• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Олон улсын биологийн олон янз байдлын өдөр”

Дэлхийн улс орнууд "Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенц"-ийг 1992 оны 05 дугаар сарын 22-ны өдөр батлан жил бүрийн энэ өдрийг "Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр" хэмээн тэмдэглэх болсон. Өнөөдөр Монгол Улс уг конвенцид албан ёсоор нэгдсэн орсны 30 жилийн ой тохиож байна. 2023 оны Олон улсын Биологийн олон янз байдлын өдрийг “Хэлцлээс Хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриан дор улс орон бүр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү өдрийг угтаж БОАЖЯ-ны зүгээс Монгол орныхоо Биологийн олон янз байдал, түүний онцлог, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалах талаар байгалийн баялаг ашиглагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, Биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоож, хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэх, улмаар зохистой ашиглах ирээдүйн нөөцийг бий болгож, эерэг хандлагыг иргэн бүрт хэвшүүлэх зорилгоор 05 дугаар сарын 16-19-ны өдрүүдэд дөрвөн салбар хуралдааныг “Биологийн олон янз байдал ба ургамал”, “Биологийн олон янз байдал ба амьтан”, “Биологийн олон янз байдал, Генетик нөөц ба биоаюулгүй байдал”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлын санхүүжилтийн механизм” сэдвийн дор салбарын эрдэмтэн, судлаачид, олон улсын хандивлагч байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж цаашид анхаарах, хэрэгжүүлэх асуудлын талаар онцлон хэлэлцсэн.

Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий орнуудын нэг бөгөөд сүүлийн 70 жилд агаарын дундаж хэм 2.4ºС-аар нэмэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлт байгалийн экосистем, биологийн олон янз байдалд төдийгүй хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан зэрэг нийгэм, эдийн засгийн голлох салбаруудад сөргөөр нөлөөлж, ган, зуд, цасан болон шороон шуурга, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн эрч, давтамж улам бүр нэмэгдэж байгаа нь цаг алдалгүй, яаралтай арга хэмжээ авахыг сануулж байна.

Дэлхийн хэмжээнд жил бүр биологийн олон янз байдлыг хамгаалахад 143 тэрбум доллар (17.6%) зарцуулж байгаа хэдий ч энэ нь шаардлагатай нийт санхүүжилт болох 824 тэрбум доллартай харьцуулахад хангалтгүй тоо байна. Манай орны хувьд байгаль хамгаалах нийт зардлын 44.4% нь улсын төсвөөс, үлдсэн 55.6% нь олон улсын хандив, тусламжаас бүрдэж байна. Тухайлбал, 2008-2018 оны хугацаанд Биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагааны зардал нь улсын төсвийн 0.35-0.79% буюу ДНБ-ий 0.15-0.25% байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос хуулийн дагуу хамгийн багадаа 15-85%-ийг тухайн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ёстой боловч улсын хэмжээнд бас л хангалтгүй хэвээр байна. Иймд бид одоо л дээрх асуудлыг чухалчлан хэлэлцэж, хамтаараа нэгдсэн шийдэлд хүрэхгүй бол Биологийн олон янз байдлын хомсдол Монгол оронд нүүрлээд байна гэдгийг анхаарууштай.

Иймээс өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал болон дөрвөн салбар хуралдаанаас гарсан зөвлөмжийг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгаж, эх орныхоо биологийн төрөл зүйл, түүний бүрэлдэхүүн хэсгийн алдагдлыг зогсоох, ирээдүйн ашиглалтын нөөцийг бий болгоход олон талт, идэвхтэй хамтын оролцоог хангаж, олон нийтэд түгээхэд чиглэсэн болно.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Цахилгаан автомашиныг олон...
Хөшөөд байсан шүүх хөдөлж эхлэх...

“Олон улсын биологийн олон янз байдлын өдөр”

Kuzmo 2023-05-22
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“Олон улсын биологийн олон янз байдлын өдөр”

Дэлхийн улс орнууд "Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенц"-ийг 1992 оны 05 дугаар сарын 22-ны өдөр батлан жил бүрийн энэ өдрийг "Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр" хэмээн тэмдэглэх болсон. Өнөөдөр Монгол Улс уг конвенцид албан ёсоор нэгдсэн орсны 30 жилийн ой тохиож байна. 2023 оны Олон улсын Биологийн олон янз байдлын өдрийг “Хэлцлээс Хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриан дор улс орон бүр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү өдрийг угтаж БОАЖЯ-ны зүгээс Монгол орныхоо Биологийн олон янз байдал, түүний онцлог, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалах талаар байгалийн баялаг ашиглагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, Биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоож, хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэх, улмаар зохистой ашиглах ирээдүйн нөөцийг бий болгож, эерэг хандлагыг иргэн бүрт хэвшүүлэх зорилгоор 05 дугаар сарын 16-19-ны өдрүүдэд дөрвөн салбар хуралдааныг “Биологийн олон янз байдал ба ургамал”, “Биологийн олон янз байдал ба амьтан”, “Биологийн олон янз байдал, Генетик нөөц ба биоаюулгүй байдал”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлын санхүүжилтийн механизм” сэдвийн дор салбарын эрдэмтэн, судлаачид, олон улсын хандивлагч байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж цаашид анхаарах, хэрэгжүүлэх асуудлын талаар онцлон хэлэлцсэн.

Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий орнуудын нэг бөгөөд сүүлийн 70 жилд агаарын дундаж хэм 2.4ºС-аар нэмэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлт байгалийн экосистем, биологийн олон янз байдалд төдийгүй хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан зэрэг нийгэм, эдийн засгийн голлох салбаруудад сөргөөр нөлөөлж, ган, зуд, цасан болон шороон шуурга, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн эрч, давтамж улам бүр нэмэгдэж байгаа нь цаг алдалгүй, яаралтай арга хэмжээ авахыг сануулж байна.

Дэлхийн хэмжээнд жил бүр биологийн олон янз байдлыг хамгаалахад 143 тэрбум доллар (17.6%) зарцуулж байгаа хэдий ч энэ нь шаардлагатай нийт санхүүжилт болох 824 тэрбум доллартай харьцуулахад хангалтгүй тоо байна. Манай орны хувьд байгаль хамгаалах нийт зардлын 44.4% нь улсын төсвөөс, үлдсэн 55.6% нь олон улсын хандив, тусламжаас бүрдэж байна. Тухайлбал, 2008-2018 оны хугацаанд Биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагааны зардал нь улсын төсвийн 0.35-0.79% буюу ДНБ-ий 0.15-0.25% байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос хуулийн дагуу хамгийн багадаа 15-85%-ийг тухайн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ёстой боловч улсын хэмжээнд бас л хангалтгүй хэвээр байна. Иймд бид одоо л дээрх асуудлыг чухалчлан хэлэлцэж, хамтаараа нэгдсэн шийдэлд хүрэхгүй бол Биологийн олон янз байдлын хомсдол Монгол оронд нүүрлээд байна гэдгийг анхаарууштай.

Иймээс өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал болон дөрвөн салбар хуралдаанаас гарсан зөвлөмжийг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгаж, эх орныхоо биологийн төрөл зүйл, түүний бүрэлдэхүүн хэсгийн алдагдлыг зогсоох, ирээдүйн ашиглалтын нөөцийг бий болгоход олон талт, идэвхтэй хамтын оролцоог хангаж, олон нийтэд түгээхэд чиглэсэн болно.

Сэдвүүд : #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

7 цагийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

7 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

1 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

1 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах