• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хүн засагладаггүй хууль засаглана гэсэн яасан бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “...Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно” гэж Нийт шүүгчдийн анхдугаар чуулганы үеэр хэлэв. Монголд нүүрлэсэн авлига, хээл хахууль, албан тушаалын хэргийг таслан зогсоож, хариуцлага тооцдог болно гэж олон нийт алга ташиж байв. Гэтэл бодит амьдралд дээрх үг хэрэгжсэнгүй. Харин бүр хууль биш хүн засагладгийг тод харуулсан хүнээр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тодров. Сүүлийн 10-аад хоног сошиалд Орос III сургуультай холбоотой худал мэдээлэл тархаж, бусдын нэр төр, ажлыг яаж уландаа гишгэж болдгийг Л.Энх-Амгалан сайд үлгэрлэж үзүүлэв. “Шантаажчин сэтгүүлчид”-тэй нийлж Орос III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх сайдын тушаал гаргав. “Улаан бал” нэвтрүүлэгт орж, Орос Монгол хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан олон улсын гэрээг үгүйсгэж ярилцлага өгөв. Үүний үр дүнд Орос III сургуулийн эцэг эх, багш, сурагчид сошиал дайралтад өртөж, амьтны хараал идэв. Л.Энх-Амгалан сайд ганц энэ сургуулийг самраад зогссонгүй. Монголын багш нарын дунд “хуурамч дипломтонгууд” байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлав.

Удалгүй БШУЯ-наас дээрх бичиг баримтууд хулгайд алдагдав гэж бахирав. Харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст уг гэмт хэргийн талаар тэмдэглүүлээгүй нь гайхаш төрүүлэв. Зөвхөн сошиалд зарлаж баахан тийчигнэв. Хажуугаар нь олон хувийн сургуулийн үүдийг барьж, ХҮИС-ийг татан буулгаснаа мэдэгдэв. Үүний дараа дээрх хувийн сургуульд хавар элсэж, төлбөрөө төлсөн олон оюутан хохирч, багш нар ажилгүйчүүдийн эгнээнд оров. МУИС, МҮИС хоёрын хооронд үргэлжилсэн нэрийн асуудлаар мэдээлэл хийхдээ шүүхийн байгууллага болон шүүгчдэд нөлөөлж, дарамт шахалт үзүүлэв. Л.Энх-Амгалан сайдын “дураар дургих дунд чөмгөөр жиргэх” байдал үүгээр зогссонгүй. Түүний энэ бүхнийг үл өгүүлэн Эрхэм уншигч танд дараах нотлох баримтуудыг дэд гарчгуудаар зааглан хүргэе.

ОРОС III СУРГУУЛЬ САЙДЫН ХЭЛСНЭЭР ЗӨВХӨН МОНГОЛ УЛСЫН ӨМЧ МӨН ҮҮ?

Энэ сарын 2-нд Neguun.mn сайтад өгсөн БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн яриаг Шууд лайвын 03:43-аас 03:13 хүртэл сонсоод үз. Сэтгүүлчийн дайрсан асуултад Л.Энх-Амгалан сайд “Үгүй яахав, энэ чинь яг төрийн сургууль биш. Орос Монголын хамтарсан Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулсан сургууль юм билээ. Яаманд шууд харьяалагддаггүй.

Тусдаа Удирдах зөвлөлтэй. Удирдах зөвлөлийн дарга нь Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хийдэг ийм сургууль. Өнгөрсөн намар бид аудитын шалгалт оруулсан салбарын сургууль гэдэг утгаар нь. Би шууд өнөөдөр Удирдах зөвлөл нь хуралдаагүй, Оросынхоо талтай тохиролцоогүй тохиолдолд шууд чөлөөлөх тийм эрх мэдэл надад байхгүй” гэж ярьж байсан хүн.

Гэтэл Л.Энх-Амгалан сайд 2022.09.02-нд хоёр улсын Засгийн газрын хооронд олон улсын гэрээ хэлэлцээр байгааг хүлээн зөвшөөрсөн яриа өгчихөөд яг 10 хоногийн дараа эсрэгээрээ Олон улсын гэрээ, хэлэлцээрийг үгүйсгэж, товчхондоо ОХУ-ын өмчийг “боловсон байдлаар дээрэм” хийчихэв. Улмаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Орос III-тай холбоотой асуудалд Засгийн газар эргэлт буцалтгүй шийдвэрээ гаргасан. Монгол Улс туурга тусгаар улс.

Тэр тусмаа БШУ-ы сайдын тушаалыг цаг нь болоогүй байсан гэж аль ч улсын Элчин сайд гаргах ёсгүй. Энэ асуудалд цэг тавьсан. Ахиж энэ асуудал сөхөгдөх ёсгүй. Өнөөдрийн байдлаар Орос III сургуулийн өмчлөл 100 хувь Монгол Улсын буюу Улаанбаатар хотын өмчлөлд байна. ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй. Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа урсгал зардлын 84 хувийг эцэг эхчүүдийн төлбөрөөс авдаг.

16 хувийг Монголын татвар төлөгчдийн мөнгөөр хувьсах зардлаар өгч байна. Өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулаагүй байж энэ сургуулийн удирдлагатай холбоотой Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг “ямар нэгэн хүн, гадаадын этгээд аливаа явуулга, байр сууриа илэрхийлэх хатуу хориотой гэж бодож байна” гэж сүр бадруулсан мэдэгдэл хийв. Монгол Улс нь тусгаар тогтносон улс, үүнтэй хэн ч маргахгүй. Тусгаар улс байхын оршин тогтнохын үндэс нь хөрш орнуудтайгаа хилийн маргаангүй байхаас эхэлж, харилцан байгуулсан Олон улсын гэрээ, конвенцыг хэрхэн дагаж мөрдөхөөс шалтгаалдаг нарийн төвөгтэй харилцаа.

Үүнд хариу болгож 2022.09.12-д ОХУ-ын Элчин сайдын яам “Посольство Россий в Монголий” албан ёсны пэйж хуудсаараа дамжуулж, олон улсын гэрээгээ нийтэд ил болгов. Бас “Орос III сургууль нь ОХУ-ын төрийн өмч (сургуулийн барилга болон ажилтнуудын орон сууцны барилга)-ийн үндсэн дээр байгуулагдсан.

Оросын боловсролын стандартын дагуу орос хэл дээр хичээлүүдээ заадаг тус сургуулийг үүсгэн байгуулагч “НЭГ ТАЛ”-ын хувьд Оросын тал нь хэрэв хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол захирлыг солих асуудлыг шийдвэрлэхэд үүсгэн байгуулагч Монголын талтай адил эрхтэй хамтран оролцох нь дамжиггүй гэдгийг ташрамд сануулъя. ОХУ-ын Боловсролын яам, Монгол Улсын БШУЯ хооронд Монгол Улсын нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэгэнд Монгол-Оросын төсөв дундын шинэ хамтарсан дунд сургуулийг туршилтын журмаар нээн ажиллуулах тухай яриа хэлэлцээ эцсийн шатандаа орж байгаатай холбогдуулан энэ чиглэлийн мэргэжлийн хамтын ажиллагаа онцгой чухал байна” гэв.

Миний өмнө Орос III сургууль нь хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан гэрээний үндсэн дээр байгуулагдсаныг гэрчлэх хэлэлцээр, гэрээ, сургуулийн дүрэм дэлгээтэй байна. Баримтуудыг он цагийн товьёогт оруулбал, Орос Монголын Засгийн газар хооронд байгуулсан шийдвэр, зөвлөмжийг үндэслэн 1994.04-01-ний өдөр Москва хотноо ОХУ-ын Боловсролын яам, Монгол Улсын БШУЯны хооронд Улаанбаатар хотод Орос-Монголын сургууль байгуулах тухай хэлэлцээр. 1994.09.17-ны өдөр Монголын БШУЯ, ОХУ-ын Боловсролын яам, Буриадын Боловсрол, дээд сургууль, ШУ-ны байгууллагуудын хэргийг эрхлэх яамны хооронд байгуулсан гэрээ. 1995.11.01-ний өдөр баталсан Орос-Монголын хамтарсан сургуулийн дүрмийг баталсан.

Тус сургуулийн дүрмийн 1.5-д “Сургуулийн санхүүгийн эх үүсвэр Монгол талын төсвийн хуваарилалт бас сургуулийн өөрийн орлогоос бүрдэнэ”, 5.1-д “Гэрээний гуравдугаар заалтын дагуу орон сууц ба сургуулийн барилга байгууламж нь Оросын талаас үйл ажиллагааны удирдлагад шилжүүлсэн түр хугацаагаар Орос Монголын хамтарсан сургуулийн өмч байна” гэж тодорхой заажээ. “Чих худалч, нүд үнэн” гэж энэ. 

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хоёр улсын хооронд байгуулсан Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг бүдүүлгээр зөрчөөд зогсохгүй хамтарсан шийдвэр гаргах учиртай ОХУ болон сургуулийн төсвийн орлогын 86 хувийг бүрдүүлдэг эцэг эхчүүдийн төлөөлөл Удирдах зөвлөлийн шийдвэрийг үгүйсгэснийг харж байна. Орос III сургуулийн захирлыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй сүүлдээ Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд нөлөөллөө гэж сүржигнэсэн нь “ичсэн хүн хүн ална, айсан хүн айл эвдэнэ” гэгчийн үлгэр болов.

Л.Энх-Амгалан сайдын нийгэмд хоёр талцуулж, илт өдөөн хатгаж, Орос III сургуулийн асуудлыг Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал болгон томруулсан хариуцлагыг хэн үүрэх вэ. Олон улсын гэрээ, конвенцыг ухаж ойлгохгүй иргэд өнөөдөр уухайлан алга ташиж талархлын нулимс унагаж болно. Харин үүнд хөөрцөглөж олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагыг хөсөрдүүлсэн Л.Энх-Амгалан сайдын хууль бус шийдвэрийн хор уршиг шүүх дээр очих нь гарцаагүй. Үүнээс үүсэх мөнгө санхүүгийн зардал бас тэр их мөнгийг БШУ-ы сайд халааснаасаа гаргахгүй нь тодорхой.

Иргэд бидний татварын мөнгөнөөс гаргана. Сонирхуулахад, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад дахь үл хөдлөх хөрөнгийн асуудал эрхэлсэн удирдлагын баг нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазартай уулзалт хийж, Ленин клубын асуудлыг мухарласан тухай сураг сонсов. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан ёсны пэйж хуудаст 2022.09.06-нд “Монгол Улсад байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг зохицуулах үүрэг бүхий Орос Монголын хамтарсан Ажлын хэсэг Гадаад харилцааны яаман дээр хуралдаж байна. Дээрх Ажлын хэсгийн хуралдаанаар:

1. Ленин клубын газар болон үл хөдлөх хөрөнгийн талаар,

2. Монгол Улс дахь ОХУ-ын өмчийн газар болон үл хөдлөх хөрөнгийн талаар санал солилцож, хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байна” гэсэн мэдээлэл, фото зурагтай тавигдсаныг үзээд лавтай итгэв.

ОХУ-ын өмч хөрөнгийг Монгол Улсын нэг сайд дангаараа шийдээд “мөн, биш” гэж амныхаа зоргоор хэлчихдэг зүйл биш гэдгийг харуулж буй хэрэг. “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг”-ийн тод жишээ. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээгээр байгуулагдсан Орос  III сургуулийн захирлыг “зайлуулах” гэсэн биш ОХУ-ын өмч хөрөнгийг дур мэдэн “биш” гэж ОНМХ-ээр зарлачихсан нь үнэндээ “гал дээр тос нэмсэн”-ээс өөрцгүй увайгүй үйлдэл болов.

Монголын ард түмэн бид Үндсэн хуульд ...хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, ...хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлнэ” гэж тунхагласан гэдгийг дарга цэрэг хэнбугай ч мартаж үл болно. Мартвал улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулсан нэгэн болж хувирна.      

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ БОЛОН УБЕГ-ЫН “АЛДААТАЙ” БҮРТГЭЛИЙН ЗОЛИОС БОЛСОН ХҮНЭЭР СОРОНЗОН ТОДРОВ

Орос III сургуулийн захирал Ж.Соронзонгийн талаар шуугиан дэгдээсэн худал мэдээлэл 2022.09.16-нд нэр бүхий сайтад “Монгол-Оросын хамтарсан III сургууль Ж.Соронзонгийн мэдэлд шилжжээ” нэртэй гарчээ.

Тус мэдээлэлд тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд тус сургуулийг Ж.Соронзон эзэмшдэг гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Түүнийг 2014.12.18-нд албан ёсоор бүртгэжээ. Мөн хамтран эзэмшигч байхгүй, тэрбээр ганцаараа хувь эзэмшиж байна. Тэрбээр өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хамтарсан сургууль ажиллах хугацаанд энэ сургуулийн өмчийг надад хариуцуулж өгсөн. Би ОХУ-ын энэ том өмчийг хариуцаж буйн хувиар гэнэт БШУ-ы сайд нь намайг халчихлаа гээд орхиод явчихаж болохгүй байна.

Бүх асуудлаа шийдсний дараа явна” гээд УБЕГ-ын “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл”-ийн санд бүртгэлтэй Орос III сургуулийн гэрчилгээг дэлгэн тавьсан харагдана. Гэтэл ашгийн төлөө бус ТТБАГУТҮГ-ыг УБЕГ-т бүртгэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоход ганц Ж.Соронзон захирал биш бусад бүх сургууль, цэцэрлэгийн гэрчилгээнд тухайн томилогдсон захирлын нэр хаяг бүртгэлтэй байдгийг мэдэхгүй сэтгүүлчид цөөнгүй байдаг ажээ. Улмаар судлаач Н.Баярмаагийн бичсэн “Монгол Улсын төрийн байгууллагын эрх зүйн байдал” эрдэм шинжилгээний өгүүллийг уншаад санал нэгдэв.

Судлаачийн өгүүлснээр “...Одоо яригдаж буй зарим асуудалд байгууллагын эрх зүйг боловсронгуй болгох чухал болсныг холбогдох этгээдүүдэд бүр сайн ойлгуулахад нөлөөлж байна. ЗДТГ-ууд хүртэл ТӨҮГ гэж бүртгэгдсэн байдаг. Ашгийн бус байгууллага нь нийтийн алба ч бай, үгүй ч бай хувьцаа эзэмшигч гэсэн асуулга, бөглөх талбартай. Бүртгэлийн эрх зүй нь байгууллагын эрх зүй, үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүй гэсэн эдийн засгийн томоохон ач холбогдол бүхий салбаруудын хөдөлгөөний зангилаа болж байдаг.

Төрөөс хөтөлж, ард иргэддээ үзүүлдэг үйлчилгээний төрөл болох Мэдээллийн санд итгэж, аливаа харилцаанд орсон иргэд, хуулийн этгээдийн хамгаалагдвал зохих итгэл үнэмшил, эд хөрөнгийн эрх, ашиг сонирхол гээд хоорондоо нягт уялдаатай, эмзэг үр дагавартай харилцаа болохыг том зургаар харж ажилламаар байна. Орчин үеийн төрийн хамгийн том чиг үүрэг бол найдвартай, үнэн зөв бүртгэлийн тогтолцоо. Чадахгүй бол блокчэйн тогтолцоогоо хөгжүүлж, төр төвт байраа тавьж өгөх хэрэгтэй.

Ер нь “бүртгэл” улс орон бүрт маш чухал үүрэгтэй тогтолцоо. Бүртгэл цахимжаад хурдан түргэн болж болно. Гэхдээ бүртгэх “объект”-оо алдаа мадаггүй, тодорхой болгохгүй бол ямар ч бүртгэлийн ач холбогдол буурч, зорилгоо биелүүлж чадахгүй. Объект нь “байгууллага” бол тэр концепцыг ойлгомжтой, тодорхой болгох, объект нь “эд хөрөнгийн эрх” бол мөн тэр концепцыг ойлгомжтой, тодорхой болгох.

Манай бүртгэлийн ач холбогдлыг илтэд бууруулдаг асуудал нь объектын ойлгомжгүй байдал” гэж маш тодорхой дүгнэжээ. Тэгэхээр төрийн өөрийнх нь Улсын бүртгэлийн ойлгомжгүй, эмх цэгцгүй байдал Орос III сургуулийн захирал эмэгтэйн нэр төр, ажил хэргийн алдар хүндэд ийнхүү халдаж, нийгэмд буруу ойлголт төрүүлэх эх үндэс болсон нь эмгэнэлтэй.

ОЛНЫ ХАРААЛ ИДЭЭД БАЙГАА ОРОС III СУРГУУЛЬ ЯГ ЯМАР СУРГУУЛЬ ВЭ?

Орос III сургуулийг төгсөгчдийн үзүүлэлтийг дурдвал ЭЕШ-ийн дүнгээр төгсөгчдийн 35 хувь нь 800, 75 хувь нь 700-799, 64 хувь нь 600-699 оноотой дүгнэгдсэн. Монгол Улсын хэмжээнд ТОП-10 сургуульд багтах амжилт гаргасан нь гавьяат багш, доктор, профессор Ж.Соронзонгийн ач гавьяа, олон жилийн нөр их хөдөлмөр, зүтгэл гэдэгтэй тус сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд санал нэгддэг нь сошиалд бэлээхнээ харагдана. Ямар ч эцэг эх үр хүүхдэдээ муу муухай зүйл хүсдэггүй. Дандаа сайн сайхан ирээдүйнх нь төлөө санаа тавьж, амь амьдралаа зориулдаг.

Тиймээс БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн хууль бус үйлдлийг эцэг эхчүүд эрс эсэргүүцэж, БШУЯ-ны гадаа жагсаал цуглаан хийж, дуу хоолойгоо хүргэсээр байна. Орос Монголын хамтарсан III сургууль бол Монголын боловсролын салбарт нэрээ дуурсгасан Ж.Соронзон захирлын бий болгосон “брэнд боловсрол”-оороо толгой цохидгийг хүн бүр андахгүй. Сонирхуулахад, “Орос III сургууль “Улсын тэргүүний сургууль”-аар гурван удаа шалгарч, “ОХУ-ын боловсролын чанарын тэмдэг”-ийг хоёр удаа хүртсэн. 2020 онд ОХУ-ын БШУ-ы салбар дахь Холбооны албаны шийдвэрийн дагуу Улаанбаатар хотноо ОХУ-ын “Улсын нэгдсэн шалгалт өгөх төв”-ийг Орос III сургуулийг түшиглэн байгуулсан.

2022 онд X, XII ангийн бүх сурагч улсын нэгдсэн шалгалт амжилттай өгч, Оросын бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гардсан. Тус сургуульд 300 гаруй багш ажиллаж, үндсэн хичээлүүдийг орос, монгол хэлээр зааж, бусад гадаад хэлийг Хятад, АНУ, Япон, Герман, Их Британи, Австрали, Канад, Итали, Чех, Бразилаас уригдан ирсэн багш нар төрөлх хэлээр заадаг. 2022 оны 118 төгсөгчийн 52 нь Канад, АНУ, Япон, Турк, Герман, БНСУ, ОХУ гэсэн дэлхийн “Шилдэг 50”-д багтах хамгийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах эрхийг авч, бусад төгсөгч дотоодын их, дээд сургуулиудад амжилттай элссэн. Орос III сургууль Монгол Улсын хэмжээнд элсэлтийн шалгалт авдаг цорын ганц дунд боловсролын байгууллага. Энэ жилийн бэлтгэл ангийн нэг байрын төлөө гурван хүүхэд өрсөлдөж байх жишээтэй. Орос III сургуулийн сурагчдын эцэг эхчүүд тус сургуулийн амьдралд идэвхтэй оролцдог. Төсвийн орлогын 86 хувийг бүрдүүлдэг учир тэд тус сургуулийн хувь заяаг шийдвэрлэхэд саналын эрхтэй оролцох ёстой гэж үзсэн. “Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутлаа тайлах” ийм гачлантай. Эрхэм сайд үнэндээ Ж.Соронзонтой тэмцээгүй. Орос III сургуулийн 2700 хүүхдийн гэрэлт ирээдүйг асааж байсан гэрлийг унтраас, харанхуй болгоод оронд нь лаа барихаар наашилж айсуй чинь ичгэвтэр байна. Бас эмгэнэлтэй төгсгөл харагдаж байна. Та багш сурагчид, эцэг эхчүүдтэй алалдан тэмцэлдээд байна. Танд ялах ямар ч боломж байхгүй. Тус сургуулийн төсвийн ихэнхийг халааснаасаа гаргадаг эцэг эхчүүд бүхнээс илүү хүчтэй учраас тэр.

СЭТГҮҮЛЧ М.ЭРДЭНЭЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 182 (6914)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •Гадаад харилцаа
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Ерөнхийлөгч
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
ХУРААХ
Стандартын бус нүхэн жорлонг...
Солонгосын Ганвон мужид Яньян...

Хүн засагладаггүй хууль засаглана гэсэн яасан бэ?

Kuzmo 2022-09-21

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

5 цагийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

5 цагийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

5 цагийн өмнө өмнө

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

5 цагийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

5 цагийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

5 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

1 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

1 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

1 өдрийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2 өдрийн өмнө өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2 өдрийн өмнө өмнө

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-10-01 өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2026-10-01 өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-01 өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

2026-10-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2026-10-01 өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах