• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дорнодын М.Бадамсүрэн “доголон сандал”-аасаа шоудсаар л байх уу?!

Дорнод бол Монгол орны зүүн хязгаар, хойгуураа Оросын Өвөр Байгалын хязгаар, зүүн талаараа Өвөрмонголын Хөлөнбуйр, Хянган, Шилийн голтой хиллэдэг аймаг. Манай улсын Хятадтай холбогддог 13 боомтын тав нь буюу Хавирга, Эрээнцав, Ульхан, Баянхошуу, Сүмбэр гэсэн боомт тус аймагт бий. Дорнод нь 123.597 км хавтгай дөрвөлжин газар нутагтай. Ашигт малтмалын арвин нөөцтэй. Цав, Улааны холимог металл, мөнгөний орд, Цагаанчулуутын алт, Адуунчулуу, Хөөтийн нүүрсний орд, Сангийн далайн давсны орд, Тамсаг булгийн газрын тосны орд гээд 90 шахам ордтой.  Түүнчлэн хүрэн нүүрс, шохойн чулуу, уран, усан болор, утаат болор, төмрийн хүдрийн арвин баялаг нөөцтэй. Хэл амгүй, татвар татаасгүй хөгжих бүрэн боломжтой.

Гэвч энэ аймгийн удирдлагын менежмент сайнгүй. Тиймээс хөгжил нь урагшилдаггүй. Найман жил болж байгаа ч хааяа хэл ам гарахаар хариу өгөх гэж гарч ирдэг Засаг даргатай. Засаг даргынх нь нэр М.Бадамсүрэн гэнэ.

Арваад жилийн өмнө УИХ-ын байнгын хороод, Засгийн газар хавиар нэр нь яригдаад л явдаг байсан. Уг нь Н.Номтойбаяр түүнийг 2012 оны сонгуулийн дараа л “Дорнодын Засаг дарга болгоно” гээд явсан. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвшөөрдөггүй байв. Тиймээс энэ хоёр улстөрч хаана таарсан газраа үг зөрөөд л явдаг байв. Ерөнхий сад Н.Алтанхуяг М.Бадамсүрэнг гурван ч удаа батламжлахаас татгалзахдаа “...М.Бадамсүрэн нь төрийн албанд гурван жил ажиллаагүй, шатахуун түгээгүүрийн станцад түгээгч хийж байсан” гэсэн шалтгаан хэлсэн. Үнэхээр ч М.Бадамсүрэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  26.5.2 буюу төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх гэснийг хангаагүй байдаг. Улмаар 2013 оны арванхоёрдугаар сард Дорнод аймаг С.Ганбат гэдэг Засаг дартай болж, М.Бадамсүрэн орлогчоор нь ажиллах болсон юм. Харин Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болсны дараа дахин зүтгээд 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр батламжлуулсан. Аймгийн дарга болохдоо “...Бадамсүрэн би дээд боловсролтой. 1996-2000 онд ТИС-ийг нефтийн инженер мэргэжлээр төгссөн. 2001-2002 онд “НИК” ТӨХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газар, ОБЕГ-ын харьяа Улсын нөөцийн газарт ШТС-ын түгээгч, эрхлэгч, 2009-2012 онд Дорнод аймгийн МАН-ын орон тооны дэд дарга, 2008-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2012-2013 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч, аймгийн Засаг даргын зөвлөх, 2013-2014 онд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна. Төрийн албанд зургаан жил есөн сар ажилласан” гэж анкет өгч байв. Үндсэндээ М.Бадамсүрэн тэр өдрөөс хойш Дорнодын Засаг даргаар ажиллаж байгаа юм.

Яахав, ийм нөхцөлд “...Бүтэн найман жил гаруй аймаг удирдлаа, туршлага, зангараг заасан төрийн хүн боллоо” гэдэг. Гэхдээ энэ хугацаанд Дорнодод юу амжуулсан бэ, ямар бүтээн байгуулалт хийсэн бэ гэдэг чухал л даа. Яг үнэнийг хэлэхэд, М.Бадамсүрэнгийн өнгөн дээр Дорнод аймаг бахь байдгаараа л хоног өнгөрөөж ирсэн. Аймгийн төвд нь л гэхэд дэд бүтцийн тендерүүд нь асуудалтай. Зам нь муу, ус нь зэвтэй. Их л удаж байна. Засдаггүй. Хэвэндээ л байдаг.

Ямар сайндаа л М.Бадамсүрэн “...Улсын хөгжлийг хойш татсан” шалтгаанаар Засгийн газраас сануулга авчихаад сууж байх вэ. 2022оны наймдугаар сарын 17-ны Засгийн газрын хуралдаанаас М.Бадамсүрэнд “...Боомтын сэргэлтийн дэд бүтцийн төслийг удаашруулсан” гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан байдаг. Түүнээс хойш тэр төслийн ажлаа хэр зэрэг явуулсан нь тодорхойгүй байна. Алдаагаа засахгүй бол огцруулах арга хэмжээ авахуулна гэсэн үг.

Ер нь бол М.Бадамсүрэн өнгөрсөн найман жилийн хугацаанд улсын хэмжээнд дуулиан тариад байдаг аймгийнх нь нутаг дээрх ашигт малтмалыг ашиглагч гадаадын компаниудтй хэрхэн учраа олж ирсэн нь ихээхэн хачихалтай байдаг.

Тамсагийн ордод “Петро Чайна Дачин Тамсаг” гэж Хятадын компани бол тарвалзаж л байдаг. Энэ компани 1998-2021 онд нийтдээ 9.5 сая тн газрын тос, түүхий нефтийг БНХАУ руу экспортолсон. Улсын төсөвт 2.3 их наяд төгрөгийн татвар түрээс төлсөн байдаг. Гэхдээ энэ нь бүтэн 14 жилийн хугацаанд шүү дээ. Хаа сайүгүй “төмөр тогоруу” тонголзсон,  автомашины хөлд хэрчигдэж, тоосонд нь угаартах шахсан  Мэнэнгийн талд очоод үзвэл энэ мөнгө юу ч биш. Тэнд очсон хэн ч халаглаад л буцдаг. Тэгвэл аймгийн удирдлага юу хийдэг вэ. Яахав, хэлдэг үгтэй л дээ. “...Тамсагийн ордыг анх ашиглуулах талаар гэрээлж, хэлэлцэхдээ аймгийн эрх мэдлийг багтаагаагүй. Тийм учраас аймагт мөнгө бага ордог. Энэ компани үгэнд ордоггүй” гэдэг юм. М.Бадамсүрэнгээс өмнөх Дорнодын дарга нар “...Энэ компаниас аймагт татвар түрээсийг нэммээр байна. Өнөөдрийн байдлаар хүн амын орлогын албан татвараа л аймагт төлдөг. Бусад татвар нь улсын төсөвт ордог. Цагаан сарын өмнө “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн “бүдүүн” дарга Хятадаас ирнэ. Түүнтэй уулзаж дээрх мэтийн зарим саналаа тавихаар хүлээж байна” гээд л сууж байдаг байв. Түүнчлэн “Петро Чайна Дачин Тамсаг” компани аймгийн удирдлагуудыг авлигаддаг. Байдал ийм. Дарга нар “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн халаасанд орчихсон. Ийм нөхцөлд орон нутагтаа татвар хандив ахиухан үлдээж, байгаль орчин сүйтгэсэн хэрэгтэй тэмцэх зэрэг нь зүгээр л хоосон яриа болж хоцорно хэмээн нутгийн иргэд ярьдаг.

М.Бадамсүрэн лав тэдний эрх ашгийг нэг их хөндөөд байдаггүй. Харин Засгийн газраас сануулга авснаасаа хойш дээрх мэтийн компаниудын “хэрэг түвэг”-т нэр нь хавчуулагдвал бушуухан гарч ирээд сүртэй тайлбар хийнэ.

Хавар, гурван сарын өмнө Дорнодод 400 гаруй цагаан зээр үхэж, “Петро Чайна Дачин Тамсаг” компанийнхан булсан гээд дуулиан болсон. Тэр үеэр М.Бадамсүрэн “...Энэ асуудлаар холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүллээ” гээд гараад ирж байгаа юм. Шаардлага гээчдээ “...Хорогдсон цагаан зээрийн сэг зэмээс гадна тухайн орчны газрын хөрс, усыг шинжилгээнд хамруулахыг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д, шинжилгээний дүгнэлтийг олон нийтэд мэдээлэхийг Экологийн Цагдаагийн албанаас шаардаж байна” , “... Эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авахгүйгээр олон тооны цагаан зээрийг булах үйлдэл хийсэн “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн байгаль орчны ажилтнуудыг ажлын долоо хоногийн дотор ажлаас нь чөлөөлж, олон нийтэд мэдээлэхийг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний захирлаас шаардаж байна”, “...Хууль тогтоомж зөрчсөн дээрх болон бусад үйлдлүүдэд хяналт тавьж, таслан зогсоож ажиллаагүй Газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээт 21 дүгээр талбай дахь АМГТГ-ын төлөөлөгчийг ажлаас нь ажлын долоо хоногийн дотор чөлөөлж, олон нийтэд мэдээлэхийг АМГТГ-ын даргаас шаардаж байна”, “...Халхгол сумын нутаг дэвсгэрт 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд тээвэрлэлт гүйцэтгэж байхдаа газрын хөрсөнд түүхий тос асгаж байгаль орчныг бохирдуулсан үйлдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу харьяалах сумын ЗДТГ, Цагдаагийн байгууллага, байгаль орчны байгууллагад мэдэгдэхгүйгээр нуун дарагдуулсан “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн холбогдох албан тушаалтан, дээрх зөрчлийг гаргаж, улмаар нуун дарагдуулсан “Жилин хуа яан” ХХК газрын тосны тээвэрлэгч компанитай байгуулсан гэрээг ажлын долоо хоногийн дотор цуцалж, олон нийтэд мэдээлэхийг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн захирлаас шаардаж байна”, “...Газрын тосны ашиглалтын төсөл хэрэгжүүлэгч “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжийн дагуу заасан хугацаанд багтаан хянаж, баталж байхыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын даргаас шаардаж байна”, “... “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19, 21 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2005 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд байгуулсан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээг нэг сарын дотор олон нийтэд ил тод болгохыг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн захирлаас шаардаж байна”, “...Өнөөдрөөс эхлэн тус төслийн бүх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэйгээр олон нийтэд зарлаж, сонгон шалгаруулахыг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн захирлаас шаардаж байна” гэсэн. Явж өгсөн. Ёстой “шоу” хийсэн дээ. Тогтоод харвал голдуу өөрийнх нь хийх ёстой ажил байх аж. Дээрээс нь хэзээ ч бүтэхээргүй шаардлага тавьдаг байгаа юм. “...Долоо хоногийн дотор” гэсэн баахан шаардлагаас хэд нь бүтэж, хэд нь бүтээгүй юм бол, бүү мэд. Таг болсон. Чухамдаа эндээс л “...М.Бадамсүрэн гаднын компаниудтай яаж ажиллаад байдаг юм бол” гэсэн эргэлзээ үүсээд байгаа юм. Дээрх “шаардлага”-уудыг л хар даа. Шал бүтэхгүй шаардлагууд... Тэрийг нь бүгд мэдээд байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Энэ нь Засгийн газраасаа сануулга авч ширээ нь ганхаж, суудал “доголчихоод” байгаатай холбоо той байж мэдэх л юм. Ийм маягаар шоудаж аргацааж байна уу гэмээр л харагдана. Ер нь тэгээд М.Бадамсүрэн найман жил Засаг даргаар ажиллалаа. Дорнод дэвжсэн үү, доройтсон уу. Лав л Дорнодыг доройтуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” мэтийн гаднын компаниудад бол “...Ойлт нь ширүүн, буулт нь зөөлөн” л явсаар ирлээ.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 115 (7100)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ...
З.Энхболд, Т.Аюурсайхан нарын...

Дорнодын М.Бадамсүрэн “доголон сандал”-аасаа шоудсаар л байх уу?!

ДАМДИН-ОЧИР 2023-06-12

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах