• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хөдөөний замд шалгалтаа хийгээч

Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд явж буй автомашинууд стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг өнгөрөгч наймдугаар сарын 29-ний өдрөөс шалгаж эхэлсэн. Энэхүү шалгалт энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд автомашины өнгө үзэмж, бүрэн бүтэн байдал, салхины шил цуурсан эсэх, машины улсын дугаар бүдгэрсэн, гэрэл дохио, цацруулагч, ослын гурвалжин, эмийн сан, гал унтраагч гэх мэт зүйлсийг нарийвчлан шалгаж буй.

Түүнээс гадна бензин хөдөлгүүртэй машинаас гарч буй утаан дахь хорт бодисын хэмжээ, дизель хөдөлгүүртэй машины утаан дахь тортогжилтыг хэмжиж, жолооч нарт 19200-аас эхлээд 42 мянган төгрөг хүртэл торгууль ногдуулж байгаа.

Тэгвэл гэнэт явуулсан энэхүү шалгалтад жолооч нарын дийлэнх нь бүдэрч байгаа нь мэдээж. Учир нь манайхан автомашинд заавал байх ёстой галын хор, ослын тэмдэг, эмийн санд тэр бүр ач холбогдол өгөөд байдаггүй, хэнэггүй нь дэндсэн хүмүүс болохоор шалгалтад бүдрэх нь лавтай.

Түүгээр ч барахгүй энэхүү шалгалтыг улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг хуримтлуулахаар явуулсан гэх мэдээлэл цацагдсан. Харин үүнийг албан хүн нь “Энэ бол гэнэт хийж байгаа ажил биш. Жолооч нараас мөнгө салгах гээд байгаа ч юм биш. Тиймээс ташаа мэдээлэл гэдгийг хэлэх нь зүйтэй. Замын цагдаагийн газраас урьд өмнө ч нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар ийм хяналт, шалгалт явуулж байсан. Бүтэн жилийн төлөвлөгөөнд тусгасан ажлын нэг нь эдгээр өдөр болж байна.

Түүнээс биш ямар нэг улс төрийн захиалгаар энэ ажлыг хийгээгүй” хэмээн тайлбарлаж байна. Хуульд зааснаар бол эдгээр гурван зүйлийг авч яваагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог. Харин бодит байдал дээр манай жолооч нар сануулга авч, зарим нь торгуулж аваад замын цагдаагаас мултардаг нь үнэн.

Жолооч нар ч аюулгүй байдлыг хангахдаа зөвхөн замын цагдаагийн албан хаагчийн нүдийг хуурах төдийхнөөр хандаж байгаа нь өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг. Тиймээс нэг нь шалгаж сүрийг үзүүлж, нөгөө нь торгуулж байж ухаан ордгоос хойш яая гэх вэ. Ямар ч л байсан, “Хяналт шалгалт” гэх сүржин нэртэй шалгалт хийгддэгээрээ хийгдэж, галын хор, ослын тэмдэг, эмийн сан зардаг хүмүүс баяжиж байгаа нь үнэн.

Тэгэхдээ энд нэг зүйл хэлэхэд, хяналт шалгалтыг зөвхөн нийслэлийн хэмжээнд л хийгээд байгаа бололтой. Саяхан орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх замд бүрэн бус тээврийн хэрэгсэл маш их зөрж байгаа нь хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд хийж байгааг батлах шиг.

Үнэндээ 22-ын товчоо руу дөхөх тусам нэг гэрэл нь байхгүй, холын гэрэл нь асдаггүй олон машинтай таарлаа. Дээрээс нь манайхан холын замд гэрлээ шилжүүлж мэддэггүйгээс гадна утааг бол жинхэнэ утгаар нь “үйлдвэрлэж” байна билээ. Гэтэл өнөөх хяналт шалгалт нь тэнд байгаа ч үгүй. Улсын хэмжээнд явж буй автомашинуудыг бүгдийг нь шалгана гээд байсан хэрнээ утаа үйлдвэрлэсэн, бүрэн бус автомашинуудыг зүгээр л хот руугаа нэвтрүүлж байна.

Хяналт шалгалтыг ингэж өнгөцхөн хийж, нэг хэсгийг нь торгож, арга хэмжээ аваад ч яах юм бэ. Түүний оронд орон нутаг дахь постоо нэмэгдүүлж, хот руу орж ирдэг товчоон дээрээ хяналт шалгалтаа сайн хиймээр юм. Ер нь бол бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн жолооч, зорчигчдын эрүүл мэнд, амь нас өөрийнх нь гарт байгаа гэдгийг ухамсарлах л учиртай. Замын цагдаа нар ч ялгаагүй, улсын хэмжээнд хяналт шалгалт явуулна гэсэн бол түүнийгээ хэрэгжүүлэх л хэрэгтэй байна. Ялангуяа хөдөөгийн замд, өөрсдийн чинь хайгаад байгаа нөхдүүд олон байна шүү гэдгийг дуулгачихъя.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Оффшорчдыг өршөөлд хамруулъя
М.Ичинноров: Төрийн цагдаа...

Хөдөөний замд шалгалтаа хийгээч

Энхцэцэг 2016-09-26
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хөдөөний замд шалгалтаа хийгээч

Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд явж буй автомашинууд стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг өнгөрөгч наймдугаар сарын 29-ний өдрөөс шалгаж эхэлсэн. Энэхүү шалгалт энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд автомашины өнгө үзэмж, бүрэн бүтэн байдал, салхины шил цуурсан эсэх, машины улсын дугаар бүдгэрсэн, гэрэл дохио, цацруулагч, ослын гурвалжин, эмийн сан, гал унтраагч гэх мэт зүйлсийг нарийвчлан шалгаж буй.

Түүнээс гадна бензин хөдөлгүүртэй машинаас гарч буй утаан дахь хорт бодисын хэмжээ, дизель хөдөлгүүртэй машины утаан дахь тортогжилтыг хэмжиж, жолооч нарт 19200-аас эхлээд 42 мянган төгрөг хүртэл торгууль ногдуулж байгаа.

Тэгвэл гэнэт явуулсан энэхүү шалгалтад жолооч нарын дийлэнх нь бүдэрч байгаа нь мэдээж. Учир нь манайхан автомашинд заавал байх ёстой галын хор, ослын тэмдэг, эмийн санд тэр бүр ач холбогдол өгөөд байдаггүй, хэнэггүй нь дэндсэн хүмүүс болохоор шалгалтад бүдрэх нь лавтай.

Түүгээр ч барахгүй энэхүү шалгалтыг улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг хуримтлуулахаар явуулсан гэх мэдээлэл цацагдсан. Харин үүнийг албан хүн нь “Энэ бол гэнэт хийж байгаа ажил биш. Жолооч нараас мөнгө салгах гээд байгаа ч юм биш. Тиймээс ташаа мэдээлэл гэдгийг хэлэх нь зүйтэй. Замын цагдаагийн газраас урьд өмнө ч нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар ийм хяналт, шалгалт явуулж байсан. Бүтэн жилийн төлөвлөгөөнд тусгасан ажлын нэг нь эдгээр өдөр болж байна.

Түүнээс биш ямар нэг улс төрийн захиалгаар энэ ажлыг хийгээгүй” хэмээн тайлбарлаж байна. Хуульд зааснаар бол эдгээр гурван зүйлийг авч яваагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог. Харин бодит байдал дээр манай жолооч нар сануулга авч, зарим нь торгуулж аваад замын цагдаагаас мултардаг нь үнэн.

Жолооч нар ч аюулгүй байдлыг хангахдаа зөвхөн замын цагдаагийн албан хаагчийн нүдийг хуурах төдийхнөөр хандаж байгаа нь өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг. Тиймээс нэг нь шалгаж сүрийг үзүүлж, нөгөө нь торгуулж байж ухаан ордгоос хойш яая гэх вэ. Ямар ч л байсан, “Хяналт шалгалт” гэх сүржин нэртэй шалгалт хийгддэгээрээ хийгдэж, галын хор, ослын тэмдэг, эмийн сан зардаг хүмүүс баяжиж байгаа нь үнэн.

Тэгэхдээ энд нэг зүйл хэлэхэд, хяналт шалгалтыг зөвхөн нийслэлийн хэмжээнд л хийгээд байгаа бололтой. Саяхан орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх замд бүрэн бус тээврийн хэрэгсэл маш их зөрж байгаа нь хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд хийж байгааг батлах шиг.

Үнэндээ 22-ын товчоо руу дөхөх тусам нэг гэрэл нь байхгүй, холын гэрэл нь асдаггүй олон машинтай таарлаа. Дээрээс нь манайхан холын замд гэрлээ шилжүүлж мэддэггүйгээс гадна утааг бол жинхэнэ утгаар нь “үйлдвэрлэж” байна билээ. Гэтэл өнөөх хяналт шалгалт нь тэнд байгаа ч үгүй. Улсын хэмжээнд явж буй автомашинуудыг бүгдийг нь шалгана гээд байсан хэрнээ утаа үйлдвэрлэсэн, бүрэн бус автомашинуудыг зүгээр л хот руугаа нэвтрүүлж байна.

Хяналт шалгалтыг ингэж өнгөцхөн хийж, нэг хэсгийг нь торгож, арга хэмжээ аваад ч яах юм бэ. Түүний оронд орон нутаг дахь постоо нэмэгдүүлж, хот руу орж ирдэг товчоон дээрээ хяналт шалгалтаа сайн хиймээр юм. Ер нь бол бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн жолооч, зорчигчдын эрүүл мэнд, амь нас өөрийнх нь гарт байгаа гэдгийг ухамсарлах л учиртай. Замын цагдаа нар ч ялгаагүй, улсын хэмжээнд хяналт шалгалт явуулна гэсэн бол түүнийгээ хэрэгжүүлэх л хэрэгтэй байна. Ялангуяа хөдөөгийн замд, өөрсдийн чинь хайгаад байгаа нөхдүүд олон байна шүү гэдгийг дуулгачихъя.

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

4 цагийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

4 цагийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

8 цагийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

8 цагийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

8 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

9 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах