• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Рио”-гийн захидал нь Монголын ялалт гэхээсээ харилцан ойлголцол, бас гадагшаа илгээсэн зөв “мессеж” болно

Засгийн газар, “Рио Тинто” хоёр Оюутолгойн гэрээ тойрсон асуудлаар жил тойрон хэрэлдэж, хэлэлцлээ. Өнгөрсөн хавраас энэ хэлэлцээр Монголд хэрэгтэй байж мэдэх “үнэр” гарч эхэлсэн.

Хамгийн гол нь Оюутолгой төсөл дээр хамтарч буй түнш “Рио Тинто” маань 2009 онд гэрээ байгуулснаасаа хойш бидэнтэй харьцахаа больсон.

“Гэрээгээ засъя”, “Татвараа авъя”, “Тавантолгойн цахилгаан станцаа барья” гээд нэмэргүй. Сураггүй. Хариу ч өгдөггүй. Бид л эндээ Оюутолгойн гэрээг шүүж, тунгаадаг байв.

Үүний л нэг болж УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний нэгдсэн хуралдаанаар “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоол баталсан. Тогтоолд найман чиглэл тусгасан байдаг.

Нэг. 2009 оны аравдугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах,

Хоёр. Дубайн гэрээг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай,

Гурав. Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-т оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах,

Дөрөв. Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,

Тав. Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,

Зургаа. Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах,

Долоо. Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх,

Найм. Уг тогтоолын хэрэгжилтийг хангахыг УИХ-ын ЭЗБХ-нд хоёрдугаар зүйлээр үүрэг болгох зэргийг тусгасан байдаг.

Улмаар энэ тогтоолыг хэрэгжилтийг хангах талаар 2020 оны хоёрдугаар сарын 19-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, “Рио Тинто” компанитай хэлэлцээр хийх төлөвлөгөөг баталсан. Ийм түүхтэй.

Харин энэ Засгийн газар хэлэлцээрийн явцад далд уурхайн зардал хэтэрсэн буюу Дубайн гэрээг цуцлах, өнөөг хүртэл Монголын 34 хувьд оногдох өрийг тэглүүлэх “санал”-ыг тавьсан. Харин “Рио Тинто”-гийн зүгээс 2009 оноос хойш үүсэн 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг тэглэж, ашгийн урьдчилгаа нэг их наяд төгрөг санал болгосон. Манай тал хүлээж аваагүй. “Өр”-өө бүрэн тэглүүлж, Дубайн гэрээг цуцлуулахаар гүрийсэн.

Тэгвэл “Рио Тинто”-гаас манай улсын Засгийн газрын тавьсан саналуудыг бүрэн хүлээж авч буйгаа мэдэгдсэн захидлыг өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ирүүлжээ.

Захидалд “Эрхэм хүндэт Таны амгаланг айлтгахын ялдамд эрх баригч Монгол Ардын Намын 30 дугаар хурлаар намын даргаар сонгогдож эдийн засгийн Шинэ Сэргэлтийн бодлого дэвшүүлсэнд баяр хүргэж амжилт хүсье” гээд “Бид саяхан Та болон Улсын Их Хурлын дарга, Түр хорооны гишүүдтэй уулзалт хийж Оюутолгойн үр өгөөжийг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэн сайжруулах, 2015 оны “Дубайн гэрээ” гэгддэг “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” (ДУББСТ)-г цуцлах, Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн талд үүссэн өрийг тэглэх, улмаар төслийн үйл ажиллагааг цаашид илүү ил тод болгох талаар санал солилцсон билээ. Та бүхний тавьсан санал сэтгэгдлийг харгалзан хөрөнгө оруулагчдын Төлөөлөн Удирдах Зөвлөлд танилцуулсны үндсэн дээр дараах арга хэмжээг авахад бид бэлэн байна. Үүнд: 1. Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж ногдол ашиг авах хугацаа наашлах,

2. ДУББСТ болон “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцлаж дуусгавар болгох;

3. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;

4. Гүний уурхай ашиглалтанд орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж Эрдэнэс Оюутолгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

5. Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцлийн дагуу Оюутолгой ХХК төлөх; Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах.

Энэхүү шийдвэрүүдийг гаргахад амаргүй байсан бөгөөд энэ нь манай эцсийн санал гэдгийг дурдахын ялдамд хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад шилжүүлж буй томоохон үнэ цэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдэгт бид итгэж байна.

Ингэснээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж бидний зүгээс үзэж байна. Монгол Улсын Засгийн Газар болон Оюу Толгой ХХК-ийн хооронд үүссэн арбитрын маргаантай холбоотой зургаан сарын хугацаанд түдгэлзүүлж, арбитрын ажиллагааны дагуу сөрөг нэхэмжлэлүүдээс татгалзаж ажлын хэсгийн хүрээнд зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна. Гүний уурхайг ашиглалтанд оруулах огтлох малтлагыг 2022 оны нэгдүгээр сард багтааж хугацаа алдалгүй хийх нь бидний хамтын зорилго билээ. Үүний тулд гүний уурхайг огтлох малтлагыг эхлүүлэх урьтал нөхцөлүүдийг Ажлын хэсгийн хүрээнд хамтран шийдвэрлэхийг хүсэж байна. Эдгээр арга хэмжээнд үндэслэж хоёр талын ажлын хэсэг нарийвчлан ярилцаж, зөвшилцлийн зарчмаар бичгээр 2021 онд багтаан эцэслэн шийдвэр гаргахыг хүсье. Гүнээ хүндэтгэсэн, “Рио Тинто” группийн Ерөнхий захирал Якоб Стаусхолм, “Туркойз Хилл Ресурсес”-ийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу” гэжээ.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...“Рио Тинто” болон “Туркойз хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас ирүүлсэн захидалтай холбоотойгоор Ерөнхий сайд болон Ажлын хэсгийнхэн товч мэдээлэл өглөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Захидалд Оюутолгойн үр өгөөжийг ард түмний эрх ашигт нийцүүлэх, өмнөх өрийг тэглэх, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, “Эрдэнэс Оюутолгой” компанийн талд үүссэн өмнөх өрийг тэглэх, улмаар төслийн үйл ажиллагааг цаашид нээлттэй ил тод болгох саналыг хэлэлцэж, ТУЗ-д танилцуулсны үндсэн дээр дараах таван арга хэмжээг авч байна.

Оюутолгой төслийн Монголын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй. Монголын ард түмэн 34 хувийг үнэгүй авч байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу нэмэлт төлөвлөгөөг захидал илгээсэн өдрөөс эхлэн дуусгавар болгож байгааг мэдэгдэж байна. Далд уурхайн төслийн бүтээн байгуулалтад өмнө нь зарцуулсан дүгнэлтэд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах, дүгнэлтэд үндэслэн Монголын нутаг дэвсгэр дээр зарцуулаагүй нөхцөл байдал үүсвэл бид энэ асуудалд хариуцлага хүлээнэ. Гүний уурхай ашиглалтад ороогүй удсан. 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар тооцож байна. Цаашид гарах зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.

“Оюутолгой” компанийн засаглалыг сайжруулах, Монголын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, мөн байгаль орчинтой холбоотой асуудлыг шийдвэрлэнэ” гэлээ. Мөн ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго “Бид өмнө нь олон удаа мэдээлэл хийж байсан. Яриа хэлэлцээ үргэлжилж, тодорхой ахиц гарч байна. Энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын нэр дээр “Рио Тинто” болон “Туркойз хилл” компаниас албан бичиг ирж байсан. Тухайн үед албан ёсоор ирүүлсэн саналд Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох өрийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэе гэсэн. Бид арваннэгдүгээр сард яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, өрөө 10 хувь тэглүүлэх асуудлыг тавьсан. Өнөөдрийн байдлаар бидний саналыг хүлээн авч байна. Гэхдээ бүх асуудал гэнэт дуусчихгүй. Зарим нэг үл ойлголцол үүсдэг мэдээлэл солилцох, ил тод нээлттэй байх, говийн бүсээс гүний ус ашиглах, байгаль экологийн нөлөөлөх гэх мэт ажлуудыг хийнэ.

Эхний ээлжид томоохон ахиц гарлаа. Бид үргэлжлүүлэн “Дубайн гэрээ”-г ямар нөхцөлөөр цуцлах вэ, хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээнд ямар хэмжээнд өөрчлөлт оруулж, цаашид маргаан үүсэхгүй аль болох урт хугацаанд харилцан ашигтай хамтарч ажиллах тал дээр ажиллана. Гүний уурхай 2023 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох төсөөлөлтэй байна” гэв.

Ер нь бол “Рио Тинто” болон “ТуркойсХилл Ресурсэс” компаниудаас ирүүлсэн захидалд дурдсанчлан “Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол хэрэгжсэн” гэж үзэхэд болохоор болж байна. Хамгийн гол нь “Рио Тинто”-гийн энэхүү захидал нь Монголын ялалт гэхээсээ хөрөнгө оруулагч талтай амжилттай хэрэгжүүлсэн харилцан ойлголцол, бас гадагшаа буюу хөрөнгө оруулагчдад илгээсэн зөв “мессеж” болно гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.14 МЯГМАР № 244 (6721)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
"UBXMASNIGHT- 2022" Нэгсэн шинэ жил
Монголын шилдэг тамирчнаар...

“Рио”-гийн захидал нь Монголын ялалт гэхээсээ харилцан ойлголцол, бас гадагшаа илгээсэн зөв “мессеж” болно

УЯНГА 2021-12-14

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах