Сагсан бөмбөгийн FIBA 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польшийн Варшав хотод энэ сарын 1-ээс 7-ны хооронд болно. Тус тэмцээнд Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ болон эмэгтэй шигшээ багууд оролцож байгаа.
Эмэгтэй шигшээ В хэсэгт орж өнгөрсөн шөнө хоёр тоглолт хийсэн бөгөөд эхний тоглолтоо Австралийн багтай хийж 15-21 харьцаагаар дараагийн тоглолтоо Испаний багтай хийж 11-13 харьцаагаар хожигдож хоёр хожигдолтой боллоо.
Улмаар тэд маргааш шөнө буюу зургадугаар сарын 5-ны шөнө 00:30 цагт АНУ-ын багтай хийх бол хэсгийн сүүлийн тоглолтоо 02:45 цагт Унгарын багтай хийнэ.
