• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дээд шүүх: Гарын үсэг зурсан бол зээл шилжин төлөгдөнө

Дээд шүүхийн хэлэлцсэн кейсийг хүргэж байна. Иргэн Б.С нь өөрийн хүү (хариуцагч) С.Б-тэй хамтран 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр ХХБ банкнаас өөрийн цалингаа барьцаалан найман сая төгрөгийн зээлийг 26 сарын хугацаатай,  сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээл авснаас жил гаруйн дараа Б.С өвчний улмаас нас барснаас болж зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхээ больжээ. Иймд банкнаас зээлийн төлбөрийг хариуцагч С.Б-ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч С.Б нь шүүхэд “...Зээл авах өдөр ээжийг дуудахаар нь очиход банкны зээлийн мэргэжилтэн “энэ гэрээнд гарын үсгээ зурчих” гэсэн. Тухайн үед би оюутан байсан, яг ямар үүрэг, хариуцлага хүлээж, гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй, зээлийн мөнгийг би огт хэрэглээгүй, ээжийг нас барсны дараа л энэ тухай мэдлээ. Би өөрөө 600 мянган төгрөгийн цалинтай, цалингийн зээлтэй, зээл төлөх чадваргүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, харин давж заалдах шатны шүүх хариуцагчаас зөвхөн үндсэн зээлийг гаргуулж, хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн байна.

Дээд шүүхээс дараах дүгнэлтийг хийж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

С.Б нь зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Учир нь “хамтран зээлдэгч” гэдэг нь “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэсэн ойлголт (Иргэний хуулийн 240.1.2) бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч Б.С, С.Б нар нь банкны өмнө адил үүрэг хүлээхээр тохиролцсон, өөрөөр хэлбэл, зээлийг тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр заагаагүй тул нэхэмжлэгч нь зээлдэгчдийн хэнээс нь ч төлбөрийг шаардах эрхтэй. Иймд С.Б нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй.

С.Б нь хэдийгээр тухайн үед оюутан байсан боловч насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай тул “гэрээнд гарын үсэг зурахдаа ойлгоогүй” гэх тайлбар үндэслэлгүй. Мөн тухайн зээлийг С.Б хэрэглээгүй нь хэрэгт ач холбогдолгүй буюу зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн хариуцагчийн ээж Б.С нас барснаар түүний хувьд л гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохоос бус, хамтран зээлдэгч С.Б-ийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохгүй. (Иргэний хуулийн 242.3, 451.1)

Талуудын байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийг эргүүлж төлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссан нь нэхэмжлэгчээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. (Иргэний хуулийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3, 21.2)

Харин хэрэгт авагдсан баримтаар талууд 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр гэрээний үүргийг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон байх тул тухайн өдрөөр тасалбар болгон хариуцагч С.Б-ээс үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргуулах нь зөв гэж үзжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна
Нийт нутгийн 78 хувь цастай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ
Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Степпе Арена
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Видео мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Хар усан тохойд бага насны...
Ичиножо А.Ичинноров анх удаа...

Дээд шүүх: Гарын үсэг зурсан бол зээл шилжин төлөгдөнө

Kuzmo 2022-07-25
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Дээд шүүх: Гарын үсэг зурсан бол зээл шилжин төлөгдөнө

Дээд шүүхийн хэлэлцсэн кейсийг хүргэж байна. Иргэн Б.С нь өөрийн хүү (хариуцагч) С.Б-тэй хамтран 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр ХХБ банкнаас өөрийн цалингаа барьцаалан найман сая төгрөгийн зээлийг 26 сарын хугацаатай,  сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээл авснаас жил гаруйн дараа Б.С өвчний улмаас нас барснаас болж зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхээ больжээ. Иймд банкнаас зээлийн төлбөрийг хариуцагч С.Б-ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч С.Б нь шүүхэд “...Зээл авах өдөр ээжийг дуудахаар нь очиход банкны зээлийн мэргэжилтэн “энэ гэрээнд гарын үсгээ зурчих” гэсэн. Тухайн үед би оюутан байсан, яг ямар үүрэг, хариуцлага хүлээж, гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй, зээлийн мөнгийг би огт хэрэглээгүй, ээжийг нас барсны дараа л энэ тухай мэдлээ. Би өөрөө 600 мянган төгрөгийн цалинтай, цалингийн зээлтэй, зээл төлөх чадваргүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, харин давж заалдах шатны шүүх хариуцагчаас зөвхөн үндсэн зээлийг гаргуулж, хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн байна.

Дээд шүүхээс дараах дүгнэлтийг хийж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

С.Б нь зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Учир нь “хамтран зээлдэгч” гэдэг нь “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэсэн ойлголт (Иргэний хуулийн 240.1.2) бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч Б.С, С.Б нар нь банкны өмнө адил үүрэг хүлээхээр тохиролцсон, өөрөөр хэлбэл, зээлийг тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр заагаагүй тул нэхэмжлэгч нь зээлдэгчдийн хэнээс нь ч төлбөрийг шаардах эрхтэй. Иймд С.Б нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй.

С.Б нь хэдийгээр тухайн үед оюутан байсан боловч насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай тул “гэрээнд гарын үсэг зурахдаа ойлгоогүй” гэх тайлбар үндэслэлгүй. Мөн тухайн зээлийг С.Б хэрэглээгүй нь хэрэгт ач холбогдолгүй буюу зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн хариуцагчийн ээж Б.С нас барснаар түүний хувьд л гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохоос бус, хамтран зээлдэгч С.Б-ийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохгүй. (Иргэний хуулийн 242.3, 451.1)

Талуудын байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийг эргүүлж төлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссан нь нэхэмжлэгчээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. (Иргэний хуулийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3, 21.2)

Харин хэрэгт авагдсан баримтаар талууд 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр гэрээний үүргийг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон байх тул тухайн өдрөөр тасалбар болгон хариуцагч С.Б-ээс үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргуулах нь зөв гэж үзжээ.

ФОТО:

Сэдвүүд : #Гэмт хэрэг   #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна
Нийт нутгийн 78 хувь цастай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ
Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

6 цагийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

6 цагийн өмнө өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

6 цагийн өмнө өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

18 цагийн өмнө өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

18 цагийн өмнө өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

18 цагийн өмнө өмнө

Нийт нутгийн 78 хувь цастай байна

19 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

19 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

19 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

19 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

19 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

1 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах