• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Мед портал” хэзээ ХСҮТ-өөс явж, хавдрыг эмчлэх “орон зай” гаргаж өгөх вэ?!

Манай улс дахь хавдрын өвчлөлт, тархалтын талаар айдас хүрэм тоо, баримт сонсогддог. Яг одоо ХСҮТ-д байгаа судалгаанаас харахад “...Монгол Улс хорт хавдрын нас баралт, элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж байна”, “...Хорт хавдрын өвчлөл жилд дунджаар 6000 бүртгэгдэж байна”, “...Элэгний хорт хавдар 100 мянган эрэгтэй тутамд 68, эмэгтэй тутамд 52 тохиолдол байна”, “...Хорт хавдрын шалтгаант 4600 нас баралтын 55.6 хувь нь эрэгтэйчүүд байна” гээд л үргэлжилж байна. 

Тэгвэл манай хавдартай тэмцэх үндэсний ганц төв буюу ХСҮТ-тэй холбоотой эмх замбараагүй гэмээр явдлууд тасардаггүй. Хамгийн их яригддаг нь “...ХСҮТ ачаалал ихтэй”, “..Байр савны багтаамж муу”, “...Зарим оношлогоо шинжилгээг өөрсдөө хийдэггүй, тоног төхөөрөмж байхгүй, хувийн эмнэлэг хийлгээд ир гэж явуулдаг”  гэсэн шүүмж байнга гардаг. 

Хэд хоногийн өмнө, 2023 оны хоёрдугаар сарын 9-нд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “...Тус төвийн Магадлан итгэмжлэлийн алба сар бүр төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдлийн мэдээг хүлээн авч нэгтгэн, ЭМЯ-нд хүргүүлэн, бодлого боловсруулагчдыг мэдээллээр хангадаг. Тусламж, үйлчилгээний хүлээгдлийн мэдээг амбулаторийн эмчийн үзлэгийн, оношлогооны кабинетын, лабораторийн шинжилгээний, хэвтүүлэн эмчлэх тасгийн гэсэн дөрвөн төрлөөр авдаг. 

2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар ХСҮТ хамгийн их ачаалалтай ажиллаж байна. ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс засал, Хими эмчилгээ, Ерөнхий мэс засал, Толгой, хүзүүний мэс заслын амбулаторийн тусламж, үйлчилгээ, Компьютер томографийн оношлогоо болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ сүүлийн таван сарын турш маш их хүлээгдэлтэй байлаа” гэсэн дүгнэлтийг танилцуулжээ.

Уг нь ачаалал, оношлогооноос үүсдэг чирэгдлийг 100 хувь биш ч багагүй хэмжээгээр бууруулаад шийдчих боломж ХСҮТ-д өөрт нь байгаа юм. 

Тодруулбал, энэ төвийн удирдлагууд яагаад ч юм, эмнэлгийнхээ багагүй хэсгийг хувийн эмнэлэгт түрээслүүлдэг. Түрээслэдэг нь “Мед портал” гэдэг хувийн эмнэлэг байдаг. Ингээд дөрвөн жилийн нүүр үзэж байна. Гэрээн дээр нь 190 мкв гэдэг ч хэмжээд үзвэл үүнээс том талбай болно гэдэг. “Мед портал”  эмнэлэг MRI, CT-аар оношлогоо шинжилгээ хийдэг. MRI буюу соронзон үелзүүрт томографын шинжилгээг ХСҮТ хийх боломжгүй тул эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг юм байна. Харин ХСҮТ-д CT буюу компьютерт томографаар оношлогоо шинжилгээ хийх боломжтой учраас “Медпортал”-д энэ төрлийн оношлогоог хийлгэх үйлчлүүлэгч бүх төлбөрөө хувиасаа гаргадаг.

Гэхдээ тус төвд одоо хийхгүй байгаа гэх шинжилгээний тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас төсөл хөтөлбөр, төсөв зардалдаа тусгаж байгаад шийдчих боломжтой аж. Үүнийг өмнөх долоо хоногт ХСҮТ-д ажилласан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тодорхой хэлсэн. Тэрбээр “...Эхний ээлжинд Австрийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй 10 сая ам.долларын төслийн хүрээнд ХСҮТ-д нэн шаардлагатай MRI, компьютерт томограф, ангиограф зэрэг дөрвөн төрлийн тоног төхөөрөмжийг шийдэж өгье. Бусад тоног төхөөрөмжийг шат дараатайгаар шийдэх боломжтой” гэсэн. 

Түүнчлэн “...Төр тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэж өгнө.  Хавдрын урдаа барьдаг ганц төв маань оношлогоо шинжилгээгээ өөрөө хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах нь зүйд нийцнэ. Тэгэхээр ХСҮТ-ийн амбулатори дотор үйл ажиллагаа явуулдаг “Мед портал” хувийн эмнэлэгтэй гэрээгээ цуцалж, зай талбайгаа чөлөөлж ав” гэдэг үүргийг ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүд өгсөн. 

Ер нь бол “Мед портал” эмнэлгийн хувьд түрээслэж эхэлсэн цагаасаа л хэл ам таталсан. Аж ахуйн тооцоо, янз бүрийн яригддаг зүйлүүдийг хойш тавьж болоход эрүүл мэндийн байгууллага, тэр дундаа эмнэлэгт тавигддаг шаардлагууд дээр ойччих гээд байдаг. Тухайлбал, 2020 оны хоёрдугаар сарын 17-нд НМХГ-аас “...”Мед портал” ХХК-ийн эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын цацрагийн аюулгүй ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Үүгээр рентген аппаратын цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг хэрхэн арилгах талаар улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа” гэсэн мэдээллийг гаргаж байв.

Энэ хэл ам дагуулдаг “Мед портал” эмнэлгийг улстөрчид, эмч нартай холбодог. Гэхдээ улсын бүртгэлд байгаа мэдээллээр “Мед портал” ХХК нь 2018 оны тавдугаар сарын 25-нд байгуулагдсан. Гадаад худалдаа, дүрс оношлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй. Тус компанийг Б.Түвшинжаргал болон “Люкс центр” ХХК эзэмшдэг. 

“Мед портал” эмнэлгийг эзэмшдэг Б.Түвшинжаргал нь рентген оношлогоо, соронзон үелзүүрт томографийн оношлогоо, компьютер томограф,  барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Интер-Эйд” ХХК, Аялал жуулчлал, гадаад худалдаа, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ эрхлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох, худалдах, ханган нийлүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй “Саммит медикал сервис” ХХК, Рентген, компьютер томографын оношлогооны “Хийлс-Эйд” ХХК-ийг эзэмшдэг. Мөн М.Дэлгэржаргалын хамт гадаад худалдаа, эм барих чиглэлээр ажилладаг “Тэнүүн фарм”,  Японы иргэн Hyundae Mso-той хамт гадаадын хөрөнгө оруулалт бүхий “МК медикал сервис” компанийг эзэмшдэг юм байна.

Харин “Мед портал” эмнэлгийн нөгөө эзэмшигчид нь “Люкс центр” ХХК-ийг С.Батзориг, А.Мөнх-Эрдэнэ, Д.Тамир нар. Тус компани гадаад худалдаа, дүрс оношлогооны чиглэлээр ажилладаг. С.Батзориг нь “Монголын яс үе мөчний дүрс оношлогооны нийгэмлэг” НҮТББ-ын тэргүүн, “Аффинити” ХХК, “Инно сайт” ХХК, “Мон орто мед” ХХК-ийг эзэмшдэг аж. Мөн “Экспресс-Ассист” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. 

Түүнчлэн С.Батзориг нь гадаад худалдааны “Азурион” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус компани Б.Түвшинжаргал, Х.Ариунзаяа нарын эзэмшилд байдаг. Харин эцсийн өмчлөгч нь “Хишиг арвин индустриал” компанийн эзэн Б.Хишигдорж юм байна.

Ямартай ч улсын бүртгэлд ийм мэдээлэлтэй. Гэхдээ ХСҮТ-ийн удирдлагууд “Мед портал” эмнэлэгтэй гэрээгээ цуцлах тал дээр баахан хойрго хандах шинжтэй. Учир нь тэд “...Хашаандаа дахин хоёр давхар барилга барьж ачааллаа багасгая” гэсэн саналыг ЭМЯ-нд тавьсан байгаа юм. 

Үүнийх нь хариуд С.Чинзориг сайд “..Хувийн эмнэлгээ гаргаад тэр зайд нь оношлогоо, амбулаторио ажиллуул” гэчихээд байгаа хэрэг. Тэгээд ч ХСҮТ-ийн удирдлагуудын яриад байгаа шиг хашаандаа дахиад барилга барина гэдэг бүтэхгүй. Түүнийг нь ТӨБЗГ тас цохино. Тус газраас ХСҮТ-д 2022 оны тавдугаар сарын 13-нд ирүүлсэн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” албан тоотдоо “...ХСҮТ-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эзэмшил газар дээр, хавсралтад дурдсан хуулийн этгээдийн зөвшөөрөлгүй барьсан барилгын өргөтгөл хэсэг болон хашааг эрх бүхий байгууллагаар албадан буулгуулж, төрийн өмчийн газрыг чөлөөлүүлэх арга хэмжээ авах”-ыг даалгасан байдаг. Тиймээс одоо “Мед портал” ХСҮТ-өөс явж, хавдрыг эмчлэх “орон зай” гаргаж өгөх нь л чухал болоод байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 39 (7024)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Үс засуулвал өлзийтэй сайн
Үндэсний шигшээ баг гүржтэй...

“Мед портал” хэзээ ХСҮТ-өөс явж, хавдрыг эмчлэх “орон зай” гаргаж өгөх вэ?!

ДАМДИН-ОЧИР 2023-02-17

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах