• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“...Жу ирэв”-ийн дараах улс төр буюу “ичигсэд” хөдөлсний учир

ЖУ "ЯРИАД" ЭХЭЛСЭН, ХЭН ХЭН САНДРАВ?!

Энэ хаврын улс төр хачин намуухан өнгөрөх шинжтэй байв. Учир нь нүүрсний хулгай, Хөгжлийн банк, тусгай сангууд гээд том хулгайтай төр ч, хуулийнхан ч тэмцэж байгаа юм. Үүнийг олон нийт ихээхэн дэмжиж байгаа билээ. Тиймээс "хаврын улс төр"-гүйгээр хуучин тооллын хавар ч дуусах дөхөж байлаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнөөс "...Яав, ийв" гэтэл бужигнаад явчихлаа. Энэ бужигнааны ихэнх нь хөшигний ард өрнөж байна. Гэвч ямар ч зүйлийг Монголд нууцлахад хэцүү л дээ. Шулуухан хэлэхэд, хаврын улс төр гэж болохуйц хөшигний ардах үйл явдлууд Жу буюу Т.Бадамжунайг ирснээс хойш идэвхижлээ. Жу-г цагдан хорих хугацаа ирэх долоо хоногийн сүүлчээр дуусна. Тэр Монголд ирээд сар шахам болж байна гэсэн үг.

Ерөнхийдөө түүнийг ирснээс хойш л төв талбай дахь жагсаал хүч нэмж, энд тэнд улс төрийн шинжтэй үйл ажиллагаанууд үзэгдэх болов. Түүнчлэн Жу өнгөрсөн долоо хоногоос "яриад" эхэлсэн байна. Тэрбээр ингэж хууль хяналтынханд ам нээсэн нь олон хүнд айдас хуруулжээ. Хэн, хэн ийн сандарч буй талаар өрнөж буй үйл явдлууд харуулах аж.

Тодруулбал, Жу-ийн амнаас нэр нь унах хүмүүс ойрд уулзалдаад, нэгдэн нягтрах талаар тохиролцоонд хүрсэн байна. Үүнд, С.Зоригийг хөнөөсөн хэрэг, "Эрдэнэт"-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан хэрэг, "60 тэрбум"-ын хэрэг, газрын наймаа, нүүрсний хулгай зэрэгт холбоотой хүмүүсийг бодчиход болох аж.

Өөрөөр хэлбэл, "...Жу ирэв" гэсний дараа хэдэн жил сураг чимээгүй "ичээтэй" байсан нөхдүүд хөдөлгөөнд ороод эхэлжээ.

Ер нь бол Жу өөрөө ч нэлээд зүйл "найруулдаг, тэр утгаараа олон хүн хамаатай гээд зарим хүн бараг хэлчихсэн байна. Б.Хурц л гэхэд "...Т.Бадамжунай тийм муу хүн бол биш. Тэр хүн бол том босс байсан. ...Тэр сайн менежер. МАН-ын зовлон, жаргалын менежер байхгүй юу. Тэрийг нь би бол сайн гадарлаж байна" гэсэн юм.

"...С.ЗОРИГИЙГ ХЭН ХӨНӨӨЖ, ХЭРГИЙГ ХЭН ЗАХИАЛСАН БЭ"

С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахин задарлаа. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр цагаадлаа. Хэргийн эзэнгүй болов. Угаасаа гүйцэтгэсэн этгээдүүдээр нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг "тодруулсан" ч захиалагч нь олдоогүй байсан юм. Тэгэхээр энэ хэргийг ямар түвшинд яаж шалгах нь вэ гэдэг заавал анхаарал татна. Хэргийг мөрдөх шинэ ажлын хэсэг байгуулагджээ. Багагүй хугацаанд ажиллачихжээ. ЭЦА-ны дарга Т.Сүхболд ахалж байгаа юм байна. Энэ ажлын хэсэг л "юм" дуулгаж магадгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Ер нь энэ хэргийг өнгөрсөн 25 жилийн хугацаанд илрүүлэх зорилго улстөрчдөд ч, хууль хяналтынханд ч байгаагүй бололтой юм. Аль нэг эрх ашгийг л хангаж ийш тийш болгож ирсэн. Тэр тусмаа 2017 онд гурван шүүхээр яаран шийдсэн нь бүр ч асуудалтай. Тийм учраас одоо ч олон нийт "...С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоудах нь" хэмээн хардсаар байна. Гэхдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн цагаан сараар Үндэсний телевизэд ярьсныг зорилготойгоор сануулъя. Тэрбээр "...С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт”-тэй холбоотой л асуудал байдаг. Гайхахаар байгаа биз. 1998 он буюу 25 жилийн өмнөхийг буцаагаад ухраагаад яг тэр үеийн баримт бичгүүдийг нь үзэхэд “Эрдэнэт”-д онцгой дэглэм тогтоочихсон байдаг. Тэр үед С.Зориг Дэд бүтцийн сайд байсан. “Эрдэнэт”-ийн удирдлага солигдох процесс явж байсан. Гэтэл тэнд зөрчлүүд үүссэн" гэж мэдэгдсэн шүү. Маш ноцтой юм. Гол нь энэ нөхөр өнөөдөр Ерөнхий сайдаар ажиллаж байна. Буухаас нь өмнө нэг тийш болж, жинхэнэ хэрэгтнүүд илэрч мэдэх л юм. Гэхдээ тэр болтол их олон үйл явдал болно доо. Тэрийг мэдсэн нөхдүүд сандраад утуулсан оготно шиг л гүйлдэж байна. Их сонин сонин хүмүүс сандраад эхэлсэн байдаг шүү.

"ЭРДЭНЭТ"-ИЙН 49-ИЙН ХЭРЭГ ШҮҮХИЙН "БОСГО" ДАВЛАА

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан. Энэ талаар бүгд мэднэ. 2016 оноос хойш яригдаж, 2019 оноос засаг, хууль хоёр хавсран тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Гэхдээ сүүлийн бараг дөрвөн жил гацлаа. Яасан бэ гэхээр Д.Эрдэнэбилэг нарын 10 гаруй хүнд холбогдох хэрэг НПГ дээр байж байж, өнгөрсөн долоо хоногт тогтоосон харьяаллын дагуу анхан шатны шүүх рүү "явсан" байна. Прокурор дээр яагаад ингэж удсан бэ гэхээр "...Тэр үед Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг байхгүй учраас" гээд "барьчихсан" байгаа юм. Ерөөсөө энэ хэрэгт ганц Д.Эрдэнэбилэг буруутахгүй.  "Эрдэнэт"-ийн 49 хувийг түүний нэрээр авахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн гол хүмүүс холбогдоно. Тухайн үед тийм хэмжээний дэмжлэг үзүүлэх чадалтай явсан хүмүүс гэсэн үг. Одоогоор зарим нь татагдаагүй л явж байгаа юм байна лээ.

"ШУВУУ" БОЛСОН Ч.САЙХАНБИЛЭГ АМЕРИКТ АМЬДРАХАД ХҮНД БОЛЖЭЭ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орноосоо "нисээд" дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Мөнгөтэй, гэвч харийн нутагт ийм удах нь монгол хүнд ямар байгаа нь ойлгомжтой. Америк тулдаа л манай "Шувуу"-ныханд бариад өгчихгүй байх шиг байгаа юм.

Гэхдээ "Шувуу" ажиллагаа эхэлснээр Ч.Сайханбилэгийн нөхцөл байдал улам л хүндэрч байх өндөр магадлалтай. Тийм мэдээлэл ч байна. Пасспорт хүчингүй, данс битүүмжлэгдэнэ гэдэг бол шууд утгаараа бүх "хөдөлгөөн" нь хориг, хяналтад орчихож байгаа аж. "Шувуу"-нууд бүгд тийм байна. Ч.Сайханбилэг ч ялгаагүй. Түүний тухайд ингээд яваад байх нь тун чиг ашиггүй харагдаж эхэллээ. Нэгдүгээрт, монголчууд авлига, албан тушаалын хэргийг хэзээ ч уучлахааргүй боллоо.

Өмнөх шиг өөрсөддөө, хань хамсаатнууддаа зориулж хууль гаргадаг, тэгээд түүгээр "гоождог" байсан цаг өнгөрчээ. Хоёрдугаарт, түүнийг холбогдуулж шалгах хэргийн тоо улам нэмэгдэх шинжтэй. Анх Дубайн гэрээ, Оюу толгойн татвар, "Эрдэнэт"-ийн 49 гэсхийгээд явж байсан бол одоо Хөгжлийн банкны нэлээд олон зээл хуй түүнтэй холбогдчих шиг боллоо. Бас тэгээд нэгэн цагт нөхөрлөж явсан, төр хувийн "түншлэл" хийж явсан нөхөд нь байхгүйгээр нь далимдуулаад болохгүй, бүтэхгүй бүхнээ түүн рүү түлхэж буй бололтой юм билээ. Тэгэхээр Ч.Сайханбилэг "...Монголдоо өтөлнө" гэж боддог л бол эртхэн нутагтаа ирж учир начраа олсон нь өлзийтэй юм шиг ээ.

"60 ТЭРБУМ"-ЫН ХЭРГИЙГ СЭРГЭЭЖ, ГАЗРЫН НАЙМААГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

2016 онд "Эрдэнэт"-ийн дуулиантай зэрэгцэж дэгдсэн нэг том шуугиан бий.  "60 тэрбум"-ын хэрэг л дээ. "Эрдэнэт"-ийнхэд АН-ынхан, "60 тэрбум"-д МАН-ынхан холбогдсон. Энэ хоёр хэргийн хувь заяа ер нь төстэй яваад байгаа юм. Аль алийнх нь "гол хүмүүс" үлдчихсэн.  "Эрдэнэт" дээр Д.Эрдэнэбилэг баригдаж, "60 тэрбум" дээр Ц.Сандуй хохироод хоцорсон. Тэгвэл хууль хяналтынхан "60 тэрбум"-ын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байна.

Жу ирсэн нь ч үүнд нөлөөлсөн байж болзошгүй. Ер нь бол хуучин Хотын фракц "60 тэрбум"-д шууд холбогддог. Тэгэхээр энэ фракцынхан сандралдаад байгаа бололтой юм. Ингэж бужигнах өөр нэг шалтгаан нь газрын наймааг шалгаж эхэлсэнтэй холбоотой. Яалт ч үгүй Хотын фракц холбогдох асуудал л даа.

Н.УДААНЖАРГАЛЫГ УДААХ НЬ "БОДЬ"-ИЙН Д.БАЯСГАЛАНГИЙН АШИГ СОНИРХОЛ УУ?!

"Тавантолгой төмөр зам"-ын захирал асан Н.Удаанжаргал гэж дээхнэ үед Багшийн дээдийн буудал дээр "...Шаариг хаана байна, шаариг хаана байна" гэдэг байсан тоглоом шиг хүн гарч ирлээ. Солонгосоос алга болоод Сингапураас сураг нь гарсан. Тэгж байгаад Аргентинд баригдах шахсан. Тэндээс зугтаад Тайландад очсон дуулдсан.

Дараа нь "...Малайз руу машинаар орлоо" гэсэн. Тэрнээс хойш чимээ алдраад байна. Уг нь Н.Удаанжаргал ирэхэд өөрт нь хамаатай асуудал тийм ч том биш аж. Харин тэр ирвэл балрах нэг "том хүн"-ий нэр дуулдаад, сүүлийн үед чих амраахаа болилоо. Тэр нь "Бодь"-ийн Д.Баясгалан гэнэ. Н.Удаанжаргалын гар, гарын үсэг хоёроор хуваарилагдсан төмөр замын төсвийн цаад эзэн нь тэр гэж яриад байна.

Тэгэхээр Н.Удаанжаргал ингэж "тэнээд" яваа нь, тэр хавиар удаах нь түүний л сонирхол гэх аж. Шулуухан хэлэхэд, төр ч, хууль ч тэднийг дийлэхгүй байгаа юм даг уу даа. Ингэж хардах үндэслэл угаасаа бий.  "Бодь"-ийн Д.Баясгалан Хөгжлийн банкны зээл хуйнд холбогдоод л байсан. Тэр хэргийг шүүж эхлээд долоо хонолоо. Тэнд алга л байна. Түүнчлэн нэг хэсэг сүрхий яригдаад, хугацаа нь товлогдоод байсан Нүүрсний нээлттэй сонсгол яагаад сураг алдарсантай ч түүнийг холбоод жиг жуг гээд эхэллээ шүү.

МАНАН-ГИЙНХАН АН-Д "ҮҮР"-ЛЭЛЭЭ

АН гэж үйлтэй нам юм. Нам үйлтэй байна ч гэж юу байхав, жирийн гишүүд нь намаа хуучин хэвэндээ орохыг харах хэцүүхэн л болчих шиг боллоо. Шал өөр эзэдтэйгээр өндийх гэж оролдож байна. Ямар ч байсан одоогийн Лу.Гантөмөр гэдэг даргатайгаа сонгуульд орох нь тодорхой юм. Харин Лу.Гантөмөрийн толгойг АН-ынхан бус МАНАН-гийнхан мэддэг болж буй бололтой. Жишээ нь Б.Хурц сүүлийн үед АН-аас салахаа больсон. Ямар нэг юм болохоор АН-ын тугны өмнө зогсож байгаад л хувийн чанартай мэдээлэл хийж, мэдэгдэл хэлдэг болов.

Хамгийн гол нь тэрбээр эвлэж ядаж буй АН-ын "ерөнхий менежер" хийж байна. "...С.Зоригийг хөнөөсөн хэргийг задаллаа" гэх мэдээлэл тарах үеэр "...Энэ асуудал Б.Хурц руу явах юм шиг байна. Яагаад гэвэл Б.Хурц АН-ын эвлэлдэн нэгдэхэд менежер хийсэн. Хөрөнгө санхүү босгоход  Б.Хурц гэдэг хүний үүрэг маш их байгаа учраас  эрх баригч нам олон нийтэд буруу харагдуулахаар оролдож байна" гэсэн "мессеж" тарааж байх жишээтэй. "...Цааш нь ярих уу" гэдэг шиг үргэлжлүүлбэл дандаа АН-д илүү эрх мэдэлтэй байгаа нь дандаа МАНАН-гийнхан байна. Нэг үгээр хэлбэл, нэгэн цагт МАН-д "үүр"-лэж явсан МАНАН-гийнхан одооноос АН-ыг түшиж эхлэв бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 81 (7066)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Н.Удаанжаргалыг удаах нь...
АН-ыг бараадсан Б.Хурцын "өчиг"...

“...Жу ирэв”-ийн дараах улс төр буюу “ичигсэд” хөдөлсний учир

ДАМДИН-ОЧИР 2023-04-24

ФОТО:

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

7 цагийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

12 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

12 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

12 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

12 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

12 цагийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

12 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

12 цагийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

13 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах