• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өсвөрийн парламентын хүүхдүүд “Эрүүл хооллолт - Эрүүл ирээдүй” хөтөлбөрийг эхлүүллээ

Өсвөр үеийнхний хамтын оролцоог нэмэгдүүлж, тэдний идэвх санаачлагыг дэмжин, зорилтот сэдвийн хүрээнд суралцаж, хөгжих боломжийг олгох, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэх зорилготой “Өсвөрийн Парламент” хөтөлбөр нийслэл хот болон хөдөө орон нутгаас шалгарсан 90 гишүүнтэйгээр өнгөрсөн 10 дугаар сард нээлтээ хийсэн. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хүрээнд Парламентын боловсрол, Уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвүүдээр оролцогч хүүхдүүд цуврал хичээлд хамрагдаж, үеийнхэндээ сургалт зохион байгуулахаас эхлээд орон нутагтаа нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлжээ. Өсвөрийн парламентын хүүхдүүд энэ удаа зөв хооллох дадал, шим тэжээлийн хэрэглээний цэгцтэй мэдлэгийг түгээх, эрүүл амьдралын хэвшлийг төлөвшүүлэх зорилготой  “Эрүүл хооллолт Эрүүл ирээдүй” сэдэвт дэд хөтөлбөрөө эхлүүлж байна. Хоёр сарын турш үргэлжлэх уг хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Пийпл Ин Нийд” олон улсын байгууллага, НЭМҮТ бусад дэмжигч газрууд хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Судалгаанаас үзэхэд, манай улсад 10-19 насны хүүхдийн 13,9% нь илүүдэл жинтэй, 4,2% нь таргалалттай байна. Түүнчлэн өсвөр үеийнхний 38,5 % нь өглөөний цайгаа уудаггүй, 85,1% нь ус, шингэн зүйлсийг бага хэрэглэдгээс гадна 3 хүүхэд тутмын 2 нь чихэр, шоколад зэрэг сахарын агууламж ихтэй хүнсийг өдөр бүр хэрэглэдэг гэжээ. Энэ удаагийн уулзалтад хөдөө орон нутгаас 60 хүүхэд цахимаар оролцож, мөн эцэг эхчүүдийн төлөөлөл гэр бүлийнхээ хооллолтод хэрхэн анхаардаг талаар санал, туршлагаа солилцсон юм. Хүүхдүүд эрүүл, ухаалаг сонголт хийхийн тулд эхлээд үнэн бодит эх сурвалжаас, өөрт тохирсон хялбар хэрэгслээр хэрэгтэй мэдээллээ тогтмол авч, дадал хэвшил болгох нь чухал. Яг энэ зорилгоор эрүүл хооллолтыг хэвшүүлэх уриалга, санамж, видео хичээл зэрэг контент бүхий платформыг хөгжүүлэхээр ажиллаж буй талаар Өсвөрийн парламентын гишүүн П.Түвшин бидэнд хуваалцлаа.

Улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний үндэс суурь энэ насанд тавигддаг. “Эрүүл хооллолт - Эрүүл ирээдүй” хөтөлбөрийн үр дүнд хоол хүнсний бүтээгдэхүүний зөв тогтолцоо, аюулгүй байдал, үр нөлөө, зохистой хэрэглээнд суралцаж, хүнсний хог хаягдлыг багасгах талаар нэгдсэн ойлголттой болохоос гадна хувь хүний хөгжлийн цуврал хичээлүүдэд хамрагдах юм.

Нэмж мэдээлэхэд, дэлхийн улс, орнуудад хүүхэд, залуучуудын парламентын боловсролыг дээшлүүлэх, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна.  Жишээ нь, Исланд улсад 13-15 насны хүүхдүүдийн бүлэг хууль тогтоох байгууллагаас боловсруулсан хуулийн төслүүдэд саналаа өгөх зарчмаар ажилладаг байна. Энэ нь хүний эрх, ардчиллыг дээдэлсэн, ёс зүйн төлөвшилтэй, бүтээлч, мэдлэгтэй хойч үеийг бэлтгэх суурь болдог гэж үздэг.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Азийн АШТ
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
ХУРААХ
Гаалийн хүнд суртал юунд хүргэх...
Өдөртөө ялимгүй хур тунадас...

Өсвөрийн парламентын хүүхдүүд “Эрүүл хооллолт - Эрүүл ирээдүй” хөтөлбөрийг эхлүүллээ

Kuzmo 2022-03-23
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Өсвөрийн парламентын хүүхдүүд “Эрүүл хооллолт - Эрүүл ирээдүй” хөтөлбөрийг эхлүүллээ

Өсвөр үеийнхний хамтын оролцоог нэмэгдүүлж, тэдний идэвх санаачлагыг дэмжин, зорилтот сэдвийн хүрээнд суралцаж, хөгжих боломжийг олгох, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэх зорилготой “Өсвөрийн Парламент” хөтөлбөр нийслэл хот болон хөдөө орон нутгаас шалгарсан 90 гишүүнтэйгээр өнгөрсөн 10 дугаар сард нээлтээ хийсэн. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хүрээнд Парламентын боловсрол, Уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвүүдээр оролцогч хүүхдүүд цуврал хичээлд хамрагдаж, үеийнхэндээ сургалт зохион байгуулахаас эхлээд орон нутагтаа нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлжээ. Өсвөрийн парламентын хүүхдүүд энэ удаа зөв хооллох дадал, шим тэжээлийн хэрэглээний цэгцтэй мэдлэгийг түгээх, эрүүл амьдралын хэвшлийг төлөвшүүлэх зорилготой  “Эрүүл хооллолт Эрүүл ирээдүй” сэдэвт дэд хөтөлбөрөө эхлүүлж байна. Хоёр сарын турш үргэлжлэх уг хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Пийпл Ин Нийд” олон улсын байгууллага, НЭМҮТ бусад дэмжигч газрууд хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Судалгаанаас үзэхэд, манай улсад 10-19 насны хүүхдийн 13,9% нь илүүдэл жинтэй, 4,2% нь таргалалттай байна. Түүнчлэн өсвөр үеийнхний 38,5 % нь өглөөний цайгаа уудаггүй, 85,1% нь ус, шингэн зүйлсийг бага хэрэглэдгээс гадна 3 хүүхэд тутмын 2 нь чихэр, шоколад зэрэг сахарын агууламж ихтэй хүнсийг өдөр бүр хэрэглэдэг гэжээ. Энэ удаагийн уулзалтад хөдөө орон нутгаас 60 хүүхэд цахимаар оролцож, мөн эцэг эхчүүдийн төлөөлөл гэр бүлийнхээ хооллолтод хэрхэн анхаардаг талаар санал, туршлагаа солилцсон юм. Хүүхдүүд эрүүл, ухаалаг сонголт хийхийн тулд эхлээд үнэн бодит эх сурвалжаас, өөрт тохирсон хялбар хэрэгслээр хэрэгтэй мэдээллээ тогтмол авч, дадал хэвшил болгох нь чухал. Яг энэ зорилгоор эрүүл хооллолтыг хэвшүүлэх уриалга, санамж, видео хичээл зэрэг контент бүхий платформыг хөгжүүлэхээр ажиллаж буй талаар Өсвөрийн парламентын гишүүн П.Түвшин бидэнд хуваалцлаа.

Улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний үндэс суурь энэ насанд тавигддаг. “Эрүүл хооллолт - Эрүүл ирээдүй” хөтөлбөрийн үр дүнд хоол хүнсний бүтээгдэхүүний зөв тогтолцоо, аюулгүй байдал, үр нөлөө, зохистой хэрэглээнд суралцаж, хүнсний хог хаягдлыг багасгах талаар нэгдсэн ойлголттой болохоос гадна хувь хүний хөгжлийн цуврал хичээлүүдэд хамрагдах юм.

Нэмж мэдээлэхэд, дэлхийн улс, орнуудад хүүхэд, залуучуудын парламентын боловсролыг дээшлүүлэх, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна.  Жишээ нь, Исланд улсад 13-15 насны хүүхдүүдийн бүлэг хууль тогтоох байгууллагаас боловсруулсан хуулийн төслүүдэд саналаа өгөх зарчмаар ажилладаг байна. Энэ нь хүний эрх, ардчиллыг дээдэлсэн, ёс зүйн төлөвшилтэй, бүтээлч, мэдлэгтэй хойч үеийг бэлтгэх суурь болдог гэж үздэг.

ФОТО:

Сэдвүүд : #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

6 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

7 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

7 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

7 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

7 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

7 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

7 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

7 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

7 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

7 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

7 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах