• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН “нүүрсний 19”-өө, АН даргаа “шийтгэх” үү?!

Ерөнхий прокурорын нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх саналыг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэв. Саналыг үндсэндээ хүлээж авлаа. “...Энэ нь Монгол Улс дахь парламентын засаглал, хууль тогтоох эрх мэдлийг авч үлдсэн явдал боллоо” гэж шинжээч, ажиглагчид дүгнэж байна. Өмнө нь ЖДҮ, Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гишүүдийг УИХ авч үлдэж байв. Тэр хэрээр УИХ-ын нэр хүнд унасаар байсныг олон судалгаа, шинжилгээ нотолдог. Гэхдээ энэ удаа нүүрсний хулгайтай холбоотойгоор Ерөнхий прокуророос гаргасан гурван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ хүлээж аваагүй бол огт өөр үр дүн үзүүлэхээр байв. УИХ-ын нэр хүнд унах юу ч биш. Түүнээс илүү хүндрэхээр байв. Олон нийт нүүрсний хулгай, түүгээр алдагдсан боломжийг нэхэж байна. Нүүрсний хулгайг яаралтай зогсоож, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг төрөөс ч, хууль хяналтынхнаас ч шаардаж байна. Энэ утгаараа УИХ гишүүдээ “...Авч үлдэнэ” гэсэн бол юу болох байсныг хэлэхэд хэцүү юм.

Тэгэхээр цаашдаа ч “...Нүүрсний хулгайтай холбоотойгоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах шаардлагатай” гээд Ерөнхий прокуророос санал орж ирвэл УИХ хамгаалж үлдэх нь эрсдэлтэй хэвээр гэсэн үг.

Сая л гэхэд Ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн УИХ-ын шийдвэрийн үр дүн улс төрд нэлээд үргэлжлэхээр шинжтэй болоод байна. Хоёр нам дахь “...Хэрүүлийн алим” нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэд өгсөн гишүүдийн санал аж. Ерөнхий прокурорыг санал гаргахаас нэлээд өмнө л түүнийг “...Улстөрчид, хууль хяналтынхан, УИХ-ын гишүүдтэй ажиллаад байна” гэсэн мэдээ гараад байсан юм. Ерөнхий прокурор нэрийг нь өргөн барьснаас хойш энэ нь улам эрчимжсэн.

МАН-ын хувьд УИХ дахь бүлэг нь “...Ерөнхий прокурорын оруулж ирсэн саналын дагуу гурван гишүүнийг түдгэлзүүлье” гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл чуулган дээр тус намын 19 гишүүн “...“Ажнай” Д.Бат-Эрдэнийг авч үлдье” гэсэн санал өгчээ. Тэднийг “...Авлигыг дэмжиж, нүүрсчдийн талд ажилласан” гэж МАН-ын удирдлагууд үзэж буй аж. Мөн тэдгээр гишүүнийг аль хэдийнэ “...Нүүрсний 19” гээд нэрийдчихсэн байна. Тиймээс улс төрийн хариуцлага тооцох асуудал яригдах бололтой. Иймэрхүү мэдээлэл гараад байна. 

Тиймээс “...МАН-ын хэн хэн гэдэг 19 гишүүн ийм санал өгсөн бэ” гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Ямартай ч, эхний ээлжинд Г.Ганболд, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Ганхуяг... нарын нэр ил болжээ. Ер нь УИХ-ын удирдлагууд, МАН-ын дарга нар нүүрсний хэрэгт холбогдсон нөхдөө хамгаалахгүй гэдгээ аль эрт хэлчихсэн. Өөрсдөө хэвлэлээр удаа дараа ярьсан. Үйлдлээрээ ч нотлох гэж оролдсон. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн асуудлыг чуулганаар хэлэлцэж эхлэхэд “...Ил хэлэлцэх хуулийн боломж юу байна” хэмээн Тамгын газраасаа тодруулга авсан. “...Боломжгүй” гэсэн хариу авсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Хэрэв УИХ гишүүдийг хамгаалж үлдвэл нууцаар хураадаг саналыг ил болгох хууль санаачилна” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн.

Харин АН-ын тухайд дотоодод нь хоёр агуулгаар зөрчил үүсээд байна. Саяхан Дээд шүүхээр “...АН-ын дарга” гэдгээ тогтоолгосон Лу.Гантөмөр болон УИХ дахь АН-ын бүлгийнхэн “...“Ажнай” Д.Бат-Эрднийг авч үлдэнэ” гэсэн нь тус намын жирийн гишүүдэд таалагдсангүй. Бас ширээнийхээ шургуулган дахь тамгыг “жинхэнэ” гэдгийг Захиргааны шүүхээр нотлуулсан С.Эрдэнэ нар нэлээд ширүүсч эхэллээ.

 Тэд “...Нүүрсний хулгайг хамгааллаа” гэж Лу.Гантөмөр нарыг буруутгав. Нэлээд шүүмжиллээ. Нөгөө талаас Лу.Гантөмөр, УИХ дахь бүлгийн гишүүдийг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн улстөрчид, бизнесийнхэн бий. Яахав, сүүлийн үед тэднийг “...Бүлэглэлийнхэн” гэдэг болчихсон. Тэдний даалгаврыг Лу.Гантөмөр биелүүлж чадсангүй. УИХ “Ажнай” Д.Бат-Эрдэнийг түдгэлзүүлчихсэн. Тэр утгаараа, тэднээсээ бас “шанаа” авч эхлээд байна. Чуулганы үеэр хуралдсан АН-ын бүлгийн хурал дээр хүртэл Лу.Гантөмөрийг “...Чадахгүй бол чамайг дарга болоход санал өгснөөрөө хуваагдаад улс төр хийнэ шүү” гэсэн тухай мэдээлэл яригдаад эхэллээ. Ийнхүү Лу.Гантөмөрийн тухайд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага мэт болоод байна. Ерөнхий прокруорын санал дээр гаргасан улс төрийн шийдвэр нь аль ч талаараа уначихлаа. Ядахад, шургуулгандаа хийх гэрчилгээгүй, гартаа барих тамгагүй байдаг. Тэр “...Өндийгөөд л буцаад өвдөглөчихлөө” дөө. Тиймээс АН-д Лу.Гантөмөрийг өөр хэн нэгнээр солих томоохон хуралдаан болохыг үгүйсгэхгүй. Нэг үгээр хэлбэл, МАН-д “нүүрсний 19”-өө, АН-д даргаа “шийтгэх” улс төрийн үйл ажиллагаа ойрын үед явагдаж магадгүй боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 66 (7051)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Монголын эрэгтэй шигшээ баг 3х3...
Солонгос, Филиппин дэх...

МАН “нүүрсний 19”-өө, АН даргаа “шийтгэх” үү?!

ДАМДИН-ОЧИР 2023-04-03
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
МАН “нүүрсний 19”-өө, АН даргаа “шийтгэх” үү?!

Ерөнхий прокурорын нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх саналыг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэв. Саналыг үндсэндээ хүлээж авлаа. “...Энэ нь Монгол Улс дахь парламентын засаглал, хууль тогтоох эрх мэдлийг авч үлдсэн явдал боллоо” гэж шинжээч, ажиглагчид дүгнэж байна. Өмнө нь ЖДҮ, Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гишүүдийг УИХ авч үлдэж байв. Тэр хэрээр УИХ-ын нэр хүнд унасаар байсныг олон судалгаа, шинжилгээ нотолдог. Гэхдээ энэ удаа нүүрсний хулгайтай холбоотойгоор Ерөнхий прокуророос гаргасан гурван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ хүлээж аваагүй бол огт өөр үр дүн үзүүлэхээр байв. УИХ-ын нэр хүнд унах юу ч биш. Түүнээс илүү хүндрэхээр байв. Олон нийт нүүрсний хулгай, түүгээр алдагдсан боломжийг нэхэж байна. Нүүрсний хулгайг яаралтай зогсоож, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг төрөөс ч, хууль хяналтынхнаас ч шаардаж байна. Энэ утгаараа УИХ гишүүдээ “...Авч үлдэнэ” гэсэн бол юу болох байсныг хэлэхэд хэцүү юм.

Тэгэхээр цаашдаа ч “...Нүүрсний хулгайтай холбоотойгоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах шаардлагатай” гээд Ерөнхий прокуророос санал орж ирвэл УИХ хамгаалж үлдэх нь эрсдэлтэй хэвээр гэсэн үг.

Сая л гэхэд Ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн УИХ-ын шийдвэрийн үр дүн улс төрд нэлээд үргэлжлэхээр шинжтэй болоод байна. Хоёр нам дахь “...Хэрүүлийн алим” нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэд өгсөн гишүүдийн санал аж. Ерөнхий прокурорыг санал гаргахаас нэлээд өмнө л түүнийг “...Улстөрчид, хууль хяналтынхан, УИХ-ын гишүүдтэй ажиллаад байна” гэсэн мэдээ гараад байсан юм. Ерөнхий прокурор нэрийг нь өргөн барьснаас хойш энэ нь улам эрчимжсэн.

МАН-ын хувьд УИХ дахь бүлэг нь “...Ерөнхий прокурорын оруулж ирсэн саналын дагуу гурван гишүүнийг түдгэлзүүлье” гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл чуулган дээр тус намын 19 гишүүн “...“Ажнай” Д.Бат-Эрдэнийг авч үлдье” гэсэн санал өгчээ. Тэднийг “...Авлигыг дэмжиж, нүүрсчдийн талд ажилласан” гэж МАН-ын удирдлагууд үзэж буй аж. Мөн тэдгээр гишүүнийг аль хэдийнэ “...Нүүрсний 19” гээд нэрийдчихсэн байна. Тиймээс улс төрийн хариуцлага тооцох асуудал яригдах бололтой. Иймэрхүү мэдээлэл гараад байна. 

Тиймээс “...МАН-ын хэн хэн гэдэг 19 гишүүн ийм санал өгсөн бэ” гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Ямартай ч, эхний ээлжинд Г.Ганболд, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Ганхуяг... нарын нэр ил болжээ. Ер нь УИХ-ын удирдлагууд, МАН-ын дарга нар нүүрсний хэрэгт холбогдсон нөхдөө хамгаалахгүй гэдгээ аль эрт хэлчихсэн. Өөрсдөө хэвлэлээр удаа дараа ярьсан. Үйлдлээрээ ч нотлох гэж оролдсон. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн асуудлыг чуулганаар хэлэлцэж эхлэхэд “...Ил хэлэлцэх хуулийн боломж юу байна” хэмээн Тамгын газраасаа тодруулга авсан. “...Боломжгүй” гэсэн хариу авсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Хэрэв УИХ гишүүдийг хамгаалж үлдвэл нууцаар хураадаг саналыг ил болгох хууль санаачилна” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн.

Харин АН-ын тухайд дотоодод нь хоёр агуулгаар зөрчил үүсээд байна. Саяхан Дээд шүүхээр “...АН-ын дарга” гэдгээ тогтоолгосон Лу.Гантөмөр болон УИХ дахь АН-ын бүлгийнхэн “...“Ажнай” Д.Бат-Эрднийг авч үлдэнэ” гэсэн нь тус намын жирийн гишүүдэд таалагдсангүй. Бас ширээнийхээ шургуулган дахь тамгыг “жинхэнэ” гэдгийг Захиргааны шүүхээр нотлуулсан С.Эрдэнэ нар нэлээд ширүүсч эхэллээ.

 Тэд “...Нүүрсний хулгайг хамгааллаа” гэж Лу.Гантөмөр нарыг буруутгав. Нэлээд шүүмжиллээ. Нөгөө талаас Лу.Гантөмөр, УИХ дахь бүлгийн гишүүдийг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн улстөрчид, бизнесийнхэн бий. Яахав, сүүлийн үед тэднийг “...Бүлэглэлийнхэн” гэдэг болчихсон. Тэдний даалгаврыг Лу.Гантөмөр биелүүлж чадсангүй. УИХ “Ажнай” Д.Бат-Эрдэнийг түдгэлзүүлчихсэн. Тэр утгаараа, тэднээсээ бас “шанаа” авч эхлээд байна. Чуулганы үеэр хуралдсан АН-ын бүлгийн хурал дээр хүртэл Лу.Гантөмөрийг “...Чадахгүй бол чамайг дарга болоход санал өгснөөрөө хуваагдаад улс төр хийнэ шүү” гэсэн тухай мэдээлэл яригдаад эхэллээ. Ийнхүү Лу.Гантөмөрийн тухайд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага мэт болоод байна. Ерөнхий прокруорын санал дээр гаргасан улс төрийн шийдвэр нь аль ч талаараа уначихлаа. Ядахад, шургуулгандаа хийх гэрчилгээгүй, гартаа барих тамгагүй байдаг. Тэр “...Өндийгөөд л буцаад өвдөглөчихлөө” дөө. Тиймээс АН-д Лу.Гантөмөрийг өөр хэн нэгнээр солих томоохон хуралдаан болохыг үгүйсгэхгүй. Нэг үгээр хэлбэл, МАН-д “нүүрсний 19”-өө, АН-д даргаа “шийтгэх” улс төрийн үйл ажиллагаа ойрын үед явагдаж магадгүй боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 66 (7051)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

7 цагийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

12 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

12 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

12 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

12 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

12 цагийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

12 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

13 цагийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

13 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах