уурхайн салбар нүүрсний салбарыг унагаачихалгүй авч явах гэдэг бэрхшээлтэй цаг үе юм. Зардал маш их нэмэгдсэн. Ажилчдаа 21 хоног уурхайд ажиллуулахын тулд Улаанбаатарт 14 хоног зочид буудалд тусгаарлаж байна, хоногийн 115 мянган төгрөгөөр. Ингэж байгаад  жаахан нүүрс гаргах гэтэл хил нь хаачихдаг. Экспорт хэцүү байхад дээрээс нь АМНАТ дарамт болж үйл ажиллагаа зогсоход хүргэж байна. Энд гарц байх ёстой. Засгийн газар энэ  шийдвэрийг гаргасан юм чинь нөхцөл байдлаа дүгнээд цуцалж бас болно. Энэ шаардлагыг удаа дараа Сангийн яаманд тавьж, Монгол нүүрс ассоциацид  хүсэлт хүргүүлсэн. “Боломжгүй” гэсэн хариу өгдөг. Шийдвэр гаргагчид буруу шийдвэр гаргаж энэ салбарыг сөхрүүлж байна. Энэ жишгээр цааш явбал бүгд хаалгаа барихаас өөр ямар ч аргагүй. Иймд анхаарал хандуулж өгөөч. Хоёрдугаарт, экспортыг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарах хэрэгтэй байна. 

Т.Батмагнай: /”Өсөх зоос” компанийн гүйцэтгэх захирал/  ЖИШИГ ҮНИЙГ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН 

-Жишиг үнэ байнга өндөр тавигдаж ирсэн. Удаа дараа холбогдох газруудадхандаж байсан. АМНАТ-ыг бодож байгаа, тооцож, зарлаж байгаа нь суурь үнэтэй холбоотой. Сангийн яам Засгийн газраас тодорхойлсноор жишиг үнийг зарладаг. Энэ стандарт нэлээд эрт батлагдсан. Одоо эргэж харах цаг болсон. 10 гаруй жилийн өмнөхтэй өнөөдөр адилгүй. Экспортолж байгаа олон төрлийн нүүрсийг баталсан 4-5-хан стандартаар багцалж шахаж оруулдаг, түүн дээрээ жишиг үнэ тавьдаг. Энэ нь зөрчилтэй, хямд нүүрс стандартад чирэгдэж  борлогдох боломжгүй болж байна. Дээр нь цар тахлын нөхцөлд аж ахуй нэгжид орлого орж ирэх боломжийг хааж байна. Иймд стандарт, жишиг үнийг өөрчлөх цаг болсон.

Д.Ганболд: /“Тавантолгой” компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга/ ЦАР ТАХЛЫН ҮЕД БОРЛУУЛАЛТ БАГАСЛАА 

-АМНАТ-ын талаар байнга ярьж ирсэн. Манай компани 2008 оноос Монгол Улсад нүүрсний экспорт эхлүүлсэн. Энэ хугацаанд хүндрэлүүд олон удаа гарсан. Төр, засагт асуудлаа тавьж ажил бас ч гэж ойлголцож явагдаж ирсэн. Цар тахлын жилүүдэд байдал хүндэрлээ. Борлуулалт сайн биш байна. 
Гэсэн хэдий ч манай компани улсад 60 тэрбум, аймагт 20 тэрбум төгрөгийн татвар төлж, хувьцаа эзэмшигч нарт 22 тэрбумын ногдол ашиг тарааж өгсөн. Үүргээ гүйцэтгээд явж байгаа. Гэхдээ жишиг үнэ АМНАТ-ыг зөв тогтоохгүй бол аж ахуй нэгжүүд яваандаа сөхөрнө. 

   Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.26 ДАВАА № 210 (6687)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч
Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа
АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Фото мэдээ
  • •Тэрбум мод
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Ц.Элбэгдоржийн хэдэн хэрэг,...
Хожигдолгүй явсан Шарлот...

“Хөөсөрсөн” жишиг үнэ нүүрс олборлогчдыг үүдээ барихад хүргэжээ

Kuzmo 2021-10-26

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч
Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа
АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

8 цагийн өмнө өмнө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

8 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга гэж ЯС намайг шахсан

8 цагийн өмнө өмнө

Намрын адаг шар нохой сарын билгийн тооллын 1

8 цагийн өмнө өмнө

Үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2 өдрийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2 өдрийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2 өдрийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2 өдрийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2 өдрийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2026-10-08 өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-08 өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-08 өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2026-10-08 өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2026-10-08 өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2026-10-08 өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2026-10-08 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

САНАЛ БОЛГОХ
2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-08 өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-06 өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026-10-08 өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах