• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ улс төрийн эрх мэдлээ авч чадах уу

Ардын нам 30 дугаар Их хурлаа зарлалаа. Яг долоо хоногийн дараа болно. Ардын намынхан энэ Их хурлаар намын даргаа сонгоно. Хэлэлцэх үндсэн дөрөв, таван сэдвийнх нь "топ" нь энэ болоод байгаа юм.

Өнөөдөр Ардын намын даргын үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэж байна. Түүний нэрийг намын дарга асан, Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх Удирдах зөвлөл, Бага хуралд оруулсан. 2021 оны зургадугаар сарын 9-ний шөнө Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-нд тангараг өргөсөн. Тангараг өргөснөөр Ардын намын гишүүн биш болох учраас дараагийн даргыг тодруулах ёстой. Тэр номоор тангараг өргөхийнхөө өмнөх өдөр Ардын намын Удирдах зөвлөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргад нэр дэвшүүлж буйгаа хэлсэн. Удирдах зөвлөлийн гишүүд нь бүгдээрээ дэмжээд гаргасан. Ардын намын Бага хурал маргааш нь буюу Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдөр хуралдаж, намын даргаараа Л.Оюун-Эрдэнийг сонгож байв. Удалгүй Дээд шүүхэд хандаж, тус шүүхийн бүх шүүгч долдугаар сарын 9-ний өдөр хуралдаад, Ардын намын бүртгэлд өөрчлөлт оруулсан. Тэгж Л.Оюун-Эрдэнийг намын даргаар бүртгэсэн.

Гэхдээ Ардын намын дүрмээр намын дарга нь Их хурлаасаа сонгогдох ёстой. Сонгогдох шүү. Тус намын дүрмийн 24 дүгээр зүйлд “...Ардын намын дарга,түүний бүрэн эрх” гэж бий. Түүний 24.2-т нь “...Ардын намын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгоно” гэсэн байдаг. Гэтэл хэвлэлийн мэдээлэл, улстөрчдийн амнаас намын даргыг “...Жинхэлнэ”, “..Баталгаажуулна” үг гараад байгаа нь хачин л сонсогдоод байгаа юм.

Нэгэнт л “...Сонгоно” гэсэн дүрэмтэй учраас Их хурлын төлөөлөгчид заалнаас нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй гэсэн үг. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын даргад нэр дэвшигч болж таарна.

Гэхдээ одоогоор Л.Оюун-Эрдэнээс өөр Ардын намын даргад нэр дэвшигчийн нэр дуулдахгүй байна. Нэгэнт Ерөнхий сайдын албан тушаалд очсон Л.Оюун-Эрдэнэ ч Ардын намын даргын суудлаас татгалзахгүй гэдэг нь тодорхой байна. Ерөнхий сайд болсноос нь хойш хоёр сонгууль болж өнгөрсөн. Хоёуланд нь Ардын нам ялсан. Намын даргын тамга аваагүй байхад нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан. Тамга авснаас нь хойш хоёр тойрогт болсон нөхөн сонгуульд ялсан. Ер нь алив намын даргыг унагадаг шалтгаан бол сонгуулийн ялагдал л даа. Тэр утгаараа Л.Оюун-Эрдэнийн тухайд Их хурлаасаа Ардын намын дарга болоход улс төрийн “нээнтэг” лав алга.

Дээрээс нь Ардын намын лидерүүд, тэднийг дагасан фракцууд Л.Оюун-Эрдэнийг дэмжих хандлагатай байгааг олон эх сурвалжийн мэдээллээс харж болохоор байна. Түүний гараар  хийгдэж буй сүүлийн хэдэн сарын томилгооноос ч хамгийн их зөрчилтэй байсан Хотын фракцтайгаа “гар барьсан” бололтой байгаа юм. Бас Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн яриад байдаг “дунд доод шатны авлига, хүнд суртал, үүнийг дагасан хүний эрхийн зөрчил”-ийг томоохон хэмжээний акц болгож байна. Тэрбээр “...Ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд  учирч буй бэрхшээл, үндсэн дайсан нь авилга,  албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал юм байна гэдэг нь маш тодорхой харагдсан. Аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамаараад өнөөдөр Монголын нийгмийн  хүндрэл болсон эдгээр асуудалтай  эрх баригч нам тууштай тэмцэнэ” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ.

Хэрвээ ингээд Л.Оюун-Эрдэнэ Ардын намын дарга болох юм бол улс төрийн эрх мэдэлтэй болно. Одоо бол Ерөнхий сайдын мэдлийн захиргааны эрх мэдлийг хэрэгжүүлж буй.

Өөрөөр хэлбэл, тэр Ардын намын дүрэм дэх намын даргын “...Намын ардчилал, эв нэгдлийг хангах”, “...Намыг дотоод, гадаадад төлөөлөх”, “...Намын ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргыг сонгуулах саналыг бага хуралд оруулах”, “...Намын дүрэм, намын хичээн эрмэлзэх зүйл,намын их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой асуудлаар удирдах зөвлөлд санал оруулах”, “...УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ”, “...Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах үүднээс улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх байнгын бус зөвлөхүүдийн танхим ажиллана. Танхимын бүрэлдэхүүнд намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар намаас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд байна” гэсэн эрхүүдийг эдэлнэ. Ингэхээр Л.Оюун-Эрдэнэ эрх баригч намын даргын эдлэх эдгээр эрхтэй хамт улс төрийн эрх мэдэл гэдэг юмтай болно.

Нөгөө талаас тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалд яг 10 сар ажиллаж байна. Нөгөө л COVID19 цар тахалтай нүдэлдсэн 10 сар л даа. Энэ хооронд олон үйл явдал болж өнгөрлөө. Сайн ч бий, саар ч байна. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар магтаалаас илүүтэй шүүмжлэл дунд ажиллаж ирэв.

Шатахуун хомсдож, шахмал түлш тасарч, хил хаагдаж, эдгээрээс улбаатай нийгмийн бухимдал оргилсон. Ийм өдрүүд олныг өнгөрүүллээ.

Тэр бүрт Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын танхимын сайд нарыг чиглэсэн шүүмжлэл хүчтэй өрнөдөг. Хэд хэдэн сайд дээр ийм асуудал гарсан. Явж явж “...Засгийн газрын “дан дээл”-тэй сайд нар жулдаад байгаа юм байна” гэсэн дүгнэлт нийгэмд бий болсон байна.

Уг нь Л.Оюун-Эрдэнэ 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олгогдсон том эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа бараг эхний Ерөнхий сайд юм. Түүгээр, наад зах нь сайд нараа солих гэж УИХ-ыг царайчлах шаардлагагүй. Нэр танилцуулаад л болно. Гэвч өнөөдрийг хүртэл тэрбээр энэ эрх мэдлийг гэхэд л нэг ч удаа хэрэгжүүлээгүй. 10 сарын өмнө томилсон сайд нар нь хэвээрээ байгаа юм.

Нөгөө талаас энэ Засгийн газар  COVID19 цар тахлын эсрэг вакциныг бол тултал “шахаж” чадсан. Энэ нь алдаа гэвэл ялыг, нэмэр тус болдог бол үр дүнг нь эд заавал хүртэх ёстой юм. Одоо “...Гурав дахь тунгаа хийлгээд өгөөч” гээд гуйгаад байна.

Мөн эдийн засгийн үзүүлэлт нь энэ Засгийн газраас өмнө “-5” хүрч унаад байсан бол өнөөдөр “4.3” хүрсэн мэдээ бий. Хэдийгээр Сү.Батболдын үе шиг гангарч болохгүй ч дэлхий сандарч байгаа энэ үед бас ч гэж  гол болохгүй “тоо” шүү. Том төслүүд хөдөлгөөд, ирэх оноос эдийн засгийн гол хөшүүргүүд рүүгээ төсөв хаяхаар шийдсэн нь найдлага төрүүлж л байгаа юм. Гэвч COVID19 цар тахал цаашид улам дэлгэрч, тахлын шинэ хувилбарууд үүсч, дэлхийн эдийн засаг улам муудвал байдал улам түвэгтэй болно. Үгүйсгэх аргагүй. “...Монголчууд мах, гурилтайгаа байхад л амьдраад байна” гэдэг  ямар худлаа болохыг урд хил хаагдахад л бид ойлгосон. Үүн шиг дэлхий COVID19 цар тахлаас болж хэр их хямарна, бид бас тийм л байх болно. Үнэн нь энэ.

Үүнийг яриад байгаа нь COVID19 цар тахал хүндрээд байх нь эрх баригчдад, тодруулбал, Засгийн газарт, Ардын намд сайн нэр олох боломж олгохгүй л болов уу. Тэгээд ч “...Ардын нам бол 2016, 2020 оны сонгуульд дараалан үнэмлэхүй амжилттай оролцсон. Циклээрээ 2024 оны сонгууль Ардын намд тун амаргүй” гэдэг “таамаг” их яригдах болсон. 

Тэр талаас нь харвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардын намын дарга болбол “ирээдүй”-гээ их л бүрхэг болгоно. Бод доо, Ардын нам 2024 оны сонгуульд унавал Л.Оюун-Эрдэнийн богино хугацаанд огцом хурдалсан карьерт цэг тавих хэмжээний яриа хөөрөө гарч ирнэ. Намынх нь болоод улс төрийн дүрэм тийм юм. Гэхдээ энэ нь Л.Оюун-Эрдэнээс хамаарах улсын ч, намын ч хувь заяанаас жижиг юм.

Эцэст нь хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн Ардын намын даргын сонгуульд ялж, улс төрийн эрх мэдэлд хүрч чадвал, COVID19 цар тахал, эдийн засаг, нэмээд улс төр гэсэн том том ачаатай “2024”-ийг зорих болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.29 ДАВАА № 233 (6710)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
"Өвлийн идэш"-ний үнэ буурчээ
COVID-19: Омикрон хувилбар Англи,...

Л.Оюун-Эрдэнэ улс төрийн эрх мэдлээ авч чадах уу

ДАМДИН-ОЧИР 2021-11-29

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
38 минутын өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

39 минутын өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

43 минутын өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

12 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

12 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

13 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

13 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

13 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах