• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ю.Цэдэнбалын амьдралын 100 хормыг дэлгэлээ

Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг дээ. Тэгвэл өчигдөр “Хүннү молл”-д байрлах “Гамма” агентлагийн гэрэл зургийн галлерейд түүхийн нэгэн хуудас эргэв. Тодруулбал, БНМАУ-ын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбалын гэрэл зургийн халсанд бууж үлдсэн амьдралын 100 хором дэлгэгдсэн юм. Энэ жил түүний мэндэлсний 100 жилийн ой тохиосон бөгөөд ойн хүрээнд уг үзэсгэлэнг гаргажээ. Үзэсгэлэнгийн танхимд орохоос өмнө яагаад ч юм олны нүдэнд дасал болсон нөгөө л гараа даллаж инээсэн Төрийн тэргүүн, Ерөнхий сайдын дүр зураг байгаа байх гэсэн бодол толгойд байсныг нуух юун.

Гэсэн ч үзэсгэлэнгийн дүр төрх огт эсрэгээрээ байв. Москвагийн их сургуульд элсэн орж буй оюутнаас эхлээд шинэ жилийн үдэшлэгт залуухан бүсгүйтэй бүжиглэх хөгжилтэй залуу, ээж, охин дүүгийн хамт гэрийнхээ гадаа инээмсэглэн суух хүү гээд түүнийг бусдын л адил эгэл жирийн хэрнээ энгүй нэгэн байсныг илэрхийлэх гэрэл зургууд угтсан юм. Тус үзэсгэлэнг СГЗ, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин С.Цацралт, МУБИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Ч.Болдбаатар нар хамтран гаргаж байгаа аж.

Энэ үеэр   СГЗ, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин С.Цацралт “Ю.Цэдэнбал нам төрийн удирдагчийг 44 жил хийсэн гэдгээрээ Монголын түүхэнд мөнхрөн үлдсэн. Тиймээс бид энэ хүнийг удирдагч гэхээс илүү бусдын адил хүн байсан юм шүү гэдгийг харуулахыг зорьсон. Манай үзэсгэлэн ямар нэгэн улс төрийн зорилго агуулаагүй. Бид үзэсгэлэнгээ бие дааж хийж байгаа. Төр засаг, нам, холбооны тусламж, дэмжлэг аваагүй.

Би гэрэл зураг цугуулдаг, гэрэл зурагчин хүн. Өөрийнхөө цуглуулсан зурагнаас сорчилж авсан. Ер нь 1916-1991 он хүртэлх зурагнаас сонгосон. Монголын түүхэнд Ю.Цэдэнбал, маршал Х.Чойбалсан нарын зураг маш их байдаг. Ю.Цэдэнбалын бүх зургийг үзүүлнэ гэвэл Хүннү моллын үзэсгэлэнгийн танхим байтугай талбай хэрэгтэй болно. Хүмүүс түүнийг улс төрийн талаас сайн, муу гээд янз бүрээр ярьдаг.

Тиймээс хувь хүнийхээ хувьд ямар хүн байсан юм бэ гэдгийг л үзэсгэлэнгээрээ харуулахыг зорьсон” гэсэн юм. Мөн тэрбээр уг үзэсгэлэнг гаргахын тулд хэд хэдэн хүнтэй уулзаж, судалгаа хийжээ. Түүний ажилд ихэвчлэн залуучууд тусалсан бөгөөд зарим нь Ю.Цэдэнбалын талаар мэдэхгүй байсан нь сэтгэлийг нь их эмзэглүүлсэн гэдгийг онцолж байлаа. Тиймээс залууст хандаж энэхүү үзэсгэлэнг ирж үзээрэй хэмээн уриалсан. Энэ өдөр Ю.Цэдэнбалын амьдралын 100 хормыг сонирхохоор ирсэн хүмүүс олон байлаа.

Цугларсан олны дунд инээж хөхөрсөн, гайхаж дуу алдсандаа гэрэл зургийг имтэрсэн басхүү гүн бодолд автаж зогссон нэгэн ч харагдав. Мэдээж үзэсгэлэнд ирсэн хүн бүр дотроо нэгийг бодож, сэтгэл ханасан нь тэдний харц, үйл хөдлөлөөс илэрхий. Үзэслэнгийн үеэр Ю.Цэдэнбалтай гурван ч удаа уулзаж байсан гэх Алтан гадас одонт У.Заяат гуайтай таарсан юм. Тэрбээр , “Дурсамж сэргээд сайхан байна.

Би Цэдэнбал гуайтай гурван ч удаа уулзсан. Уулзалтынхаа нэгхэн хэсгийг нь дурдвал, тухайн үеийн ЗХУ-ын тусламжтайгаар барьсан Сэлэнгэ аймгийн Орхонтуулын сангийн аж ахуйг ашиглалтад оруулах үед таарсан юм. Тэгэхэд Ю.Цэдэнбал даргатай хамт Моловжамц, Майдар, Зөвлөлтийн элчин Смернов явж байсан. Гурван удаагийн уулзалтаас ажлын голыг олж хүнээс асуудаг, хүнд их халамжтай хүн шиг  санагдсан. Чамд юу дутаж байна вэ гэж л асуудаг. Яах вэ, тухайн үед бид санаа зовоод нэг их юм нэхэхгүй л дээ.

Гэхдээ би Орхонтуулын сангийн аж ахуйд сургууль, цэцэрлэг барилаа. Одоо уурын зуухны мэргэжилтэн л хэрэгтэй байна. Мэргэжлийн хүн авахгүй бол энэ том объектыг өвөл ажиллуулахад хэцүү байна гэж хэлсэн. Ю.Цэдэнбал дарга зүйтэй гэж байсан. Тийм л хүн” хэмээн бидэнд дурсамжаа хуваалцсан. Үзэсгэлэнд дэлгэгдсэн гэрэл зургийн түүх болон тайлбарт МУБИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ч.Болдбаатар ажиллажээ.

Тэрбээр үзэсгэлэнгийн тухай “Ю.Цэдэнбал 1916 онд мэндэлж, 1991 онд таалал төгссөн. Энэ хүртэлх хугацаанд гэрэл зургийн халсанд үлдсэн агшныг дэлгэсэн. Гэрэл зураг түүхийн үнэт сурвалж болдог. Тэр утгаараа гэрэл зураг бүрт үзэгчид өөрсдийнхөөрөө тайлбар хийх байх. Ю.Цэдэнбалыг үнэлэх үнэлэмж сайн, муу гэсэн хоёр талтай байдаг л даа. Бид энэ үзэсгэлэнгээрээ Ю.Цэдэнбалыг үнэлж, дүгнэх гэсэн юм биш. Зүгээр л хүмүүст Ю.Цэдэнбал гэж ийм хүн байсан юм шүү гэдгийг л харуулахыг зорьсон. Маш энгийн” хэмээв.

Үнэхээр ч энэ үзэсгэлэн маш энгийн хэрнээ хүн бүрийн сэтгэлд хүрч байлаа. Үзэсгэлэнгийн танхимын хаалганы зүүн хэсэгт түүний амьдралын сүүлийн мөчүүдийг харуулсан зургууд тавигджээ. Сонирхвол, түүний шарилыг ОХУ-аас авчирч буй мөч, түүнийг сүүлийн замд нь үдэж байгаа үе гэрэл зурагчдын хальсанд үлдсэн нь эдүгээ бидэнд Ю.Цэдэнбал гэж ийм л амьдралыг туулж ирсэн хүн шүү гэдгийг харах боломжийг олгосон юм шиг.

Энэ хэсгийг сонирхсон хүн бүрийн харц нэг л уйтгартай болж байгаа нь илэрхий байв.  Харин үзэсгэлэнгийн танхимаас гарах хаалганы дэргэд түүний дулаахан инээмсэглэсэн зургийг байрлуулсан нь үзэсгэлэнг сонирхсон бүр сэтгэл өөдрөг гараасай гэсэн мэт. Нэгэн цагт Монголын нэрт удирдагч явсан Ю.Цэдэнбал Монголын хойч ирээдүй болсон бидэнтэй, бидний үр хүүхэдтэй ч гэрэл зургаар дамжуулан уулзсаар, өөрийгөө илэрхийлсээр байх биз ээ.

Энд дарж фото зургийг үзнэ үү

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө
Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Степпе Арена
ХУРААХ
НӨАТ-ын баримтын “но”...
Филиппиний Ерөнхийлөгч индонез...

Ю.Цэдэнбалын амьдралын 100 хормыг дэлгэлээ

Батзаяа 2016-09-16
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ю.Цэдэнбалын амьдралын 100 хормыг дэлгэлээ

Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг дээ. Тэгвэл өчигдөр “Хүннү молл”-д байрлах “Гамма” агентлагийн гэрэл зургийн галлерейд түүхийн нэгэн хуудас эргэв. Тодруулбал, БНМАУ-ын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбалын гэрэл зургийн халсанд бууж үлдсэн амьдралын 100 хором дэлгэгдсэн юм. Энэ жил түүний мэндэлсний 100 жилийн ой тохиосон бөгөөд ойн хүрээнд уг үзэсгэлэнг гаргажээ. Үзэсгэлэнгийн танхимд орохоос өмнө яагаад ч юм олны нүдэнд дасал болсон нөгөө л гараа даллаж инээсэн Төрийн тэргүүн, Ерөнхий сайдын дүр зураг байгаа байх гэсэн бодол толгойд байсныг нуух юун.

Гэсэн ч үзэсгэлэнгийн дүр төрх огт эсрэгээрээ байв. Москвагийн их сургуульд элсэн орж буй оюутнаас эхлээд шинэ жилийн үдэшлэгт залуухан бүсгүйтэй бүжиглэх хөгжилтэй залуу, ээж, охин дүүгийн хамт гэрийнхээ гадаа инээмсэглэн суух хүү гээд түүнийг бусдын л адил эгэл жирийн хэрнээ энгүй нэгэн байсныг илэрхийлэх гэрэл зургууд угтсан юм. Тус үзэсгэлэнг СГЗ, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин С.Цацралт, МУБИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Ч.Болдбаатар нар хамтран гаргаж байгаа аж.

Энэ үеэр   СГЗ, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин С.Цацралт “Ю.Цэдэнбал нам төрийн удирдагчийг 44 жил хийсэн гэдгээрээ Монголын түүхэнд мөнхрөн үлдсэн. Тиймээс бид энэ хүнийг удирдагч гэхээс илүү бусдын адил хүн байсан юм шүү гэдгийг харуулахыг зорьсон. Манай үзэсгэлэн ямар нэгэн улс төрийн зорилго агуулаагүй. Бид үзэсгэлэнгээ бие дааж хийж байгаа. Төр засаг, нам, холбооны тусламж, дэмжлэг аваагүй.

Би гэрэл зураг цугуулдаг, гэрэл зурагчин хүн. Өөрийнхөө цуглуулсан зурагнаас сорчилж авсан. Ер нь 1916-1991 он хүртэлх зурагнаас сонгосон. Монголын түүхэнд Ю.Цэдэнбал, маршал Х.Чойбалсан нарын зураг маш их байдаг. Ю.Цэдэнбалын бүх зургийг үзүүлнэ гэвэл Хүннү моллын үзэсгэлэнгийн танхим байтугай талбай хэрэгтэй болно. Хүмүүс түүнийг улс төрийн талаас сайн, муу гээд янз бүрээр ярьдаг.

Тиймээс хувь хүнийхээ хувьд ямар хүн байсан юм бэ гэдгийг л үзэсгэлэнгээрээ харуулахыг зорьсон” гэсэн юм. Мөн тэрбээр уг үзэсгэлэнг гаргахын тулд хэд хэдэн хүнтэй уулзаж, судалгаа хийжээ. Түүний ажилд ихэвчлэн залуучууд тусалсан бөгөөд зарим нь Ю.Цэдэнбалын талаар мэдэхгүй байсан нь сэтгэлийг нь их эмзэглүүлсэн гэдгийг онцолж байлаа. Тиймээс залууст хандаж энэхүү үзэсгэлэнг ирж үзээрэй хэмээн уриалсан. Энэ өдөр Ю.Цэдэнбалын амьдралын 100 хормыг сонирхохоор ирсэн хүмүүс олон байлаа.

Цугларсан олны дунд инээж хөхөрсөн, гайхаж дуу алдсандаа гэрэл зургийг имтэрсэн басхүү гүн бодолд автаж зогссон нэгэн ч харагдав. Мэдээж үзэсгэлэнд ирсэн хүн бүр дотроо нэгийг бодож, сэтгэл ханасан нь тэдний харц, үйл хөдлөлөөс илэрхий. Үзэслэнгийн үеэр Ю.Цэдэнбалтай гурван ч удаа уулзаж байсан гэх Алтан гадас одонт У.Заяат гуайтай таарсан юм. Тэрбээр , “Дурсамж сэргээд сайхан байна.

Би Цэдэнбал гуайтай гурван ч удаа уулзсан. Уулзалтынхаа нэгхэн хэсгийг нь дурдвал, тухайн үеийн ЗХУ-ын тусламжтайгаар барьсан Сэлэнгэ аймгийн Орхонтуулын сангийн аж ахуйг ашиглалтад оруулах үед таарсан юм. Тэгэхэд Ю.Цэдэнбал даргатай хамт Моловжамц, Майдар, Зөвлөлтийн элчин Смернов явж байсан. Гурван удаагийн уулзалтаас ажлын голыг олж хүнээс асуудаг, хүнд их халамжтай хүн шиг  санагдсан. Чамд юу дутаж байна вэ гэж л асуудаг. Яах вэ, тухайн үед бид санаа зовоод нэг их юм нэхэхгүй л дээ.

Гэхдээ би Орхонтуулын сангийн аж ахуйд сургууль, цэцэрлэг барилаа. Одоо уурын зуухны мэргэжилтэн л хэрэгтэй байна. Мэргэжлийн хүн авахгүй бол энэ том объектыг өвөл ажиллуулахад хэцүү байна гэж хэлсэн. Ю.Цэдэнбал дарга зүйтэй гэж байсан. Тийм л хүн” хэмээн бидэнд дурсамжаа хуваалцсан. Үзэсгэлэнд дэлгэгдсэн гэрэл зургийн түүх болон тайлбарт МУБИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ч.Болдбаатар ажиллажээ.

Тэрбээр үзэсгэлэнгийн тухай “Ю.Цэдэнбал 1916 онд мэндэлж, 1991 онд таалал төгссөн. Энэ хүртэлх хугацаанд гэрэл зургийн халсанд үлдсэн агшныг дэлгэсэн. Гэрэл зураг түүхийн үнэт сурвалж болдог. Тэр утгаараа гэрэл зураг бүрт үзэгчид өөрсдийнхөөрөө тайлбар хийх байх. Ю.Цэдэнбалыг үнэлэх үнэлэмж сайн, муу гэсэн хоёр талтай байдаг л даа. Бид энэ үзэсгэлэнгээрээ Ю.Цэдэнбалыг үнэлж, дүгнэх гэсэн юм биш. Зүгээр л хүмүүст Ю.Цэдэнбал гэж ийм хүн байсан юм шүү гэдгийг л харуулахыг зорьсон. Маш энгийн” хэмээв.

Үнэхээр ч энэ үзэсгэлэн маш энгийн хэрнээ хүн бүрийн сэтгэлд хүрч байлаа. Үзэсгэлэнгийн танхимын хаалганы зүүн хэсэгт түүний амьдралын сүүлийн мөчүүдийг харуулсан зургууд тавигджээ. Сонирхвол, түүний шарилыг ОХУ-аас авчирч буй мөч, түүнийг сүүлийн замд нь үдэж байгаа үе гэрэл зурагчдын хальсанд үлдсэн нь эдүгээ бидэнд Ю.Цэдэнбал гэж ийм л амьдралыг туулж ирсэн хүн шүү гэдгийг харах боломжийг олгосон юм шиг.

Энэ хэсгийг сонирхсон хүн бүрийн харц нэг л уйтгартай болж байгаа нь илэрхий байв.  Харин үзэсгэлэнгийн танхимаас гарах хаалганы дэргэд түүний дулаахан инээмсэглэсэн зургийг байрлуулсан нь үзэсгэлэнг сонирхсон бүр сэтгэл өөдрөг гараасай гэсэн мэт. Нэгэн цагт Монголын нэрт удирдагч явсан Ю.Цэдэнбал Монголын хойч ирээдүй болсон бидэнтэй, бидний үр хүүхэдтэй ч гэрэл зургаар дамжуулан уулзсаар, өөрийгөө илэрхийлсээр байх биз ээ.

Энд дарж фото зургийг үзнэ үү

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө
Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

6 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

6 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

6 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

19 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

19 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах