• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан газар "дээрэмдэхийн" тулд гадаадын хөрөнгө оруулалтад халдав уу?!

Манай монголчууд цахим сүлжээгээр, цаг алдалгүй мэдээлэл авдаг болсон. Энэ нь сайн. Гэвч тэр хэрээр ямар нэг шүүлтүүргүйгээр хүлээн авч, хэн нэгэн “буруутан”-ыг цахим орчинд шүүн тасалж, шууд ялладаг байдал бий болсон. Энэ нь маш муу.

Ийм “шүүх”-ийн хохирогч өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Эмгэнэлтэй ч гэж болох эдгээр үйлдлийн ард хүмүүс нэр хүнд, сэтгэл санаа, эд хөрөнгө, цаашлаад амь насаараа хохироод дуусдаг. Сүүлийн үед олон нийтийн дунд дуулиан болоод байгаа Хөгжлийн банкны хэрэг гэгч дээр ч улстөрчид, хууль шүүхийн байгууллага энэ байдлыг харгалзаж үзэх учиртай. Зээл авсан хэдэн компаниа нүдсээр байгаад дампууруулж дуусах вий.

Олон жилийн хөдөлмөрийг үрэн таран хийх вий гэсэн болгоомжлолыг Өдөр тутмын сонинуудын Эрэн сурвалжлагч нэгдлийн зүгээс хүргэж буй. Хамгийн гол нь эдгээр чанаргүй зээлийг олгоход улс төр, албан тушаалын нөлөөгөө ашигласан нэр бүхий хүмүүс сугарч үлдэх вий гэдгийг бас анхааруулж байгаа юм.

Тэгвэл энэ удаад мөн л бас нэгэн төрийн шийдвэрээр хувийн эрх ашгаа хангах гэсэн байж болзошгүй асуудлыг хүргэх гэж байна.

Өнгөрсөн пүрэв гариг буюу 2022 оны гуравдугаар сарын 24-нд “РЦНК орчимд зөвшөөрөлгүй татсан хашааг буулгалаа” гэсэн мэдээлэл цахим сүлжээнд хүчтэй “сэвэгдсэн” байна. Уг үйл явдлын талаар албаны мэдээллийн сайтад “Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр РЦНК төвийн баруун урд байрлах зам, талбайд “Эдд энд Эдд констракшн” ХХК зөвшөөрөлгүйгээр стандартын бус хашаа татжээ. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, тус хашааг өнөөдөр буулгалаа” гэж мэдээлэв. Энэ мэдээллийг цахим сүлжээгээр сайхан сэвж, салбартал нүдэв.

Ер нь бол болсон үйл явдал нь, Хотын захиргаанаас шийдвэр гаргаж, РЦНК төвийн орчим дахь газарт “зөвшөөрөлгүйгээр татсан  стандартын бус хашаа”-г буулгасан. Ингэж мэдээлсэн.  Гэхдээ Баянзүрх дүүргийн ГЗБА-ны дарга Д.Бат-Өлзий,  ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба нар энэ газрыг эзэмших эрхийг нь цуцлах болно гээд хэлчихэж байна. Асуудлын гол нь үүнд байгаа юм. 

“Стандарт бус хашаа барилаа” гээд газар эзэмших эрхийг цуцлахын цаана Монгол Улсад ирсэн хөрөнгө оруулалтыг хөөх үйл явц бас давхар явж байна.

Тодруулбал, түр хашаа барьж буулгуулсан, улмаар газарх эзэмиших эрхээ цуцлуулах дээрээ тулаад байгаа “Эс Энд Ви Юу” ХХК нь Сингапур, Австралийн хөрөнгө оруулалттай юм байна. Тэд Монгол Улсад төсөл хэрэгжүүлж бүтээн байгуулалт хийх замаар хөрөнгө оруулалт оруулжээ.

Тэд “Бидний хувьд Монгол Улсад хөрөнгө оруулах болсон шалтгаан нь нэгдүгээрт, тус улсыг Үндсэн хуультай, Үндсэн хуулиар тогтоосон зарчмууд нь үйлчилдэг гэж үзсэн, хоёрдугаарт, тус улс нь ардчилсан улс бөгөөд бусдын хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлдэггүй. Тийм ч учраас хөрөнгө оруулалтын харьяалагдах улс болох  Сингапурын Засгийн газартай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээрийг байгуулсан гэж ойлгож байсан, гуравдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчийг ялгаварлан үздэггүй, хөрөнгө оруулагч, түүний үр ашгийг нь нийгэмчлэн болон хураан авдаггүй гэж итгэсэн юм. Өнөөдрийн байдлаар Австрали, Сингапур улсаас эх үүсвэртэй 54 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулснаас “Эс Энд Ви Юу” ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй “578 айлын River view орон сууцны хотхон” төсөлд 17.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Төслийг хэрэгжүүлэх газрыг 2014 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж одоог хүртэл газар эзэмшихтэй холбогдон үүсэх үүргээ тухай бүр биелүүлсээр ирсэн. Гэвч төрийн байгууллагуудын удаа дараагийн хууль бус шийдвэрүүдээс хамаарч газраа зохих журмын дагуу эзэмшиж, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Улмаар тус хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд ч гарсан болно. Өдгөө төслийн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр холбогдох газруудаас техникийн зөвшөөрлүүдийг авах ажиллагаа явагдаж байна.

Тухайлбал,эрх бүхий байгууллагуудад холбогдох хүсэлт, өргөдлөө гаргаж, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-иас 2021 оны наймдугаар сарын 2-ны өдөр харилцаа холбооны техникийн нөхцөл, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр цахилгааны техникийн нөхцлийг тус тус олгосон болно.

..Нөгөөтэйгүүр манай компанийн төсөл хэрэгжүүлэх гэж буй газрын хөрш зэргэлдээ  газар эзэмшигчид нь төслөө хэрэгжүүлээд барилга байгууламж барьж болдог, манай компани өөрсдийн эзэмшил газартаа төсөл хэрэгжүүлэх нь нийтийн ашиг сонирхолд нөлөөлнө гэж байгаа нь ялгаварлан гадуурхаж буй үйл ажиллагаа гэж үзэж байна” хэмээн тайлбарлаж байна.

Баянзүрх дүүргийн ГЗБА-ны мэдээлэл, “Эс Энд Ви Юу” ХХК-ийн тайлбар сэлтийг зэрэгцүүлээд, дээрээс нь тухайн газрын орчим дахь “бүтээн байгуулалт”,  тэдгээрийн хань хамаарал бүхий нөхдүүдийн үйл ажиллагааг нэмэхээр газар “дээрэм”-дээд, гаднын хөрөнгө оруулалтыг хөөхөөр завдаж буй үйлдэл болох нь анзаарагдана.

Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 14-нд юу гээд байсан билээ дээ. Тэрбээр “Аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагчид аа. Монгол Улсад зорин ирэхээр төлөвлөж байсан боловч цар тахлын хүндрэлээс болж, хоёр жил хүлээсэн эрхэм жуулчид аа. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж, цар тахлын Улбар шар түвшинг Шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс хүлээн авахад бэлэн байна. Вакцинд хамрагдаж амжаагүй ч Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах бүрэн боломжтой юмаа.

Эрхэм хөрөнгө оруулагчид, жуулчид аа, Монгол Улсын төр захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, аялал жуулчлалын компаниуд та бүхний аюулгүй байдлыг хангаж, хүндрэл бэрхшээлгүй шуурхай үйлчилгээ үзүүлж, Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд илэрхийлж байна” гэж байв. Гэвч ороод ирсэн хөрөнгө оруулалтыг хөөх үйл явц болж буй нь юу гэсэн үг болохыг ойлгоход бэрх.

“Эс Энд Ви Юу” ХХК-ийн түр хашаалаад байсан газар нь яг ард нь баригдаж буй 17 давхар хар шилэн фасадтай барилгын үүдэнд тулж буй. Кадастрын зургийг тулгаад харвал тэрхүү 17 давхар барилга нь “Эс Энд Ви Юу” ХХК-ийн эзэмшлийн газарт түрээд орчихсон байх аж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, тэрхүү барилгын эзэд уг газрыг хүчингүй болгож, өөрсөддөө аваад, аль эсвэл нийтийн эзэмшлийн талбай нэрээр барилгынхаа зогсоол, өмнөх талбайнхаа асуудлыг шийдэх гэж байгаа аж.

Түүнчлэн уг барилга нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн найзынх гэх авч, тэр найз нь ийм хэмжээний барилга босгох нь эргэлзээтэй нөхөр байдаг. Тэр хүнээр халхавч хийж, ард нь өөрөө юм уу, өөр хэн нэгэн байна уу гэх хардлага байна.

Э.Бат-Амгалан энэ асуудалд ихээр анхаарал тавьсан байдаг. Тэрбээр 2022 оны гуравдугаар сарын 23-наас эхлээд өөрийн цахим хуудсаар уг үйл явдлын тухай мэдээлсэн. Гурван удаа мэдээлэл хүргэснийхээ төгсгөлд “Мэдээж хэн нэгний өмчтэй холбоотой асуудал учраас хууль, эрх зүйн маргаан үүснэ. Нийтийн эрх ашгийг хангасан шийдвэр гарч, иргэндээ ээлтэй орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна”, “Зарим асуудалд хууль эрх зүйн маргаан үүсэх учраас иргэд та бүхэн энэ асуудлыг онцгойлон дэмжиж хамтран ажиллахыг хүсье” гээд байдаг нь бас томоос том асуултын тэмдэг үүсгэж байна. Юу гэвэл, нэгдүгээрт, хууль бус үйлдэл гэдгийг, хэн нэгний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна гэдгийг Э.Бат-Амгалан хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Хоёрдугаарт, ийм асуудал үүсэхээс эмээж иргэдийг өөрийн хууль бус үйлдэлд нэгтгэхийн тулд уриалан дуудсан явдал юм.

Үүгээрээ Э.Бат-Амгалан нь УИХ-ын 2021 оны 105 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Их хурлын гишүүн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчлөө.

Одоогоор уг дүрмийн 3.2 дахь “Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхийг цээрлэнэ”, 3.9 дэх “Гишүүн нь үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ албан ёсны бодлого, эх сурвалжийг баримтлах ба олон нийтийг төөрөгдүүлэх, үндэслэлгүй мэдээлэл тараахыг хориглоно”, 3.10 дахь “Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хувийн ашиг сонирхлоор аль нэг хүн, хэсэг бүлэг хүмүүс, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихийг хориглоно”,  4.8 дахь “Гишүүн нь ажил үүргийн дагуу олж авсан мэдээлэл, мөн өөрийн ажил үүрэгт холбогдолгүй албан ажлын хүрээнд олж авсан мэдээллийг хууль бусаар ашиглахгүй байх, бусдад ашиглуулахыг хориглоно”, 4.11 дахь “Гишүүн нь бүрэн эрхийнхээ хүрээнд асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөхийг хориглоно”гэснийг зөрчсөн байж болзошгүй.Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж:

“Зууны мэдээ” сонин - 2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 62 (6794)

"Өнөөдөр" сонин - 2022.03.28 Даваа № 060 (7362)

Өдрийн сонин - 2022.03.28 Даваа № 056 (6929)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Боловсрол
  • •Бөхийн төрлүүд
  • •Кино, театр
  • •Олимпизм
ХУРААХ
Цагдаагийн хурандаа, түүний...
ЭМЯ: Биеийн байдал нь маш хүнд 11...

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан газар "дээрэмдэхийн" тулд гадаадын хөрөнгө оруулалтад халдав уу?!

Kuzmo 2022-03-28
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан газар

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2 цагийн өмнө өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

2 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2 цагийн өмнө өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

2 цагийн өмнө өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2 цагийн өмнө өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2 цагийн өмнө өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

2 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

16 цагийн өмнө өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

17 цагийн өмнө өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб Казахстан улсын Төрийн одон хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

1 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

1 өдрийн өмнө өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 өдрийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 өдрийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-09-13 өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

2026-09-11 өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-12 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах