• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы (2021.11.11) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгээс авсан завсарлагааны хугацаа дууссаныг мэдэгдээд хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, хуулийн төслүүдийг эхэлж хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Иймд хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхэд Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг, Ц.Туваан, Ц.Сэргэлэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг орон нутаг болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гарааны нөхцөл ижил бус түвшинд  байна. Хөдөө орон нутагт багшийн боловсон хүчний нөөц дутмаг, сургуулийн барилга, анги танхим, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж тааруу байхад боловсролын байгууллагуудад олгох санхүүжилтийг чанар, үр дүнд суурилсан тогтолцоонд шилжүүлбэл орон нутгийн төсөвт сургууль санхүүжилт авч чадахгүй, үйл ажиллагаа нь доголдох талтайг харгалзан төсвийн хэлэлцүүлгийн үеэр энэ асуудлыг авч үзэх шаардлагатай гэж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, улсын хил хамгаалах ажлыг зохион байгуулж удирдах, эрлийн болон хилийн төлөөлөгчийн ажиллагаанд автомашингүй үүрэг гүйцэтгэх боломжгүйг онцлоод хилийн заставын парк шинэчлэлтэд анхаарч, санхүү хөрөнгийг шийдвэрлэхэд Хууль зүй, дотоод хэргийн яам, цаашлаад Засгийн газраас анхаарах шаардлагатайг дурдав. Мөн тэрбээр, 2019 онд хилийн заставын автомашины 30 хувийн асуудлыг шийдэж, туулах чадвар сайтай автомашинаар хангасан тул албан үүргээ  гүйцэтгэх боломжтой болсон  хэдий ч үлдсэн 70 хувийн автомашины гүйлтийн норм дууссан, хүнд нөхцөл байдалтай байгааг онцгойлон анхааруулж байлаа.

Ингээд “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь  Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 40 гаруй саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатараас төслийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг “Гүйцэтгэх ажлын тухай хуулиар тусгайлан зохицуулснаас бусад хувь хүний нууцтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна." гэж, Ажлын хэсгээс төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг “Энэ хуулийн 4.1.2-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна.” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Мөн Ажлын хэсгээс төслийн 10 дугаар зүйлд 10.1.5 дахь буюу "Монгол Улсын Их Хурлын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалт явуулах зорилгоор хүний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг." гэсэн заалт нэмэх, төслийн “харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага” гэснийг “цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж тохиолдол бүрд агуулгад нь тохируулан өөрчлөх, төслийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуралдааны төгсгөлд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хамтарсан  хуралдаанаар хийсэн. Энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсгээс хуулийн төсөлтэй холбогдуулан нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх талаар, мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, мэдээлэл хариуцагчаас санхүүжүүлсэн сургалтын зардлаас гадна гэрээний хэрэгжилтийг нээлттэй, ил тод байлгахаар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу маргаан хянан шийдвэрлэсэн ажиллагааны дүн мэдээг Үндсэн хуулийн цэц хариуцаж байнга, ил тод, нээлттэй байлгахаар, мэдээлэл хариуцагчаас бусад хуулийн этгээд иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ үндсэн болон дэмжих системийг ашиглаж болох бөгөөд энэ тохиолдолд зардал тооцох аргачлалыг Засгийн газар батлахаар, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болгох талаар нийт 19 зарчмын зөрүүтэй санал, 1 найруулгын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Түүнчлэн Ажпын хэсгээс Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөруүтэй 2 санал, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөруүтэй 1 санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцлов.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн “Нийтийн мэдээллийн системээр" гэснийг “Үндсэн системээр” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Ц.Мөнхцэцэг нараас хуулийн төслийн нэрийг “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт уг асуудлаар цөөнх болж, нэгдсэн хуралдаанд үг хэлж саналаа тайлбарлан санал хураалгахаа илэрхийлсэн гэдгийг Н.Учрал гишүүн танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төслүүдийн санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, төслийн 8 дугаар зүйлийн 8.2.9 дэх заалтын "үйл ажиллагааны чиглэлээрх салбарын нэгтгэн боловсруулсан” гэснийг “салбарын үйл ажиллагааны” гэж өөрчилж, 8.6.20 дахь заалтын “мэдээлэл хариуцагчаас санхүүжүүлсэн сургалтын зардлын дүн” гэсний дараа ", гэрээний хэрэгжилт” гэж, 8.7 дахь хэсгийн “энэ хуулийн 8.6.14-т заасан мэдээллийг Улсын дээд шүүх,” гэсний дараа "энэ хуулийн 8.6.15-д заасан мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц,” гэж тус тус нэмж, 8.14 дэх хэсгийн “цахим хуудас хариуцсан ажилтан” гэснийг хасч, 8.6.17 дахь заалтыг 8.6.18 дахь заалт болгож “зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдлийн мэдээлэл болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн жагсаалт;” гэж өөрчлөн найруулах, төслийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийн “Хуульд өөрөөр заагаагүй бол” гэснийг, 18.14 дэх хэсгийн “цахим хэлбэрээр” гэснийг тус тус хасч, 18.16 дахь хэсгийн “гэрээний загвар,” гэсний дараа “зардал тооцох аргачлал,” гэж нэмж, 18.12 дахь хэсгийн “үндсэн системд холбогдсон мэдээллийн сангаас” гэснийг “үндсэн системээр дамжуулан" гэж, 18.14, 18.15 дахь хэсгийн “үндсэн систем” гэснийг “үндсэн болон дэмжих систем” гэж тус тус өөрчилж, 18 дугаар зүйлд 18.2 буюу “Энэ хуульд заасан үндсэн систем, дэмжих систем, мэдээлэл хариуцагчийн систем нь нийтийн мэдээллийн системд хамаарна.” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Мөн Ажлын хэсгээс төслийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн “Нийтийн мэдээллийн системийн" гэснийг хасах, 27 дугаар зүйлийн 27.10 дахь хэсгийг "Цахим хэлбэрээр үүсгэх нийтийн мэдээллийн сан нь нэгдсэн ангилал, код, тайлбартай байна." гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор” гэснийг “2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор” гэж өөрчилж, 38.1 дэх хэсгийг “Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө нийтийн мэдээллийн системийг ашиглан үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хугацаанд энэ хуульд заасан шаардлагыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ." гэж өөрчлөн найруулахаар боллоо.

Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Ц.Мөнхцэцэгээс  гаргасан Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны дэмжээгүй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр төслийн нэрийг “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” гэж өөрчлөхөөр болсон ч Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Учрал нар дэмжсэн дэмжээгүй саналаа хэлсэн тул хуралдаан даргалагчаас Байнгын хороон дээр уг саналаа дахин сайтар хэлэлцэж, шийдвэрлэх чиглэл өгөв.

Ингээд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль  зүй болон Инновац цахим бодлогын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
ХУРААХ
Мөсөн өргөө маргаашнаас эхлэн...
"Парисын гранд слам"-д манай...

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ

Kuzmo 2021-11-12

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах