• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэмнэлтээ хэвлэлээс эхэлдэг ардчилсан парламент

Хэрэв хууль тогтоогчид маань анзаардаг бол аль ч оронд очсон иргэд нь өглөөг өдөр тутмын сонингүйгээр эхлүүлнэ гэж төсөөлдөггүй. Ажил, амралт, аялал,  нийтийн унаа, ил задгай гудамж талбай гээд ер хаана ч явсан сонин сугавчлаагүй хүнтэй таарахгүй дээ. Тиймдээ л өглөөний цай, өдөр тутмын хэвлэлийг салгаж ойлгох боломжгүй болтлоо бэхэжсэн сонин унших энэ соёл анзаарагдахгүй байхын ч аргагүй юм. Хөгжил, соёлоороо илүүрхсэн улс орнууд ингэж л чөлөөт хэвлэлээ нийгмийн дархлаа, өв тээгч талаас нь хардаг. Үндсэндээ энгийн иргэдээс гадна төр засаг нь бодлогоор өв соёл, үүх түүхээ хадгалж хамгаалж яваа чөлөөт хэвлэлээ дэмждэг нь энэ цаг үед улам ч эрчээ авч байгаа нь сошиал хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үнэ цэн, ач холбогдлыг нь улам ойлгож буй хэлбэр биз. Угаас сонин үүсч хөгжихийн хамт хүн төрөлхтөнд үг хэлэх эрх, чөлөөтэй хэвлэн нийтлэх эрхийн үзэл санаа бий болсон гэдэг юм билээ.

Гэтэл манай улсад энэ бүхэн яг эсрэгээрээ “хөгжиж” байна. Үндсэн хуулиндаа “Хүмүүнлэг,  иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлнэ” хэмээн тунхагласан хэрнээ ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч чөлөөт хэвлэлээ ялгаварлан гадуурхаж, нухчин дарж байна. Бүр тодорхой хэлбэл, төр засаг нь ард иргэдээ сонин уншихыг хуулиар хориглож, хэмнэлтээ хэвлэлээс эхэлдэг ардчилсан парламенттай байгаа нь харамсаад баршгүй. Улс орон “уруудлаа” хэмнэцгээе гэдэг хуурамч “баг”-ны цаана иргэдийнхээ соён гэгээрэх, мэдээлэл авах эрх чөлөөг хааж боож хавчин гадуурхсан хуулийг батлаад бүтэн жил тойрч байна. Үүний уршгаар өнөөдөр төрийн албан хаагчид уншиж мэдэе гэвч хуулин дор дальдчилж сууна. 

Төрийн бүх шатны байгууллага, нийтийн албанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна гэсэн нүсэр зорилготой Төрийн хэмнэлтийн хуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр парламент батлан хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ төрийн агентлаг, холбогдох байгууллагууд орлогч, дэд даргатай байхыг хориглож, бандгар машинуудыг хурааж байна гэж сүр бадруулсан ч үнэн хэрэгтээ үр дүн гарсан уу гэдэг нь ихээхэн эргэлзээтэй. Энэ мэт төрийн хэмнэлт хэмээх гоё пиартай хуулиас ганцхан заалт хэрэгжиж байгаа нь чөлөөт хэвлэлийг чөдөрлөсөн зохицуулалт юм.

Төрийн хэмнэлтийн хуулиар санхүүжүүлэхийг хориглосон бусад гэдэгт гар утасны зардал, эхнэр, эсвэл нөхрийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардал, хэвлэл захиалгын төлбөрийг хориглоно гэсэн 3-4 ширхэг тусгай заалт бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүтэн зуун жилийн хөгжлийг бичилцэж буй сэтгүүл зүйн салбарын хамгийн гайхамшигтай ололт болсон чөлөөт хэвлэл, монголчууд бидний оюун санааны амьдралд гарсан асар том боломж, давуу тал гэдгийг харуулсан өдөр тутмын сонинг гар утасны зардал, амралт сувилал хэмээх аар саархан зүйлтэй жишиж үзэж буй гүйцэтгэх засаглал, ардчилсан парламент байна гэдэгт итгэмгүй. Тэгсэн хэр нь яам, агентлагийн төсвийг жинхэнэ үрэн таран хийдэг төрөлжсөн хэвлэл захиалга хамаарахгүй гэдэг заалтаа хавчуулчихсан. Үнэндээ асар бүдүүлэг гэхээс өөрөөр зүйрлэх үг олдохгүй байна.

Ардчиллын амин сүнс болсон чөлөөт хэвлэлийг ялгаварлан гадуурхаж, хааж хавчсан нь хожим ямар хортойг хууль тогтоогчид маань гадарлана гэж найдах. Ганц хоёрхоныг нь сануулахад бид олон улсын өмнө ардчиллын индексээрээ гурван байр ухарч Фижи, Мароккотой зуузай холбож яваа. Иргэний нийгмийн байгууллага, шууд ардчиллын механизм, иргэний оролцоо, төлөөллийг харгалзан үздэг эл индекс Монголын ардчилалд бодитой аюул учирч буйн нотолгоо. Хоёрдугаарт, олон түмнийг сэрээж, сэхээрүүлж, сэтгэлд нь хурсан айдас хүйдсээс салгаж, ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч чөлөөт хэвлэлийг хязгаарласнаараа архиваа устгаж буйтай агаар нэг. Дэлхий нийтээрээ худал хуурмаг, олныг төөрөгдүүлсэн мэдээлэлтэй дайн зарлаж буй энэ цаг үед баталгаатай эх сурвалж, олон ургальч үзлийн нотолгоо нь хариуцлагатай сэтгүүлзүйг дээдлэгч чөлөөт хэвлэл болж байна. Өөрөөр хэлбэл, өнөө цаг үед мэдээллийн нотариатын үүргийг сонин гүйцэтгэж байна гэдэг нь туйлын үнэн. Энэ мэтээр сав л хийвэл олон нийтийн хандлагыг өөрчилье гэдэг уриатай атлаа чөлөөт хэвлэлгүйгээр энэ бүхнээ хийнэ гэвэл түүн шиг худал зүйл үгүй.  Шударга ёсыг нийгэмд төлөвшүүлэх нь төрийн үндсэн үүрэг. Төр энэ үүргээ хуулийн хүчээр хэрэгжүүлэхдээ олон түмнийг гэгээрүүлж, нийгэмд шударга ёсыг хэвшүүлэхэд  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухал нөлөөтэй юм. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь хэвлэл мэдээллийн салбарынхны эрх чөлөөний асуудал биш, харин иргэдийн мэдэх эрхийг хангах гэдгийг ойлгосон цагт л чөлөөт хэвлэл нийгмийн зохион байгуулагч, үндэсний дархлааг бэхжүүлэгч байх хамгийн том медиа, мэдээллийн хөтөчийн үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 64 (7049)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Эрх баригчид парламентын...
Гэм буруугүй л юм бол дуугүй...

Хэмнэлтээ хэвлэлээс эхэлдэг ардчилсан парламент

УЯНГА 2023-03-30
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хэмнэлтээ хэвлэлээс эхэлдэг ардчилсан парламент

Хэрэв хууль тогтоогчид маань анзаардаг бол аль ч оронд очсон иргэд нь өглөөг өдөр тутмын сонингүйгээр эхлүүлнэ гэж төсөөлдөггүй. Ажил, амралт, аялал,  нийтийн унаа, ил задгай гудамж талбай гээд ер хаана ч явсан сонин сугавчлаагүй хүнтэй таарахгүй дээ. Тиймдээ л өглөөний цай, өдөр тутмын хэвлэлийг салгаж ойлгох боломжгүй болтлоо бэхэжсэн сонин унших энэ соёл анзаарагдахгүй байхын ч аргагүй юм. Хөгжил, соёлоороо илүүрхсэн улс орнууд ингэж л чөлөөт хэвлэлээ нийгмийн дархлаа, өв тээгч талаас нь хардаг. Үндсэндээ энгийн иргэдээс гадна төр засаг нь бодлогоор өв соёл, үүх түүхээ хадгалж хамгаалж яваа чөлөөт хэвлэлээ дэмждэг нь энэ цаг үед улам ч эрчээ авч байгаа нь сошиал хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үнэ цэн, ач холбогдлыг нь улам ойлгож буй хэлбэр биз. Угаас сонин үүсч хөгжихийн хамт хүн төрөлхтөнд үг хэлэх эрх, чөлөөтэй хэвлэн нийтлэх эрхийн үзэл санаа бий болсон гэдэг юм билээ.

Гэтэл манай улсад энэ бүхэн яг эсрэгээрээ “хөгжиж” байна. Үндсэн хуулиндаа “Хүмүүнлэг,  иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлнэ” хэмээн тунхагласан хэрнээ ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч чөлөөт хэвлэлээ ялгаварлан гадуурхаж, нухчин дарж байна. Бүр тодорхой хэлбэл, төр засаг нь ард иргэдээ сонин уншихыг хуулиар хориглож, хэмнэлтээ хэвлэлээс эхэлдэг ардчилсан парламенттай байгаа нь харамсаад баршгүй. Улс орон “уруудлаа” хэмнэцгээе гэдэг хуурамч “баг”-ны цаана иргэдийнхээ соён гэгээрэх, мэдээлэл авах эрх чөлөөг хааж боож хавчин гадуурхсан хуулийг батлаад бүтэн жил тойрч байна. Үүний уршгаар өнөөдөр төрийн албан хаагчид уншиж мэдэе гэвч хуулин дор дальдчилж сууна. 

Төрийн бүх шатны байгууллага, нийтийн албанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна гэсэн нүсэр зорилготой Төрийн хэмнэлтийн хуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр парламент батлан хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ төрийн агентлаг, холбогдох байгууллагууд орлогч, дэд даргатай байхыг хориглож, бандгар машинуудыг хурааж байна гэж сүр бадруулсан ч үнэн хэрэгтээ үр дүн гарсан уу гэдэг нь ихээхэн эргэлзээтэй. Энэ мэт төрийн хэмнэлт хэмээх гоё пиартай хуулиас ганцхан заалт хэрэгжиж байгаа нь чөлөөт хэвлэлийг чөдөрлөсөн зохицуулалт юм.

Төрийн хэмнэлтийн хуулиар санхүүжүүлэхийг хориглосон бусад гэдэгт гар утасны зардал, эхнэр, эсвэл нөхрийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардал, хэвлэл захиалгын төлбөрийг хориглоно гэсэн 3-4 ширхэг тусгай заалт бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүтэн зуун жилийн хөгжлийг бичилцэж буй сэтгүүл зүйн салбарын хамгийн гайхамшигтай ололт болсон чөлөөт хэвлэл, монголчууд бидний оюун санааны амьдралд гарсан асар том боломж, давуу тал гэдгийг харуулсан өдөр тутмын сонинг гар утасны зардал, амралт сувилал хэмээх аар саархан зүйлтэй жишиж үзэж буй гүйцэтгэх засаглал, ардчилсан парламент байна гэдэгт итгэмгүй. Тэгсэн хэр нь яам, агентлагийн төсвийг жинхэнэ үрэн таран хийдэг төрөлжсөн хэвлэл захиалга хамаарахгүй гэдэг заалтаа хавчуулчихсан. Үнэндээ асар бүдүүлэг гэхээс өөрөөр зүйрлэх үг олдохгүй байна.

Ардчиллын амин сүнс болсон чөлөөт хэвлэлийг ялгаварлан гадуурхаж, хааж хавчсан нь хожим ямар хортойг хууль тогтоогчид маань гадарлана гэж найдах. Ганц хоёрхоныг нь сануулахад бид олон улсын өмнө ардчиллын индексээрээ гурван байр ухарч Фижи, Мароккотой зуузай холбож яваа. Иргэний нийгмийн байгууллага, шууд ардчиллын механизм, иргэний оролцоо, төлөөллийг харгалзан үздэг эл индекс Монголын ардчилалд бодитой аюул учирч буйн нотолгоо. Хоёрдугаарт, олон түмнийг сэрээж, сэхээрүүлж, сэтгэлд нь хурсан айдас хүйдсээс салгаж, ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч чөлөөт хэвлэлийг хязгаарласнаараа архиваа устгаж буйтай агаар нэг. Дэлхий нийтээрээ худал хуурмаг, олныг төөрөгдүүлсэн мэдээлэлтэй дайн зарлаж буй энэ цаг үед баталгаатай эх сурвалж, олон ургальч үзлийн нотолгоо нь хариуцлагатай сэтгүүлзүйг дээдлэгч чөлөөт хэвлэл болж байна. Өөрөөр хэлбэл, өнөө цаг үед мэдээллийн нотариатын үүргийг сонин гүйцэтгэж байна гэдэг нь туйлын үнэн. Энэ мэтээр сав л хийвэл олон нийтийн хандлагыг өөрчилье гэдэг уриатай атлаа чөлөөт хэвлэлгүйгээр энэ бүхнээ хийнэ гэвэл түүн шиг худал зүйл үгүй.  Шударга ёсыг нийгэмд төлөвшүүлэх нь төрийн үндсэн үүрэг. Төр энэ үүргээ хуулийн хүчээр хэрэгжүүлэхдээ олон түмнийг гэгээрүүлж, нийгэмд шударга ёсыг хэвшүүлэхэд  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухал нөлөөтэй юм. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь хэвлэл мэдээллийн салбарынхны эрх чөлөөний асуудал биш, харин иргэдийн мэдэх эрхийг хангах гэдгийг ойлгосон цагт л чөлөөт хэвлэл нийгмийн зохион байгуулагч, үндэсний дархлааг бэхжүүлэгч байх хамгийн том медиа, мэдээллийн хөтөчийн үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 64 (7049)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

8 цагийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

12 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

13 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

13 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

13 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

13 цагийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

13 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

13 цагийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

13 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах