• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

М.Ичинноров: Төрийн цагдаа хохирогчийн өмгөөлөгчийн байр сууринд ажиллах ёстой

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг эргүүлэн татаж, багц хуулийн төслөөс салган нам­рын чуулганаар хэлэл­цүү­лэхээр тогтсон билээ. Тэгвэл энэ асуудлын хүрээнд Хүний эрхийн хуульч  М.Ичинноровтой ярилцлаа.

-УИХ Гэр бүлийн хүчир­хийлэлтэй тэмцэх хуулийг эр­гүү­лэн татсан, мөн Эрүү, зөрчлийн хуулийг хойш­луулж, холбогдох багц хуу­лиудыг буцаалаа. Үүнийг за­рим улс төрийн хүчин мөн хүний эрхийн төлөө тэм­цэг­чид маш том ухралт гэж харж байна. Таны хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ, шалт­гаан нөхцөл нь юу юм бол?

-Шулуухан хэлэхэд, хүний эр­хийг дордуулсан алхмуу­дыг хийж байна. Энэ нь эрх зүйн үндсэн зарчмыг зөрч­сөн бөгөөд Үндсэн хууль зөрч­сөн үйлд­лүүд юм. Мөн энэ улстөр­чид, тэдний хань хамсаат­нууд, ойр дотныхны дунд  хүчир­хий­лэл үйлдэгчид олон бай­даг тухай сонсогддог. Тэд ч өөрс­дөө төрийн хяналтын га­дуур байхыг хүсдэг биз. Нөгөө­тэйгүүр тэдэнд хүний эрхийн талаар мэдлэгтэй, мэдрэмжтэй, сэтгэлтэй хүн байхгүй нь ингээд батлагдлаа. Хүний эрхийн боловсрол бол маш том боловсрол бөгөөд тухайн улстөрчийн болон улс төрийн институцийн соёлыг илтгэдэг.

Тэдэнд хэдэн тэр бумаар үнэлэгдэх их мөнгийг цацаж гарч ирсэн, бас хань хамсаатнуудаа төрийн өндөр албадад томилуулахаар наймаалцсан наймааныхаа тухай л өдөр шөнөгүй бодохоос өөр сэтгэл чилээх асуудал байдаггүй юм шиг л санагдах юм.

-Саяхан гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хөндсөн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нэвтрүүлэг Ийгл ТВ-ээр гарч олон хүнд хүрлээ. Үүнээс харахад,  УИХ-ын гишүүд энэ хуулийг уншиж үзээгүй байж хүчингүй болгосон байдлыг илчилсэн. Та энэ талаар юу гэж бодож байна?

-Эрэгтэй гишүүд бүү хэл эмэгтэй гишүүд нь ч энэ миний мэдэх ёстой асуудал биш, энэнээс ч асуу, тэрнээс ч асуу, энэ миний имиж биш, тэрний имиж гэх мэт ичгүүртэй зүйлс ярьж сууна билээ. Ийм юмаар имиж хийнэ гэж байдаггүй юм. Хэн нэгний имиж чимэг болоод явдаг ч асуудал биш. Энэ бол хүний эрх, эрх чөлөөний асуудал, хүний амь нас, эрүүл мэнд, бүрэн бүтэн байдлын тухай ноцтой асуудал, нийгмийн маш хурц бөгөөд эмзэг асуудал юм. Ийм улс төрчидтэй хатуу хариуцлага тооцож чаддаг  иргэний нийгмийн, олон нийтийн гал цогтой тэмцэл үгүйлэгдэж байгааг илтгэж байна. Хуулиа уншиж үзээгүй байж энэ хэрэггүй гэж буцаадаг, хойшлуулдаг ямар гээч улс төрийн соёл вэ. Өөрөөр хэлбэл, яасан бүдүүлэг, соёлгүй, замбараагүй байдал вэ гэж асуумаар байна.

-Есдүгээр сарын 1-нээс энэ хууль болон бусад багц хуулиуд хэрэгжээд эхэлсэн бол хоёр ч эмэгтэйн алтан амийг аварч болох байлаа хэмээн олон нийт, мэргэжлийн хүмүүс үзэж халагдаж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Тиймээ, үнэхээр харамсалтай зүйл боллоо. Зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль төдийгүй Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль Прокурорын тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд хамтдаа хэрэгжиж, Монгол төр иргэдээ хүчирхийлэлээс хамгаалдаг, төр өөрөө хохирогчийн өмгөөлөгч, хамгаалагчийн байр сууринд байж чадах байлаа. Наад үйлдлээс чинь олон хүний нус нулимс, зовлон тарчлаан үнэртэж байна шүү гэж бид эрх баричгдад сануулж байсан. Үнэхээр л энэ батлагдаж байна.

-Эрх баригчид ГБХ-ийн тухай хуулийг сайжруулаад дахин өргөн барина гэж хэлсэн. Энэ хэр боломжтой вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй ганц шалдан хуулиар тэмцэж болдоггүй гэдгийг бид өнгөрсөн арван жил өчнөөн зовлон тарчлаан, нулимс үхэл хагацлаар харлаа. Тиймээс хуульчид, өөрөөр хэлбэл  шүүгч, прокурор, цагдаа, мөрдөн байцаагч, бүгд хэрэглэж болдог хуулийг АН-ын засаглалын үед хийсэн.

Цагдаа, шүүхийнхэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцдэг ганц хуулиар хүнийг хамгаалж чаддаггүй байсан. Хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо нь хуульчдын хэрэглэдэг бусад хамаатай хуулиудтай холбогдох тодорхой заалтууд байдаггүй байсантай энэ бол холбоотой л доо. Тэгэхээр энэ хуулийг дангаар нь УИХ-д өргөн бариад сайжруулаад оруулж ирнэ гэж байгаа нь үнэндээ бол заль. Олон нийтийн эсэргүүцлээс айсан хэрэг. Нөгөөтэйгүүр энэ бол сайн алхам угаасаа биш. Хууран мэхэлсэн, дүр эсгэсэн үйлдэл.

-Гэрч, хохирогчийг хамгаалах Тахарын албыг татан буулгалаа. Та Гэрч, хохирогчийг хамгаалах газрын даргаар ажиллаж байсны хувиар энэ тал дээр юу гэж бодож байна вэ?  

-Манайд Тахарын албыг хэт хожуу байгуулсан. АНУ-ын Маршалын алба гэж алба байдаг, тэр нь зохион байгуулалттай, мафийн, цагаан захтнуудын зэрэг хүнд төрлийн гэмт хэргийн гэрчийг хамгаалалтанд авч, сэжигтэн, яллагдагчийг хуяглан хүргэх болон оргон зайлсан сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах үүрэгтэй байгууллага л даа.

Харин хохирогчийг цагдаагийн газар болон холбооны мөрдөх товчоо хамгаалалтандаа авч бүх төрлийн туслалцаа дэмжлэг үзүүлэн төрийн нэрийн өмнөөс тэдний өмгөөлөгчийн байр сууринаас ханддаг. Гэтэл манайд гэрч, хохирогчийг хамгаалах функцийг хоюуланг нь Тахарын албанд өгсөн. Уул шугамандаа бол хохирогчийг цагдаа хамгаалах ёстой юм байгаа юм. Гэхдээ шинэ институцийн хувьд Тахарын алба дээр хөрөнгө мөнгө ч сайтай байсан, хохирогч хам­гаалалын бүтцийг хийж, хү­мүү­сээ сургаж бэлтгэсэн бай­сан.

Гэрч, хохирогчийг хам­гаа­лах хуулийг хэрхэн яаж хэрэглэхийг хууль сахиу­лагч­дад, шүүгч, проку­ро­руу­дад анхнаасаа сурталчлан зааварчилж өгөөгүй дутагдал оршиж байсан. Одоо нэгэнт гэрч, хохирогчийг хамгаалах функцийг цагдаад шилжүүлж өгч байгаа тул бие бүрэлдэхүүнийг маш сайн сургаж, цэнэглэж, хохирогчтой харилцах сэтгэлгээ, арга барилын хувьд ихээхэн дэвшил авчрах хэрэгтэй. Энэ үйлсэд биднийг  зөвлөхөөр оролцуулж болно шүү дээ.  Төрийн цагдаа бол хохирогчийн өмгөөлөгчийн байр сууринд ажиллах ёстой юм шүү дээ.

-Саяхан болсон жирэмсэн эмэгтэй гэр бүлийн хүчир­хийл­лийн улмаас амь насаа алд­сан хэргийн талаар олон нийт санаа зовниж, энэ хэ­рэг бас л шударга бусаар ший­­дэг­дэх байх гэж хардаж байгаа?

-Үнэхээр тийм шүү. Нэг ч гэсэн хүний амь насны асуудалд буруутгагдахгүйн тулд эрх баригчид хэргийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдүүлж, арьсаа хамгаалах даалгавар өгсөн байх гэж би хардаж байна. Орон дээрээсээ өөрөө унаад гэмтээд үхчихсэн ухааны юм бүрдүүлэх бололтой.  Бүтэн долоон жил хүчирхийлэлд байсан гэж хөршүүд нь ярьсан байна лээ. Зөрчлийн тухай хуулиар туслалцаа үзүүлж, мэдээлэл өгөх иргэд, байгууллагуудын хариуцлагыг хуульчилсан байсан. Мөн эрүүгийн байцаан шийтгэх хууль болон хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуулиар гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад нэн даруй хариу үйлдэл үзүүлэх, шаардлагатай тохиолдолд тухайн айлын хаалгыг нь хүртэл эвдээд орох эрх нээгдэж байсан юм. Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчийг айлгах замаар өргөдөл татаж авдаг байдлыг таслан зогсоох заалтууд орсон байсан. Тун харамсалтай юм боллоо.

-Шинээр шорон барина, их зардал гарна, сургалт хийгдээгүй гэх шалтгаар эрх баригчид зөрчлийн хууль, эрүүгийн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхээс татгалзаж, хойшлуулсан?  

-Нэгэнт батлагдсан хуулийг хойшлуулах, буцаах, хүчингүй болгох Үндсэн хуулийн бус бусармаг алхмуудыг хийж байна. Үүнийг би цэвэр улс төрийн шалтгаантай гэж бодож байна. Ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд зэрлэг, бүдүүлэг, хатуу догшин эрүүгийн эрх зүйн орчинтойгоо орохыг хүсч байгаа байдал юм. Угтаа бол ялын бодлого хүмүүнлэг, энэрэнгүй, засан хүмүүжүүлэх, үр дүнтэй, эдийн засгийн хэмнэлттэй, зөв тогтолцоо руу шилжиж байсан юм. Шорон нэмэх нь бүү хэл харин ч шоронгийн тоо хасагдах байсан.

-Эдгээр болон нийгмийн бусад эмзэг асуудалд хамгийн сонор соргог, тууштай хандах ёстой байсан эмэгтэй гишүүд нь намынхаа бодлогыг барин, аялдан дагалдах байр суурьтай байна гэж олон нийт зэвүүцэж байна?

Тийм шүү. Үнэхээр нэлээд олон эмэгтэй гишүүдтэй болсон. Гэтэл, асуудал тоондоо гэхээсээ чанартаа байдаг юм байна гэж бодогдоход хүрч байна. Эмэгтэйчүүдийг улс төрд гаргана, тоог нь нэмнэ, тэгснээр нийгмийн байдал сайжирна гээд маш олон сая ам.долларын төслүүд төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгуулагуудын дунд хэрэгждэг. Улс төрд ялгаагүй л хэн их мөнгө төлнө тэр нь бялуугаа хуваах зарчим эмэгтэйчүүдийн хувьд ч хэрэгждэг бол зөв, мэргэшсэн, сайн  эмэгтэй улс төрчид гарч ирэх боломжгүй. Нийгмийнхээ салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүдийг дэмжин улс төрд гаргаж ирэх бодлого, стратеги үгүйлэгдэж байна. Гэхдээ, түрүүчийн парламентад эмэгтэй гишүүд маань санаа нэгтэйгээр эдгээр нийгмийн эмзэг асуудлуудад хандаж, сайн ажилласныг бид сайшаадаг. Тухайн улс төрийн намын соёл нь нөлөөлдөг юм байна гэдгийг ч бас харууллаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Ярилцлага
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
  • •Нийслэл
ХУРААХ
Хөдөөний замд шалгалтаа хийгээч
Залуус номоо солилцонгоо хотоо...

М.Ичинноров: Төрийн цагдаа хохирогчийн өмгөөлөгчийн байр сууринд ажиллах ёстой

Отгонмягмар 2016-09-26

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

5 цагийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

5 цагийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

9 цагийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

9 цагийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

9 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

9 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах