• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Авлига бол хүний эрхийн хамгийн том зөрчил

Энэ жилийн Авлигын эсрэг олон улсын өдрөөр дэлхий нийтээрээ “Таны эрх-Таны оролцоо: Авлигад үгүй гэж хэлье” хэмээн уриалсны бас нэг чухал оролцогч нь Монгол Улс байлаа. АТГ-аас энэ өдрийг  “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” үндэсний хэмжээний форумаар угтсан юм. Авлигыг олон талаас нь шинжилж, шийдэл эрсэн энэхүү чуулганы бас нэгэн шинэлэг зүйл нь хүний эрхийн асуудлыг хөндөж ХҮЭК-оос тусгайлсан илтгэл тавьсан явдал юм. Бид өнөөдөр тохиож буй Олон улсын хүний эрхийн өдрийг угтаж Авлига ба хүний эрх сэдвийг онцолж байна.

АВЛИГА “COVID-19”-ИЙН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭГ ҮР ДҮНГҮЙ БОЛГОЖ БАЙНА

Цар тахлын үед хүний эрх хамгийн их зөрчигдөж буйг олон улсын хүний эрхийн байгууллагууд анхааруулсаар ирсэн. “COVID-19”-ийн эсрэг авч байгаа арга хэмжээ нь хүнийг мөрдөн мөшгих, ялгаварлан гадуурхах зэргээр олон ноцтой зөрчил учруулсан байдаг.

“Transparency International” олон улсын байгууллагаас “Дэлхий нийтийн авлигын хэмжүүр”-ийг жил бүр тооцоолон гаргадаг. 2020 оны Авлигын төсөөллийн индексийн дүнгээс харахад Авлига нь COVID-19  эсрэг арга хэмжээг үр дүнгүй болгож,  дэлхий даяарх цар тахлын эсрэг тэмцэл удааширч байна хэмээн үзжээ. Өөрөөр хэлбэл, Авлига болон COVID-19 халдварт өвчин улс орнуудын ардчилалд ухралт авчирч байна хэмээн дүгнэснийг ХЭҮК илтгэлдээ дурдав.  2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Берлин хотод “Трансперэнси Интернэшнл” байгууллагаас 2020 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг зарлахдаа “Авлига нь эрүүл мэндийн салбарын хүртээмжтэй үр дүнтэй байдлыг дордуулж, улс орнуудын ардчилсан байдалд том нөлөө үзүүлж байна” гэж мэдэгдсэн байна. Ийнхүү Транспэрэнси интернэшнл байгууллагын ТУЗ-ын дарга Дэла Фэррэира Рубио “COVID-19” цар тахал бол зөвхөн эрүүл мэнд, эдийн засгийн хямрал биш бас авлигын хямрал бөгөөд бид  ялагдаж байна. Өнгөрсөн жил улс орнуудад урьд өмнө байгаагүй хэцүү сорилт боллоо. Авлига өндөртэй улс орнууд энэхүү сорилтод бүдэрч байна. Мөн Авлигын төсөөллийн индексийн оноо өндөр байх тул улс орнууд авлигатай тэмцэхэд бусаддаа туслах үүргээ гүйцэтгэхийг уриалж байна” гэж мэдэгджээ.

Олон улсын болон үндэсний судалгааны жагсаалт, дүгнэлтээс үзэхэд Монгол Улсад авлигын нөхцөл байдал ноцтой байгааг харуулж буй юм. Хамгийн чухал нь Авлигын үр дагавар бол хүний эрхийн зөрчил гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрч, гарц шийдэл хайх шаардлагатайг хүний эрхийн төв байгууллага анхаарууллаа. Өөрөөр хэлбэл, авлига нэмэгдэх тусам иргэдэд төрөөс үзүүлэх хүний эрхийн хамгаалалт багасч, иргэдийн амьдралд тусах хүндрэл бэрхшээл тулгардаг. Үүний нэг жишээ бол, НҮБ-ын Хар тамхи,гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэдээлснээр авлигын улмаас жилд 1.26 триллион ам.долларыг хөгжиж буй орнууд алддаг гэсэн дүгнэлтийг хийжээ.

Авлигын улмаас эдийн засаг, нийгэм, соёлын эрх тодруулбал, амьдралын чанар, хоол хүнс, орон байр, эрүүл мэнд, боловсролын эрх түгээмэл зөрчигддөг. Тиймээс улс орнууд  нөөц, боломж, арга, хэрэгслийг ашиглан эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хэрэгжүүлэхдээ байнгын ахиц дэвшилд тэмүүлж, хөгжих эрхийг хангах учиртай. Тэгэхгүй бол авлигын улмаас эрхийн хэрэгжилтийг хангах тогтолцоо, хэрэгсэл, механизм, нөөцийн хуваарилалт дутагдахад хүрдэг байна.

Д.Сүнжид: АВЛИГЫН УЛМААС ТЭГШ ЭРХ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТААС АНГИД БАЙХ ЭРХ ШУУД ЗӨРЧИГДДӨГ

Засгийн газраас өгсөн мэдээллийн дагуу авлигад өртөж буй байгууллагуудын эхний тавд шүүх, газрын алба, эрүүл мэндийн салбар, яамд болон агентлагууд,

боловсролын салбарыг нэрлэжээ. Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” үндэсний хэмжээний чуулганд ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Авлига ба Хүний эрх” илтгэл тавьсан юм. Тэрбээр “Авлигын улмаас тэгш эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх шууд зөрчигддөг.Авлигаас үүдэн нийгэмд шударга, зүй бус үйлдэл, ялгаварлан гадуурхалт бий болж төрийн албан тушаалтан эрх мэдлээ ашиглан, авлига авах, нөгөө талаар өөрийн ажил, хүсэл, зорилгоо хууль бус хялбар аргаар бүтээх гэж авлига өгч буй этгээдүүдийн хоорондын үйлдэл иргэний хуулиар олгосон наад захын үндсэн эрхийг шууд ба шууд бусаар зөрчиж байдаг. Тухайлбал, хүүхэд, залуус ерөнхий болон их, дээд сургуульд элсэн орох хангалттай оноо, мэдлэгтэй байсан ч эрх мэдэл, мөнгөтэй хэн нэгэн албан тушаалтны хүүхэд хахууль өгч өмнө ордог. Энэ нь тухайн хүүхдийн хуулиар олгогдсон тэгш эрх, сурч боловсрох эрх нь зөрчигдөхөд хүргэж байгаа юм. Нөгөө талаас авлига өгч сургууль төгссөн хүүхдийн мэдлэг, ур чадвар дутмаг муу боловсон хүчин болж гарснаар уг хүний ажлын байр баталгаагүй, хамт олондоо нэр хүндгүй болох нөхцлийг бүрдүүлдэг. Авилгын үр дүн бол хууль дээдлэх ёсны зарчимд нийцэхгүйгээр тэгш эрх, ялгаварлан гадуурхалтын зарчмыг шууд зөрчдөг учир хүний эрхийн зөрчил болдог. Авлига нь нийгмийн шударга ёс, хууль тогтоомжийг тойрон гарч, албан тушаалтнаар хууль бус үйлдлийг хийлгэх зорилгод шууд үйлчилдэг учраас алхам тутамдаа хүний эрхийн зөрчлийг дагуулдаг. Ийм учир авлигын улмаас нийгмийн эмзэг бүлгийнхэн, шилжин суурьшигчид, нийгмийн цөөнх зэрэг эрх мэдлийн цөөнх хэсэг хамгийн их нэрвэгддэг” гэсэн юм. 

ШҮҮХИЙН ӨМНӨ ЭРХ, ТЭГШ БАЙХ, ХОХИРЛОО НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЭРХИЙН БАТАЛГАА АЛДАГДДАГ

Хууль хяналтын байгууллагын алба хаагчид авлигад өртсөнөөр иргэдийн халдашгүй байх, хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх, хохирлоо нөхөн төлүүлэх эрхийн баталгаа алдагддаг. Үүний уршгаар хуулийн хамгаалалтгүй болох, аливаа асуудлыг зөвхөн хөрөнгө мөнгө, танил талаараа зохицуулахад хүргэдэг.Энэ нь иргэдийн хууль хяналтын байгууллагад итгэх итгэлийг сулруулж,  эрхээ хамгаалуулах боломжийг хааж байдаг. Түүнчлэн хил, гаалийн ажилтнууд авлига авч хил гарах зөвшөөрлийг хууль бусаар гаргаж өгөх нь хүний наймаа, охид эмэгтэйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлэх зэрэг гэмт хэрэг гарах эрсдлийг бий болгох магадлалтай. Эдгээр хэлбэрийн авлига болон хүний эрхийн зөрчлийн хоорондох холбоог олж харахад хэцүү ч нийгэмд бүхэлд нь ноцтой хор хөнөөл учруулдаг гэдгийг ХЭҮК хөндлөө. Тус илтгэлд “Бизнес эрхлэх, шударгаар хөдөлмөрлөж, орлого олох эрхэд авлига шууд нөлөөтэй. Бизнест шударга өрсөлдөөн байхгүй бол импортоор чанаргүй бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн болон бусад хоцрогдсон тоног төхөөрөмж орж ирэх нь ихэсч иргэд, нийтэд хохирол учруулахад хүргэдэг. Үүнээс иргэдийн эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангагдах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх зөрчигддөг байна.

Хүний нэг эрх зөрчигдсөнөөр дагаад бусад эрх бас зөрчигдөх нөхцөл үүсдэг. Үндэсний хэмжээний судалгааны дүнгээс үзэхэд улсын төсвийг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг гааль, татварын байгууллага, мэргэжлийн хяналт хамгийн их авлигад өртөмтгий салбар байгаа нь нийгмийг түгшээж байна. Энэ салбарт авлига төрийн бүх үйлчилгээний чанар, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэнд шууд нөлөөлнө. Үүний улмаас иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох эрх зөрчигдөхөд хүрч, нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай байдаг иргэдэд шууд  сөргөөр нөлөөлөх магадлалтай” гэдгийг онцолжээ.

Авлигаас үүдэх хор хохирлыг зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэх хангалтгүй. Иргэдийн итгэлийг алдах сөрөг үр дагавартай. Төрд итгэх иргэдийн итгэлийг алдах нь урт хугацааны үргэлжилсэн сөрөг үр дагавар үүсгэх бөгөөд эрх зүйн ухамсар, хуулийг дагаж мөрдөх хандлагад хүртэл нөлөөлдөг байна. Авлигын үнэлгээ бүрийн ард алдагдсан боломж, нэг юмуу бүлэг иргэдийн эрх, нийтийн ашиг сонирхол, түүнчлэн үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлдөг.

Дэлхийн шударга ёс төсөл: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁСНЫ ҮЗҮҮЛЭЛТЭД ДОРВИТОЙ АХИЦ ДЭВШИЛ ГАРААГҮЙ

-Эрх зүйч, хуульч, шүүгч, мэргэжлийн хүмүүсийн оролцог Хууль дээдлэх ёсны найман багц шалгуур, индексийг 2014 оноос гаргаж эхэлсэн. Монгол Улсын талаар 2012 оноос тусгасан байна. Монгол Улсын хувьд дэлхий нийттэй харьцуулахад хууль дээдлэх ёсны үзүүлэлт дорвитой ахиц дэвшил гараагүй байна. 2021 оны үзүүлэлтээр 139 орноос  Эрүүгийн шүүхийн шударга байдлын үзүүлэлтээр  57, Хэв журам аюулгүй байдлаар 58, Үндсэн эрхийг хангахад 63, Иргэний шүүхийн шударга байдал 63, Засгийн газрын эрхийг хуулийн дагуу хязгаарлах байдлаар 66, Журам, зохицуулалтын хэрэгжилт 70,Нээлттэй засаглал  72,  Авлигыг устгах үзүүлэлтээр 81 дүгээрт жагсаж байна. Авлигыг устгах үзүүлэлт Монгол Улсын хувьд хамгийн хангалтгүй үнэлгээ авсан  бөгөөд задаргааг  нь харвал цагдаагийн байгууллага 0.64, шүүх 0.53 хэмээн дунджаас дээгүүр оноо авсан бол гүйцэтгэх эрх мэдэл  0.41, хууль тогтоох эрх мэдлийн түвшинд 0.16 хэмээн дунджаас доогуур үнэлгээ авчээ.

Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдлын талаархи 2019 оны судалгаагаар тулгамдсан асуудал: АВЛИГА 9.5

-Нэгдүгээрт ажилгүйдэл 11.6, хоёрдугаарт, Улсын Их Хурал ба Засгийн газар, улс төрийн намын хямрал 11.1, гуравдугаарт Авлига 9.5 гэж нэрлэжээ.

Азийн сан болон Сант-Марал:  АВЛИГА АЖИЛГҮЙДЛИЙН ДАРААХ ХОЁРДОГЧ ҮНДСЭН АСУУДАЛ

-Азийн сан болон Сант-Марал сангийн хамтран хийсэн 2018 оны “Авлигын талаарх мэдлэг, ойлголтын хүрээнд”

хийсэн судалгааг авч үзвэл авлига нь ажилгүйдлийн дараах үед манай улсын хувьд хоёрдогч үндсэн асуудалд тооцогддог. Хариулт өгсөн нийт хүмүүсийн 90.1 хувь нь авлига

Монгол Улсад маш нийтлэг ойлголт болсон бөгөөд өссөөр байгаа хэмээжээ. 70.7 хувь нь авлигатай хэрхэн тэмцэхээ мэддэггүй.

Азийн сангаас Бизнес эрхлэгчдийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа: ТӨРИЙН АЛБАНЫ АВЛИГА БИЗНЕСТ “МАШ ИХЭЭР” НӨЛӨӨЛСӨН

-2015-2018 оны хооронд судалгаанд оролцогчдын бараг тэн хагас нь төрийн албаны авлига тэдгээрийн бизнест “маш ихээр” буюу “тодорхой хэмжээнд” нөлөөлсөн гэж мэдэгдсэн байна.  Мөн тус судалгаанд оролцогчид Татварын алба, Мэргэжлийн хяналт болон Гаалийн байгууллагыг бизнес эрхлэхэд хамгийн их саад бэрхшээл учруулж буй төрийн байгууллагаар онцлон нэрлэжээ. Мөн дээрхи гурван байгууллага авлигад хамгийн ихээр өртсөн байгууллагаар нэрлэгдсэн байна.

TI дэлхийн авлигын барометр: МОНГОЛЧУУДЫН 69 ХУВЬ НЬ АВЛИГЫН ТАЛААР МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

-Монголчуудын 61 хувь нь төр засгаас авлигатай хийж буй тэмцлийг маш муугаар үнэлж байна. Санал асуулгад оролцогчдын 46 хувь нь УИХ-ын гишүүдийн ихэнх нь буюу бүгд авлигын хэрэгт холбогдсон гэж үздэг. Зөвхөн 14 хувь нь эрх баригчдыг авлигатай тэмцэх үр дүнтэй арга хэрэгсэл гэж үзэж байна. Монголчуудын 69 хувь нь авлигын талаар мэдээлэх үүрэгтэй гэж үзэж байгаа бол 49 хувь нь авлига өгөхөөс татгалзах нь иргэд авлигатай тэмцэх хамгийн сайн арга гэж үздэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.10 БААСАН № 242 (6719)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь
Үс засуулбал эрч хүч ихэснэ
Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Улсын Онцгой Комисс
  • •E-Sport
  • •Сурвалжлага
  • •Намууд
ХУРААХ
Цахим сүлжээ ашиглан хувийн...
2021 оны насанд хүрэгчдийн жүдо...

Авлига бол хүний эрхийн хамгийн том зөрчил

УЯНГА 2021-12-10

ФОТО:

Сэдвүүд : #ММ-ын тодруулга   #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь
Үс засуулбал эрч хүч ихэснэ
Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

3 цагийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

4 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

4 цагийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

4 цагийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

4 цагийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

4 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

22 цагийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

1 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

1 өдрийн өмнө өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-14 өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-14 өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-14 өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

2026-10-14 өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-14 өмнө

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

2026-10-14 өмнө

УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

2026-10-15 өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах