• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2023.04.10) Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Сонсголыг тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу энэ оны гуравдугаар сарын 15-ны хуралдаанаараа товлож, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатыг томилсон юм.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн нь Засгийн газар, даатгуулагч болон ажил олгогчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн тус бүр гурван хүнээс бүрдэх бөгөөд Засгийн газрын төлөөллийг төсөв санхүү, нийгмийн даатгал, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллүүдээр бүрдүүлэхээр тогтоосон. Харин даатгуулагч болон ажил олгогчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилж болно гэж хуульчилсан.

Хуулийн дагуу даатгуулагч болон ажил олгогчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагууд болох Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг нарыг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоо, Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа нарыг, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Н.Одонгуаг тус тус нэр дэвшүүлсэн байна. Нэр дэвшигч нарын тав нь сонсголд биеэр ирж оролцсон бол эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улсад зорчиж яваа нэр дэвшигч Н.Одонгуа цахимаар оролцов. Тэд сонсголын эхэнд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй үндэслэлээ товч танилцуулсан юм.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат даатгуулагчдын эрх ашгийг хамгаалж, тэдний төлж байгаа шимтгэлийн ашиглалтыг сайжруулах, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцооны үр дүн, хүртээмж, эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цахимжуулах, эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох, өвчтөн өөрийн өвчний болон эмчилгээ, санхүүжилтийн түүх зэрэг мэдээлэлтэй танилцдаг байх, үнэлгээ дүгнэлтээ өгдөг байх боломжийг бий болгоход анхаарна гэлээ. Даатгуулагчдын буюу эмчлүүлэгчид, иргэдийн ойлголт, мэдлэгийг сайжруулж, эрүүл мэндийн салбарт зохиомол дарамт үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд оролцож ажиллана гэсэн юм.

Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг, Эрүүл мэндийн даатгалын сангийн чанар, хүртээмж, аюулгүй байдал, ялангуяа эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, сангаас санхүүжилт аваагүй иргэдийг урамшуулах болон даатгалд хамрагдаж чадахгүй байгаа болон хамрагдахаас зайлсхийж буй иргэдийг соён гэгээрүүлэхэд анхаарна гэв. Мөн тэрбээр, Үндэсний зөвлөл болон даатгуулагчийн хооронд гүүр болж ажиллахаа илэрхийлж, Эрүүл мэндийн даатгалын санг нээлттэй, ил тод ажиллуулах, иргэд, олон нийтэд ойлгомжтой, энгийн байдлаар сурталчлах, сангийн үйл ажиллагаанд даатгуулагчдын санал хүсэлтийг тусгах талаар идэвх санаачилга гаргаж ажиллахаа хэлэв.

Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, хөрөнгийг эрсдэлгүй байлгах, санг нэр хүндтэй, үүргээ сайн гүйцэтгэдэг болгоход хувь нэмрээ оруулахаар нэр дэвшиж буйгаа дурдаж, эрүүл мэндийн даатгалд хамрагдагсдын хувийг нэмэгдүүлэх, даатгалын сангийн санхүүжилтийг иргэдийг өвчилсөн хойно нь эмчилдэг бус өвчлөхгүй байх, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад үүрэг гүйцэтгэдэг болгох чиглэлээр нэлээд ажил хийнэ гэлээ. Мөн тэрбээр, эрүүл мэндийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах шаардлагатай байгааг тэмдэглээд, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийгн тогтолцоог төгөлдөржүүлж, боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулна гэв.

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоо эдүгээ Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирлаар ажилладаг. Өмнө нь П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт зүрх, судасны мэс засалч, эмчилгээ эрхэлсэн орлогоор ажиллаж байсан. Тэрбээр, Монголын анагаах ухааны хөгжилд маш том дэвшил авчирсан Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын хуулийн хэрэгжилтэд тулгарч байгаа бага зэргийн зохицуулалтын асуудлыг жигдлэх шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлж, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн чиг үүргийн хүрээнд санхүүжилтийн зарим зөрүү, дүрэм журам, жагсаалтыг шинэчилж, бодит амьдралд нийцүүлэхэд анхаарч ажиллахаа ярилаа. Мөн Үндэсний зөвлөл хуульд заасан Техникийн хороог нэн даруй байгуулж, тус хорооны санал дүгнэлтэд тулгуурлаж шийдвэр гаргаж байх шаардлагатайг онцолсон юм.

Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа ДЭМБ, АХБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслүүдэд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлого, тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай ажээ. Эдгээр туршлагадаа тулгуурлан тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын сангийн үр ашгийг дээшлүүлэх, эрсдлийг бууруулах болон даатгуулагчдын эрх ашгийг хангах асуудалд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв. Эрүүл мэндийн салбарт 2020 оноос бодлогын шинэчлэл хийж, стратегийн худалдан авагчийн тогтолцоог хэрэгжүүлж буйг дэмжиж, энэ тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэлээ. Мөн тэрбээр, Эрүүл мэндийн даатгалыг цаашид хөгжүүлэх урт хугацааны баримт бичгийг боловсруулахад оролцохоо хэлж, даатгуулагчийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах хуулийн зорилтыг хангахад анхаарч ажиллана гэсэн юм.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Н.Одонгуа БНСУ-ын Ёнсей Их Сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан бөгөөд эдүгээ Харвардын Бизнесийн Их Сургуулийн Manage@Mentor хөтөлбөрийн Монгол Улс дахь чиглүүлэгч багшаар давхар ажилладаг байна. Тэрбээр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, даатгалын санг тогтвортой бүрдүүлж, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн санхүүжилтийн тогтолцоо бий болгох талаар анхаарч ажиллана гэсэн юм. Үүний тулд Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах, иргэдийн оролцоотой санхүүжилтын хяналт бий болгох, сангийн дотоод болон монгол хүний эрүүл мэндийн ирээдүйн эрсдлийг олон улсын аргачлалаар тооцож, судалгаа шинжилгээ, нотолгоонд суурилж ажиллах зарчмыг баримтална гэв. Мөн эмч, мэргэжилтнүүдийн ёс зүйг дээшлүүлэх, харилцагчийн бүртгэлийг сайжруулах, салбар хоорондын болон гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатайг ч дурдав. Мөн даатгалын сангийн үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын оролцоо их байгааг багасгах ёстойг тэрбээр онцолж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилтнуудыг чадавхжуулах, ажлын үр дүнг сайжруулахад анхаарч ажиллахаа хэллээ.

Нэр дэвшигчид тус тусын хөтөлбөр, зорилтыг товч танилцуулсны дараа тэдний мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаарх дүгнэлтээ мэргэжлийн, хараат бус шинжээч, доктор Л.Мөнх-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр дүгнэлт гаргахдаа ирүүлсэн бичиг баримтад дүн шинжилгээ хийсний зэрэгцээ нэр дэвшигч нэг бүртэй уулзаж ярилцан, мэдлэг үнэлэх сорилт, харилцаа, хандлагын үнэлэлт хийсэн байна. Нэр дэвшигчид бүгдээрээ ажлын хангалттай туршлагатай, тус тусын давуу тал, онцлог чанартай, мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй шаардлага хангасан, ашиг сонирхлын зөрчилгүй хэмээн тэрбээр дүгнэсэн байна. Мөн сонсголыг даргалагч Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нэр дэвшигчдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай АТГ-ын дүгнэлтийг танилцуулсан юм. АТГ дүгнэлтдээ, нэр дэвшигчдийг тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлал тогтоогдоогүй гэсэн байна. Харин нэр дэвшигч, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан “Сайхан уянга” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар бүртгэлтэй байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг хэрэгжүүлж, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөл байдалд тухай бүр мэдэгдэл, тайлбар гаргаж ажиллахыг зөвлөсөн байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн өөрсдийн танилцуулга, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, С.Ганбаатар, Ж.Чинбүрэн, “Эрүүл мэндийн даатгуулагчийн хяналт” ТББ-ын тэргүүн н.Эрдэнэбат, МУИС-ын багш, ажилчдын холбоны тэргүүн н.Жавзандулам, иргэн н.Батбаяр, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөх н.Булганчимэг нар асуулт асууж, үг хэллээ. Сонсгол даргалагч Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат АШУИС-ийн багш С.Наранчимэгийн бичгээр ирүүлсэн асуултыг мөн уншиж танилцуулсан юм.

Улсын Их хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Чинбүрэн, иргэн н.Батбаяр нар Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоог ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Үүнд мэргэжлийн, хараат бус шинжээч, доктор Л.Мөнх-Эрдэнэ, нэр дэвшигчээс өөрөөс нь авсан тайлбар, мөн өөрийнхөө итгэл үнэмшил, үзэл бодлоор түүнийг ашиг сонирхлын зөрчилгүй гэж дүгнэснээ тайлбарлав.

Улсын Их Хурлын гишүүд болон сонсголд оролцогчид нэр дэвшигчдээс даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, шимтгэл төлсөн ч үйлчилгээ аваагүй иргэдийн шимтгэлийг буцаан олгох, стратегийн худалдан авалтын тогтолцоог хэрхэн бэхжүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдлээс хэрхэн хамгаалах, улс төрчдийн нөлөөллийг яаж бууруулах, иргэд, даатгуулагчдын гомдлыг шалгаж шийдвэрлэдэг механизм болон тайлагналтын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх, сангийн техникийн хороог байгуулах, эв санааны нэгдлийн зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх, цалин, тэтгэврээс өөр орлогогүй иргэдийн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн дарамтыг хуваалцах бодлогын зохицуулалт, хэрэгжилтийг хэрхэн одоо байгаагаас нь дээшлүүлэх, гүйцэтгэлээр санхүүжих болсноос хойш эмч нарын ёс зүйд сөргөөр нөлөөлж байгааг хэрхэн засч залруулах зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөж, нэр дэвшигч бүрээс нэг бүрчлэн хариулт авсан юм.

Асуулт, хариултын дараа үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүд болон оролцогчид сонсгол үр дүнтэй болж байгааг болон нэр дэвшигчид туршлагатай, мэдлэг, мэргэшлийн шаардлага хангасан, судалгаа, нотолгоонд суурилж ажилладаг хүмүүс байгаад олзуурхаж буйгаа илэрхийлж байсан юм. Мөн тэд, санг эрдэлгүй, алдагдалгүй болгохоос илүүлтэйгээр даатгуулагч иргэдийг эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдэлгүй болгоход түлхүү анхаарч, даатгалын сангийн хамгаалалтын чадавхыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллахыг зөвлөсөн юм.

Сонсголыг хааж, даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг зүй зохистой зарцуулах, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй ажиллах, өнөөдрийн сонсголд оролцогчдын гаргаж буй санал, дэвшүүлж буй асуудлыг хайхрахгүй хаяж болохгүй гэдгийг хэллээ. Мөн тэрбээр Эрүүл мэндийн даатгалын сангийн Техникийн хороог байгуулаагүйгээс шат шатны эмнэлгүүд дээр гарч байгаа хүндрэлүүдийг засаж сайжруулах ажил удаашралтай байгааг анхааруулсан юм. Нэр дэвшигчийн сонсголын тайлангийн хурлыг сонсголд оролцсон Улсын Их Хурлын гишүүд хоёр хоногийн дотор хаалттай хэлэлцээд, Нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулах юм. Байнгын хороо тайланг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлнэ гэдгийг сонсголыг даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
ХУРААХ
МАН эдийн засгийн нөхцөл байдал,...
Г.Занданшатар: Жендэрийн тэгш...

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо

Kuzmo 2023-04-11

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

1 өдрийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2 өдрийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2 өдрийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2 өдрийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2 өдрийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-18 өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-17 өмнө

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

2026-11-16 өмнө

Цас орно, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах