• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Т.Доржханд: Улс орны эрх ашиг дээр нэгдэж чаддаг байх нь улс төрийн том соёл юм

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн баталлаа.  Энэхүү өөрчлөлтийг хийхэд та болон танай намынхан гол үүрэг гүйцэтгэж дэмжиж ажилласан.  Ер нь ямар өөрчлөлт болчихов.  Хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Манай нам тогтолцооны өөрчлөлт хийх ёстой гэдэг дээр 2016 оноос эхлэн байр сууриа илэрхийлж, энэ өөрчлөлтийн төлөө явсан. Яагаад гэхээр Монгол Улсын эдийн засаг тэлэхгүй байна. Байнгын гацаатай явж ирлээ. Тодорхой бодлого байхгүй учраас хөгжлийн талаар бүр яриад ч нэмэргүй ийм цаг үед бид амьдарч байна.  Тийм учраас тогтолцооны өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн.  2022 онд бид “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэсэн хөдөлгөөнийг өрнүүлсэн.

Ердөө хоёрхон долоо хоногийн хугацаанд  Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж,  180 орчим мянган иргэнтэй уулзаж, тогтолцооны өөрчлөлтийн төлөөх 100 мянган хүний гарын үсэг цуглуулж парламентад хүргүүлж байлаа.

Мөн 2023 онд уулзалт үргэлжилсээр байсан.  Бүх аймагт очиж “Хамтдаа өөрчилье” аяныг эхлүүлсэн.  Иргэддээ нөхцөл байдал ямар байгаа талаар тайлбарлаж, ойлгуулсан. Ойролцоогоор 1.2 сая иргэдтэй уулзсан байдаг.

Иргэд анх  нэлээд эргэлзсэн байдалтай асуудалд хандаж  байсан бол яг бодит  нөхцөл байдлыг ярихаар асуудлыг ойлгож Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байсныг энд хэлэх нь зүйтэй.  Хэдийгээр манай намынхан парламентад ганц суудалтай ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  тогтолцооны өөрчлөлтийн асуудалд манлайлал үзүүлж ажилласан. Тодорхой үр дүнд ч хүрлээ. Гэхдээ бидний хүсэл огт өөр, илүү том өөрчлөлт байсан.  Ялангуяа сонгуулийн пропорциональ тогтолцоог 50,50 хувь байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байлаа.

-Улс төрийн өнцгөөс та бүхнийг эрх баригчдын захиалгаар ажилласан гэж харж, харддаг.  Энэ тал дээр тайлбар өгчих хэрэгтэй байх?

-Хардах эрх хүн бүхэнд бий.  Гэхдээ өнөөдрийн өөрчлөлт МАН-д ашигтай юу гэвэл ашиггүй.  Энэ өөрчлөлт Монгол Улсад хэрэгтэй.  Улс төрийн  жижиг намуудад хэрэгтэй. Парламентын ардчиллыг бэхжүүлэх том алхам болсон. Маш их мөнгөний сонгууль хийдэг учраас жижиг намууд гарч ирэх боломжгүй байсан бол одоо парламентад суух боломжтой болсон. Ер нь энэхүү тогтолцооны өөрчлөлтийг хийхгүй бол магадгүй МАН засагласан хэвээр байх байлаа. АН-ыг би ялна гэж бодохгүй байна. Яагаад гэхээр энэ намын байр суурийг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр хүссэн хүсээгүй нэг намын тогтолцоо руу явах гээд байсан юм. Ардчилал байхгүй болж, эргээд 1990 оны өмнөх рүүгээ очих байсан юм уу. Цар тахал гарч, хойд хөрш маань цаг үеийн амаргүй нөхцөл байдалд байна. Ядаж байхад хоёр хөрш маань хоёулаа авторитор дэглэмтэй. Дэлхий ертөнц ардчилсан болон авторитор улс гээд хоёр хуваагдчихлаа. Монгол Улс  авторитор руу шилжих үү, үгүй юу гэдэг эрмэг дээр байна. Тэгэхээр одоо л бид энэ өөрчлөлтийг хийхгүй бол ардчилал, хүний эрх, эрх чөлөө цаашлаад энэ улсын тусгаар тогтнолын асуудалтай холбогдоод ирнэ. Тийм учраас ХҮН манлайлж ажилласан. Эрх барьж байгаа нам маань ч энэ амаргүй нөхцөл байдлыг ойлгоод зөвхөн намын эрх ашгийг нэгдүгээрт тавилгүй улс орныхоо эрх ашгийн төлөө багахан ч гэсэн өөрчлөлт хийсэнд талархаж байна. Яг шулуухан хэлэхэд,  МАН-ын жаахан ном уншдагууд энэ асуудлыг дэмжээд явсан даа. Гадуур ХҮН-ынхан МАН-ын охин компани болсон, эрх баригчдын дууг дуулаад явж байна гэх яриа гарсан байна лээ.  Энэ яриа бол бидний хувьд ёстой 30 дугаар асуудал болчихоод байна.  Магадгүй өөрийн гэсэн орон зайгаа алдах гээд байгаа намынхан л зориуд гаргаж сэвдэг байх. Би бол ХҮН-ын анхны гишүүн. Парламентад ганцаараа нэг намыг төлөөлж байна.  Ийм атал өнөөдрийн хүртэл миний баримталж ирсэн гол зарчим бол ерөөсөө л Монгол Улсын эрх ашиг юм. Гишүүн болохоосоо өмнө  дэлхийн 100 орчим  улсаар явж, 50 гаруй улсад ажиллаж байлаа. Дандаа ядуу буурай оронд очиж ажиллаж байсан. Улс орны дотоод эмх замбараагүй байвал, улс төрийн атаа хорсол, бие биедээ дэгээ тавьдаг байдал улсыг яаж сүйрүүлж байгаа жишээ Африк, Латин Америкийн орнуудаар дүүрэн байна.  Түүнийг би очиж, улс оронд нь амьдарч нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн болохоор надад аливаа асуудал дээр  улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой гэсэн хатуу итгэл үнэмшил бий. Энэ зарчмаа цаашид ч баримталж явна. Ер нь улс орны эрх ашиг дээр эрх барьж байна уу, сөрөг хүчин байна уу хамаагүй, тууштай л байх хэрэгтэй. Улс орны эрх ашиг дээр нэгдэж чаддаг байх нь улс төрийн  том соёл юм шүү.

-Тэгэхээр ямар ч гэсэн өөрчлөлтийг хийж чадлаа. Гэхдээ энэ  өөрчлөлтөд жаахан сэтгэл дундуур байна уу гэж ажиглалаа.  Тийм үү?

-Пропорциональ тогтолцоог хаяж 50 хувьд хүргэх байсан юм. Намуудын зөвшилцөл дээр 40 хувь болсон. Уг нь 50,50 байсан бол маш том өөрчлөлт болох байлаа. Үзүүрээс нь атгаад л алдлаа даа.   Парламентад бодлого ярьдаг 50 хувь байхад тойргийн төлөөлөл 50 хувь байх хэрэгтэй. Энэ харьцаан дээр томоохон бүтээн байгуулалтууд, эдийн засгийн дунд болон урт хугацааны асуудлуудыг төлөвлөөд санхүүжүүлээд явах тийм зохистой харьцаа байсан. УИХ-ын гишүүдийн тоог өсгөх асуудал бол угаасаа зайлшгүй ярих ёстой зүйл. Иргэд маань ойлгохдоо 76 гишүүн хууль баталдаг гэж ойлгодог. Гэтэл яг бодит байдал дээр хуулийн гол агуулгууд байнгын хороон дээр батлагдаж, нэгдсэн чуулганд орж ирдэг. УИХ 10 байнгын хороотой.  Нэг байнгын хороо 10-19 гишүүнтэй. 10 хүн ирж ирц бүрдүүлээд зургаан хүн гараа өргөөд л хууль баталчихаад байна.     Ингэхээр ямар хууль батлагдах вэ гэдэг нь ойлгомжтой. Хоёрдугаарт, Т.Доржханд гэдэг гишүүн гурван байнгын хороонд харьяалагдаж байна.  Би эдийн засагч мэргэжилтэй хүн.  Уг нь Эдийн засгийнхаа байнгын хороонд харьяалагдаж, тэндээс гарч байгаа хуулийн төслүүдэд анхаарал хандуулж ажилламаар байдаг. Гэтэл Цахим бодлогын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирц бүрдүүлдэг ажилтай. Өөрийнхөө гишүүний үйл ажиллагаа, цаг хугацаагаа гурав хувааж байна.  Мэдэхгүй салбар дээрээ очиж, хууль баталж байна. Энэ нь их хурлын гишүүн цөөхөн байгаагийн зовлон.  Хэрэв 126 гишүүн болчихвол нэг гишүүн нэг, дээд тал нь хоёр байнгын хороонд харьяалагдана. Эдийн засагч мэргэжилтэй хүн байлаа гэхэд Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдаад явж болж байна. Үүнийг дагаад хуулийн чанар сайжирна. Ер нь цаашид парламентын гишүүдийн  тоог нэмэхгүй бол хуйвалдааны парламент болж байсан нь үнэн шүү дээ. Үүний үр дүнд баахан хулгай гарсан байна.  Би УИХ-ын гишүүнээр сонгогдоод гурван жил боллоо. Бодлого, хөгжил ярина гэж орж ирсэн. Харамсалтай нь,  боломж олдсонгүй. Сүүлийн хоёр жилд дандаа хулгай л ярилаа. Парламент ийм байж болохгүй.

-Үндсэн хуулийн өөрчлөлт гэхээр гишүүдийн тоо л яриад байна. Танай намын  зүгээс илүү эдийн засгийн ач холбогдолтой нь холбож тайлбарладаг.  Хамгийн энгийн үр өгөөж нь юу юм бэ?

-Бодоод үз дээ. Яагаад Монгол Улс 1980 оноос хойш цахилгаан станц байхгүй байгаа юм. Яагаад бид төмөр замаа барьж чадахгүй байгаа юм. Яагаад боомтуудын сэргэлтийг хийж чадахгүй байсан. Энэ бүгдэд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Засгийн газар дээр төсөв батлахад хөрөнгө байгаад байдаг.  Гэтэл зарцуулалтыг төрийн эрх барих байгууллагууд зөв хийж чадахгүй байсан.  Монгол Улсын хөгжил дэвшилтэй холбоотой бүтээн байгуулалтад зарцуулах мөнгө хаачдаг вэ гэхээр  УИХ-ын 76 тойрог руу л хуваагдаад явчихдаг. Тэнд мөнгө нь очоод цахилгаан станц дэд бүтэц биш зүгээр нэг аймгийн угтах үдэх хаалга болчихдог.  Эсвэл төрийн захиргааны байшин болдог. Тэгээд эргээд тэр байшинг бариулсан улстөрч л  оноо авч дараагийн сонгуульд ялах нь чухал болохоос эдийн засгийн агуулга огт хамаагүй. Энэ бол хөгжлөөс хойш татаж байгаа нэг хэлбэр юм.   Ингэж олон жил явсны уршгаар Монгол Улс төсөв байнгын алдагдалтай.  Түүнийгээ гаднаас зээл аваад санхүүжүүлчихдэг.  Гэтэл жил ирэх бүр Монгол Улсын гадаадын өр нэмэгдээд байдаг. Эдийн засгийн хувьд ханш нь байнга савалгаатай.  Ийм нөхцөл байдалтай улс оронд ямар гадаадын хөрөнгө оруулагч нь ирж хөрөнгө оруулж бизнес хийх вэ дээ.  Дотоод хөрөнгө оруулагчид маань ч гадагшаа явж байна.  Тэгэхээр эдийн засаг маань улам агшаад л тэлэхгүй ш дээ.  Үүнийг өөрчлөхийн тулд шийдвэр гаргаж байгаа түвшин буюу парламентаасаа эхлэх хэрэгтэй.  Ийм болохоор ХҮН 50,50 гэдэг харьцаа чухал гээд орилоод байсан юм.  10,  20 жилийн дараах Монгол Улс хөгжилтэй орон болох юм уу.  Аль эсвэл өнөөдрөөрөө ядуурсан улс хэвээр байх юм уу гэдэг сонголт дээр байлаа. ХҮН бол популизм ярьдаг, иргэдэд буруу мэдээлэл өгч, алга ташуулдаг, тархийг нь угаадаг ийм хөгийн тогтолцоогоо өнөөдрийнхөө зовлонтой нүүр тулж байгаад эр зориг нэр төртэйгөөр өөрчил.  Ирээдүйдээ боломж өгөх нь бидний үүрэг гэсэн байр сууринаас хандаж ирсэн.  Цаашид ч энэ байр сууриндаа хатуу зогсоно. 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнгийн талаар ярих нь эрт байна. Гэхдээ ирэх парламент 126 гишүүнтэй болсноор асуудалд ямар хэмжээнд хүрэх вэ. Танд ямар дүр зураг харагдаж байна?

-Богино хугацаанд бүх асуудлууд шийдэгдэхгүй нь тодорхой. Гэхдээ 2024 оны парламент бүрдсэний дараагаар тодорхой үр дүнгүүд гарна. Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогууд нэлээд тодорхой, тогтвортой болно. 126 гишүүн бүгдээрээ микрофон аваад иргэдэд таалагдаж, оноо авах гэж зүтгэхгүй. Тоглоомын дүрэм нэлээд өөрчлөгдөнө. Парламентын гишүүд маань салбар салбарын бодлого хөгжлийн асуудлаар мэтгэлцдэг болно гэдэгт найдаж байна.

-Парламент Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн.   Намууд жагсаалтаа нийтэд ил тод нээлттэй зарлах юм байна гэж ойлгосон. Мөн босгыг гурван хувь байхаар оруулж ирлээ.  Энэ зарчмын өөрчлөлтүүдэд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэдэд таниулж уриалж явсны хувьд хариуцлага хүлээнэ.Иргэд маань намын жагсаалтыг маш сайн гаргаж ирнэ гэсэн хүлээлттэй байна. Тэднийг төлөөлж чадах туршлагатай, мэдлэгтэй, нэр цэвэр нэр дэвшигчдийг жагсааж, ил зарлана  гэдэг бол энэ тогтолцооны өөрчлөлтийн  нэг амин сүнс юм.   Энэ талаар бид бусад улс төрийн намаа уриалж ажиллана. Нийгмийн төлөөллийг багтаана гэсэн амлалтдаа хүрч, цэвэр жагсаалтаараа өрсөлдөе.  Хоёрдугаарт, тойрог байгаа.  Эдгээр тойрогтоо ч нэр хүндтэй, мэдлэг, боловсролтой Монгол Улсын хөгжлийг тодорхойлж чадах улстөрчдөө дэвшүүлье гэж уриалж байна. Босгын хувьд МАН гурван хувь гэсэн санал оруулсан. АН таван хувь гэсэн байна. Энэ хоёрыг дундажлаад дөрвөн хувь гэдэг дээр санал нэгдсэн гэж ойлгосон.  ХҮН-ын хувьд босго гурав байна уу, тав байна уу гэдэг дээр ач холбогдол өгөхгүй байна. Үндсэн зарчим маань юу вэ гэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ парламентад олон намын төлөөллийг оруулж ирнэ л гэсэн байр суурьтай байсан. Энэ зарчимдаа хатуу байна.

-Та Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Энэ хуулийн төсөл хаврын чуулганы хугацаанд батлагдаж амжих болов уу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагасан том тулгуур хуулийн нэг нь Сонгуулийн тухай хууль, нөгөө нь Улс төрийн намын тухай хууль юм.  Энэ чуулганаар багтаж батлах хэрэгтэй.  Ингэж байж цогц өөрчлөлт болно. Хойшоо шидэж болохгүй.  Тэгэхээр ирэх долоо хоногт багтаад Сонгуулийн тухай хуулиа батлаад шууд залгуулаад Улс төрийн намын тухай хуулиа батлах саналтай байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 114 (7099)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо
“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэнэ
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Тэрбум мод
ХУРААХ
Есөн улаан мэнгэтэй шар нохой...
Намууд "квот"-ыг дэмжих амлалтаа...

Т.Доржханд: Улс орны эрх ашиг дээр нэгдэж чаддаг байх нь улс төрийн том соёл юм

БАТСАЙХАН 2023-06-09

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо
“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэнэ
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

8 цагийн өмнө өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод өвөл болохоос өмнө үндэслэж эхэлнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

9 цагийн өмнө өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

10 цагийн өмнө өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

10 цагийн өмнө өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

10 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

10 цагийн өмнө өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

10 цагийн өмнө өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

10 цагийн өмнө өмнө

Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

10 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаан бар өдөр

10 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

1 өдрийн өмнө өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

1 өдрийн өмнө өмнө

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

1 өдрийн өмнө өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал нас уртасна

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

САНАЛ БОЛГОХ
2026-10-12 өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

2026-10-12 өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

2026-10-13 өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2026-10-12 өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-13 өмнө

Намар мод тарьцгаая!

2026-10-12 өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

2026-10-12 өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

2026-10-13 өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

2026-10-12 өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-12 өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

2026-10-12 өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-14 өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-14 өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-14 өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

2026-10-14 өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

2026-10-12 өмнө

Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-13 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах