• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Үргэлжилсэн их баярын сар

Валентины баяр хэмээн залуус цэцэг, шоколад барьж гүйлдэж байтал ердөө хэдхэн хоногийн дараа Билгийн улирлын Цагаан сарын шинийн 1 тохиож улс даяараа долоо хоног дээл бүс, хөөргөөрөө гайхуулан баярлав. 

Өчигдөр гуравдугаар сарын 1. Эрх баригч МАН анх байгуулагд­сан буюу анхдугаар хурлаа хий­сэн өдөр. МАН үүний өмнө эрх барьж байхдаа энэ баяраа илүү ач холбогдолтой, улсын хэмжээний том баяр болгох гэж “Эх орончдын өдөр” хэмээн нэрийдсэн. Үнэндээ нам анх байгуулагдаж байхад бол яах аргагүй эх орончид цугласан л даа. Өчигдөр сонины дугаар бэлтгэх гэж төлөвлөсөн зарим зүйлээ бичихийн тулд сэтгүүлч сурвалжлагчид маань ийш тийш, төрийн байгууллагууд руу утасдахад гол төлөв хүмүүс, албан тушаалтнууд ажил дээрээ байхгүй, гадуур ажилтай явна гэсэн хариу өгсөн нь үнэндээ намынхаа баярыг тэмдэглээд “завгүй” байсан хэрэг байх нь. Энд тэндгүй нүсэр том хурал цуглаан, хүлээн авалт, одон  тэмдэг болох нь дамжиггүй. 

Цагаан сарын айлчлал дуусаагүй байхад эрх баригч нам баяраа тэмдэглэн, энэ намын харьяалал бүхий албан тушаалтнууд, энэ намын ивээлд амьдардаг хүмүүс бас баярлах нь энэ. Одоо  намын залуу хүчнүүд өөрсдийгөө тэжээгч намын баяраа хэд гурав хоног тэмдэглээд ажил хийсэн хийгээгүй хоёрын хооронд байтал Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр залгана. 

Ээжтэй, эхнэртэй, найз бүсгүйтэй бүхэн энэ баярыг тэмдэглэхээс аргагүй. Баяр болохоос хэдэн хоногийн өмнөөс л эдэндээ өгөх бэлэг сэлтээ бэлтгэх гээд эрчүүд ажил дээрээ орж гараад тогтворгүй байх нь л дээ. Ээжүүд маань төрийн тэргүүнээсээ одонгоо авч, үр хүүхдүүдээ баярлуулан, өөрсдөө ч бас ажил албаныхан, найз нөхөдтэйгөө  цуглан баярлаж байтал энэ баярын араас Эрчүүдийн баяр залгана.

Угтаа бол Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсан өдөр л дөө. Зэвсэгт хүчний анги салбарууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт  хүчний Жанжин штабын л тэмдэглэх баяр. За яахав цэргийн жинхэнэ алба хаасан бэлтгэл дайчид тэрүүхэн зуураа тэмдэглэн баярлаж болох юм биз. Гэтэл манайхан мөн л цар хүрээг нь өргөтгөн Эрчүүдийн баяр болгоод бүх нийтээрээ сүртэй тэм­дэглэдэг болчихсон хэрэг.

Өчигдөр, өнөөдөр, магадгүй маргааш МАН-ынхан дээр доргүй баярлаж үндсэндээ ажил хийхгүй, УИХ-ын гишүүд бол бүр хэдийнээс хийсэн ажилгүй хөдөө айлуудаар хэсэн улс орноо цэцэглүүлэн хөгжүүлснээ гайхуулан ууц таллан, бууз идэх ажлаа дуусгаагүй байхад намынхаа баяртай залгаж байгаа. Ирэх онд сонгууль болох юм болохоор хаа явсан газраа намын баяраа тэмдэглэж намын гишүүдээ цуглуулан уулгаж идүүлэн, шагнал тарааж “ирэх жил намаа, намайг дэмжээрэй” гээд шивнэж яваа. Одоо залгаад эмэгтэйчүүдийн баяраар тараах шагнал, эд зүйл цүнхэнд нь бас нөөцлөөстэй. Ийн хамаг  томцуул нь талын нэг тараад дайлуулж цайлуулж яваа болохоор доод албатууд нь бас сулдаа ганхаад алга болно. Ийн бодоход энэ гуравдугаар сард ар араасаа залгасан олон баярын дуулианд  төрийн байгууллагууд нэг их тогтвортой сууж, тодорхой бүтээл гаргахгүй нь ойлгомжтой, гэхдээ цалин­гаа бол бүрэн авна л даа. Төрийн байгууллага, хяналт шалгалтынхан, татвар, гаалийн байгууллагынханд дээрэлхүүлэн байж жаал юм борлуулж амьдардаг, ар гэрээ тэжээдэг хэдэн худалдааны байгууллагынхан л ажиллана.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны гуравдугаар сарын 02. Пүрэв. №033 (5761)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв
Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ярилцлага
  • •Гэмт хэрэг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Фото мэдээ
ХУРААХ
Я.Аюурзана: Энэ туулай нь зөөлөн,...
Намуудыг “шилэн” болгох...

Үргэлжилсэн их баярын сар

ӨЛЗИЙБАЯР 2023-03-02
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Үргэлжилсэн их баярын сар

Валентины баяр хэмээн залуус цэцэг, шоколад барьж гүйлдэж байтал ердөө хэдхэн хоногийн дараа Билгийн улирлын Цагаан сарын шинийн 1 тохиож улс даяараа долоо хоног дээл бүс, хөөргөөрөө гайхуулан баярлав. 

Өчигдөр гуравдугаар сарын 1. Эрх баригч МАН анх байгуулагд­сан буюу анхдугаар хурлаа хий­сэн өдөр. МАН үүний өмнө эрх барьж байхдаа энэ баяраа илүү ач холбогдолтой, улсын хэмжээний том баяр болгох гэж “Эх орончдын өдөр” хэмээн нэрийдсэн. Үнэндээ нам анх байгуулагдаж байхад бол яах аргагүй эх орончид цугласан л даа. Өчигдөр сонины дугаар бэлтгэх гэж төлөвлөсөн зарим зүйлээ бичихийн тулд сэтгүүлч сурвалжлагчид маань ийш тийш, төрийн байгууллагууд руу утасдахад гол төлөв хүмүүс, албан тушаалтнууд ажил дээрээ байхгүй, гадуур ажилтай явна гэсэн хариу өгсөн нь үнэндээ намынхаа баярыг тэмдэглээд “завгүй” байсан хэрэг байх нь. Энд тэндгүй нүсэр том хурал цуглаан, хүлээн авалт, одон  тэмдэг болох нь дамжиггүй. 

Цагаан сарын айлчлал дуусаагүй байхад эрх баригч нам баяраа тэмдэглэн, энэ намын харьяалал бүхий албан тушаалтнууд, энэ намын ивээлд амьдардаг хүмүүс бас баярлах нь энэ. Одоо  намын залуу хүчнүүд өөрсдийгөө тэжээгч намын баяраа хэд гурав хоног тэмдэглээд ажил хийсэн хийгээгүй хоёрын хооронд байтал Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр залгана. 

Ээжтэй, эхнэртэй, найз бүсгүйтэй бүхэн энэ баярыг тэмдэглэхээс аргагүй. Баяр болохоос хэдэн хоногийн өмнөөс л эдэндээ өгөх бэлэг сэлтээ бэлтгэх гээд эрчүүд ажил дээрээ орж гараад тогтворгүй байх нь л дээ. Ээжүүд маань төрийн тэргүүнээсээ одонгоо авч, үр хүүхдүүдээ баярлуулан, өөрсдөө ч бас ажил албаныхан, найз нөхөдтэйгөө  цуглан баярлаж байтал энэ баярын араас Эрчүүдийн баяр залгана.

Угтаа бол Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсан өдөр л дөө. Зэвсэгт хүчний анги салбарууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт  хүчний Жанжин штабын л тэмдэглэх баяр. За яахав цэргийн жинхэнэ алба хаасан бэлтгэл дайчид тэрүүхэн зуураа тэмдэглэн баярлаж болох юм биз. Гэтэл манайхан мөн л цар хүрээг нь өргөтгөн Эрчүүдийн баяр болгоод бүх нийтээрээ сүртэй тэм­дэглэдэг болчихсон хэрэг.

Өчигдөр, өнөөдөр, магадгүй маргааш МАН-ынхан дээр доргүй баярлаж үндсэндээ ажил хийхгүй, УИХ-ын гишүүд бол бүр хэдийнээс хийсэн ажилгүй хөдөө айлуудаар хэсэн улс орноо цэцэглүүлэн хөгжүүлснээ гайхуулан ууц таллан, бууз идэх ажлаа дуусгаагүй байхад намынхаа баяртай залгаж байгаа. Ирэх онд сонгууль болох юм болохоор хаа явсан газраа намын баяраа тэмдэглэж намын гишүүдээ цуглуулан уулгаж идүүлэн, шагнал тарааж “ирэх жил намаа, намайг дэмжээрэй” гээд шивнэж яваа. Одоо залгаад эмэгтэйчүүдийн баяраар тараах шагнал, эд зүйл цүнхэнд нь бас нөөцлөөстэй. Ийн хамаг  томцуул нь талын нэг тараад дайлуулж цайлуулж яваа болохоор доод албатууд нь бас сулдаа ганхаад алга болно. Ийн бодоход энэ гуравдугаар сард ар араасаа залгасан олон баярын дуулианд  төрийн байгууллагууд нэг их тогтвортой сууж, тодорхой бүтээл гаргахгүй нь ойлгомжтой, гэхдээ цалин­гаа бол бүрэн авна л даа. Төрийн байгууллага, хяналт шалгалтынхан, татвар, гаалийн байгууллагынханд дээрэлхүүлэн байж жаал юм борлуулж амьдардаг, ар гэрээ тэжээдэг хэдэн худалдааны байгууллагынхан л ажиллана.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны гуравдугаар сарын 02. Пүрэв. №033 (5761)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв
Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

8 цагийн өмнө өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

8 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

8 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

1 өдрийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

1 өдрийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

1 өдрийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

1 өдрийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

1 өдрийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

САНАЛ БОЛГОХ
2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-06 өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах