• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Наранбаатарыг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор дахин гаргах уу?!

Манай нүүрсний хулгай Оросын “Манжин” үлгэртэй яг адилхан. “...Маш том манжин” гэдэг шиг олон жил үргэлжилж, гүн гүнзгий суусан, углуурга сайтай. Ганцхан угзралтаар гаргаад ирэх боломжгүй аж. “Манжин” үлгэрт гардаг шиг маш олуулаа “татаж” байж л шийдэх бололтой.

Өнгөрсөн долоо хоногт доо, УИХ-аар энэ хэрэгт нэр холбогдсон гурван гишүүнийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх гэж юу болов доо. Хоёр гишүүнийг түдгэлзүүлж, нэгийг нь авч үлдсэн. Гэхдээ энэ санал хураалтын өмнө, хойно нэлээд үйл явдал өрнөлөө. Ер нь бол “...Тэгье тэгье, бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулъя” гэсэн гишүүн гарсангүй. Гурвуулаа “...Би буруугүй. Хэлмэгдэж байна” гэж мэдэгдэв. Ерөнхий прокурорыг санал хүргүүлэхтэй зэрэгцээд зарим нь хөдөлгөөнд орж, бүрэн эрхтэйгээ үлдэх бүх аргыг хэрэглэж үзжээ. Энэ талаар хэвлэл, олон нийтийн сүлжээ, бусад эх сурвалжууд зогсоо зайгүй мэдээлэв. Чуулганаар санал хураахад гишүүдийн 72 хувь нь Т.Аюурсайханыг, 53 хувь нь Д.Бат-Эрдэнийг, 47 хувь нь Н.Наранбаатарыг түдгэлзүүлэх санал өгчээ. 50 хувьд хүрээгүй учир Н.Наранбаатар нь бүрэн эрхтэйгээ үлдчихэж байгаа юм. Харин Д.Бат-Эрдэнэ гишүүдийн 53 хувийн буюу ганц хоёрхон саналаар бүрэн эрхээсээ салсан нь МАН-д ч, АН-д ч асуудал үлдээлээ. МАН-ын тухайд УИХ дахь бүлэг нь гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан. Харин тус намын 19 гишүүн Д.Бат-Эрдэнийг авч үлдэх санал өгсөн байгаа юм. Эх сурвалжуудын мэдээллээс харахад, МАН-ынхан “...Асуудлын гол нь Д.Бат-Эрдэнэдээ бус тэдгээр гишүүний санал нь нүүрсний хулгайг хамгаалж, бүлэглэлийн талд ажилласан явдал болсон” гэж үзэж буй бололтой. Тэр утгаараа, тийм санал өгсөн “нүүрсний 19” гишүүн нэлээд “юм” дуулах даг.

АН-ын шинэ дарга Лу.Гантөмөр ёстой л “...Мордохын хазгай” болсон. Улс төрийн анхны шийдвэр дээрээ унасан. АН-ын дарга нь Лу.Гантөмөр хэдий ч гэрчилгээ нь Х.Баттулгад, тамга нь С.Эрдэнэд байгаа гэцгээж байна. Шүүхийн шийдвэрүүд ч тэгж гарсан байна. Хэдийгээр шүүхийн шийдвэрүүд хоорондоо эсрэг тэсрэг, зөрчилтэй гарсан ч нийлүүлээд “уншвал” АН-ынхныг “...Дотроо учраа олчих” гэж буй мэт байгаа юм. Ямартай ч АН-ын дарга Лу.Гантөмөр нь намынхаа гэрчилгээ, тамга хоёртойгоо ижил хэмжээнд л яригдах боллоо. Өөрөөр хэлбэл, түүнийг АН-ын дарга хэвээр үлдээх эсэх талаар ч яригдаж магадгүй болсон байна.

Үүний зэрэгцээ үлдэж хоцорсон Н.Наранбаатарын нэрийг Ерөнхий прокурор УИХ-д дахин оруулж магадгүй болжээ.

“...Н.Наранбаатар Д.Бат-Эрдэнэтэй нэг хэрэг дээр хамт шалгагдаж байгаа. Тэгэхээр тэрбээр бүрэн эрхтэйгээ байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулна” хэмээн мөрдөгчид үзэж буй юм байна. Тиймээс Ерөнхий прокурор түдгэлзүүлэх саналаа дахин гаргах бололтой.

Ер нь бол Н.Наранбаатарын нэрийг АТГ-ынхан анхнаасаа л зарласан. Эхлээд 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд 17 хүний нэрийг зарлахад түүнийх багтсан. Дараа нь тус газраас 2023 хоёрдугаар сарын 28-нд мэдээлэл хийсэн. Тэгэхэд “...Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 байна. УИХ-ын зарим гишүүнийг яллагдагчаар татсан” гэж АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн ярьсан. Тодруулбал, УИХ-ын зургаан гишүүнийг “...Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан” асуудлаар шалгаж байгаагийн нэг нь Н.Наранбаатар болохыг хэлсэн. Мөн 2023 оны гуравдугаар сарын 14-нд Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн “...Нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүнийг мөрдөн шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна” гэж мэдээлсэн. Харин Н.Наранбаатарын тухайд нүүрсний хулгайл холбоотой гэх 17 хүний дунд нэр дурдагдсан 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд л “...Миний нэрийг нүүрсний хулгайтай холбогдуулж зарлалаа. Надад нүүрстэй холбогдсон ямар ч бусармаг зүйл байхгүй. Манай нутгийнхан мэднэ. Надаас хууль, хяналтын байгууллага нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Тиймээс би холбогдох байгууллагуудаас тодруулахаар хүсэлт гаргалаа” гэсэн. Үүнээс хоёр хоногийн дараа УИХ-ын чуулган дээр “...Яагаад намайг холбогдуулсан бэ гэдгийг намайг дуудаж асуугаагүй учраас мэдэхгүй байна. Би бодохдоо хулгайн асуудалтай холбоотой ордууд Өмнөговьд байгаа учраас аймагтай хамаатуулж байгаа байх. Миний бие 2016-2020 оны хооронд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Олон олон сонгогчдоо харж байгаад, чуулганд ганц баттай зүйл хэлье. Уг хулгайн асуудалд миний бие оролцоогүй. Та бүхэн баттай итгэж болно. Хууль хяналтын байгууллагаар шалгуулна, татгалзахгүй. Хууль хяналтын байгууллага жинхэнэ холбогдогч уу үгүй юу гэдгийг гаргаад ирнэ гэдэгт найдаж байна” гэж байсан юм.  Сүүлд Ерөнхий прокурор УИХ-д гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал илгээсний дараа “...Би нүүрсний хэрэгт хамааралгүй тул бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэж байсан юм.

Бас нэг анхаарал татсан мэдээлэл өнгөрсөн долоо хоногт эдгээр гишүүдийг хэлэлцэх үеэр яригдсан. Чуулганаар нууц санал хураалт эхлэхийн өмнө Д.Бат-Эрдэнэ "...Д.Бат-Эрдэнэ гишүүн чуулганы хаалттай хуралдааны үеэр “Та бүхэн миний бүрэн эрхийг түтгэлзүүлж болно оо. Бараг ч тэгэх байх. Гэхдээ та бүхэн Өмнөговьчуудын сонголтыг хүндэтгээд УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг бүрэн эрхтэй нь үлдээгээрэй. Өмнөговийн иргэдийн сонголтын ядаж 50 хувь нь энэ танхимд үлдээд ажлаа үргэлжлүүлээд, өмнөговьчуудын саналыг илэрхийлж байх ёстой шүү” гэдэг агуулга хэлжээ. Ийм мэдээллийг түүний тун ойроос олон нийтийн сүлжээнд шидсэн байдаг.  Д.Бат-Эрдэнийг үг нөлөөлсөн үү, өөрийнх нь "хүсэлт" дүнгээ өгсөн үү, УИХ түүнийг авч үлдэхээр шийдсэн. Харин хууль хяналтынхан Н.Наранбаатарыг дахиад "нэхэх" магадлал өндөр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 68 (7053)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо
Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Засгийн газрын ээлжит хуралдаан...
АН: Тойргоос болон намын...

Н.Наранбаатарыг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор дахин гаргах уу?!

ДАМДИН-ОЧИР 2023-04-05

ФОТО:

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо
Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

8 цагийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

12 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

13 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

13 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

13 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

13 цагийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

13 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

13 цагийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

13 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах