• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Амины “үнэтэй” албаны хугацаагүй томилолттой хурандаа

Арван долоон оны намар уулчид 4000 гаруй метрийн өндөрт Цаст Очирваань хайрханд авираад буухдаа осолдож 17 халуун амь зогссон уйтай бараан өдрүүд өдийд тохиодог. Тэр гунигт өдөр алсраад дөрвөн намар өнгөрчээ. Тухайн үед ослын газарт хоёр нисдэг тэрэгтэй 200 гаруй хүн хоёр нарны хооронд дөрвөн өдөр шөнө тасралтгүй эрэн хайсан юм. Энэ өдрийг нэхэн дурсч Очирвааны ослын эрлийн багийг удирдсан Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдыг “Монгол Улсын төлөө” буландаа урилаа. 

ЗАВХАНД ЗАЯАСАН ХУРАНДАА 

Хурандаа Ө.Болд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумынх. Аймагтаа арван жилээ төгсөөд л эр цэргийн албанд морджээ. Алс баруун аймгаас зүүн хязгаарт очиж хоёр жил алба хаагаад буцахдаа цэргийн хүн болох битүүхэн мөрөөдөл тээсэн үеэс мөрдэс зүүх хувь тохиол эхэлсэн аж. Цэргээс халагдаж ирээд аймгийнхаа барилга засварын ангид туслах ажилчин хийхдээ хөдөлмөрийн амтыг анх тэндээс мэдэрчээ. Самсомол дүүрэн шаварыг бэхжихээс нь өмнө зөөх, машин машинаар нь цемент буулгаж хөлсөө дуслуулж явсан үе эрхэм хурандаад бишгүй бий. Тэгэж л хөлсөө урсгаж, ажил хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлсэн цалин ямар их үнэ цэнэтэйг 20 гаруйхан насандаа ойлгож, хат суужээ.

Гэтэл нэг өдөр ах нь итгэмээргүй санал тавьснаар цэргийн хүн болохоор сэтгэл шулуудаж хүний амь аварна гэсэн гэгээн хүслээр Гал сөнөөгч болсон нь 1991 он юм. Завхан аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Базарсад хошууч хамт олноороо шийдүүлнэ хэмээн хүсэлт өгсөн арваад хүнийг суулгаж байгаад санал хураасан байна. Нөхөр Ө.Болдыг авах уу гэхэд алба хаагчил эрийтэл гараа өргөснөөр 25 настай залуухан гал сөнөөгч онцгой байдлын албаны эгнээнд орж ирсэн түүхтэй. Ингэж л Завхан аймгийн Нефть баазын харьяа гэрээт галын постод гал сөнөөгчөөр орсноос хойш  30 жилийн хугацаанд албандаа ямар ч болзолгүйгээр чин үнэнчээр зүтгэж буй. Зүйрлэж хэлбэл, 20 гаруй настай омголон залуу өнөөдөр мэдлэг, туршлага арвин алтан мөрдэс зүүсэн буурь суурьтай хурандаа болжээ. Түүний бас нэг онцлог нь өнгөрсөн хугацаанд төрсөн нутгаасаа нэг ч холдоогүй. Нутаг орноо гарын таван хуруу шигээ мэддэг учраас хаана ямар осол аваар гарч болзошгүйг андахгүй. Эрсдэл гарлаа гэхэд эхлэх цэгээ сайн мэднэ. Яг л завханчуудад заяасан хурандаа гэмээр. 

Ө.Болд гал түймэртэй тэмцэх байгууллагад гал сөнөөгчөөр орсноос хойш онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжих бүхий л цаг үед, учирсан сорилт бүхэнд хамт байж ирэв. 1992 онд Галын техникчийн сургуульд  сурч төгсч ирээд аймгийнхаа Гал командад салаан дарга, Гал унтраах ангийн дарга, хэлтсийн орлогч гээд албан тушаалын шат болгоныг алгасалгүй явсаар 2011 оноос хойш Онцгой байдлын газрын даргаар томилогджээ. Үндсэндээ 10 жил газрын дарга хийж буй юм. Ер нь онцгой байдлын байгууллагад нэг газартаа 30 жил ажилласан, тэр дундаа 10 жил газрын дарга хийж буй хүн тун цөөн бий.

Тийм л ховорхон тохиолын эзэн нь Ө.Болд хурандаа юм билээ. Энэ тухайгаа “Тогтвортой ажиллаж байгаагийн шалтгаан бол онцгой байдлын байгууллага, хамт олонтойгоо нэг зорилгын төлөө санаа сэтгэл нийлж хамтарч ажилласны үр дүн. Хоёрдугаарт, ОБЕГ-ын үе үеийн удирдлагууд аймаг орон нутагтаа зөв зорилго, төлөвлөлттэй ажиллаж байна гэж ойлгосон юм болов уу. Нэг дор удаан ажиллахад хамт олноо маш сайн таньж мэддэг. Нутаг орноо ч судалсан учраас зорьж төлөвлөсөн ажил  саадгүй бүтэх сайн талтай. Ямар нэг гамшиг осол боллоо гэхэд орон нутгаа сайн мэддэг байх нь том давуу тал болдог л доо. Түүндээ таарсан машин техник, тоног төхөөрөмжөө бэлтгэж шуурхай арга хэмжээ авснаар хүн ардын эрүүл мэнд, хүрээлэн буй орчноо хохирол багатай даван туулна” гэлээ. 

АВРАГЧДЫНХАА МЕНЕЖЕР НЬ 

Завхан аймгийн Онцгой байдлын газар хөдөлмөр, зүтгэлээрээ аймагтаа сүүлийн 3-4 жил манлайлсан бол салбартаа ч дээгүүр үнэлгээ авдаг. Тэр ч утгаараа оны тэргүүний гал сөнөөгч, жолооч, ангийн захирагч шалгарсан нь хамт олных нь ажлын үр дүн хэмээн тодотгосон юм. 

Ө.Болд хурандаа хал нь гаднаа хайр нь дотроо зарчимаар хамт олноо удирддаг. Гэхдээ ямар ч үед хүн чанарыг номер нэгдүгээрт тавина. Ажлын онцлог шаардлагаар хууль журам нарийн сахиулдаг ч ажилчдын нийгмийн асуудалд онцгой анхаардаг дарга нарын нэг. Тэрбээр “Ар гэрийг нь ажилтай болгох юмсан, ядаж өвлийн түлшин дээр нь нэмэр больё гээд хэрэгтэй, хэрэггүй олон зүйлд санаа зовж, хүмүүстэй уулздаг “муу” зуршилтай. Аймаг маань амьжиргааны өртөг өндөр учраас авдаг хэдэн цалин мөнгийг нь аль болох бүрэн олгохыг хичээдэг. Сүүлийн жилүүдэд алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцлийг сайжруулсан. Анх газрын дарга болоод байгууллагынхаа нэр дээр газар хөөцөлдөж арван машины гарааш бариулж байлаа. Мөн 20 айлын газар авч тендер зарлаад алба хаагчдаа хямд үнэтэй орон сууцанд оруулсан” гэлээ. 

Хэдэн жилийн өмнөөс Онцгой байдлын газрын конторыг цэцэрлэг болгож тохижуулжээ. Тэндээ албан хаагчдынхаа ар гэрийн хүмүүсийг ажиллуулж, хүүхдүүдийг нь цэцэрлэгт хамруулж байна. Сургалтын хөтөлбөр, орчныг өөрчилж багаас нь гамшиг ослоос сэргийлэх дадал олгохыг зорьж буй. Мөн цэцэрлэгт зөвхөн алба хаагчдаас гадна ойролцоох айлын, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сувилах мэргэжлийн хүмүүсийг ажиллуулахаар тоног төхөөрөмж суурилуулж нэлээдгүй анхаарчээ. Ингэж л бусдын сайн сайхны төлөө санаа чилээж, ирээдүйг илүү томоор харсан хамт олны сайн менежер нь хурандаа Ө.Болд юм. 

АВРАГЧИД АЮУЛГҮЙ, УУЛЧИД АМЬД БАЙГААСАЙ ГЭСЭН НАЙДЛАГА ТАСАРДАГГҮЙ ЮМ БИЛЭЭ 

Завхан аймагт газар нутгийн онцлогоос шалтгаалж осол, гамшгийн эрсдэл өндөр.   Хавар ой хээрийн түймэр, үер усны аюул тулгардаг бол өвөл зуд элбэг тохиолдоно. Бараг дуудлагагүй өнжих нь ховор гэнэ. Заримдаа 50-60 хэм хүрч хүйтрэх үе ч бий. 2000 оны үед ойн түймэр гарч алба хаагчид тасралтгүй 90 гаруй хоног гал унтрааж байсан удаатай. Цас ихтэй үед сумд руу, айлууд руу том техникээр цас түрж, зам гаргана. Заримдаа малын бэлчээрийн цас цэвэрлэх зэргээр малчдын амьдрал ахуйг ойлгож туслах ажил аврагчдад дадал болоод уджээ. 

Хамгийн сүүлийн томоохон аюул бол 17 уулчин амь үрэгдсэн Очирваань хайрханы осол юм. Энэхүү харамсалтай ослын дуудлагаар хамгийн түрүүнд очиж ажилласан хүмүүсийн нэг бол аймгийн Онцгой байдлын газрын дарга Ө.Болд хурандаа юм.  Дөрвөн жилийн өмнөх тэр өдөр Завхан аймгийн онцгой байдлын газар шинэ байрандаа ороод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян тэргүүтэй хүмүүс хотоос оччихсон хүндэтгэлийн арга хэмжээ хийх гэж байтал дуудлага иржээ. Хүмүүс ууланд авираад буухдаа осолдсон гэх дуудлагаар очоод дөрвөн өдөр шөнө ажиллахдаа далайн түвшнээс дээш 2000 гаруй метрт өндөрт, цас орж хүйтэрсэн үе ч таарсан. Отгонтэнгэрийн осол дээр Баянхонгорын цэргийн анги, зэвсэгт хүчин, цагдаа, баруун таван аймгийн онцгой нийлсэн 200 гаруй хүн ажиллажээ.  Энэ талаар Ө.Болд хурандаа “Отгонтэнгэр хайрхны осол бол бидний хувьд анхных байсан. Харин хамт ажилласан Ховд, Баян-Өлгийн аврагчид  тодорхой хэмжээний туршлагатай. Биднийг очиход Очирваань хайрхны малгайлсан цас нуралт үүссэн байсан. Хүмүүсээс мэдээлэл авч анхны зураглал, төлөвлөгөө гаргасан. Уулчид буухдаа чиглэлээ өөрчилсөн юм билээ.  Цас нурж хатуурсан нурангинаас хүн хайна гэдэг бэрхшээлтэй. Цаг агаар хүндэрсэн бол ажиллагаа явуулахад хүндрэлтэй болох учраас шуурхай ажиллахаас аргагүй. Шадар сайд, онцгой, цагдаагийн дарга нараас эхлээд бүхий л хүмүүс чадлаараа ажилласан даа. Аливаа гамшиг осол дээр хамгийн эхэнд цагийн байдлаа үнэлж, зөв төлөвлөж, хүн хүчээ зохион байгуулах байдаг. Тухайн үед зохион байгуулалтыг маш шуурхай хийсэн. Хоёр нарны хооронд л ажилласан даа. Өдөр 16:00 цагаас хойш шуураад хүйтэрчихдэг болохоор хүмүүсээ шуурхай буулгана. Хоёр ч нисдэг тэрэг ашиглаж, металл хайгчаар эрж хайсан” хэмээлээ. 

Аврагчдыг удирдаж ажиллахад сэтгэлзүй ямар байсан бэ гэхэд “Хамгийн эхлээд аврагчдаа уулчидтай хамт эрлийн ажиллагаанд явуулсан.Мэргэжлийн уулчид гайгүй байх. Аврагчид маань хальтрах вий, гулгах вий гээд араас нь маш их санаа зовсон. Яг л эцэг хүн шиг санагддаг юм билээ. Мэдээж хүмүүсийнхээ чадварыг мэдээд явуулсан болохоор бага зэрэг сэтгэл тайтгарна. Гэхдээ л тайван суух аргагүй. Аврагчдадаа итгэхээс өөр арга үлдээгүй. Нэг үеийг бодоход орон нутагт онцгой албаны хувцас, багаж хэрэгсэл, орчин нөхцөл сайжирсан нь давуу тал болсон” гээд инээмсэглэлээ. Үргэлжлүүлэн ярихдаа “Осолдсон уулчдаас амьд байгаасай. Аврагчид маань аюулгүй байхын зэрэгцээ шархадсан бэртсэн ч хамаагүй уулчдыг аврахсан гэсэн найдлага тасардаггүй юм билээ. Цогцос гарч ирэхийн тоолонгоор үнэхээр нүд хальтрам байдалтай нүүр тулсан. Тангараг өргөсөн төрийн албан хаагчид шантрах, ухрах эрхгүй. Ямар ч байсан үүргээ биелүүлж цагдаагийн байгууллага, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн. Ямар нэг эрсдэлгүйгээр энэ ажиллагааг дуусгах юм сан гэж ажилласан. Тэр үед олон жил болсон байгаль хамгаалагчтай уулзахад  “Гурван удаа дараалж цас орсон. Тэр жил дулаахан байсан учраас цас нь мөстсөн маягтай гялгар харагдсан. Гурван удаа цас ороход доод мөсөн давхаргатайгаа барьцалдаж өгөөгүй. Тиймээс гулсч магадгүй. Аюултай” гэж анхааруулсан юм билээ” гэсэн юм.

Эрхэм хурандаа онцгой албаа “Бусдын амь нас эрүүл мэндийн төлөө явдаг буянтай ажил гэж ойлгодог. Эр хүн энэ албанд зүтгэж, өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. Хүн болж төрснийх хүний төлөө явах хэчнээн сайхан. Аюулаас бүрэн хамгаалах хувцас хэрэглэл, техник гэж байхгүй. Аврагчдын урд аюул байдаг. Бусдын төлөө амиа золих зориг аврагчдад л бий” хэмээн тодорхойлсноор бидний яриа өндөрлөсөн юм.  

Ийм л бусдын төлөө өөрийгөө ч зольж мэдэх амины “үнэтэй”, хэзээ ч юун дээр ч дуудагдаж ажиллах хугацаагүй албаны мөрдэс зүүсэн хүмүүс бидний эргэн тойронд дүүрэн байгаа гэхээр бахдахгүй, бахархахгүй байхын аргагүй билээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.28 ПҮРЭВ № 212 (6689)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Өчигдөр 70 жолооч согтуу жолоо...
Шинжээчид: Тайванийг Хятадаас...

Амины “үнэтэй” албаны хугацаагүй томилолттой хурандаа

УЯНГА 2021-10-28

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

20 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

20 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

20 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

20 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

20 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

20 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

20 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

20 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

20 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-03 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2026-11-02 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-02 өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

2026-11-03 өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах